| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0153/э |
| Дугаар | 2024/ШЦТ/149 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/149
2024 ************** *******3 2024/ШЦТ/*******49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2404000000*******42 дугаартай хэргийг 2024 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******992 оны 5 дугаар сарын *******2-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Багануур дүүрэг, ******* дүгээр хороо, Хуцаа хэсгийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* ******* ******* (РД:УЮ9205*******20*******).
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 3*******-ний өдрийн *******3 цагийн үед Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаа хэсгийн ******* дүгээр гудамжны ******* тоотод согтуурсан үедээ хохирогч “биеэ үнэлдэг, янхан” гэсэн үгэнд нь дургүйцэж, архины шилээр түүний толгойны баруун ар тал руу нэг удаа цохьсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь толгойн ар дагзны хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр Ундрахжаргал удаа дараа намайг найз нөхөд, эгч нарын дэргэд доромжлоод байсан. Би за яахав дээ, согтуу байгаа юм гээд их тэвчсэн. Тэгээд бүр намайг цохих гээд байхаар нь тэсвэр алдаад ширээн дээр байсан архины шилээр Ундрахжаргалын толгойн ар хэсэгт нь нэг удаа цохьсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-*******3-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******4-*******7-р хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-2*******-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 0*******-ний өдрийн 09/Ш/Э/23******* дугаартай дүгнэлт /хх-ийн 3*******-37-р хуудас/,
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/89 дугаартай албан бичиг /хх-ийн 23-р хуудас/,
Багануур дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5*******-р хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 3*******-ний өдрийн *******3 цагийн үед Багануур дүүргийн ******* дүгээр хороо Хуцаа хэсгийн ******* дүгээр гудамжны ******* тоотод хохирогч “биеэ үнэлдэг, янхан” гэсэн үгэнд нь дургүйцэж, хохирогчийн толгойн баруун ард тал руу архины шилээр нэг удаа цохьсон гэх үйл баримт нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-*******3-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******4-*******7-р хуудас/,
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 3*******-ний өдөр *******3 цагийн үед *******гийн гэрт *******, би, , гэсэн найз нарын хамт байж байтал гаднаас гэх залуу ******* шил 0,75 литрийн савлагаатай “Хараа” гэх архи, 2 ширхэг лаазтай пивотой орж ирээд бид хэд тэрийг хувааж ууж суусан. Ингээд уугаад дуусчихаад дахин бид хэд уухаар болоод би дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай “Монгол стандарт” гэх архи авч ирсэн. Тэгээд уг шилтэй архийг ууж дуусгах үед *******тай маргалдаж эхэлсэн. Би тоглоом, шоглоомоор яриан дундаа *******г “биеэ үнэлдэг, янхан” гэх зэрэг үг хэлчихсэн, тэрнээс болоод ******* нь ууж байсан архины шилээрээ миний толгойны баруун ар тал руу нэг удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гарсан, би “явлаа” гэж хэлчихээд гараад явсан. Замаараа дэлгүүр орж дэлгүүрийн худалдагчийн утсаар цагдаа руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-2*******-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 3*******-ний өдөр би *******гийн гэрт *******, Ундрахжаргал, бид дөрөв байж байтал өдөр ************** цагийн үед найз ирсэн, ирэхдээ ******* шил 0,75 литрийн савалгаатай “Хараа” нэртэй архи, 2 ширхэг лаазтай пивотой ирээд тэрийг бид хэд хувааж уусан. ...Би баруун талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд ******* нь толгой дээр нь архины шилээр цохьсон гэж яриад байж байсан. Ундрахжаргал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 3*******-ний өдөр найз ийн хамт ************** цагийн үед Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаа хэсгийн ******* дүгээр гудамжны ******* тоотод *******г дуудахаар нь бид хоёр хамт гэрт нь очсон. Тэгээд очиход *******, Ундрахжаргал, нар байсан ба Ундрахжаргал, ******* хоёр нь 0,75 литрийн “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. ...Ундрахжаргал нь *******г хэл амаар доромжлоод “янхан, жорлон минь” гэх зэргээр хэлээд ******* нь уурлаад “дуугүй байгаарай, тэвчихгүй шүү” гээд маргалдаж байсан. Тэгээд ******* нь уурлаад ширээн дээр байсан 0,75 литрийн “Хараа” нэртэй архины шилийг баруун гараараа аваад Ундрахжаргалын толгойны ар хэсэгт нь ******* удаа цохьсон. Тэгээд Ундрахжаргалын толгой хэсэгт нь цус гарсан, Ундрахжаргал нь цусаа тогтоох гэж толгойгоо усаар угаагаад гэрээс гараад явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол, хор уршиг учирсан гэх хоорондын шалтгаант холбоо байхыг шаарддаг. Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт байх шалтгаант холбоо нь гэмт этгээдийн бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх шинжийг заавал агуулна.
Шүүгдэгч ******* нь хохирогч толгойн баруун ард тал руу архины шилээр нэг удаа цохьсон үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд толгойн ар дагзны хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь:
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмчид үзүүлээд дөрвөн оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-2*******-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 0*******-ний өдрийн 09/Ш/Э/23******* дугаартай: “*******. биед толгойн ар дагзны хэсэгт ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.*******-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 3*******-37-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй ******* нь хохирогч толгойн баруун ард тал руу архины шилээр нэг удаа цохьсон гэх хэргийн бодит үйл баримтыг гүйцэд тодорхойлсон ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.Ундрахжаргал нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/89 дугаартай албан бичигт: “...иргэн Г.Ундрахжарал (РД:УМ88**************0872) нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжаар *******0*******,*******90 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд тус зардлыг төлүүлж өгнө үү.” гэжээ /хх-ийн 23-р хуудас/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд *******0*******,*******90 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Би хүүтэйгээ хоёулаа амьдардаг, миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг багаар оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулж Багануур дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Санд бүртгэгдээгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 5*******-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч *******н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн саналыг хянаад эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******00 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.8 дахь заалтад зааснаар хэрэгт 2024 оны 8 дугаар сарын *******4-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “Монгол стандарт” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий хагарсан архины шил ******* ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсгүүд, 3*******.******* дугаар зүйл, 3*******.7 дугаар зүйл, 3*******.8 дугаар зүйл, 3*******.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН