| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0905/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/919 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/919
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Х******н Ц*******н овогт Ж*********ы Д**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240500000**** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, С**********н дүүрэг *-р хороо, * дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 5 сар хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675,000 төгрөгөөр торгох ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Х*****н Ц******н овогт Ж************ /РД:***********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Д*********** нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М****н" зочид буудлын орчимд иргэн Б.З*******н эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халааснаас нь авч, иргэн Б.З*********д 2,025,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “...Би тухайн үед согтуу явж байгаад согтуугийн улмаас хохирогч З********н халааснаас утсыг нь авсан. Гар утсыг нь утас засварын хүнд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.З*********н өгсөн:
“...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Ц***********н гэх хүний хамт Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М***н зочид буудалд хонох гэж явж байсан. Тэгээд тухайн зочид буудал дотор ороод 20-30 минутын дараа би өөрийн халаасыг шалгатал миний гар утас байхгүй байсан тул тухайн зочид буудлын хяналтын камерыг шүүх гэтэл зочид буудлын хүлээн авахын ажилтан нь камер шүүдэг хүн нь ирээгүй байгаа учир өдөр 12 цагийн үед шүүж өгнө гэсэн. Үүний дараа 2024 оны 08 сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд би М***н зочид буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн зочид буудлын үүдэнд зочид буудал руу орохын өмнө миний ардаас үл таних этгээд дагаж ирээд халаасанд байсан гар утсыг авсан бичлэг байсан. Би өөрийн Айфон 13 про макс загварын саарал өнгийн гадаргуутай, сэвгүй гар утсыг алдсан. Тухайн гар утсыг 2021 онд Монтел дэлгүүрийн хойд талд байсан гар утасны дэлгүүрээс 4.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны имей код:358408870****** тухайн хүн нь хяналтын камер дээр цагаан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн цамц, мөдтэй, пүүзтэй эрэгтэй хүн байсан. Би өөрийн гар утсыг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
-Дамно үнэлгээ ХХК-ийн №НЦУГ-24-*** дугаартай 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Д********** нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М***н" зочид буудлын орчимд иргэн Б.З*******н эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халааснаас нь авч, иргэн Б.З*******д 2,025,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ж.Д********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Б.З*******д 1,500,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул үлдэгдэл 525,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Ж.Д********** нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М***н" зочид буудлын орчимд иргэн Б.З*******н эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халааснаас нь авч, иргэн Б.З*******д 2,025,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан
мөрдөн байцаалтад хохирогч Б.З********н өгсөн:
“...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Ц**********н гэх хүний хамт Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М***н зочид буудалд хонох гэж явж байсан. Тэгээд тухайн зочид буудал дотор ороод 20- 30 минутын дараа би өөрийн халаасыг шалгатал миний гар утас байхгүй байсан тул тухайн зочид буудлын хяналтын камерыг шүүх гэтэл зочид буудлын хүлээн авахын ажилтан нь камер шүүдэг хүн нь ирээгүй байгаа учир өдөр 12 цагийн үед шүүж өгнө гэсэн. Үүний дараа 2024 оны 08 сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд би Мөрөн зочид буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн зочид буудлын үүдэнд зочид буудал руу орохын өмнө миний ардаас үл таних этгээд дагаж ирээд халаасанд байсан гар утсыг авсан бичлэг байсан. Би өөрийн Айфон 13 про макс загварын саарал өнгийн гадаргуутай, сэвгүй гар утсыг алдсан. Тухайн гар утсыг 2021 онд Монтел дэлгүүрийн хойд талд байсан гар утасны дэлгүүрээс 4.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны имей код:358408870****** тухайн хүн нь хяналтын камер дээр цагаан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн цамц, мөдтэй, пүүзтэй эрэгтэй хүн байсан. Би өөрийн гар утсыг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
-Дамно үнэлгээ ХХК-ийн №НЦУГ-24-*** дугаартай 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/ зэрэг хохирогчийн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Обьектив талын үндсэн шинжийг илэрхийлж байна. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлддэг.
Гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн энэ гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ж.Д**********н гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хэрэгт авагдсан Дамно үнэлгээ ХХК-ийн №НЦУГ-24-*** дугаартай 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2,025,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд 1,500,000 төгрөгийн хохирол барагдуулсан шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлсэн болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Д***********с 525,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З******д олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх саналыг гаргав.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн, хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын санал зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч Ж.Д**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “С*********н дүүрэг *-р хороо, * дугаар гудамж *** тоотоос” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД ирснийг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х*****н Ц********н овогт Ж***********ы Д**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д**********г 1 /нэг/ жилийн хугацаагаар “С******** дүүрэг *-р хороо, * дугаар гудамж *** тоотоос” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Д*********** нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д*********с 525,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З*******д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Д**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ