| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0143/э |
| Дугаар | 2024/ШЦТ/152 |
| Огноо | 2024-11-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/152
04 11 18 04/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Гэрч *******, *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 00080098 дугаартай хэргийг 04 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны ашиглалтын инженер мэргэжилтэй, “ дулааны станц” ТӨХК-нд машинистаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:МИ8004611/.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу “
дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны даргаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “...албан үүргээ
гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох,
олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно...”, 7.1.6-д “албаны эрх
мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д
“...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...”,
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 013 оны 01 дүгээр сарын 04-ний
өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “... эрчим хүчээр хангах
техникийн нөхцөл олгох журам...”-ын дугаар зүйлийн .1-д “...Техникийн
нөхцөлийг Улаанбаатар хотод 1,0 Гкал/ц дулааны цахилгаан станцтай аймгийн
төвүүдэд 0,5 Гкал/цаг дээш дулааны хэрэглээтэй шинээр баригдах Барилга байгууламжид дулаан авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны шугам
сүлжээний горим ажиллагаанд нөлөөлөхүйц технологийн шинэчлэлт хийх тухай
бүр Эрчим хүчний яам /техникийн нөхцөл олгогч/-ны техникийн нөхцөл олгох
комисс /ажлыг хэсэг/-ийн хурлаар, дээрх ачааллаас бага тохиолдолд тухайн орон
нутгийн дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн холбогдох
мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/-ийн
хурлаар тус тус шийдвэрлэж олгоно...” гэж заасныг тус тус зөрчиж “ дулааны станц" төрийн өмчит хувьцаат компанид дулааны эрчим
хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийн дагуу хяналт шалгалт
явуулаад гийн эзэмшлийн 1000 м талбай бүхий газрын 499 мЗ
эзлэхүүнтэй газарт 018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр №05 дугаартай 0,5
Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл,
019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр №08 дугаартай ,
нарын эзэмшлийн 100 м талбай бүхий газрын 540 мЗ эзлэхүүнтэй
газарт 0,159 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл,
эзэмшлийн 700 м талбай бүхий газрын 1600 мЗ эзлэхүүнтэй газарт 0,049
Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөлийг компанийн холбогдох
мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгохдоо албан тушаалын байдлыг
хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор комиссын хуралдаанаар
хэлэлцүүлэлгүйгээр, тус төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар
батлуулах зэргээр урвуулан ашиглаж,
Улмаар 019 онд өөрийн эхнэр болох үүсгэн байгуулсан
“ ” ХХК-ийг ашиглан , , нарын
эзэмшлийн дээрх газарт “ дулааны станц” төрийн өмчит хувьцаат
компанийн ажилтнуудыг ахалж ажиллан дулааны шугам болон бохирын шугам
холбох ажлыг гүйцэтгэн, ажлын төлбөрт дээрхи нэр бүхий 3 иргэнээс 018 онд
болон 019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1 дугаар сарын 19-ний өдрийг
хүртэлх хугацаанд 65,000,000 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий
болгосон,
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,
ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “...Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг
мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ....” гэж заасныг зөрчиж
өөрийн эхнэрийн “ ” ХХК-ийг ашиглан гийн барилга
байгууламжийн дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэсэн
тухай урьдчилан мэдэгдэж, татгалзалгүйгээр гийн захиалгатай
дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бага зэргийн
төвөгшилтэй ангиллын зоорьтой давхар үйлчилгээний зориулалттай барилга
байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд “ дулааны
станц” төрийн өмчит хувьцаат компанийг төлөөлөн 019 оны 1 дугаар сарын 17-
ны өдрөөс ажиллан албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж,
019 оны 1 дугаар сарын 30-ны өдрийн 019/966 дугаартай комиссын дүгнэлтэд
гарын үсэг зурж дулааны шугам, сүлжээний ажлыг хүлээн авч д давуу
байдал бий болгосон гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “ ” ТӨХК-д 007 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 5 дахь ээлжийн инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж, 009 оны 11 дүгээр сараас “ ” ТӨХК-ийн шугам сүлжээний инженерээр ажиллаж байсан. 014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллагын дотоод бүтцийн өөрчлөлтөөр шугам сүлжээний хэсэг нь Түгээх, хангах хэсэг гэх нэршилтэй болж, 00 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Түгээх, хангах хэсэг нь шугам сүлжээний алба гэх нэршилтэй болж, түүнээс хойш шугам сүлжээний албаны даргын ажил үүргийг хийж гүйцэтгэж байсан. шугам сүлжээний албаны дарга нь “ын ” ТӨХК-ийн ерөнхий инженерийн шууд удирдлагад ажилладаг, ажлын байрны чиг үүргийн хувьд шинээр сүлжээнд холбогдох хэрэглэгчдийг техникийн нөхцөл олгох, олгохдоо хэрэглээг зөв тооцож, схемийн зөрчилгүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Өөрийн хэсгийн ажилчдын мэргэжлийн болон ажил үүргийн шаардлагын хэмжээнд удирдлагаар бүрэн хангаж техник ашиглалтын дүрмийн сургалт, аюулгүй ажиллагааны дүрмийн давтан зааварчилгаагаар тогтмол хангаж ажилладаг. Иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн дулаан авах хүсэлтийг “ын дулааны станц” ТӨХК-ийн захиргаа хүлээн авдаг. Түүний дараа гүйцэтгэх захирал нь щугам сүлжээний албаны дарга, ерөнхий инженер хоёрт ирүүлсэн хүсэлтийг судалж, дулаанаар хангах боломжтой эсэхийг танилцуулах үүрэг өгч цохолт хийдэг. 018, 019 оны үед хүсэлтийг хүлээн авсны дараа дулааны шугам сүлжээний инженер буюу тухайн үед ажиллаж байсан миний бие тухайн хэрэглэгчийн тухайн объектыг барих газар дээр нь очиж тухайн цэг дээр хамгийн ойрхон байгаа худаг камер байгаа эсэхийг судалж тодорхойлж, тодорхойлсон гэх худаг камер цэгээс хэрэглэгчийг хангах дулааны ачаалал байгаа эсэхийг тодорхойлж, судалгаа хийдэг. Түүний дараа тухайн хүсэлт өгсөн хэрэглэгчийн дулааны ачааллыг тухайн худаг камераас хангах боломжтой эсэхийг шалгаад судалсны дараа ерөнхий инженер *******д танилцуулдаг. Ерөнхий инженерт танилцуулсны дараа ерөнхий инженер дахин хяналт тавиад “техникийн нөхцөл олгох боломжтой” гэх шийдвэр гарвал миний бие техникийн нөхцөлийг боловсруулж гарын үсэг зурж ерөнхий инженерт танилцуулж, батлуулаад “ын дулааны станц” ТӨХК-ийн санхүүд хүлээлгэж өгдөг. “ын дулааны станц” ТӨХК нь 00 оноос техникийн нөхцөл олгох комиссыг байгуулсан. Урьд өмнө бол байхгүй байсан. Тухайн иргэдэд олгосон гэх техникийн нөхцөлийг холбогдох дүрэм, журмаа баримталж гаргаж өгч байсан. 018 онд иргэн дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “” худалдааны төвийг барьж ашиглалтад оруулах талаар “ын дулааны станц" ТӨХК-д хүсэлт гарган өгсөн. Тус хүсэлтийг миний бие судалж үзээд ерөнхий инженер *******д танилцуулаад, огтлолыг “МТ” шатахуун түгээх станцын шугамаас 50 мм-ийн шугамаар татаж авах, цаашлаад өөрийн барилга дээр техник ашиглалтын дүрмээр халаалтын, хэрэгцээний халуун усны бойлуур тавих нь зүйтэй гэж үзээд техникийн нөхцөлийг олгосон. Иргэн дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 540 мЗ талбай бүхий хувийн сууцыг дулаанаар хангах техникийн нөхцөлийг гаргуулан авахаар материалыг бүрдүүлж “ын дулааны станц” ТӨХК-д 019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хандсан. Тухайн хүсэлтийн дагуу миний бие холбогдох судалгааг хийж гүйцэтгээд, ерөнхий инженерт танилцуулж техникийн нөхцөлийг гаргаж олгосон. Иргэн нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1600 мЗ талбай бүхий үйлчилгээний төвийн зориулалттай барилга барьж ашиглалтад оруулахаар дулаан холболтын техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг 019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “ын дулааны станц” ТӨХК-д хандсаныг миний бие судлаад ерөнхий инженерт танилцуулж техникийн нөхцөлийг олгосон. “ ” ХХК-иас тухайн гурван иргэнд олгогдсон гэх техникийн нөхцөлийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. , , нар нь уг хийж ажлыг хийж гүйцэтгүүлэх талаар өөрсдөө над дээр ирж уулзаж, тохиролцсон. Би “зөвхөн танай ажилд хөндлөнгөөс хяналт тавиад, хийж гүйцэтгэж болно” гэж хэлсэн. Иргэн , , нараас авсан 65,000,000 төгрөг нь зөвхөн тухайн ажлыг хийж гүйцэтгэх бараа материал, ажилчдын цалин, хөлс гэх зүйлсэд зарцуулагдсан. Би уг ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлын задаргааг бичиж ирсэн. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд миний бие оролцсон. Манай “ын дулааны станц” ТӨХК-ийн Түгээх, хангах хэсэгт надаас өөр инженер байхгүй байсан болохоор иргэн гийн барьж ашиглалтад оруулсан гэх улсын комисст оролцож ажилласан. Тухайн үед би гадна дулааны шугам, узель, дотор халаалтын системийг цаашид ашиглаж болох эсэхийг шалгаж тухайн аж ахуй нэгжид үүрэг даалгавар өгсөн. Намайг албан тушаалын хэрэгт мөн буруутгаад байна, би 00 оноос Авилагатай тэмцэх газар хөрөнгө оруулгын мэдүүлэг өгч эхэлсэн. Тэрийг нотлох зүйл нь Монгол улсын засгийн газраас 03 онд хэрэгжүүлсэн 3ш ажиллагаагаар би ажлаас чөлөөлөгдсөн. Анх 019 онд ажилд томилогдохдоо Авилагатай тэмцэх газарт мэдэгдэж дүгнэлт аваагүй учраас түр 1 сарын хугацаагаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие техникийн нөхцөл олгохтой холбоотой баримтыг судлаад ерөнхий инженерт танилцуулж, ерөнхий инженер мөн судлаад техникийн нөхцөлийг олгосон. Бүх л иргэд, аж ахуй нэгжид дээрх нөхцөлөөр техникийн нөхцөл олгодог байсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
1.“ дулааны станц” ТӨХК-ийн 018 оны 8 дугаар сарын 9-ний
өдрийн №05 дугаартай дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгосон
болон бусад холбогдох баримт бичгүүд /1-р хх-ийн 9-4-р хуудас/,
.“ дулааны станц” ТӨХК-ийн 019 оны 8 дугаар сарын 6-ны
өдрийн №08 дугаартай дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл
д олгосон болон бусад холбогдох баримт бичгүүд /1-р хх-ийн 43-61-р хуудас/,
3.“ дулааны станц" ТӨХК-ийн 019 оны 8 дугаар сарын 6-ны
өдрийн №08 дугаартай дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл
д олгосон болон бусад холбогдох баримт бичгүүд /1-р хх-ийн 6-71-р хуудас/,
4.“ дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 016 оны 4
дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай тушаал /1-р хх-ийн 76-р хуудас/,
5.“ дулааны станц” ТӨХК-ийн дулааны шугам сүлжээний албан
даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 38-41,4-43-р хуудас/,
6.” ” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 46-47-р хуудас/,
7.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 019 оны 1 дугаар сарын 30-ны өдрийн 019/966 дугаартай дүгнэлт /-р хх-ийн 159-161-р хуудас/,
8. дүүргийн 1 дүгээр хороо иргэн гийн барилгыг
байнгын ашиглалтад оруулах комиссын 019 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн
хурлын тэмдэглэл /-р хх-ийн 16-165-р хуудас/,
9. дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол Д.Нацагдоржийн
гудамж 100 тоот хаягт байршилтай 147 м үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн
Ү-0800510 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /-р хх-ийн 176-р хуудас/,
10. дүүргийн иргэн , , нарын
барилгад олгосон дулааны техникийн нөхцөлд шинжилгээ хийсэн шинжээчийн
дүгнэлт /1-р хх-ийн 06-14-р хуудас/,
11.Гэрч гийн эзэмшлийн Хаан банкны 575065693 тоот,
яллагдагч *******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 174-179-р хуудас/,
1.Гэрч гийн эзэмшлийн Хаанбанкны 575065693 тоот дансны
хуулга /1-р хх-ийн 141-144-р хуудас/,
13.Яллагдагч *******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга /1-р хх-ийн 181-4-р хуудас/,
14.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 8-84-р хуудас/,
15.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/,
16.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 9-93, 96-р хуудас/,
17.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 107-108, 110-р хуудас/,
18.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 11-р хуудас/,
19.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 114-115-р хуудас/,
0.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 117-р хуудас/,
1.Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 119-р хуудас/,
.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 1-13-р хуудас/,
3.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 101-10-р хуудас/,
4. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 104-р хуудас/,
5.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 15-16-р хуудас/,
6.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 131-13-р хуудас/,
7.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р хуудас, 3-р хх-ийн 16-19-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гаас шинжлэн судлуулсан баримтууд:
1.“ дулааны станц” ТӨХК-ийн 018 оны 8 дугаар сарын 9-ний
өдрийн №05 дугаартай дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгосон
болон бусад холбогдох баримт бичгүүд /1-р хх-ийн 9-4-р хуудас/,
.“ дулааны станц” ТӨХК-ийн 019 оны 8 дугаар сарын 6-ны
өдрийн №08 дугаартай дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл
д олгосон болон бусад холбогдох баримт бичгүүд /1-р хх-ийн 43-61-р хуудас/,
3.” дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 38-40-р хуудас/,
4. ” дулааны станц” ТӨХК-ийн Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 4-43-р хуудас/,
5.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 8-84-р хуудас/,
6.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/,
7.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 9-93, 96-р хуудас/,
8.*******ын хувийн байдалтай холбогдох баримтууд /3-р хх-ийн 3-7-р хуудас/ зэрэг баримтуудыг судлуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судласны үндсэн дээр үнэлж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэл бүрэн тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, *******аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон 65,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулинд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэргийн хэр хэмжээ, хохирол хор уршиг зэрэг нөхцөлүүд тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгах байр суурьтай байна. Яллах дүгнэлтэнд бичсэнээр нь нийтийн албан тушаалтнаар буюу “ дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны даргаар ажиллаж байхдаа тус гэмт хэргийг үйлдсэн гэсэн байна. 018 онд ******* нь түгээх хангах хэсгийн инженерийн ажлыг хийж байсан. Нийтийн албан тушаалтан гэж Авилгын эсрэг хуулийн 4 зүйлийн 4.1.3 дэх хэсэгт заасан этгээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хууль, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар ******* нь эрх бүхий албан тушаалтан болохгүй. Тийм учраас яллах дүгнэлтэнд дурдагдсан нийтийн албан тугаалтан гэсэн нь дээрх хуулийн заалтуудаар үгүйсгэгдэж байна. Эрх мэдлээ урвуулан ашиглаж гэж яллаад байгаа тал дээр хэлэхэд 019 оны 01 дүгээр сараас дулааны шугам сүлжээний албаны даргаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг нь зайлшгүй ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хувиартай салшгүй холбоотой байх ёстой. Тиймээс ******* нь эрх олгох хэмжээний албан тушаалтан биш. Энэ албан тушаалтан нь ******* юм. Улсын яллагч комиссоор хуралдуулаагүй гэж байна. Комиссоор хуралдуулах эрх ******* байхгүй, тухайн үед ******* нь зүгээр л түгээх хангах хэсгийн инженер байсан. Харин ерөнхий инженер, компанийн дэд захирал ******* энэ асуудлуупыг хариуцаж, комиссийг хуралдуулах ёстой байсан. Түүнээс биш ******* нь хийх ёсгүй ажил огт хийгээгүй. Техникийн нөхцөл олгохдоо бүхий л зүйлийг зохих журмын дагуу хийсэн байна. Мөн улсын яллагчийн зүгээс *******ыг “ дулааны станц” ТӨХК-д ажилладаг байж эхнэрийнхээ “ дэлгэхэр” ХХК-р тухайн ажлуудыг хийлгэж ашиг олсон гэж буруутгаад байна. Энэ нь Албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хүчингүй болсон хуулинд хамаархаар байна. Хэрэглэгч уг ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ хэнээр хийлгэхээ өөрөө сонгох эрхтэй. Тухайн үед ******* нь “ ” ХХК-ийн ажилд оролцох эрхтэй байсан. 65,000,000 төгрөгийг авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж байгаа. Соёлмаа, Мөнхбат, Мөнхтулга нарын дулааны шугамыг холбох ажил нь өчнөөн хүмүүсийн хөдөлмөр, техник, бараа материалыг авч хийж гүйцэтгэсэн ажил. Түүнээс яг хэдэн төгрөгийг өөртөө авч давуу байдал бий болгосон бэ гэдгийг тогтоогоод өгөөч гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлээд хэн ч авч хэлэлцээгүй. Энэ гэмт хэргийн улмаас хохирол учирсан байх ёстой байтал хохирлыг огт тогтоогоогүй. Улсын комиссын хувьд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 30 гаруй хүнийг томилсон байдаг. Тухайн барилгыг хүлээж авахдаа нийт 1 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байсан. ******* нь тухайн улсын комиссд зөвхөн зөвлөх байр суурьтай байсан болохоос биш ******* нь улсын комисст орсон ороогүй нь огт хамаагүй. Тиймээс ЭХХШТХуулд зааснаар шаардагдах бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэмт буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.“ гэв.
Шүүгдэгч *******аас: “...Миний хувьд ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн. Тухайн үед дулааны техникийн нөхцөл олгохдоо комисс хуралддаггүй байсан. Мөн гийн захиалгатай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд “ дулааны станц” ТӨХК-ийг төлөөлөн надаас өөр орох хүн байгаагүй. Би эхнэрийн “ ” ХХК-иар тухайн иргэдийн дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн нь буруутай байна. Иргэн Соёлмаа, Мөнхтулга, Мөнхбат нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан бол үнэн зөв нь тогтоогдох байсан. Шинжээч томилуулаад тухайн асуудлын хохирол, хор уршгийг тогтоосон бол болох байсан. Улсын яллагчийн зүгээс хэт нэг талыг баримталж байна гэж үзэж байна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дүгнэлтдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нотолбол зохих ажиллагааг явуулсан боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй, гэмт хэргийн хэр хэмжээ, хохирол хор уршиг зэрэг нөхцөлүүд тогтоогдоогүй, гэмт хэрэг гарах цаг хугацаанд ******* нь тус компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй, шүүгдэгчид холбогдох хэрэгт хохирол, хор уршгийг шинжээч томилж тогтоолгоогүй, шүүгдэгч нь албан үүргээ гүйцэтгэхдээ хууль зөрчөөгүй гэж маргаж байна.
Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардахгүй, харин нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтан буюу “ дулааны станц” ТӨХК-д шугам сүлжээний инженер, мөн тус албаны даргаар ажиллаж байсан нь “ дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай “Ажлын байр солих тухай” тушаал, 019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай “Ажил, албан тушаалын жагсаалт, үндсэн цалингийн сүлжээ жишиг батлах тухай” тушаал, мөн тус тушаалын хавсралтын 10 дугаар жагсаалтад бичигдсэн “ шугам сүлжээний албаны дарга *******” гэх тэмдэглэл, “ дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай “Комисс томилох тухай” тушаал, ” дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны даргын ажлын байрны тодорхойлолт, ” дулааны станц” ТӨХК-ийн Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 73, 3, 33-37, 38-40, 4-43-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “...албан үүргээ
гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох,
олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно...”, 7.1.6-д “албаны эрх
мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д
“...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...”,
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 013 оны 01 дүгээр сарын 04-ний
өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “... эрчим хүчээр хангах
техникийн нөхцөл олгох журам...”-ын дугаар зүйлийн .1-д “...Техникийн
нөхцөлийг Улаанбаатар хотод 1,0 Гкал/ц дулааны цахилгаан станцтай аймгийн
төвүүдэд 0,5 Гкал/цаг дээш дулааны хэрэглээтэй шинээр баригдах Барилга байгууламжид дулаан авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны шугам
сүлжээний горим ажиллагаанд нөлөөлөхүйц технологийн шинэчлэлт хийх тухай
бүр Эрчим хүчний яам /техникийн нөхцөл олгогч/-ны техникийн нөхцөл олгох
комисс /ажлыг хэсэг/-ийн хурлаар, дээрх ачааллаас бага тохиолдолд тухайн орон
нутгийн дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн холбогдох
мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/-ийн
хурлаар тус тус шийдвэрлэж олгоно...” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь “ дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны инженер болон тус албаны даргаар ажиллаж байхдаа “ дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай “Комисс томилох тухай” тушаалаар олгосон албан үүргээ хэрэгжүүлэхдээ дээрх хууль, журамд заасныг зөрчиж, өөрийн эхнэр болох үүсгэн байгуулсан “ ” ХХК-ийн нэрийг ашиглан дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг хийж гүйцэтгэн, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор орон нутгийн дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/-ийн хурлаар шийдвэрлүүлэлгүй:
- Иргэн гийн дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийн дагуу түүний эзэмшлийн 1000 м талбай бүхий газрын 499 мЗ эзлэхүүнтэй газарт 018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр №05 дугаартай 0,5 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцлийг олгох зөвшөөрлийг,
- Иргэн , нарын дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийн дагуу дээрх иргэдийн эзэмшлийн 100 м талбай бүхий газрын 540 мЗ эзлэхүүнтэй газарт 0,159 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл, иргэн дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийн дагуу түүний эзэмшлийн 700 м талбай бүхий газрын 1600 мЗ эзлэхүүнтэй газарт 0,049 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл олгох зөвшөөрлийг хамтатган 019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр №08 дугаартай техникийн нөхцлийг олгох зөвшөөрлийг тус тус “ дулааны станц” ТӨХК-ийн дэд захирлаар батлуулсан,
- 019 онд өөрийн эхнэр болох үүсгэн байгуулсан “ ” ХХК-ийг ашиглан , , нарын эзэмшлийн дээрх газарт “ дулааны станц” ТӨХК-ийн ажилтнуудыг ахалж ажиллан дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг хийж гүйцэтгэн, ажлын төлбөрт дээрхи нэр бүхий 3 иргэнээс 018 онд болон 019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 65,000,000 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
- Мөн гийн барилга байгууламжийн дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэсэн тухай урьдчилан мэдэгдэж, татгалзалгүйгээр гийн захиалгатай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бага зэргийн төвөгшилтэй ангиллын зоорьтой давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд “ дулааны
станц” ТӨХК-ийг төлөөлөн 019 оны 1 дугаар сарын 17-ны өдрөөс ажиллан албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж, 019 оны 1 дугаар сарын 30-ны өдрийн 019/966 дугаартай комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж дулааны шугам, сүлжээний ажлыг хүлээн авч д давуу байдал бий болгосон гэх үйл баримтууд нь:
1- гийн хүсэлтийн дагуу олгосон “ дулааны станц” ТӨХК-ийн 018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн №05 дугаартай дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл болон бусад холбогдох баримт бичгүүд /1-р хх-ийн 9-4-р хуудас/,
- , нарын хүсэлтийн дагуу олгосон “ дулааны станц” ТӨХК-ийн 019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн №08 дугаартай дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл болон бусад холбогдох баримт бичгүүд /1-р хх-ийн 43-61, 6-71-р хуудас/,
3- “ дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 016 оны 4
дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай “Комисс томилох тухай” тушаалд: “...Нэг. дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох хүсэлтэй хэрэглэгчдэд дулаан техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. Комиссын дарга: Дэд захирал *******, Гишүүд: ТХХ-ийн инженер *******, ТХХ-ийн техникч Д.Эрдэнэбаатар. Хоёр. Дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох хүсэлтэй хэрэглэгчдэд дулааны техникийн нөхцөл олгохдоо хууль тогтоомж, эрх зүйн актуудыг мөрдөж ажиллахыг комисст үүрэг болгосугай” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 76-р хуудас/,
4- “ дулааны станц” ТӨХК-ийн дулааны шугам сүлжээний албаны
даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 38-41,4-43-р хуудас/,
5- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...015 онд барилга барих газраа өөрийнхөө нэр дээр худалдаж аваад барилга барих баримт бичиг, зөвшөөрлүүдээ хөөцөлдөж эхэлж байсан. Техникийн нөхцөлөө 016 оноос хөөцөлдөж эхлээд техникийн нөхцөл маань холбогдох газруудаас нь гарахгүй нэлээдгүй удаж байсан, тэр дундаа “ дулааны станц” ТӨХК, “ Ус” ОНААТҮГ гэх газруудад
хүсэлтээ өгсөн боловч техникийн нөхцөл гарах үгүй нь шийдэгдэхгүй нэлээдгүй
удсан. Тэгээд “ дулааны станц” ТӨХК-д ажилладаг ******* гэх хүний
эхнэр Д.Оюундалай нь миний өөрийн төрсөн эгч болох О.Болортуяатай ерөнхий
боловсролын сургуульд нэг ангид суралцаж байсан болохоор миний зүгээс
таньдаг байсан. Тэгээд *******ыг нөхөр гэдгийг нь мэдээд
Д.Оюундалайтай холбогдоод “өөрийн техникийн нөхцөл гаргуулан авахаар гаргасан
хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэдэг, юу хэрэгтэй байдаг юм бол” гэх мэтээр
Д.Оюундалайгаас нөхөр болох *******аасаа асуугаад өгөөч гэж асууж
холбогдож байсан. Тэгээд дараа нь *******тай ажлын байранд нь очиж
техникийн нөхцөл хэзээ гарах талаар дахин дахин лавлаж асуудаг байсан. Тэгээд
би барилгын гадна дулааны ажлыг хэрхэн яаж хийлгэдэг болохыг нь мэдэхгүй
байж байгаад нэг мэдэхэд л *******аар хийлгүүлэхээр болоод тохиролцчихсон байсан. Тухайн үед ажил хийлгэх гэж тохиролцох үед техникийн нөхцөл маань гарсан байсан уу, гараагүй байсан уу гэдгээ санахгүй байна, ямар ч
гэсэн *******аар хийлгэж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Тухайн үедээ би ус,
дулаан, бохирын холболтыг бүгдийг нь нэг гэж боддог байж байгаад
*******аар бүх ажлаа хийлгүүлэхээр тохирч байсан. ******* надтай
миний барьж байгаа барилгын гадна дулааны ажлыг хийж гүйцэтгэхээр тохирох
үед манай барилгаас өөр барилгын ажил буюу , нарын
барилгад хамааралгүй байсан. Манай барилгын техникийн нөхцөл гарчихсан
зургийн дагуу барилгын үйл ажиллагаа явагдаж дууссан байх үед
барьж байгаа барилгад мөн дулааны холболтын ажил хийх шаардлагатай болсон.
Түүний дагуу нь надтай “манай дулааны холболтын шугамаас салаалж
татвал төлбөр тооцоо бага гарах гээд байна” гэх шалтгаанаар надтай тохиролцож
байсан. Тэгээд байж байтал дахиад гэх иргэний барилга мөн гарч
ирсэн. Тэгээд , нарын гуйлтаар би өөрийн *******аар
хийж гүйцэтгүүлсэн дулааны холболтын шугамаас тухайн хоёр барилга руу дахиж
шугам татуулсан, тэгээд мөн нэмэлтээр дахиж тоног төхөөрөмжүүд авч тавьж
байсан. *******тай барилгын дулаан холболтын ажлыг хийлгүүлэхээр 018 онд тохиролцож байх үедээ урьдчилгаа болгож өөрөөсөө бэлэн мөнгө өгч байсан,
тэгэхдээ тухайн үед хэдэн төгрөгийг ямар байдлаар яаж өгснөө огт санахгүй
байна. , нарын хүсэлтээр манай барилгын дулааны
шугамаас салаалж дулаан татахтай холбоотой гарсан гэх зардал анх надаас
гарсан гэх зардлын барагцаагаар 50 хувь нь байгаа юм. ,
нар нь өөрсдийн барилгын дулааны холболттой зардлыг миний Хаан банкны данс
руу тухай бүрд нь шилжүүлж би *******ын данс руу дамжуулж шилжүүлж өгч
байсан. Үүнээс бол би тухайн хоёр иргэнээс ямар нэгэн байдлаар илүү мөнгө
аваагүй, тухай бүрд нь ******* руу шилжүүлж байсан. ,
нарын гадна дулааны холболтын ажил нь манай барилгын ажил
дууссаны дараа орж ирсэн болохоор миний зүгээс өөрийн барилгын дулааны
холболттой холбоотой зардлыг дангаараа *******ад урьд өмнө өгсөн
байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-84-р хуудас/,
6- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн барьж байсан гэх барилгын ажилтай холбоотой техникийн нөхцөл, зөвшөөрлүүдийг гаргуулж авахаар “ дулааны станц” ТӨХК, “ Ус” ОНӨААТҮГ-д хүсэлтүүдээ өгсөн байсан. “ дулааны станц” ТӨХК-иас миний гаргасан гэх хүсэлтийн дагуу хариу
ирүүлээгүй байсан. Тэр үед зэргэлдээ барилга барьж байсан гэх гаас
“дулааны шугамын техникийн нөхцөлөө хэрхэн яаж гаргуулах, шугамаа хаанаас
татах” талаар асууж хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэгээд сүүлд нь гаас
дахин асуухад “...“ дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер
*******аар хийлгэхээр болсон, техникийн нөхцөлөө гаргуулж байгаа” гэж хэлж
байсан. Үүнтэй холбоотойгоор *******тай уулзахаар ,
нартай хамт дүүргийн гэр хороолол дунд баригдаж байгаа байшинтай
хашааны урд очиж гадаа нь уулзсан. Тухайн үед ******* нь “гийн
дулааны ажлыг хийж гүйцэтгэх гэж байгаа, тэгэхдээ бид хоёрыг хамт
хийлгэж болно” гэх зүйлийг хэлж ярьж байсан. Тэгээд мөн тухайн үед дулааны
шугамын техникийн нөхцөл гараагүй байсан болохоор ******* нь “хүсэлтээ
өгсөн юм уу, хүсэлтээ өгсөн бол бичиг цаас, техникийн нөхцөлийг нь гаргуулж
болно” гэж ярьж байсан. Энэ өдөр *******тай мөн цэвэр, бохирын усны
холболтын ажлыг хийлгэхээр тохиролцсон. Төлбөр мөнгөний асуудлыг энэ өдөр
ярилцаагүй, ******* нь барилгын цэвэр, бохир усны холболт, дулааны
шугамын ажлуудыг хувийн компаниараа хийлгэнэ гэж байсан. Цэвэр, бохир усны
холболтын ажилтай холбоотойгоор “ Ус” ОНӨААТҮГ-д хүсэлтээ өгсөн
байсан. ******* нь тухайн техникийн нөхцөл, зөвшөөрлүүдийг хэрхэн яаж
гаргуулах талаараа хэлж байгаагүй, харин “техникийн нөхцөл гаргахад төлөх
хураамжийг төлчихөөрэй” гэж хэлж байсан. “ дулааны станц” ТӨХК, “
ус” ОНӨААТҮГ-д хүсэлтээ өгснийхөө дараа техникийн нөхцөл гарах үед
биечилж очиж уулзаж хөөцөлдөж байгаагүй, ******* мэдэж байгаа байх. Тухайн дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор ямар нэгэн аж
ахуй нэгжтэй гэрээ байгуулж байгаагүй. “ Дэлгэрэх” ХХК-г бол мэднэ,
тэгэхдээ тухайн компанитай ажил хийж гүйцэтгэх гэрээг байгуулж байгаагүй,
*******тай амаар тохиролцож байсан. Цэвэр, бохир усны холболтын ажлыг ч
гэсэн мөн адил ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, амаар тохироод мөнгөө өгч
байсан. Тухайн ажлуудтай холбоотой мөнгө төгрөгийн гүйлгээг ихэвчлэн хийж *******тай харьцдаг байсан. шугамын ажлыг 65 сая
төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч байсан. Цэвэр, бохир усны холболтын ажлыг
15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч байсан санагдаж байна. Тухайн
ажлуудыг хийлгэхээр “ ” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй,
*******тай ярьж тохироод хийж гүйцэтгүүлж байсан, ******* гардаж
хийж гүйцэтгэж байсан . ******* нь тухайн үед дулааны шугамаа хийлгэх үедээ цэвэр, бохир усны холболтын ажлыг хамт буюу өөрөөр нь хийлгэхгүй бол
техникийн нөхцөл гаргахгүй, дулааны ажил хийж гүйцэтгэхгүй гэх хясан боогдуулах
шинжтэй зүйлийг гаргадаг байсан. Тэгээд *******ын хийж гүйцэтгэсэн гэх
цэвэр, бохир усны холболтын ажил нь шаардлага хангаагүй нь улмаас 15 сая
гаруй төгрөгөөр илүүхохирсон байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/,
7- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Соёлмаа, Мөнхтулга нартай ярилцаж байгаад бид гурвын барьсан байр /үл хөдлөх/ ойролцоо юм чинь дулааны асуудлаа нэг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд дулааны шугамд холбуулах зөвшөөрөл авахаар дүүргийн “ станц” ТӨХК-д тус тусдаа хүсэлтээ өгсөн юм. “ дулааны станц” ТӨХК нь дээр хүсэлтүүдийг хүлээн авсны дараагаар
Мөнхтулга бид хоёрын хүсэлтийг шийдвэрлэлгүй “дулаанд холбох боломжгүй
байна” гэсэн утгатай зүйлийг хэлээд буцаагаад байдаг байсан. Тэгтэл манай
байрны баруун талд орших Соёлмаагийн эзэмшлийн “” төвийг дулаанд
холбох зөвшөөрөл олгогдсон байсан. Энэ асуудлаар Соёлмаатай уулзтал
“дулааны зөвшөөрөл олгох асуудлыг тус байгууллагын инженер гэх хүн
мэддэг юм байна. Би тэр хүнтэй уулзаад дээрх зөвшөөрлөө авсан” гэж хэлээд
Мөнхтулга бид хоёрыг түүнтэй уулзуулахаар болсон юм. Соёлмаа нь бид хоёрыг
“ дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер тай уулзуулсан.
нь “танай хоёр байгууллага дулаанаа хэнээр ямар байдлаар хийлгэх
гэж байгаа юм бэ, гэрээ байна уу” гэсэн зүйлийг асуусан. Тухайн үед Мөнхтулга
бид хоёр хоорондоо урьдчилаад ярьсан байсан болохоор “бид хоёр ямар нэг
байгууллагаар хийлгэхээр тохиролцсон зүйл байхгүй байна. Зөвшөөрөл гарсны
дараагаар аж ахуйн нэгж байгууллага олж хийлгэнэ. Аль эсвэл Соёлмаагийн
зөвшөөрөл гарсан юм чинь нэг шугам ашиглаад нэг дор хийлгэмээр байна, яах вэ”
гэдэг зүйлийг хэлсэн. Түүнээс хэд хоногийн дараа тай утсаар холбогдож
байгаад түүнтэй очиж уулзахад “надад та нарын дулааны ажлыг хийж гүйцэтгэх
зөвшөөрөлтэй компани байна. Хэрэв та гурав нийлж хийлгэнэ гэдгээ, мөн төлбөр
мөнгөний асуудлаа тохирч, зөвшөөрвөл би та гурвын дулааны ажлыг нийлүүлээд
хийгээд өгье. Үүнтэй холбоотой төрийн байгууллагуудаас авах зөвшөөрөл
холбогдох баримтыг нь бүрдүүлж өгнө, бичиг баримтын асуудал дээр санаа
зоволтгүй” гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь бид гурав хоорондоо ярилцаад дээрх
асуудлыг хүлээн зөвшөөрч тай холбоотой компаниар /хүмүүсээр/
өөрсдийн шинээр барьсан байруудыг дулаанд холбуулах ажлыг хийлгэхээр
тай харилцан тохиролцсон. Энэ ажилтай холбоотой гарах зардлын
тооцоог буюу ад өгөх мөнгөний тооцоог Соёлмаа хариуцаж байсан.
Соёлмаа тухай бүр нь Мөнхтулга бид хоёртой холбогдож холбогдох зардал
мөнгийг нэхдэг байсан. Соёлмаатай холбогдож түүний данс руу холбогдох зардал
мөнгийг удаа дараагийн үйлдлээр шилжүүлсэн байгаа. Миний тооцоолсноор би
019 оны намраас 00 оны хавар хүртэл ойролцоогоор 30 гаруй сая төгрөгийг Соёлмаагийн данс руу шилжүүлсэн байсан. бид гурвын дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ өөрийнхөө байгууллагын ажилтныг ажиллуулж байсан. Өөрийнхөө байгууллагын ажилтныг ажиллуулснаас болж манай ажил удааширсан юм. “ дулааны станц” ТӨХК гэсэн ажлын хувцастай хүмүүс хүрч ирээд дээрх шугамын ажлыг хийж гүйцэтгэдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-93, 96-р хуудас/,
8- Гэрч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 006 оноос хойш тус компанид ерөнхий иженерээр ажиллаж байна. Техникийн нөхцөл олгох комиссд , Эрдэнэбаатар, миний бие комиссын дарга нь байсан. Комисс хуралдаж, хоорондоо сууж ярилцаад шийддэг байсан. Хурлын тэмдэглэл протокол зэрэг гарч байгаагүй. 01 оноос хойш комисс хуралдаад, хурлын тэмдэглэл гардаг болсон. Соёлмаа, Мөнхбат, Мөнхтулга нарт зохих журмын дагуу техникийн нөхцөл олгосон гэж үзэж байгаа. Техникийн нөхцөл олгохдоо тодруулах хуудас заавал байх ёстой. шугам сүлжээг холбох ажлыг хийж гүйцэтгэсэн хүн тухайн барилгыг хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах журам байхгүй. Барилга, байгууламж хүлээж авахад улсын комиссд “ дулааны станц” ТӨХК-иас Ерөнхий инженер, албаны дарга нар очих боломжтой.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
9- Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“ дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал нь дулааны станцын техник, технологи, үйлдвэрлэл, үйл ажиллагааг хариуцан ажилладаг албан тушаалтан бөгөөд байгууллагын шугам сүлжээний алба, Үйлдвэрлэлийн албаны үндсэн үйл ажиллагааг хариуцан ажилладаг албан тушаалтан байгаа юм. Дулаан авахаар хүсэлт гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь станцын захиргаанд хүсэлт гаргана,
тус хүсэлт дээр захирал цохолт хийж шугам сүлжээний албанд асуудлыг
шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг байгаа. шугам сүлжээний алба нь хүсэлт,
холбогдох баримт материалыг үндэслэж газар дээр нь биечлэн хяналт тавьдаг. Газар дээр нь биечлэн хяналт тавьсны дараа тус хүсэлт гаргасан иргэн, аж
ахуйн нэгж байгууллагад хэрхэн ямар байдлаар дулаан өгөх боломжтой талаар,
аль эсвэл дулаан өгөх боломжгүй бол ямар шалтгааны улмаас дулаан өгөх
боломжгүй талаар техникийн нөхцөл гаргадаг. Тус техникийн нөхцөлийг гаргасны
дараагаар төслийг ерөнхий инженерт буюу надад танилцуулдаг байсан. Ерөнхий
инженер дээрх төсөлтэй танилцаад боломжтой гэж үзвэл техникийн нөхцөлийг
баталгаажуулж өгдөг юм. Миний баталгаажуулж өгсөн техникийн нөхцөлийн дагуу
иргэн, аж ахуй нэгж байгууллага дулаанаа татуулдаг. ...Миний бие иргэн , , нарт 018, 019 онуудад олгосон техникийн нөхцөлийг баталгаажуулж гарын үсэг зурсан байна. , , нар нь дулааны техникийн нөхцөл гаргуулахаар “ дулааны станц” ТӨХК-д 018, 019 онд хандсаныг манайх хүлээн авч шийдвэрлэсэн байна. Дарга тухайн үед нь цохолт хийж техникийн нөхцөл олгох боломжтой эсэхийг шалгуулахаар ******* даргатай
шугам сүлжээний алба руу цохолт хийсэн байна. шугам сүлжээний
албанаас дээрх хүсэлтүүдийг хүлээн авч техникийн нөхцөл олгуулахаар надад
оруулж ирснийг би хүлээн авч, хянаж үзээд техникийн нөхцөл олгох боломжтой
гэж үзсэн юм. нь 018 оны 8 дугаар сард дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Магнай трейд” ШТС-ын хажууд барилга барихаар манайхаас дулааны техникийн нөхцөлөө авсан байсан. Гэтэл 019 онд иргэн Соёлмаагийн хажууд иргэн , нар нь барилга барихдаа дулааны техникийн нөхцөл авахаар манай байгууллагад 019 оны 8 дугаар сард хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг манай шугам сүлжээний албанаас хүлээн авч холбогдох баримт материалыг хянаж, газар дээр нь ажиллаж үзээд , нарын барих гэж буй барилын дулааныг урьд өмнө техникийн нөхцөл гаргуулсан иргэн Соёлмаагийн дулааны шугамтай хамт хийх
буюу /олгох/ “Магнай трейд” ШТС-ын ойр байрлах худгаас салбарлан татах
боломжтой гэж үзэж надад танилцуулсан. шугам сүлжээний албаны
дарга ******* нь тухайн үед дээрх 3 иргэний техникийн нөхцөлтэй холбоотой
асуудлыг биечлэн танилцуулсан юм. Би *******ын танилцуулсан техникийн
нөхцөлтэй танилцаж үзээд техникийн нөхцөл олгох боломжтой гэж үзээд иргэн
, нарын техникийн нөхцөл дээр гарын үсэг зурсан...
...Хувийн байгууллагын дулааны шугамын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн
нэгж байгууллага хийсэн байхыг шаардахгүй ээ. Хамгийн гол нь манайхаас
тавьсан техникийн нөхцөлийг бүрэн хангасан эсэхийг шалгаж хангасан тохиолдолд
дулаанаар хангадаг. ...Байгууллагын ажилчдаас иргэн , ,
А.Соёлмаа нарын барилгын ажилд оролцсон эсэх асуудлыг сайн мэдэхгүй байна.
Манайх техникийн нөхцөлд буюу дулааны ажил техникийн нөхцөлд заагдсаны
дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, хүлээж авах ёстой байдаг. Тэгэхээр
дээрх ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэх нь холбогдох дүрэм, журмыг зөрчиж байгаа
үйлдэл гэж үзэж болно...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108, 110-р хуудас/,
10- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“ Дулаан ” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилд холбогдохгүй ажиллах үүрэгтэй, энэ талаар дотоод журамд зааж өгсөн байдаг. “ ” ТӨХК-ийн техникийн нөхцөл олгосон гэх эрх бүхий албан тушаалтан нь өөрийн олгосон техникийн нөхцөлийн дагуу өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр
тухайн ажлыг өөрөө гардаж хийж гүйцэтгэх, мөн тухайн ажилд “
” ТӨХК-ийн нэр бүхий ажилчдыг ажиллуулах болон өөрийн хамаарал бүхий
аж ахуй нэгжээр хийж гүйцэтгэсэн ажлыг барилга байгууламж ашиглалтад орох
үед хүлээн авах улсын комисст мөн томилогдож ажиллах нь холбогдох хууль,
дүрэм, журамд зааснаар хориотой. Хэрэв дээрх асуудлуудыг гаргасан эрх бүхий
албан тушаалтан байх юм бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг
сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
хуульд заасныг зөрчсөн гэж үзнэ. Дээрх асуудлыг бол “ Дулаан ”
ТӨХК-ийн зүгээс хориглодог...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-р хуудас/,
11- Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...” ” ТӨХК-аас гаргасан гэх техникийн нөхцөлүүдэд заавал тухайн байгууллагаас тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар орж хэлэлцэгдсэн байх ёстой байдаг. Засгийн газрын 00 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “ эрчим хүч хэрэглэх дүрэм”, Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан “Холболтын журам”-уудад техникийн нөхцөлийг давхардуулж нэг дугаар олгож болохгүй гэж заагаагүй байдаг.
Техникийн нөхцөл маань өөрөө тухайн иргэн, аж ахуй нэгжийг дулаанд холбох
холболтын цэгийг зааж өгч байгаа эрх зүйн баримт бичиг, мөн бүрдүүлэх бичиг
баримтууд нь тухайн иргэн, аж ахуй нэгжийг тодотгож зааж өгч байгаа болохоор
дулаан холболтын техникийн нөхцөлүүд нь нэг дугаар дээр олгогдож болохгүй
бөгөөд өмнө нь дурдсан техникийн баримт бичгийг үндэслэж тухайн иргэн, аж ахуй
нэгж дээр олгогдож байгаа баримт бичиг учраас өөр иргэний техникийн нөхцөлийн
дугаартай давхцаж болохгүй. Ажлын хэсгийн хурлаар орж хэлэлцэгдэж байгаа
болохоор иргэн тус бүрд олгосон техникийн нөхцөлийн дугаар давхцах ёсгүй .
Дулаан холболтын техникийн нөхцөл олгосон эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд, аж ахуй нэгжээр өөрөө тухайн техникийн нөхцөлийн дагуу ажлыг нь хийж гүйцэтгэж болохгүй. техникийн нөхцөл олгоход тавигдах шаардлагад тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий компаниар гүйцэтгүүлэх, мөн зураг төслөө “ ” ТӨХК-тай зөвшилцөх гэсэн шаардлагууд тавигдсан байх ёстой. Мөн техникийн нөхцөлийн дагуу ажлыг нь хийж гүйцэтгээд өөрөө тухайн барилга байгууламжийг хүлээн авах улсын комисст орж хүлээн авч болохгүй, энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль, эрх зүйгээр зохицуулагдана. техникийн нөхцөл олгосон эрх бүхий албан тушаалтан нь тухайн иргэн, аж ахуй нэгжид олгосон техникийн нөхцөл олгогдсоны дагуу ажил хийж гүйцэтгэж байгаа эсэх дээр хяналт тавьж
ажилладаг, тийм болохоор өөрөө ямар нэгэн аж ахуй нэгжийн нэр дээр өөрөө
ажлыг нь хийж гүйцэтгэж болохгүй. Мөн өөрийн хийж гүйцэтгэсэн гэх ажлыг өөрөө
улсын комиссын гишүүнээр орж хүлээж аваад байгаа нь хууль зөрчсөн асуудал
юм. Иргэн д 018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр олгогдсон гэх 05
дугаартай техникийн нөхцөлийн 1 дугаар заалтад “зураг төсөлд хяналт тавиулж
батлуулах” гэж заасан байх бөгөөд “ ” ТӨХК-ийн эрх бүхий
албан тушаалтан нь өөрөө хянаж баталсан зураг төслийн дагуу өөрөө тухайн ажлыг хийж гүйцэтгэж болохгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115-р хуудас/,
1- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед иргэн аж ахуй нэгжээс дулаан техникийн нөхцөлийг гаргуулахаар хүсэлтийг ирүүлдэг. Хүсэлтийг инженерээр ажиллаж байсан ******* хүлээн аваад техникийн нөхцөл олгох тооцоог хийгээд дэд захирал *******гээр батлуулж ажилладаг байсан. Тухайн 016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай тушаалд дэд захирал *******, инженер *******, тэгээд миний бие гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байсан. Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан комисс нь иргэн, аж ахуйн нэгжид дулааны техникийн нөхцөл олгохтой холбоотойгоор ажилладаг байсан. Тэгэхдээ би тухайн хурлын комиссд огт оролцож байгаагүй, иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийг ******* хүлээн аваад дулааны холболтын тооцооллыг хийгээд дэд захирлал *******гээр батлуулдаг байсан. Миний бие бол огт хуралд сууж, оролцож үзээгүй. холболтын техникийн нөхцөл олгоход Эрчим хүчний сайдын баталсан холболтын журмыг баримталж ажиллах ёстой.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-р хуудас/,
13- Гэрч *******ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би “ дулааны станц” ТӨХК-д 017 онд борлуулалтын байцаагчаар ажиллаж байгаад 00 оноос горимын инженер болсон. 00 оны 01 дүгээр сараас хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажлаа аваад 01 оноос Техникийн нөхцөл олгох комиссын нарийн бичиг хийж эхэлсэн. 008 онд би тус комиссын бүрэлдээхүүнд байгаагүй. Тухайн үед ажиллаж байсан комиссоос баталсан, комиссын бүрэлдэхүүнээс гарсан тэмдэглэл, шийдвэрийг би харж байгаагүй, байхгүй байх. Тодруулах хуудсыг хэрэглэгчдээс ирсэн хүсэлтийн дагуу, хэрэглэгч бүрдүүлж өгөх баримт материалын нэг зүйл.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-р хуудас/,
14- Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... шугам сүлжээний алба нь дулааны техникийн нөхцөл олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Техникийн нөхцөл олгох хэлэлцэх зөвлөлийн хурал нь хамгийн эхэнд бичиг хэргээс манай хэлтэст цохогдсон техникийн нөхцөл гаргуулахаар хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авна. Түүний дараа тухайн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж хяналт шалгалт хийгээд, бичиг баритмын бүрдлийг засуулаад, боломжтой бол тооцооллыг нь хийж гүйцэтгээд материалаа бэлтгэнэ. Түүний дараа ерөнхий инженерт танилцуулж хурлын товыг баталж, гишүүдэд мэдэгдээд зөвлөлийн хурлыг зохион байгуулж, хурлын тэмдэглэлийг хөтөлж, техникийн нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд өгөөд олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлийг техникийн нөхцөлийн хамт баримт болгож хадгалах бөгөөд хуралд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-р хуудас/,
15- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын Засгийн газрын 018 оны 317 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан “Инженерийн хангамжийн байгууллага”-ын төлөөлөл болох “ цахилгаан түгээх сүлжээ”-ний ерөнхий инженер Э.Амартайван, “ дулааны станц” ТӨХК-ийн шугам
сүлжээний албаны дарга *******, “ Ус” ААТҮГ-ийн орон сууцны инженер Т.Цогжавхлан, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн дүүргийн газар дамжуулах байгууламжийн инженер Б.Оргил нар оролцсон байдаг. Дээрх гишүүдээс бүрдсэн комисс нь 019 оны 1 дугаар сарын 17-ны өдөр ажиллаж 019 оны 1 дугаар сарын 30-ны өдрийн 019/966 дугаар дүгнэлтийг баталгаажуулж гаргасан. “ дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны дарга ******* нь өөрийн хүсэлтээр ашиг сонирхлын зөрчилтэй бол улсын комисст гишүүнээр оролцохоос татгалзах боломжтой байсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст алслагдсан дүүргийн хувьд захиалагч буюу нь инженерийн хангамжийн байгууллагын төлөөллийг оролцуулах, комиссын ирцийг бүрдүүлэх үүрэгтэй, үүнтэй холбогдуулан “ дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны дарга ******* улсын комисст орж ажилласан. Захиалагч д дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг инженерийн хангамжийн байгууллагуудын төлөөллийг
барилгын байршил дээр оролцуулахыг мэдэгдэж байсны дагуу “ дулааны
станц” ТӨХК, “ Ус” ААТҮГ, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “ цахилгаан түгээх сүлжээ” гэх байгууллагуудын төлөөлөл оролцсон. Тухайн оролцох
төлөөллүүдэд тодорхой нэр болон албан тушаалыг нь огт зааж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 1-13-р хуудас/,
16- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Улаанбаатар хотын дүүрэг “ ” ХХК-иар дулааны шугам угсралт, суваг цутгалт, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. ... нь манай нөхөртэй уулзаад дулаанаа татуулахаар болсон байсан. нь холбогдох зардал мөнгөө манай нөхөрт хийсэн байгаа.Би тухайн үед хүүхэд гаргаад гэрт байсан болохоор тус ажилд нэг бүрчлэн оролцож чадаагүй. Уг ажлыг ******* хариуцаад ажилласан гэж хэлж болно. Манай компани гийн барилгаас гадна , нарын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг асуудлыг ******* сайн мэдэж байгаа... Гэрээ байгуулалгүйгээр тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Компанийн нэрээр дээрх ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-10-р хуудас/,
17- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “ дулааны станц” ТӨХК-ийн дулааны шугам сүлжээний албаны дарга *******тай ажил хэргийн холбоо хамааралтай. Тэрээр миний шууд удирдах дарга байгаа юм. Миний бие 019 онд дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан иргэн , , нарын барилгын дулааны шугамын угсралтын ажилд
оролцсон. ******* нь “ дүүргийн 1 дүгээр хороонд байрлах
үйлчилгээний зориулалттай барилгуудыг дулаанд холбох ажил байна. Чи
заваараа буюу ажлынхаа чөлөөт цагаар очоод туслаад өгөөч" гэсэн зүйлийг
хэлсэн. Түүний дагуу миний бие хүлээн зөвшөөрч дээрх дулааны шугамын ажлыг
угсрах ажилд оролцсон. Туслахаар ажилласан гэж хэлж болно. Би ойролцоогоор
3-4 хоног л ажилласан санагдаж байна. Ажилласантай холбоотойгоор
******* нь надад мөнгө өгч байсан. Яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...”
гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-р хуудас/,
18- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “ дулааны станц” ТӨХК-д 199 онд анх засварчнаар ажилд орж байсан. Түүнээс хойш одоог хүртэл “ дулааны станц” ТӨХК-д ажиллаж байгаа бөгөөд тасралтгүй 3 жил ажиллаж байна. Одоогийн байдлаар бол “ дулааны станц” ТӨХК-д Шугам
сүлжээний албаны засварчнаар ажиллаж байна . Миний хувьд “ ” ХХК-д огт ажиллаж байгаагүй. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан гэх иргэн , , нарын барилгын гадна дулааны холболтын ажилд миний бие засварчнаар оролцсон. Тэгэхдээ тухайн ажилд “ дулааны станц” ТӨХК-ийн өмнөөс оролцоогүй, ажлаас тусдаа хувиараа тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд “ дулааны станц" ТӨХК-ийн Шугам сүлжээний албаны дарга *******аас санал ирж байсан болохоор хүлээн зөвшөөрөөд тус холболтын ажил дээр гар бие оролцсон. Тухайн ажлыг ******* нь өөрөө ахалж хийж гүйцэтгэж байсан бөгөөд “ дулааны станц” ТӨХК-ийн засварчин
Д.Дэлгэрмөрөн надтай хамт ажиллаж байсан. Тухайн ажлыг *******ын эхнэр
компани болох “ ” ХХК нь хийж гүйцэтгэж байсан
бөгөөд *******ын хэлснээр тухайн ажилд хөлсөөр барагцаагаар 7 хоног,
ажлын цаг тарсны дараа оройн цагаар ажилласан. *******ын зүгээс өөрийнх нь эхнэрийн компанийн хийж гүйцэтгэж байгаа ажилд ажилласны хувиар цалин гэж 500,000 төгрөгийг өгнө гэж байсан боловч ажлаа хийж дууссаны дараа цалинг маань өгөөгүй, бөгөөд миний хувьд тухайн ажлыг нь хийж дуусгасан. Тухайн ажилд “ дулааны станц” ТӨХК огт оролцоогүй бөгөөд ******* нь “ ” ХХК-ийн өмнөөс тус гадна холболтын ажлыг ахалж хийж гүйцэтгүүлж байсан. ...Ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, ******* нь надтай хамт ажилладаг хүн байсан болохоор *******ын ярьж хэлснээр амаар тохиролцоод хөлсөөр ажиллахаар болж байсан, гэвч хөлсөө аваагүй
байгаа. ...Э.Энхтөр нь өөрөө “ ” ХХК-д ажилладаг байсан. Тэгэхдээ Э.Энхтөр нь тус гадна холболтын ажлыг ахалж ажиллаагүй, ******* нь нийт бүх ажлыг ахалж ажиллаж байсан, хувьд бол газар шороо болон сувагжилтын ажилд ажилласан, тэгэхдээ ахалж ажиллаж байгаагүй. Д.Оюундалай нь хааяа нэг ирдэг байсан бөгөөд байнга хяналт тавьж ахалж ажиллаж байгаагүй, ******* л тухайн ажилд байнга хяналт тавьж ахалж ажиллаж байсан. Тус ажилд “ дулааны станц” ТӨХК-д засварчин ажилтай Д.Дэлгэрмөрөн бид хоёр ажилласан. Бид хоёрыг
тухайн ажилд хөлсөөр ажиллах саналыг ******* анх тавьж байсан.
Д.Дэлгэрмөрөн бид хоёр тухайн үед буюу 019 онд гадна холболтын ажил хийж
гүйцэтгэж байх үед “ дулааны станц” ТӨХК-д ээлжийн ажилтай, завтай
байсан бөгөөд ******* нь тийм болохоор тухайн “ ” ХХК-ийн
хийж гүйцэтгэж байгаа ажилд хөлсөөр ажиллах саналыг анх тавьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16-р хуудас/,
19- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“ " ХХК нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн , , нарын барьж байсан барилгын ажилд гадна дулааны холболтыг хийж гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэж байсныг нь би санаж байна. Намайг ажлаас гарах гэж байх үед
хийгдэж байсан ажил байгаа юм. Тухайн ажилтай холбоотойгоор миний бие кран
жолоодож, дулааны шугамын дулаалгыг хийж, шавар түрхэж, таг тавих гэх
ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн ажлыг бол хэн ахалж хийж байсан
талаар нь би мэдэхгүй байна. Би эхнээсээ энэ ажил дээр ороогүй байсан бөгөөд
намайг “ ” ХХК-ийн барьж байгаа өөр хувийн орон сууцны
барилгын ажил дээр байх үед “хүйтрэх гээд ажил нь амжихгүй байна” гээд намайг
тухайн гадна дулааны холболтын ажил дээр оруулж байсан. Яаг хэн гэдэг хүн энэ
ажлыг ахалж хийж байсан, хэрхэн яаж хийгдсэн талаар мэдэхгүй байна, миний бие
бол тухайн ажлыг ахалж байгаагүй. Тус барилгын гадна дулааны холболтын
ажилд “ ” ХХК-иас надтай нийлээд хүн ажилласан Д.Оюундалай эгч тухайн үед төрчихсөн, нялх хүүхэдтэй байсан болохоор ажил хийж гүйцэтгэж
байгаа газар дээр ирж байгаагүй, хааяа утсаар ярьж ажил ямар явж байгаа талаар
мэдээлэл авдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-13-р хуудас/,
0- дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол Д.Нацагдоржийн
гудамж 100 тоот хаягт байршилтай 147 м үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн
Ү-0800510 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /-р хх-ийн 176-р хуудас/,
1- дүүргийн иргэн , , нарын
барилгад олгосон дулааны техникийн нөхцөлд шинжилгээ хийсэн шинжээчийн
дүгнэлт /-р хх-ийн 06-14-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй шүүгдэгч *******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 018 оноос 019 оныг дуусталх хугацаанд дулааны станц” ТӨХК-ийн шугам сүлжээний албаны инженер болон тус албаны даргаар ажиллаж байсан, “ дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай “Комисс томилох тухай” тушаалаар олгосон албан үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7 дахь хэсэгт, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 013 оны 01 дүгээр сарын 04-ний
өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “... эрчим хүчээр хангах
техникийн нөхцөл олгох журам...”-ын дугаар зүйлийн .1 дэх заалтыг тус тус зөрчиж үргэлжилсэн үйлдлээр,
- иргэн д 018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр №05 дугаартай дулааны техникийн нөхцлийг олгох зөвшөөрлийг, иргэн , , нарт 019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр №08 дугаартай техникийн нөхцлийг олгох зөвшөөрлийг тус тус компанийн холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/-ийн хурлаар шийдвэрлүүлэлгүй “ дулааны станц” ТӨХК-ийн дэд захирлаар батлуулсан,
- өөрийн эхнэр болох үүсгэн байгуулсан “ ” ХХК-ийн нэрийг ашиглан, иргэн , , нарт олгосон техникийн нөхцөлийн зөвшөөрлийн дагуу дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг өөрөө хариуцан хийж гүйцэтгэсэн, ажлын төлбөрт дээрхи нэр бүхий 3 иргэнээс 018 онд болон 019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 65,000,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон,
- Мөн гийн барилга байгууламжийн дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэсэн тухай урьдчилан мэдэгдэж, татгалзалгүйгээр гийн захиалгатай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бага зэргийн төвөгшилтэй ангиллын зоорьтой давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд “ дулааны
станц” ТӨХК-ийг төлөөлөн 019 оны 1 дугаар сарын 17-ны өдрөөс ажиллан, албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж 019 оны 1 дугаар сарын 30-ны өдрийн 019/966 дугаартай комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж, дулааны шугам, сүлжээний ажлыг хүлээн авч д давуу байдал бий болгосон гэх үйл баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт няцаагдаж байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 0 оны 1 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, тус гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж зүйлчилсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөн байсан хуулиар тодорхойлно” гэж заасан.
Иймд шүүхээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч *******ыг “Эрх мэдлээ урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дахь хэсэгт “”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, өөрт 65,000,000 төгрөгийн орлого олсон нь:
Гэрч гийн эзэмшлийн Хаан банкны 575065693 тоот,
яллагдагч *******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 174-179-р хуудас/, Гэрч гийн эзэмшлийн Хаан банкны 575065693 тоот дансны хуулга /1-р хх-ийн 141-144-р хуудас/, яллагдагч *******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга /1-р хх-ийн 181-4-р хуудас/, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******тай барилгын дулаан холболтын ажлыг хийлгүүлэхээр 018 онд тохиролцож байх үедээ урьдчилгаа болгож өөрөөсөө бэлэн мөнгө өгч байсан,
тэгэхдээ тухайн үед хэдэн төгрөгийг ямар байдлаар яаж өгснөө огт санахгүй
байна. , нарын хүсэлтээр манай барилгын дулааны
шугамаас салаалж дулаан татахтай холбоотой гарсан гэх зардал анх надаас
гарсан гэх зардлын барагцаагаар 50 хувь нь байгаа юм. ,
нар нь өөрсдийн барилгын дулааны холболттой зардлыг миний Хаан банкны данс
руу тухай бүрд нь шилжүүлж би *******ын данс руу дамжуулж шилжүүлж өгч
байсан. Үүнээс бол би тухайн хоёр иргэнээс ямар нэгэн байдлаар илүү мөнгө
аваагүй, тухай бүрд нь ******* руу шилжүүлж байсан. ,
нарын гадна дулааны холболтын ажил нь манай барилгын ажил
дууссаны дараа орж ирсэн болохоор миний зүгээс өөрийн барилгын дулааны
холболттой холбоотой зардлыг дангаараа *******ад урьд өмнө өгсөн
байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-84-р хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, амаар тохироод мөнгөө өгч
байсан. Тухайн ажлуудтай холбоотой мөнгө төгрөгийн гүйлгээг ихэвчлэн хийж *******тай харьцдаг байсан. шугамын ажлыг 65 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч байсан. Цэвэр, бохир усны холболтын ажлыг
15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч байсан санагдаж байна. ******* нь тухайн үед дулааны шугамаа хийлгэх үедээ цэвэр, бохир усны холболтын ажлыг хамт буюу өөрөөр нь хийлгэхгүй бол шинжтэй зүйлийг гаргадаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ ажилтай холбоотой гарах зардлын тооцоог буюу ад өгөх мөнгөний тооцоог Соёлмаа хариуцаж байсан. А.Соёлмаа тухай бүр нь Мөнхтулга бид хоёртой холбогдож холбогдох зардал мөнгийг нэхдэг байсан. Соёлмаатай холбогдож түүний данс руу холбогдох зардал
мөнгийг удаа дараагийн үйлдлээр шилжүүлсэн байгаа. Миний тооцоолсноор би
019 оны намраас 00 оны хавар хүртэл ойролцоогоор 30 гаруй сая төгрөгийг Соёлмаагийн данс руу шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-93, 96-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчлүүлэх, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдуулах саналтай.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* дүгнэлтдээ:”...*******ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, өөрийн эхнэрийн компани дээр ажил гүйцэтгэсэн гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн ******* нь одоогоор “ дулааны станц” ТӨХК-д машинистаар ажиллаж байгаа, эхнэр нь хүнд төрөлтийн улмаас бие муутай, бага насны 3 хүүхэдтэй, ******* нь ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээж байгаа, мөн хэн нэгэнд хохирол учраагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн 65,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 5 жил буюу түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч *******: “Миний хувьд эхнэрийнхээ компаниар ажил хийж гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувийн байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг шүүгдэгчийн хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Шүүгдэгч ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад шүүхээс оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчилж төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ад тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН