Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00055

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Н.Анхбаяр

Хохирогч Т.Долгоржав, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Биндэръяа, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ш.Цэдэн

Гэрч Н.Гантөмөр

Шинжээч Г.Цэндсүрэн

Иргэдийн төлөөлөгч М.Ганбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Баттулгад холбогдох 201518020129 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 72 дугаар хотхоны 49-13 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн 4 дүгээр курсэд суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Жаргалсайханы Баттулга.  /РД: УХ93120733/

 

           Шүүгдэгч Ж.Баттулга нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн,  Т.Долгоржав, Н.Гантөмөр нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр замд замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баттулгын өгсөн…... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед би тээврийн хэрэгсэл жолоодоогүй. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз охин Ганбаяр болон түүний найзуудын хамт Сэлэнгэ аймагт байдаг ээж мод руу очихоор явсан. Би өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн машиныг жолоодоод хохирогч Ч.Ганбаярыг гэрээс нь аваад 1 дүгээр хороолол орж Долгоржав, Дэлгэрмөрөн, Гантөмөр нарыг аваад 5 шарын тэнд Цэнд-Аюуш нартай нийлж 2 машинтай болоод явсан. Улаанбаатар хотоос гарч явахдаа би машинаа өөрөө барьж явсан бөгөөд 61 гарамын ойролцоо хоёр машиныхаа дугуйны хийг үзүүлж хийлүүлээд хөдлөхөд машиныг Ганбаяр жолоодож цааш явсан. Ганбаярыг машин эвгүй бариад байна гэж арын машин гүйцэж ирж хэлэхээр нь би Баянчандманийн хавьцаагаас машиныг би жолоодоод Ганбаяр миний хажууд сууж явсан. Машины арын суудалд Гантөмөр, Долгоржав, Дэлгэрмөрөн нар сууж явсан. Арын суудлын голд Долгоржав, Долгоржавын баруун гар талд Дэлгэрмөрөн, зүүн гар талд нь Гантөмөр суугаад явж байсан. Тэгээд би Цэнд-Аюушийн машины араас явж байгаад гүйцэж түрүүлээд явсан. Намайг Ганбаяраас машиныхаа жолоог шилжүүлж аваад явах үед Ганбаяр нь дуугаа хураачихаад уурлаад байх шиг байсан. Хэсэг явж байгаад би Сэлэнгэ тавтай морил хөшөөний наана зогсоод хоол идье гэхэд ард сууж явсан хүмүүсээр дамжуулж надад хоол авч өгсөн. Би хоол идэх гэхэд Ганбаяр чи хоолоо идээд явж бай би машин барья гэхээр нь би түүнд жолоогоо шилжүүлж жолоочийн хажуу талын суудалд суусан. Тэгээд тэндээс Ганбаяр машиныг жолоодож явж байгаад машин дайвалзаад тэнцвэргүй болоод нэг мэдэхэд осол болсон байсан. Цэнд-Аюушийн машин ирсэн байсан. Эмэгтэй хүн уйлах чимээ гараад надаас машин хэн барьж явсныг асуугаад байх шиг байсан. Миний толгой эргээд чих шуугиад байсан би би ганбаярыг машин барьж явсныг нь хэлсэн. Би жолооч талын хаалгаар мөлхөж мөлхөж бууж ирсэн. Тухайн үед миний сууж явсан талын хаалга онгойхгүй байсан юм. Би алхаж чадахгүй байсан учир намайг түшиж Цэнд-Аюушийн машинд суулгасан. Маргааш нь би Дархан-Уул аймгийн эмнэлгийн сэхээнд ухаан орсон. Би өөрөө машин барьж яваад осол гаргасан бол бүгдийг хүлээнэ. Өнөөдрийг хүртэл би машиныг жолоодоогүй гэж үнэнээ хэлсээр ирсэн гэх мэдүүлэг

Хохирогч Т.Долгоржавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…… 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бид нар 2 машинтай хотоос 21 цагийн үед гарсан. Тэгээд бид нар 61 гарам дээр 2 машиныхаа дугуйны хийг шалгуулаад цааш хөдлөхөд уг машиныг Ганбаяр цааш жолоодсон. Баянчандманийн цаахна бид зогсоод бие засч байхад араас хамт явсан  Цэнд-Аюушийн машин гүйцэж ирж зогсоод кофе авчирч өгөөд ямар эвгүй явдаг юм бэ хэн машин барьж явсан бэ гэхээр нь Ганбаяр барьж явсныг нь хэлсэн. Тэгээд тэндээс машиныг Баттулга өөрөө жолоодоод явсан. Хэсэг явж байгаад Баттулга зогсоод хоол идэхээр болж жолоогоо Ганбаярд шилжүүлсэн. Би өөрөө жолооч болохоор хурдыг нь харахад 120 км цаг хурдтай, моторынх нь эргэлт 3 хүрч байсан. Тэгээд би эхний эргэлт дээр ухаан алдсан байсан. Цагдаа болон эмч нар хэн жолоо барьж явсныг нь асуухад би Ганбаяр барьж явсан гэдгийг нь хэлсэн. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Биндэръяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн……… 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2 жил гаран боллоо. Хаагдсан байсан хэрэг дахин сэргээгдсэн. Энэ хэргээс болж 2 хүний амь нас хохирсон. Хэрэг болсны дараахан Баттулгын ээж нь утасдаад охин чинь машин барьж явсан юм байна гэж хэлсэн. Охин маань тэр өдөр Сэлэнгэ аймаг явна гэж хэлээгүй. Тэрэлж явна гэж хэлсэн. Баттулга ч тэгж хэлсэн. Би хоёр цаг тутамд охинтойгоо холбогдож байна гэж хэлсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Шөнийн 01 цаг өнгөрөхд танихгүй дугаар залгасан байсан. 02 цаг өнгөрч байхад Баттулгын ээж нь утасдаад осол болсон талаар хэлсэн. Би тухайн үед итгэхгүй байсан. Тэгээд хотоос машинтай гарч өглөөний 07 цаг өнгөрч байхад осол болсон газарт ирсэн. Хэргийн газарт цагдаагийнхан 2-3 цаг үзлэг хийгээд дууссаны дараа бид нар машин дээр очсон. Намайг очиход охин маань арын суудлын голд суугаагаараа нас барсан байсан. Хоёр гутал нь сугарсан оймстойгоо байсан. Баттулгын ээж нь миний охины ажил явдал дээр нь хүртэл ирчихээд байж байхдаа Ганбаярыг жолоо барьж явсан гэж хэлээд байсан. Би тэгэхээр нь хамт ирсэн Баттулгын аавынх нь ах гэх хүнд хэлэхэд би эд нарт хэлье анхааруулъя гэж надад хэлж байсан. Баттулгын эцэг Жаргалсайхан над руу утасдаад ярихдаа чиний хүүхэд шороонд булагдсан тийм болохоор би хүүхдээ шоронгоос гарч ирэхэд нь чамд өгөх мөнгөөрөө хүүхдийнхээ эмчилгээнд зориулсан нь дээр гэж хэлж байсан. Энэ нь хүүхдийнхээ бурууг ойлгож мэдсэний шинж биз дээ. Үнэнийг хэлэхэд үхсэний хохь амьдын зол гэж болохгүй биз дээ. Яагаад эд нар надаас уучлалт гуйдаггүй юм бол гэж бодож байна. Миний охин Ганбаяр машиныг жолоодож яваагүй гэж би боддог. Үүнийг би эрс үгүйсгэдэг бөгөөд байж боломгүй асуудал юм. Миний охин угаасаа машин жолоодож чаддагүй байсан. Эрдэнэт хүний амь нас хохирно гэдэг үнэхээр хүнд хэцүү байдаг юм байна. Үрээ алдсан эх хүний сэтгэл гэдэг ямар байдгийг би ойлгож мэдэрч байна. Гомдолтой байна. Саяын өгсөн зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг

Гэрч Н.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…… 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгийн ээж мод руу явах гээд Баттулгын машинд сууж явсан. Нөгөө машинд Цэнд-Аюуш, Мөнх-Наран, Соёмбо, Соёмбын найз охин нар сууж явсан. Улаанбаатар хотоос гарахад Баттулга машинаа бариад Ганбаяр хажууд нь суугаад Долгоржав, Дэлгэрмөрөн, бид гурав ард нь суусан. 61 гармын тэнд машиныхаа дугуйны хийг шалгуулаад Ганбаяр машиныг жолоодож хөдөлсөн. Тэгээд цааш нилээн явж байгаад бид нар зогсож бие зассан. Бие зассаны дараа Баттулга машиныг өөрөө жолоодсон. Би машинд суугаад зүүрмэглээд явж байсан. Баттулгыг машин бариад явж байхад би Долгоржавыг налаад явж байсан чинь Баттулга өлсөөд байна хоол идье гээд Баттулга Ганбаяр хоёр жолоогоо сольсон. Баттулга бидэнд миний хайр амттай хоол хийдэг юм идэх үү гэхээр нь би идэхгүй гэсэн. Тэгээд цааш явж байсан. Нэг мэдэхэд би Дарханы эмнэлэгт ухаан орж сэрсэн гэх мэдүүлэг

Шинжээч Г.Цэндсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ……. 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ¹ 1842 тоот дүгнэлтийг гаргасан ба Мандал сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Б.Дониднинжийн тогтоолыг үндэслэсэн. Фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх мэт хавтаст хэрэгт авагдсан зүйлүүд байсан. УНЯ 90-32 улсын дугаартай Тоёота аллион маркийн машины талаар дүгнэлт гаргасан. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд нь арын суудалд шидэгдэх эсэхийг шинжилгээнд ирүүлсэн автомашины эвдрэл гэмтлийг үндэслэн тогтоох боломжгүй гэж үзсэн. Харин туршилтаар тогтоож болох юм гэж хариулсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэтуяагийн  мөрдөн байцаалтад өгсөн …. Ч.Дэлгэрмөрөн нь 1994 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг 30 минутад 1 дүгээр төрхөд миний ганц ах Чулуунбаатарын охин болж мэндэлсэн. Ингээд бид нар манай аав ээжийн гэрт бөөнөөрөө амьдардаг байлаа гэтэл 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Ч.Дэлгэрмөрөнг 6 сартай байхад нь ээж Мөнхжаргал гэж эмэгтэй нь орхиод явсан түүнээс хойш 3 жилийн дараа охинтойгоо нэг удаа ирж уулзаад явсан. Тэгээд 5 нас гарантай байхад нь бас нэг удаа ирж уулзаад гадаа тоглож байхад нь гэр лүүгээ аваад явчихсан байхаар нь манай аав очиж ач охиноо авчирсан байсан. Түүнээс хойш ээжтэйгээ дахиж уулзаагүй. 2013 оны хавар би Ч.Дэлгэрмөрөнг ээжтэй нь уулзуулах гэж оролдоод энд тэндээс сураглаад гар утсаар холбогдсон боловч за тэгье гээд ээж нь өөрөө уулзаагүй алга болчихсон. Миний хувьд Ч.Дэлгэрмөрөнг 06 сартайгаас нь хойш төрсөн ээж шиг нь өсгөсөн намайг ээжээ гэж дууддаг байсан. Би өөрийн төрсөн ганц охинтой талийгаач энэ хоёр маань төрсөн эгч дүүс шиг хоорондоо эвтэй найртай, амьдардаг байсан. Талийгаач надад эрхлэх үедээ эрхлэж, загнуулах үедээ загнуулж явсан миний хайртай охин байсан....... Талийгаачийн аав, ээж хоёр нь 1994 онд талийгаачийг 06 сартай байхад нь салаад явсан аав нь миний ганц ах, ажилгүй хаяа нэг архи уучихдаг байсан учир би талийгаачийг хүн болгож өсгөсөн. Ч.Дэлгэрмөрөн 2001 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүргийн 6 дугаар сургуульд элсэн орж 2011 онд Наран гэж хувийн Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж төгсөөд 2011-2015 оны хооронд Мандах бүртгэл дээд сургуулийн праграмм хангамжийн ангид суралцаж энэ 6 сард төгсөх ёстой байсан юм.... Ч.Дэлгэрмөрөн энэ осол хэрэг болохоос нилээн хэд хоног өмнө надад найзуудтайгаа Сэлэнгэ аймгийн Ээж модонд очиж мөргөж хүслээ шивнэнэ гэж яриад байхаар нь миний охин болгоомжтой яваарай гэж хэлээд зөвшөөрсөн юм. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын эхээр ярихдаа 3 дахь өдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдэр Ээж модруу явахаар бопсон гэж хэлсэн. Тэр үед нь за миний охин сайн яваад ирээрэй гэж хэлсэн тэгээд хэрэг гардаг өдрийн орой 22 цагийн үед би утсаар яриад Улаанбаатар хотоос гарсан уу хаана явж байна гэсэн чинь хаана явж байгаагаа мэдэхгүй байна гэхээр нь болгоомжтой яваарай хурдтай битгий яваарай зам гөлөөнтэй байгаа шүү гэж хэлсэн. Түүнээс хойш дахин утсаар яриагүй. Цагдаа нараас охиноо нас барсан талаар утсаар мэдсэн. Би гомдолтой байна оршуулгын зардал мөнгийг нь баримтаар гаргаж нэхэмжилнэ. Хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг  / 1 дүгээр Хх-н 72-73 дугаар хуудас/

Гэрч З.Мөнхнарангийн мөрдөн байцаалтад өгсөн……Манай найз залуу Цэнд-Аюуш, найз нар болох Нямсүрэн, Соёмбо, Гантөмөр, Долгоржав. Ганбаяр, Дэлгэрмөрөн, Баттулга бид нар хэд хоногийн өмнөөс бүгдээрэй улсын шалгалт өгөхөөс өмнө Сэлэнгэ аймгийн Ээж модонд очиж мөргөж хүслээ шивнэе гэж ярилцсан юм. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай анги мантажны зураг авалттай байсан тул үүнээс өмнө яваад ээж модонд мөргөөд ирье гээд өчигдөр буюу 2015 оны 04-р сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад бид нар есүүлээ хоёр машинд хуваагаад Соёмбо, Нямсүрэн бид гурав манай найз залуу Цэнд- Аюушийн машинд суугаад, нөгөө тав Баттулгын машинд суугаад Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд 22-н товчоо өнгөрөөд нилээн явж байгаад дугуй засвар, дэлгүүр хоёрын гадаа зогсож хоёр машиныхаа дугуйг хийлүүлээд дэлгүүрээс ундаа аваад хөдөлсөн. Тэгээд нилээн явж байгаад Урьхан зоогийн газар арай хүрээгүй байсан бүгд бие засахаар болоод зам дээр зогсоод замын хажуу талруу гарч бүгд бие засаад манай машин түрүүлээд хөдөлсөн араас Баттулгын машин хөдлөөд удаагүй бид нарын сууж явсан машины буруу талаар хурдтай гүйцэж түрүүлээд өнгөрөөд явахаар нь энэ яасан хурдтай явж байнаа гээд гар утасруу нь залгах гэсэн чинь сүлжээ байхгүй байсан тэгээд бид нар араас нь яваал байсан чинь ерөөсөө харагдахгүй байсан. Тэгээд Сэлэнгэ тавтай морил гэсэн уулыг өнгөрөөд нилээн явсан миний санаж байгаагаар Улаанбаатар хотоос 140 гаран километр зайд явж байтал засмал замын зүүн талд нэг машин онхолдсон байсан тэгэхээр нь арай манай хэд биш биз дээ гээд 100 гаран метр яваад зогсоод Цэнд-Аюуш, Соёмбо хоёр харах гээд гүйсэн тэгэхээр нь Нямсүрэн бид хоёр араас нь гүйгээд очтол манай найз нарын сууж явсан машин аймаар болчихсон мөн байсан. Тэгээд дотор талд нь байгаа хүмүүсийг хартал Баттулга жолоочийн хажуу талын сандал дээр сууж байсан ухаан нь самуураад бид нараас машин хэн барьж явсан юм бэ гээд асуугаад байсан тэгэхээр нь бид нар мэдэхгүй ш дээ харин хэн барьж явсан юм бэ гэсэн чинь аан саналаа миний машиныг Ганбаяр барьж явсан юм байна гэсэн. Тэгээд бид нар хойшоо хартал Гантөмөрийн цээжин бие нь хамгийн арын салхины шилээр гарчихсан зөв талынх нь хаалга гацаад онгойхгүй байсан. Тэгсэн Гантөмөр Доокоо, Доокоо гээд орилоод байсан хажуу талд Ганбаяр, хамгийн баруун гар талд нь Дэлгэрмөрөн хаалга налсан байдалтай ухаангүй байсан. Тэгээд Долгоржавыг хайсан чинь машины зүүн талд 1 метр орчмын зайд доошоо хараад дуугарч чадахгүй хэвтэж байхаар нь очоод Доокоо, Доокоо гээд дуудсан чинь бие нь хөдлөөд байгаа хэрнээ дуу нь гарахгүй байсан тэгэхээр нь Нямсүрэн бид хоёр 103 дугаарын утасруу залгахад 7036103 гэсэн дугаар өгөхөөр нь энэ дугаарлуу залгаж дуудлага өгөөд байж байтал Долгоржав, Мөөгий гээд намайг дуудахаар нь би яваад очтол найз нь даараад байнаа гэхээр нь Нямсүрэн, Цэнд- Аюуш хоёр өмсөж явсан куртикээ давхарлаад өмсүүлсэн. Тэгээд Нямсүрэн бид хоёр талийгаач Дэлгэрмөрөн, Ганбаяр хоёрыг нэрээр нь дуудаад дуудаад сэрэхгүй байсан тэгсэн замын баахан машинд зогсоод хаашаа ярьж дуудлага өгөх юм бэ гээд Соёмбо, Цэнд-Аюуш хоёртой яриад байсан тэгсэн Баттулга машинаасаа бууж ирээд шороон дээр суугаад байхаар нь чи даарчихнаа машинд орж суу гэсэн чинь за гээд унаж босоол миний толгой иргээд байна гээд яваад байсан тэгсэн Долгоржав намайг Мөөгий гээд дуудахаар нь найз нь даараад байнаа машин дотор орж сууя гэхээр нь чи хөдлөж болохгүй байхаа гэсэн чинь зүгээрээ би босч чадна машинд ороод суучихъя гээд бид дөрөв өргөөд өөрсдийнхөө сууж явсан машинд оруулсан. Тэгээд байж байтал Приус маркын машин ирж зогсоод надтай хамт Баруун хараа луу яваад түргэн дууд гээд Соёмбоог аваад тэр хооронд нь Долгоржав, Баттулга хоёр хоёулаа машинд сууж байсан тэгээд төд удалгүй Соёмбоо түргэний машин цагдаагийн машин хоёртой ирээд эмч нар нь Ганбаяр, Дэлгэрмөрөн хоёрыг үзээд үлдээгээд бусдыг нь эмнэлэгрүү аваад явсан. Цагдаа нар ирээд Гантөмөрийг машины араас гаргаж авсан. Миний сууж явсан машиныг манай найз Цэнд-Аюуш барьж явсан. Нөгөө машиныг буюу 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Улаанбаатар хотоос гараад явахад Баттулга өөрөө барьж явсан. Тэгээд Урьхан зоогийн газрын цаахан талд бууж бие засаад хөдлөх үед манай машин түрүүлээд дугаартай машиныг араас хэн бариад хөдөлсөнийг мэдэхгүй байна. Бид нарын буруу талаар хурдтай гүйцэж түрүүлээл явсан. Улаанбаатар хотоос гарахдаа Баттулга барьж явсан машин нь ч гэсэн Баттулгын машин байгаа юм. Бид нар Улаанбаатар хотоос гарахдаа Гантөмөр Таван шарын Капитал банкны урд өөрийнхөө машиныг тавьж үлдээгээд хувцсаа арынх нь багаажинд хийх гэсэн чинь хайрцагтай архи, ус, лаазтай редпүүл зэрэг байхаар нь Долгоржав бид хоёр наадах чинь одоо юун баахан архи вэ гэсэн чинь Баттулга манай дэлгүүрийн бараа байгаа юм оруулж амжсангүй гэж байсан. Тэгэхээр нь Баттулгынх дэлгүүртэй болохоор нь тийм юм байхдаа гэж бодоод өнгөрсөн. Бид нар бол замдаа ууж идэх архи дарс аваагүй. Ээж мод руу явж байгаа юм чинь архи дарс юу гэж ууж идэх билээ. Улаанбаатар хотоос гараад Урьхан зоогийн газрын цаад талд бие засах хүртэл Баттулга ямар ч байсан машинаа жолоодож явсан. Тэгээд бие засаад манай машин түрүүлээд хөдөлсөн араас нөгөө хэд маань дагаад хөдөлсөн тэр үед хэн жолоо барьсан талаар нь мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос гараад Баттулга нэг их хурдтай яваагүй бид нар ар араасаа 60-70 км цагийн хурдтай явсан. Харин Урьхан зоогийн газрын цаахан талд бие засаад хөдлөх үед Баттулгын машин бид нарыг гүйцэж түрүүлээл алга болсон. Бид нар урд нэг машин явж байхаар нь мөн юм болов уу гэж бодоод дөхөөд очихоор биш байдаг байсан. Тэгээд цаг хугацааны хувьд 10 орчим минутын дараа араас нь очиход зам тээврийн осол гарсан байсан. Зам тээврийн осол гарахыг нүдээрээ бол хараагүй…. Талийгаач нэг удаа сургууль дээр Ж.Баттулгын машиныг жолоодоод ганцаараа ирж байсан. Тухайн үед яг хаанаас Ж.Баттулгын машиныг жолоодож ирснийг мэдэхгүй. Нэг удаа Ж.Баттулгын гэрийн гаднаас талийгаач гэртээ очиж цамцаа солих гэж явахдаа Ж.Баттулгын машиныг жолоодож явсан. Би тэр үед нь машин дотор нь сууж явсан. Талийгаач дажгүй машин жолооддог юм байна лээ гэх мэдүүлэг / 1 дүгээр Хх-н 99-102 дугаар хуудас/…… Бид нар Улаанбаатар хотын таван шар дээрээс хөдлөхөд Ж.Баттулга машинаа өөрөө жолоодооод талийгаач Ганбаяр жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Долгоржав, Гантөмөр, талийгаач Дэлгэрмөрөн нар арын суудал дээр нь сууж явсан уг гурван хүнийг арын суудал дээр хэн нь хаана ямар байдалтай сууж явсаныг мэдэхгүй. Ингээд хотоос гараад дугуй завсарын газар зогсоод хоёр машиныхаа дугуйг хийлүүлээд хөдлөхөд Ж.Баттулгын машин түрүүлээд хөдлөөд гараад араас нь явсан. Энэ үед бол Ж.Баттулгын машин төв замаар хөдөлгөөнд оролцоод явсан байсан тул бид нар араас нь дагаад явсан. Дугуй засварын газраас хөдлөөд нилээн хол явж байтал Ж.Баттулгын машин эсрэг урсгал руу ороод яваад байсан тэгэхээр нь Ж.Баттулгыг үүргэлээд байгаа юм биш биздээ гээд манай машин гүйцэж түрүүлээд урд нь ороод дохиогоо өгч зогсоод Цэнд-Аюуш, Баттулгын нойрыг сэргээнэ гээд машинаасаа найруулсан кофе авч очоод яаж яваад байгаа юм бэ хэн машин барьж яваа юм бэ гэсэн чинь талийгаач Ганбаярыг барьж явсан гэхээр нь Цэнд-Аюуш холын замд эмэгтэй хүнээр машин бариулаад дэмий чи өөрөө машинаа барьж явсан гэсэн чинь Ж.Баттулга гэсэн. Ингээд бид нар бие засчихаад манай машин түрүүлж хөдлөөд урд нэг машин удаан яваад байхаар нь араас нь дагж явж байгаад манай машин уг машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу ороод явж байтал араас явж байсан Ж.Баттулгын машин аймаар хурдтай манай машины баруун гар талаар гүйцэж түрүүлээд урд явсан машины зүүн гар талаар гүйцэж түрүүлээд сүлжээд явчихаар нь араас нь зөөлөн яв гэж хэлэх гээд дотор нь явсан хүмүүсүүдийн гар утас руу залгах гэсэн боловч утас сүлжээгүй байсан. Тэгээд араас нь явсаар байгаад аваар болсон газар гүйцэж очсон. Манай нөхөр Цэнд-Аюушийн хувьд 60-80 километр цагийн хурдтай яваад байхад гүйцэгдэхгүй байсан. Бид нар Ж.Баттулгад кофе өгчихөөд бие засчихаад хөдлөхдөө манай машин түрүүлээд хөдөлсөн болохоор Ж.Баттулгын машиныг хэн жолоодсон мөн дотор сууж явсан хүмүүс хаана ямар байдалтай сууж явсаныг хараагүй. Бид нар зогсоод хөдлөхдөө Ж.Баттулгыг өөрөө машинаа жолоод гэж хэлсэн болохоор Ж. Баттулгыг машинаа жолоодож явсан байх гэж бодож байна. Манай машиныг болон урд явсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ сүлжээд их хурдтай давхиад явчихсан. Дугуй засварын гаднаас талийгаачийг машин бариад явахыг би болон манай машинд сууж явсан хүмүүс мэдээгүй. Бид нар яг араас нь дагаад явсан энэ үед бол их удаан явсан нэг удаа эсрэг урсгал руу ороод гуйваад байхаар нь Ж.Баттулыг зүүрмэглээд байгаа юм болов уу гэж бодоод гүйцэж түрүүлж зогсоогоод хэн машин жолоодож явсан юм бэ гэсэн чинь талийгаач Ганбаярыг жолоодож явсан гэхээр нь одоо болио Ж.Баттулгыг өөрөө машинаа жолоодож яв гэж хэлсэн. Ж.Баттулга ганцаараа сэрүүн жолоочийн хажуу талын урд суудал дээр суучихсан байсан хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хэн барьж явлаа хэн барьж явлаа гэж байснаа аан саналаа саналаа Ганбаярыг жолоодож явсан гэж хэлсэн. Долгоржав машины зүүн хойд талд гадаа шидэгдсэн ухаангүй хэвтэж байсан би очоод Дооко, дооко гэсэн чинь хөдлөөд сэрсэн. Ж.Баттулгын машины арын суудал дээр болохоор Гантөмөр зөв талд нь суусан байдалтай арын салхины шилний раманд хавчуулагдсан байдалтай байсан, голд нь талийгаач Ганбаяр, түүний баруун гар талд талийгаач Дэлгэрмөрөн нар суугаа байдалтай байсан. Би талийгаачийн гутлыг машины гадаа байхыг анзаарч хараагүй тул үдээсийг нь ямар байдалтай байсныг мэдэхгүй байна…. Би энэ талаар ёстой мэдэхгүй байна. Осол хэргийн газарт шөнө харанхуйд очсон Ж.Баттулгын машин ямар шалавч резинтэй байсан талаар мэдэхгүй байна. Уг зургийг харахад талийгаач Ч.Ганбаярын зүүн гар талд буюу гэрэл зургаар харагдаж байгаа шалавч рөзин дээр Гантөмөр хагас хэвтээ байдалтай толгой нь арын салхины шилээр гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /3 дугаар Хх-н 21-23 дугаар хуудас/

              Гэрч Н.Нямсүрэнгийнмөрдөн байцаалтад өгсөн…… Бид нар ээж модруу явах гээд хэд хоногийн өмнөөс ярилцаад байсан юм. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр явахаар болоод орой 18 цаг 40 минутын үед хоол цай бэлдээд найз залуу Соёмбоогийн хамт Цэнд-Аюуш, Мөнхнаран хоёрын гэрт очоод Гантөмөр, Долгоржав, Ганбаяр, Дэлгэрмөрөн, Баттулга нартай уулзаад бид нар есүүлээ хоёр машинд хуваагаад Соёмбо, Мөнхнаран бид гурав Цэнд- Аюушийн машинд суугаад, Ганбаяр, Дэлгэрмөрөн, Долгоржав, Гантөмөр нар Баттулгын машинд суугаад Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд 22-ын товчоо өнгөрөөд нилээн явж байгаад зэрэгцээ дугуй засвар, дэлгүүр хоёрын гадаа зогсож хоёр машиныхаа дугуйг хийлүүлээд дэлгүүрээс нь би ундаа, тамхи аваад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явахад Баттулга манай машины урд гараад хурдтай давхих гээд байхаар нь бид нар урдуур нь ороод чигнаалдаж зогсоогоод Урьхан зоогийн газар арай хүрээгүй байсан бүгд бие засаад Баттулгыг одоо араас дагаад яваарай зам  гөлөөнтэй байна гэж Цэнд-Аюуш хэлээд машиндаа орж ирээд хөдлөөд явсан тэгтэл Баттулга араас гэнэт шахаж орж ирээд бид нарын сууж явсан машиныг гүйцэж түрүүлээд явахаар нь бид нар эд нар чинь одоо яаж байнаа гээд гар утас руу нь залгах гэсэн чинь сүлжээ байхгүй байсан тэгээд бид нар араас нь нэг их хурдлаагүй өөрсдийнхөө хурдаар л яваад байсан чинь ерөөсөө харагдахгүй байсан урд цагаан өнгөтэй машин харагдахаар нь эд нар мөн үү гээд харахаар биш байгаад байсан. Тэгээд Сэлэнгэ тавтай морил гэсэн уулыг даваад нилээн хол явж байтал засмал замын зүүн талд нэг машин онхолдсон байхаар нь анзаараагүй өнгөрчихөөд 100 метр орчим яваад арай манай хэд биш байгаа гээд Цэнд-Аюуш, Соёмбо хоёр харах гээд гүйсэн тэгэхээр нь Мөнхнаран бид хоёр араас нь гүйгээд очтол манай найз нарын сууж явсан машин аймаар болчихсон байсан. Тэгээд дотор талд нь байгаа хүмүүсийг хартал Баттулга жолоочиин хажуу талын сандал дээр сууж байсан ухаан нь орж гараад байгаа юм шиг ёолоод байсан хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хариулах хүн байхгүй байсан. Тэгээд бид нар хойшоо хартал Гантөмөрийн цээжин бие нь арын салхины шилээр гарчихсан зөв талынх нь хаалга гацаад онгойхгүй байсан тэгсэн Гантөмөр Доокоо, Доокоо гээд хашгараад байсан хажуу талд Ганбаяр, хамгийн баруун гар талд нь Дэлгэрмөрөн хаалга налчихсан Ганбаяр Дэлгэрмөрөнг дэрэлчихсэн хаалган талруугаа шахсан байдалтай дуудахад сэрэхгүй ухаангүй байсан. Тэгээд Долгоржавыг хайсан чинь машины зүүн талд 1 метр орчмын зайд доошоо хараад гараараа нүүрээ дарчихсан дуугарч чадахгүй хэвтэж байхаар нь очоод Доокоо, Доокоо гээд дуудсан чинь бие нь хөдлөөд байгаа хэрнээ дуу нь гарахгүй байсан тэгэхээр нь Мөнхнаран бид хоёр 103 дугаарын угасруу залгахад 7036103 гэсэн дугаар өгөхөөр нь энэ дугаарлуу залгаж дуудлага өгөөд байж байтал Долгоржав, Мөөгий гээд дуудахаар нь яваад очтол найз нь даараад байнаа гэхээр нь Цэнд-Аюуш бид хоёр өмсөж явсан куртикээ давхарлаад өмсүүлсэн. Тэгээд Мөнхнаран бид хоёр талийгаач Дэлгэрмөрөн, Ганбаяр хоёрыг нэрээр нь дуудаад, сэрэхгүй байсан тэгсэн замын баахан машинд зогсоод хаашаа ярьж дуудлага өгөх юм бэ гээд Соёмбо, Цэнд-Аюуш хоёртой яриад байсан тэгсэн Баттулга машинаасаа бууж ирээд шороон дээр суугаад унаж босоод байхаар нь чи ядаж машин дотор хаалга онгойлгоод сууж бай гээд халуун цай хийж өгөөд машиныг хэн барьж явсан бэ гээд асуугаад байсан чинь эхлээд хариулахгүй байж байснаа бид нарыг олон удаа асуугаад байхаар саналаа саналаа Ганаа барьж явсан юм байна гэсэн. Төд удалгүй Соёмбоо түргэний машин цагдаагийн машин хоёртой ирээд эмч нар нь Ганбаяр, Дэлгэрмөрөн хоёрыг үзээд юм хэлээгүй үлдээгээд бусдыг нь эмнэлэг рүү аваад явсан. Цагдаа нар ирээд Гантөмөрийг машины араас гаргаж авсан. Миний сууж явсан машиныг манай найз Цэнд-Аюуш барьж явсан. 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Баттулгын машин. Улаанбаатар хотоос гараад явахад Баттулга өөрөө барьж явсан. Тэгээд Урьхан зоогийн газрын цаахан талд буугаад бие засаад хөдлөх үед манай машин түрүүлээд хөдөлсөн 90-32 УНЯ улсын дугаартай машиныг араас хэн бариад хөдөлсөнийг хараагүй. Бид нар Баттулгыг өөрөө яваа гэж бодсон уу нь араас дагаад аятайхан явж байснаа гэнэт урд гараад бараа сураггүй алга болсон. Бид нараас хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид нарыг гэрээс гарах үед аав, ээж нар ээж модонд очиж байгаа хүмүүс архи дарс ууж болдоггүй юм шүү гээд бид нар ямар ч архи дарс аваагүй өөрсдөө хоол цайгаа хийж бэлдээл гарсан.Баттулгынх дэлгүүртэй дэлгүүрийнхээ барааг авч явж байгаа буулгаж амжаагүй гэж ярьж байсан. Угаасаа урд нь ч гэсэн машин дотор нь дэлгүүрийнх нь бараа явдаг байсан. Ганбаяр жолооны курс төгсөөгүй жолооны үнэмлэх байхгүй. Улаанбаатар хотоос гараад Урьхан зоогийн газрын цаад талд бие засах хүртэл Баттулга ямар ч байсан машинаа жолоодож явсан. Тэгээд бие засаад манай машин түрүүлээд хөдөлсөн араас нөгөө хэд дагаад хөдөлсөн тэр үед хэн жолоо барьсан талаар нь мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос гараад Баттулга нэг их хурдтай яваагүй бид нар ар араасаа 60-70 км цагийн хурдтай явсан. Урьхан зоогийн газрын цаахан талд бие засаад хөдлөхдөө хойноос дагаад яв битгий хурдан яваад бай зам гөлөөнтэй байгаа болгоомжтой яваарай гээд хөдөлсөн. ТэгээдБаттулга бид нарын үгэнд ороогүй бид нарыг гүйцэж түрүүлээл алга болсон. Бид нар урд нэг машин явж байхаар нь мөн юм болов уу гэж бодоод дөхөөд очихоор биш байсан тэгээд бид дөрөв хоорондоо эд нар арай дэндүү хурдан явж байнаа залгаж хэлье гээд гар утаснуудаа харсан чинь сүлжээгүй байгаад байсан. Цаг хугацааны хувьд 10-15 орчим минутын дараа араас нь очиход зам тээврийн осол гарсан байсан. Зам тээврийн осол гарахыг нүдээрээ бол хараагүй гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 110-112 дугаар хуудас/

Гэрч О.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн…… Манай эхнэр З.Мөрөннарангийн ангийн найз нар болох Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн, Соёмбо, Баттулга, Долгоржав, Гантөмөр бид нар Сэлэнгэ аймгийн Ээж модонд очиж мөргөхөөр ярилцаад 2015 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед бид нар Улаанбаатар хотод цуглараад Таван шарын Капитал банкын урд талын зогсоол дээр Соёмбоогийн машиныг үлдээгээд Петровисын шатахуун түгээх станцаас шатахуун аваад Дархан-Уул аймагт очиж хоноод өглөө эрт цаашаа Ээж мод руу явахаар болоод 22 цаг 05 минутад хуучин тээврийн товчооны зүүн талын Макс дэлгүүрээс замдаа өргөх сүү авах гээд зогстол хаасан байсан тул шууд Улаанбаатар хотоос гараад 61-ийн гарамд мөнгө тушаачихаад цаашаа гараад хүнсний дэлгүүр дугуй засвар хоёр байхаар нь зогсож хамт явсан хүмүүсээ дэлгүүр дээр буулгачихаад Баттулга бид хоёр, хоёр машинтайгаа эсрэг талынх нь дугуй засвар дээр очиж дугуйныхаа хийг шалгуулаад зогсож байтал манай хамт явсан хүмүүс ирээд миний машинд эхнэр Мөнхнаран, Соёмбо, Нямсүрэн хоёр суусан, Баттулгын машинд Ганбаяр, Дэлгэрмөрөн, Долгоржав, Гантөмөр нар суугаад Баттулгын машин түрүүлээд хөдөлсөн би араас нь дагж хөдлөөд яваад байсан чинь урд яваа Баттулгын машиныг жолоодож яваа хүн нойрмоглоод байгаа юм шиг удаан яваад замын хоёр тал руу өөрийнхөө эгнээн дотроо гуйваад байсан тэгэхээр нь би гүйцэж түрүүлээд урд нь орж зогсоод буугаад ирсэн чинь талийгаач Ч.Ганбаяр, Ж.Баттулгын машиныг бариад явж байхаар нь би Баттулгад хол замд халитаргаа гулгаатай байхад эмэгтэй хүн машин бариад хэрэггүй чи өөрөө машинаа барь гэж хэлсэн. Тэгсэн Ж.Баттулга за за би одоо дахиж бариулахгүй гээд бид нар замын хажуу тал руу гарч бие засаад машиндаа суугаад би түрүүлээд хөдлөөд явсан. Тэгээд 10-15 минут явж байгаад миний урд талд явсан машин зүүн гар тийшээ эргэсэн би тэгэхээр нь нүх тойроод гарах гэтэл Баттулгын машин миний буруу талаар их хурдтай гүйцэж түрүүлээд, яг урд явж байсан хар өнгийн Патрол маркын тээврийн хэрэгсэлийн зөв талаар сүлжиж түрүүлээд яваад өгөхөөр нь ямар их хурдтай явж байнаа гээд утсаар ярьж хэлэх гэсэн чинь сүлжээ байгаагүй байхаар нь би араас нь 60-80 километр цагийн хурдтай яваад байхад Баттулгын машины араас очиж чадаагүй тэгээд нилээн хол явсны дараа засмал замын зүүн талд нэг машин осолдсон байхаар нь ямар машин онхолдчихов туслая гээд Соёмбоо бид хоёр гүйгээд очтол Баттулгын машин байсан. Би хамгийн түрүүнд Ж.Баттулгыг харсан Ж.Баттулга жолоочийн эсрэг талын урд суудал дээр хоёр гараараа гэдсээ тэвэрсэн байдалтай сууж байхаар нь би хэн жолоо барьж явсан юм бэ гэж асуухад миний өөдөөс харин хэн жолоо барьж явсан юм бэ гээд надаас асуугаад өөр юм яриагүй. Тэгээд би арын суудал дээр нь яваа хүмүүсийг харахад талийгаач Ч.Дэлгэрмөрөн баруун гар талд нь голд нь талийгаач Ч.Ганбаяр суучихсан хоёр талийгаач зэрэгцээд суучихсан нэг нэгнийгээ налсан байдалтай сууж байсан. Гантөмөр зүүн гар талд нь арын том салхины шилний раманд хавчуулагдсан гацсан байдалтай сууж байсан. Долгоржав болохоор машины гадна талд шидэгдсэн байдалтай газар хэвтэж байсан даараад байна гэхээр нь дээрээс нь куртикээ давхарлаж хучиж өгөхөд даараад байна гээд байсан тул машинд орж суухуу гэсэн чинь машинд оръё гэхээр нь хоёр талаас нь түшээд миний машинд оруулж суулгасан. Баттулга болохоор өөрөө машинаасаа буугаад унаж босоод яваад байсан. Энэ үед Улаанбаатар хотоос ирж байсан 2 машин зогсож түргэн тусламж утсаар дуудаж өгсөн нэг машинд нь Соёмбоо суугаад сумын төврүү орж түргэн тусламж дуудахаар явсан. Тэгээд Соёмбоо удалгүй замаасаа түргэний машинд суугаад цагдаа. эмч дагуулаад ирсэн. Цагдаа эмч нар Гантөмөрийг машины араас гаргаж аваад түргэний машинд Баттулгатай хамт суулгаад аваад явсан. Намайг болохоор Долгоржавын аваад ардаас зөөлөн яваад хүрээд ир гэхээр нь би түргэний машины араас дагаж яваад сумын эмнэлэг дээр очиход Баттулга, Гантөмөр хоёрыг эмнэлэг рүү оруулсан байсан. Эмнэлгээс нэг эрэгтэй хүн гарч ирээд Долгоржавыг сугадаад эмнэлэг рүү аваад орсон. Тэгээд анхны тусламж аваад Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэхээр болоод Соёмбоо эмч нартай цуг явсан. Улаанбаатар хотоос гарахад 22 цаг 05 минут болж байсан 261-ийн гарам дээр дугуйгаа хийлүүлээд хөдлөхөд цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос гараад бол нэг их удаагүй байсан. Бид нарыг дугуйгааа хийлүүлээд 261-ийн гарам дээрээс хөдлөөд явахад Баттулгын машин түрүүлээд хөдөлсөн би араас нь дагаад хөдөлсөн тэгээд арааас нь дагаад яваад байсан чинь эгнээн дотроо хоёр талруугаа гуйваад байхаар нь би нойрмоглоод байгаа юм болов уу гэж бодоод гүйцэж түрүүлээд зогссон чинь Ч.Ганбаяр машиныг нь барьчихсан явж байхаар нь би харанхуй шөнө эмэгтэй хүнд машин битгий бариул чи өөрөө барь гэж Баттулгад хэлэхэд за за би одоо дахиж Ганаад машин бариулахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би түрүүлээд хөдөлсөн араас Баттулгын машинд явсан хүмүүс дагаад хөдөлсөн нэг удалгүй миний буруу талаар гүйцэж түрүүлээл урд явсан машины зөв талаар гүйцэж түрүүлээл хоёр машиныг сүлжиж түрүүлээд явсан. Талийгаач Ч.Ганбаяр Ж.Баттулгын машиныг жолоодож явах үед бол би араас нь дагаж явсан ойролцоогоор 50 километр цагийн хурдтай зөөлхөн яваад байсан. Тэгээд бид нар бие засаад зогсоод хөдлөхөд Баттулгын машиныг жолоодож явсан хүн их хурдтай гүйцэж түрүүлээд явсан. Би газар сайн мэдэхгүй болохоор яг хаана бие зассанаа мэдэхгүй байна. Бид нар Урьхан зоогийн газрын урд Улаанбаатар чиглэлд нь бууж бие зассан тэгээд цаашаа явахад Урьхан зоогийн газрын урдуур өнгөрч гарсан, тэр үед бид нар Урьхан ёстой гоё гэрэлтэй болчихсон байна гэж яриад өнгөрсөн. Бид нар Улаанбаатар хотоос гараад хэрэг болсон газар очих хүртэл замд нийт 2 удаа зогссон. Хамгийн анх 261 -ийн гарам гараад дугуйныхаа хийг шалгуулах гэж зогссон. Тэгээд Баттулга машины урд талд хоёр талруугаа гуйваад байхаар нь нойрмоглоод байгаа юм болов уу гэж бодоод гүйцэж түрүүлээд урд нь орж зогсоогоод харахад талийгаач Ч.Ганбаяр жолоодож явахаар нь Баттулгыг чи өөрөө машинаа жолоод гэж хэлээд бид нар бүгдээрээ бие засаад хөдөлсөн. Тэгээд дахиж зогсоогүй явсаар байгаад хэрэг болсон газар очсон. Соёмбоо бид хоёрыг анх хэргийн газар очиход машин нь асаалттай араа нь Р гэсэн үсгэн дээр байсан. Түлхүүр нь кундактартаа зоолттой байсан. Аваарын дохио нь асаалттай байсныг хэргийн газар түрүүлж ирсэн хоёр цагдаа яаж аваараа татсан юм бол гээд унтраах гээд унтраах товчлуурыг нь мэдэхгүй нэг нь копудыг нь татдаа гээд хоорондоо ярилцаад байсан тэгээд нэг цагдаа нь аваарынх нь гэрлийг унтраалгаар нь унтраасан. Би болон надтай хамт явсан манай найз нар осолд орсон 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн дотор талын эд ангид хүрээгүй. Намайг хэргийн газар дээр байхад цагдаа, эмнэлгийн ажилчид ирээгүй байхад Улаанбаатар хотын чиглэлээс ирж байсан машинуудаас зогсож юу болсын яасан юм бэ гэж асуугаад байсан. Энэ хүмүүс дундаас 3-4 эрэгтэй хүмүүс бууж ирээд Гантөмөрийг гаргаж авах гээд зөв талын хойд талын хаалганы гадна талаас татаад онгойлгож чадаагүй. Жолоочийн талын хаалга, үрүүл, араа, хянах самбар, хаалга, хаалганы бариуланд хүрсэн хүн байгаа талаар мэдэхгүй байна. Намайг хэргийн газар дээр анх гүйгээд очиход Ж.Баттулга жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Машин нь асаалттай, араа нь Р үсгэн дээр, түлхүүр нь кундактартаа зоолттой, аваарын дохиогоо асаачихсан байсан. Ж.Баттулгын биеийн байдал гайгүй байсан өөрөө хаалгаа онгойлгож бууж ирээд алхаж явж байгаад газар унаад байсан. Ж.Баттулгыг хүнтэй утсаар ярьсан талаар нь мэдэхгүй байна. Гар утас нь хаана байсан ямар маркын гар утас барьдаг талаар нь ч мэдэхгүй байна. Долгоржав, Гантөмөр хоёр бол хүний машин жолоодох хүмүүс биш өөрсдөө машинтай, хүний машин жолоодох дургүй Ж.Баттулгын машиныг бол энэ хоёр яасан ч жолоодохгүй гэдгийг би мэдэж байна. Хүний машинд дурлаад байдаггүй хүмүүс байгаа юм гэх мэдүүлэг / 1 дүгээр Хх-н 119-122 дугаар хуудас/…. Улаанбаатар хотоос гарахад бол Ж.Баттулга машинаа өөрөө барьж гарсан Ганбаяр жолоочийн хажуу талын сандал дээр сууж явсан. Долгоржав, Гантөмөр, Дэлгэрмөрөн гурав бол ард нь сууж явсан. Энэ гурвыг бол ямар байдалтай сууж явсныг хараагүй. Улаанбаатар хотоос гараад дугуй завсарын газар очиж хоёр машиныхаа дугуйны хийг нэмүүлээд Ж.Баттулга түрүүлээд хөдлөөд явсан би араас нь дагаад явсан ингээд нилээн хол явж байхад Ж.Баттулгын машины урд явж байснаа гуйваад эсрэг урсгал руу орчихоор нь би зүүрмэглээд байгаа юм болов уу гэж бодоод дохио өгөөд урд нь очиж зогсоод хэн машин барьж яваа юм бэ гэсэн чинь талийгаач Ч.Ганбаярыг барьж яваа гэхээр нь шөнө оройн цагт хол замд эмэгтэй хүнээр машин бариулаад хэрэггүй чи өөрөө машинаа барь гэж Баттулгад хэлсэн чинь за гэсэн ингээд бие засчихаад би түрүүлээд хөдөлсөн боловч араас Ж.Баттулгын машин их хурдтай намайг баруун гар талаар гүйцэж түрүүлээд миний урд явсан машиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлээд давхиад явчихаар нь зөөлөн яв гэж хэлэх гээд залгах гэсэн болов ч утас сүлжээгүй байсан тул залгаж чадаагүй. Энэ үед манай машин түрүүлээд хөдөлсөн болохоор хэн машин жолоодож явсныг хараагүй. Дотор сууж явсан хүмүүс хэн хаана ямар байдалтай яаж сууж явсаныг хараагүй. Намайг их хурдтай гүйцээд түрүүлсэн болохоор Ж.Баттулгыг машин жолоодож явсан юм болов уу гэж бодсон. Ж.Баттулга ганцаараа сэрүүн жолоочийн эрсэг талын урд суудал дээр сууж байхаар нь хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хэн барьж явлаа, хэн барьж явлаа гэж байснаа аан саналаа саналаа Ганбаярыг жолоодож явсан гэж хэлсэн. Долгоржав машины зүүн хойд талд гадаа шидэгдсэн ухаангүй хэвтэж байсан манай эхнэр Мөнхнаран очиж Дооко, дооко гэж дуудсан чинь сэрсэн. Ж.Баттулгын машины арын суудал дээр болохоор Гантөмөр зөв талд нь арын салхины шилний раманд хавчуулагдсан байдалтай толгой нь рамаар гарчихсан байсан, голд нь талийгаач Ганбаяр, түүний баруун гар талд талийгаач Дэлгэрмөрөн нар суугаа байдалтай байсан.

Би энэ гутлын талаар ёстой мэдэхгүй байна. Тухайн үед айж сандарчихсан байсан тул юун гутал ажиглах мантай байсан. Би гэрэл зургийг харлаа энэ шалавч байгаа газар дээр Гантөмөрийн хөл, бөгсөн бие нь байсан харин цээжин бие нь арын салхины шилний раманд хавчуулагдчихсан, толгой нь рамаар нь гарчихсан байсан. Баттулгыг би сайн танихгүй машин дотор нь сууж үзээгүй тул машин нь хэдэн ширхэг ямар шалавч резинтэй болох талаар нь мэдэхгүй байна. Хэргийн газар дээр байхдаа талийгаач Ч.Ганбаярын араар машины шалавч резин байгааг анзаарч хараагүй. Энэ зурган дээрээс анх удаа талийгаачийн зүүн гар талаар машины шалавч резин байгааг харж байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Бие засаад хөдлөхөд Ж.Баттулга түрүүлээд давхиад явчихсан араас нь 60-80 километр цагийн хурдтай яваад гүйцэж түрүүлж чадаагүй осолд орсон байдалтай байхад нь араас нь очсон гэх мэдүүлэг /3 дугаар Хх-н 19-20 дугаар хуудас/

Гэрч Э.Соёмбын мөрдөн байцаалтад өгсөн…… Манай найз охин Н.Нямсүрэн надад уг хэрэг осол гарахаас хэд хоногийн өмнө бид нар найзуудаараа Ээж модонд очиж мөргөх гэж байгаа гэж яриад байсан. Намайг явах уу гэхээр нь би найз нарыг чинь танихгүй юм чинь яахын бэ гэсэн тэгээд яг явахаар болоод урд өдөр нь найз охиноо яаж ганцааранг нь явуулах билээ гэж бодоод би хамт явъя гэж хэлсэн. Тэгээд 04 дүгээр сарын 08-ны өдөр бид хоёр замдаа идэх хоол хийгээд халуун саванд хийгээд такси барьж Цэнд-Аюшийн гэрт очоод цуг явах Баттулга, Ганбаяр хоёрыг хүлээгээд байсан чинь ирэхгүй орой болсон тэгэхээр нь Мөнхнаран утсаар яриад та хоёр яасан бэ явах юм уу яахын гэсэн чинь явна гэсэн гээд бид нар Цэнд-Аюшийн гэрт хүлээгээд байгаад байсан. Тэгээд дахиад нэг цагийн дараа Мөнхнаран утсаар яриад яасан бэ гэсэн чинь бид хоёр явахаа болилоо гэхээр нь бид нар за за тэгвэл нэг машинтай явъя гээд гарах гэж байтал Баттулга, Ганбаяр хоёрын нэг нь Мөнхнарантай утсаар яриад бид хоёр явахаар боллоо гэхээр нь цайны халуун сав авчирж байна уу гэсэн чинь авчирч байгаа гэсэн. Тэгээд Цэнд-Аюш гэрээсээ гарч цайны халуун савыг нь аваад чанасан цайгаа хийж аваад гарсан. Манай найз охин Нямсрэн бид хоёр Цэнд-Аюуш Мөнхнаран хоёрын машинд суугаад явсан. Баттулга, Ганбаяр хоёр замаасаа Цамба гаравын урд талын ХААН банкны замын хажуу талаас талийгаач Дэлгэрмөрөн, Долгоржав хоёрыг авсан. Долгоржавын найз залуу Гантөмөр 21 дүгээр хорооллоос урагшлаж байна гээд Таван шарын тэр хавьд Гантөмөрийн машиныг зогсоол дээр тавьж үлдээгээд бид нар 22 цагийн үед Дархан-Уул аймаг руу хоёр машинд хуваагдаж суугаад хөдөлсөн. Замаараа дэлгүүр орж сүү авах гэсэн чинь хаалттай байхаар нь шууд чигээрэй гарч яваад нэг суурин газар зогсож зорчигч нараа дэлгүүрийн гадаа буулгаад замын эсрэг талд байсан дугуй засварын газар очиж дугуйныхаа хийг шалгуулъя гээд Баттулга, Цэнд-Аюуш хоёр, 2 машинтайгаа явсан. Бид нар дэлгүүр орж тамхи ундаа авчихаад дугуйныхаа хийг шалгуулж байсан газар нь очиж Нямсүрэн бид хоёр Цэнд-Аюуш, Мөнхнаран хоёрын машинд суугаад хөдөлсөн Ж.Баттулгын машин түрүүлээд хөдлөөд явсан. Цэнд-Аюуш бид нар араас нь дагаж явсан би тухайн үед найз охиныхоо араар хэвтээд зүүрмэглээд явж байхад Урьхан зоогийн газрын урд талд хээр газар бид нар бүгд зогсож бууж бие засаад тамхи татах нь татаад бид нар машиндаа суугаад Цэнд- Аюуш түрүүлээд хөдөлсөн араас Баттулгын машин дагаад хөдөлсөн. Тэгээд удаагүй жоохон явж байтал Цэнд-Аюушийн машины баруун гар талаар буюу буруу талаар нь Ж.Баттулгын машин гүйцэж түрүүлээд яг бид нарын урд явсан машины зүүн талаар нь сүлжиж гүйцэж түрүүлээд цаашаа их хурдтай давхиад алга болчихсон тэгэхээр нь би сандраад наад хэдийгээ зөөлөн яв гэж хэлээч гээд утсаараа залга гэсэн чинь гар утасны сүлжээ байхгүй байсан. Тэгээд бид нар араас нь 60-70 километр цагийн хурдтай яваад байхад Ж.Баттулгын машины араас очиж чадаагүй. Би найз охиныхоо араар ороод зүүргэмлээд явж байтал Цэнд-Аюуш гэнэт зогсохоор нь би өндийгөөд харсан чинь Цэнд-Аюуш машинаасаа гараад замын хажуу тал руу унасан машин луу гүйсэн би араас нь гүйгээд очтол Ж.Баттулгын машин мөн байсан машины гадна талд замын зүүн талд Т.Долгоржав доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр Ж.Баттулга баруун талынхаа ташаан толгойн дээр таллаж суугаад биеэ эвхсэн байдалтай сэрүүн сууж байсан. Цэнд-Аюуш, Ж.Баттулгаас машиныг чинь хэн барьж явсан юм бэ гээд хоёр гурван удаа асуухад юм дууграхгүй байж байснаа би мэдэхгүй байнаа гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа өө нээрээ Ганаа барьж явсан гэж хэлсэн. Арын суудал дээр нь Гантөмөрийн цээжин бие нь машины арын салхины шилний рамаар гарчихсан, талийгаач Ганбаяр голд нь, баруун гар талд нь талийгаач Дэлгэрмөрөн суусан байдалтай байсан. Цэнд-Аюуш бид хоёр Гантөмөрийг гаргаж авах гэсэн чинь хаалга нь онгойхгүй гацчихсан байсан, замын машины хүмүүс зогсож Гантөмөрийг гаргаж авах гээд машины хаалгыг онгойлгох гэж татахад онгойхгүй байсан чинь замын хүмуүс за за эмч, цагдаа иртэл байж байг замаараа түргэн дуудаадахъя гээд явахаар нь би хамт яваад түргэний машин аваад ирье гээд нэг машинд нь суугаад явж байтал өөдөөс түргэний машин ирж байхаар нь би буугаад түргэний машинд гар өргөж суухад дотор нь жолооч, нэг эмч, хоёр цагдаа байсан. Тэгээд хэргийн газар дээр очоод нэг цагдаа нь ахын дүү машин нь асаалттай байна унтраачих гэхээр нь би очоод кундакторт нь зоолттой байсан машины түлхүүрээр нь машиныг нь унтраагаад түлхүүрийг нь зоолттой нь үлдээсэн нэг цагдаа ах нь жолоочийнх нь бичиг баримт хаана байна гэхээр нь би Ж.Баттулгаас жолооны үнэмлэх, машины чинь бичиг баримт хаана байна гэж асуусан чинь надад байгаа гээд куртикныхээ халааснаас түрүүвчээ өгөхөөр нь би дотроос нь жолооны үнэмлэхийг нь аваад нэг цагдаа ахад өгсен. Тэгээд эмнэлгийн машинд Гантөмөр, Баттулга хоёрыг суулгаад Т.Долгоржавыг Цэнд-Аюушийн машинд суулгаад Баянгол сумын эмнэлэг дээр очиж бэртсэн хүмүүсийг эмнэлэг рүү оруулж анхны тусламж үзүүлээд Дархан-Уул аймаг руу авч явахаар болоод би түргэний машинд нь суугаад, эмчийнх нь хамт Баттулга, Гантөмөр хоёрыг түшиж явсан, Долгоржав урд талынх нь суудал дээр суугаад Дарханы эмнэлэг дээр очсон. Ингээд гурван хүнээ хүлээлгэж өгчихөөд буцаад эмнэлгийн машинтай Баянгол суманд ирсэн. Хэргийн газар дээр Цэнд-Аюуш бид хоёрыг анх очих үед Ж.Баттулга жолооочийн эсрэг талын урд суудал дээр биеэ хагас эвхсэн байдалтай баруун талынхаа ташаан толгой дээр сууж байсан. Долгоржав осолд орсон машины гадна талд 1-2 метрийн зайд зүүн талд нь доошоо хараад хэвтэж байсан. Хоёр талийгаачийн хувьд бол яг тэр хэвээрэй суусан байдалтай талийгаач Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөнгийн зуүн талын мөрийг толгой хэсгээрэй дэрэлсэн байдалтай Ч.Ганбаярын нүүр ам нь нил цус болчихсон,  Ч.Дэлгэрмөрөнгийн нүүр нь аймаар хавдсан байсан. Гантөмөрийн хувьд зүүн талаараа ташуулдаж хэвтсэн цээжин бие нь арын том салхины шилний хагарсан рамаар гарчихсан бөгсөн бие нь кабин дотроо байсан. Зам тээврийн осолд орсон Ж.Баттулгын машин асаалттай, түлхүүр нь кундактортаа зоолттой, аваарын гэрэлнүүд нь асаалттай анивчиж байсан. Дотор талын хянах самбарын гэрэл нь асаалттай кабины дээд талын голын цагаан гэрэл асаалттай уг гэрэлд Ж.Баттулга тод харагдаж байсан. Арын суудал дээр сууж байгаа хүмүүс нь бүдэг харагдаж байсан. Би болон надтай цуг явсан хүмүүс жолоочийн талын хаалганы дотор талын эд анги, араа, хянах самбар, аваарын дохионы унтраалга зэрэгт хүрээгүй. Цагдаа ирээд машиныг нь унтраа гэхээр нь би түлхүүрээр нь унтраасан. Түлхүүр нь кундактортаа зоолттой үлдсэн. 3ам тээврийн осолд орсон хүмүүсээс Ж.Баттулгын биеийн байдал гайгүй байсан өөрөө машинаасаа гараад босж яваад байсан. Гантөмөр болохоор арын суудал дээр хавчуулагдсан байхдаа Доокоо Доокоо гээд найз охиноо дуудаад байсан. Т.Долгоржав болохоор даараад байна өвдөөд байна гэж байсан. Хоёр талийгаач бол амьсгаагүй байсан би хамрынх нь урд гараа барьж үзэхэд амьсгалахгүй байсан. Би хэрэг гарсан орой бол хараагүй өглөө нь цагдаа нартай очиж үзэхэд талийгаач хөл нүцгэн хоёр гутал нь зам тээврийн осолд орсон машины баруун зүүн талд нь нэг нэгээрээ байсан. О.Цэнд-Аюуш, Ж.Баттулгаас машиныг чинь хэн барьж явсан юм бэ гэж асуухад эхлээд би мэдэхгүй байна гээд дуугүй суугаад байсан. Тэгээд хоёр гурван удаа О.Цэнд-Аюуш машиныг чинь хэн барьж явсан юм бэ гэж асуухад би мэдэхгүй байнаа гээд байсан. Тэгээд хэсэг дуугүй сууж байснаа аан саналаа саналаа Ганаа барьж явсан гэж хэлсэн. Ж.Баттулга яагаад машинаа жолоодож явсан хүнийг шууд зааж нэрлээгүйг би мэдэхгүй байна. Хоёр гурван удаа асуухад дуугүй сууж байснаа хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор нэг минут орчмын дараа аан саналаа саналаа Ганаа барьж явсан юм байна гэж хэлсэн. Хэргийн газар дээр байхдаа Гантөмөрөөс асуусан чинь би ёстой юу ч мэдэхгүй байна гээд байсан.Т.Долгоржаваас бол асуугаагүй тухайн үед би болон надтай цуг явсан хүмүүс аймаар сандарчихсан ядахад хажууд Мөнхнаран, Нямсүрэн хоёр уйлаад хашгараад орилоод байсан болохоор юу болоод байгааг ч сайн мэдээгүй. Яг тийм нөхцөл байдалд бол хэцүү юм байна лээ одоо хүртэл болсон явдал мартагдахгүй байна. Бид нар Улаанбаатар хотоос гараад уралдаж яваагүй харин зөөлхөн яваарай хурдан явж болохгүй шүү гэж осолд орсон машины хүмүүсд захиж хэлж байсан. Би Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаагүй анх удаагаа явж үзсэн юм. Уг зүг рүү газар сайн мэдэхгүй болохоор яг хаана бууж бие зассанаа мэдэхгүй байна одоо зааж өгч чадахгүй байх. Бид нар бөөнөөрөө бууж бие засаад хөдлөөд нилээн хол явсаны дараа Урьхан зоогийн газар гэсэн хаягтай хоолны газрын урдуур гарч явсан. Би талийгаачийг машин жолоодож явахыг хараагүй. Бид нар замдаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Талийгаач Ч.Ганбаяр Улаанбаатар хотоос гарахдаа жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Ж.Баттулга өөрөө машинаа жолоодож явсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Ж.Баттулга бол ямар нэгэн зүйл яриагүй тээврийн хэрэгсэлийн арааг Р дээрээ байна гэдгийг хараагүй маргааш өглөө нь цагдаа нар үзлэг хийж байхдаа яриад байсан. Аваарын дохио, кабины гэрлийг хэн асаасныг мэдэхгүй байна. О.Цэнд-Аюуш бид хоёрыг анх хэргийн газар дээр гүйгээд очих үед л аваарын гэрэл нь асаалттай анивчиж байсан, кабины гэрэл нь мөн асаалтай урд нь сууж байсан Ж.Баттулга сайн харагдаж байсан, арын суудал дээр байсан хоёр талийгаач, Гантөмөр нар бүдэг харагдаж байсан. Хэргийн газар дээр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан 2-3 машин зогссон дотроос нь эрэгтэй хүмүүс бууж ирээд яасан юу болсон гээд асуугаад зарим хүмүүс нь гялс түргэн дуудаад ирье гээд явсан. Хоёр гурван машинаас хэд хэдэн хүн бууж ирээд Гантөмөрийг гаргаж авах гэж зөв талын ойд талын хаалгыг татаад онгойхгүй болохоор нь битгий хөдөлгөөрэй гэж хэлээд түргэн дуудъя, цагдаад мэдэгдье гээд явсан. Н.Нямсүрэн манай найз охин бид хоёр үерхээд дөрвөн жил гаран болж байсан юм. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө гэртээ өөрийгөө боомилоод нас барчихсан харамсалтай явдал болоод байна. Сэлэнгэ аймгийн Ээж модруу цуг явсан Н.Нямсүрэнгийн найзуудыг би таньдаггүй байсан уг өдөр анх харсан замдаа танилцах гэж явсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 124-126 дугаар хуудас/

             Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн……Би 2015 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагаас 09-ний өглөөний 09 цаг хүртлэх хугацаанд Баянгол сумын замын Цагдаагийн постон дээр нэмэлтээр ахлах ахлагч Г.Сугарын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цаг 43 минутын үед замын Цагдаагийн постны гадаа зогсож байтал Улаанбаатар хот чиглэлээс ирсэн суудлын машинтай хүмүүс ирж зогсоод Төв аймгийн Сүмбэр сумруу салдагийн цаахан талд машин замын хажуу талруу онхолдсон байна бид нар зогсож харсан нэг хүн нь машины гадна талд шицэгцсэн байна бусад хүмүүс нь дотор талд нь ухаангүй байна жолоочы ард нь хүн байхгүй байна эмнэлэг хэрэгтэй байх шиг байна гэхээр нь би өө тиймүү за за баярлалаа гэж хэлээд уг машинтай хүмүүсийг явуулсан тэгээд сумын эмнэлгийн 70369103 дугааоын утасруу залгаж Сүмбэр сумын салдагийн цаахан талд машин онхолдсон байна гэнэ эмч яаралтай хэрэгтэй байна түргэний машинаа явуул гэж хэлсэн Тэгсэн түргэний машин удалгүй замын цагдаагийн постон дээр давхиад ирэхээр нь цагдаа Г.Сугар бид хоёр дотор нь суугаад осол болсон гэх газарлуу явж байтал өөдөөс ирж байсан машин зогсоод дотроос нь нэг залуу бууж ирээд бид нарыг зогсоогоод хамт явж байсан машин энд осолдсон байна бид нар араас нь машинтай явж байсан юм гэхээр нь та нар ямар учиртай явж байсан юм бэ гэсэн чинь бид нар Сэлэнгийн Ээж модруу очиж мөргөх гээд хоёр машинтай Улаанбаатар хотоос гараад явсан юм. Тэгсэн бид нар урд явсан машинтай хүмүүс бид нарыг орхиод турүүлээд явчихсан байсан бид нар араас нь явсаар байгаад ирхэд энд онхолдчихсон байна гэсэн. Тэгээд хэргийн газар 00 цаг 55 минутад очиж зам тээврийн осолд орсон машиныг очиж харахад уг машин нь засмал замын зүүн тапын хөвөөн хэсэг дээр замын хувил хөндлөн дамансан байдалтай баруун хойд зүгрүү хамар нь харсан дөрвөн дугуйн дээрээ байж байсан машины гадна тал нь бол авах юм байхгүй бопчихсон бүх салхины шил нь хагарч цуурч унасан зөвхен урд талын салхины шил рам хэсэг дээрээ тогтож байсан, кабины дээд тааз хэсэг нь доошоо хонхойгоод орчихсон урд талын хоёр суудал дээр хүн байхгүй хойд талын суудал дээр хоёр эмэгтэй хүн ухаангүй зэрэгцээд суучихсан өөр хүн байхгүй байсан. Машины гадна талд цуг араас нь явж байсан гэх хоёр охин, хоёр залуу зогсож байсан энэ хүмүүсийн сууж явсан гэх өөдөөс нь харуулаад зогсоочихсон хар өнгийн Приус-20 маркын машин дотор зам тээврийн осолд орсон Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан гэх эмэгтэй хүний нүүр ам нь нил цус болчихсон үг дугарах ямар ч тэнхэлгүй сууж байхаар нь би за хөдөлгөөнөө хааж аюулгүй байдлыг нь хангахгүй бол болохгүй нь гээд Улаанбаатар хотоос ирэх чиглэлийн хедөлгөөнийг түр хааж хэргийн газрыг хамгаалалтанд авч Цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгсөн. Түргэний эмч үзээд зам тээврийн осолд орсон гурван хүнийг араас нь ирж байсан найз нартай нь аваад явсан. Хоёр талийгаачийг машинд нь үлдээгээд явсан. Сугар бид хоёрт жолоо барьж явсан хүний нэрийг хэлээгүй бид хоёр машины эзэн нь хэн юм бэ, жолоо барьж явсан хүн нь хаан байсан гэсэн чинь Приүс-20 машинд сууж явсан хоёр залуугийн нэгэн надад машины эзнийх нь жолооны үнэмлэхийг авчирч өгсөн. Тэгсэн хажуу талаас нь Приус-20 маркийн машинд сууж явсан хоёр эмэгтэй ахаа машины эзэн нь барьж яваагүй юм шиг байна лээ хойд суудал дээр нь найз охинтойгоо сууж явсан юм шиг байна лээ бид хоёр сайн мэдэхгүй байнаа манай хоёр найз амьд байна уу гэж асуугаад байсан. Би анзаарч хараагүй эмнэлгийн машинд суусан байхад нь аль эзэн нь юм бэ гэсэн чинь буруу талд нь хэвтэж байсан залууг нь хамт явсан найз нар нь заасан. Бид нарыг очиход жолооны ард болон хажуу талыхан нь суудал дээр хүн байгаагүй арын суудал дээр хоёр эмэгтэй хүн байсан. Миний анх харснаар бол уг хоёр эмэгтэй хүний хэн нь ч жолоо барьж явсан байх боломжгүй харагдаад байсан. Би найз нараас нь хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хоёр эмэгтэй найз нь сайн мэдэхгүй байнаа гээд байсан. 3ам тээврийн осолд ороод амьд үлдсэн гурван хүнээс эмэгтэй нь арай гайгүй, нөгөө хоёр эрэгтэй нь бол ямар ч харьцаагүй ухаангүй шахуу байсан. Би эмэгтэйгээс нь ахын дүү машиныг нь чинь хэн барьж явсан юм бэ гэж асуусан чинь дугарахгүй байсан. Хоёр эрэгтэй хүнээс нь бол энэ талаар асуугаагүй гэх мэдүүлэг / 1 дүгээр Хх-н129-130 дугаар хуудас/

             Гэрч Г.Сугарын мөрдөн байцаалтад өгсөн……Намайг дэд ахлагч Б.Цолмонгийн хамт 2015 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө замын цагдаагийн постон дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Улаанбаатар хотоос ирсэн чиглэлийн 4-5 машинтай хүмүүс ирж зогсож Сүмбэр сум руу салдагийн цаахан талд машин их эвгүй онхолдсон байна эмнэлэг хэрэгтэй байх шиг байна яаралтай тусламж дуудаж өгөөч гэсэн. Тэгтэл Цагдаагийн хэсгийн жижүүрээс залгаж Улаанбаатар хогоос 147 дахь километрт машин онхолдсон хүний бие тааруу байна гэнэ түргэний машин гарч байна та хоёр түргэний машинд суугаад хэргийн газар оч гэхээр нь Б.Цолмон бид хоёр түргэний машин хүлээж байтал удалгүй ирж ингээд түргэний машинд суугаад хэргийн газар очих гээд явж байтал өөдөөс ирж байсан машинаас хүн буугаад гар өргөөд түргэний машинд суусан уг хүн нь зам тэсврийн осолд орсон машинтай хүмүүсийн араас өөр машинтай явж байсан найз нарынх нь нэг гэж өөрийгөө хэлсэн. Уг залуу машинд орж ирээд манай эд нар аймаар хурдан яваад өгсөн бид нар араас нь хөөгөөд гүйцээгүй гэж ярьж байсан. Тэгээд хэргийн газар дээр очиход хар өнгийн Приус-20 Маркын тээврийн хэрэгсэл аваарт орсон машины өөдөөс хараад гэрлээ асаагаад аваараа татаад зогсож байсан. Би аваарт орсон машин дээр эмч Зоёлзулын хамт яваад очгол арын суудалдээр байсан гурван хүний хоёр эмэгтэйг нь үзээд нас барчихсан байна гэсэн. Харин арын суудлын зөв талд нь сууж байсан эрэгтэй хүнииг үзээд гэмтсэн байна түргэний машинд суулгая гээд түргэний машиныг тулгаж ирж зогсоогоод түргэний машины жолооч болон хамт өөр машинд сууж явсан найз нартай нь нийлээд уг эрэгтэй хүнийг нацилкан дээр хэвтүүлэж гүргэний машинд оруулсан. Бас нэг залуу нь аваарт орсон машины гадна талд засмал замын зүүн талд хөвөөн хэсгийн хонхорыг налаад хэвтэж байхаар нь бас өргөөд түргэний машинд оруулсан мөн аваарт орсон машин дотор сууж явсан гэх эмэгтэйг Приүс-20 маркын тээврийн хэрэгсэл дотор сууж байхаар нь тэр чигээр чь эмнэлэгт хүргэж өг гээд явуулсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалж үлдээд Улаанбаатар хотоос ирж байсан чиглэлийн тээврийн хэрэгсэлүүдийг түр зогсоож зам тээврийн осол гарсан талаар хэлж эсрэг урсгалаар гаргах үед жолооч нар 32- той дугаартай машин мөн байна уу наадах чинь аймаар хурдан давхиад, машинуудыг гүйцэж түрүүлээд байсан юм аа гэж яриад байсан. Надад энэ талаар хэлсэн машинуудын жолооч болон тээврийнн хэрэгсэлийн улсын дугаар нь байхгүй байна. Бид нарыг хэргийн газар дээр очиж үзэхэд тээврийн хэрэгслийн урд талын хоёр суудал дээр ямар ч хүн байгаагүй тул кабины урд талын эд ангиудад огт хүрээгүй. Уг тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж явсан гурван хүн гурвуулаа хойшоогоо налсан голд сууж явсан болон буруу талд нь сууж явсан хоёр эмэгтэй нас барсан байдалтай хойшоогоо налаад хөдөлгөөнгүй байсан. Харин зүүн талд нь сууж явсан эрэгтэй хүн хойшоо суудлаа налчихсан гарч чадахгүй ёо ёо гээд дугараад байсан тэгэхээр нь эмч үзээд хаалгыг нь онгойлгоод гаргаж авсан. Би тухайн хэргийн газар байсан найзуудаас нь асуусан чинь бид нар арынх нь машинд суух явсан яг хэн холоо барьж явсаныг нь мэдэхгүй байна гээд байсан. Нөгөө хоёр аваарт орсон залуугаас нь асуусан чинь дугарахгуй байсан аваарт орсон эмэгтэй хүнтэй нь бол би уулзаагуй Пруис-20 маркын машинд суугаад байсан тэгээд эмнэлэгийн тусламж авах гээд сумын төврүү яваад өгсөн. 3амын машинууд надад хэлэхдээ аваар гарсан байна хурдан очихгүй бол хуний бие муу байгаа юм шиг байна гэж хэлсэн. Өөрөөр уг зам тээврийн осолд орсон 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг яг яаж яваад зам тээврийн осолд орсон талаар нь хэлээгүй гэх мэдүүлэг /Хх-н 131-132 дугаар хуудас/

              Гэрч О.Соёлзулын мөрдөн байцаалтад өгсөн…… Тухайн өдөр цаг яг хэд болж байсныг санахгүй байна. 00 цаг өнгөрч байхад Төв аймгийн Сүмбэр сум салдаг уулзварын цаана аваар гарсан байна гэж сувилагч Баянжаргал надад хэлсэн. Тэгээд би түргэний машинтай жолооч Пүэвдоржын хамт дуудлаганд явах замдаа цагдаагийн постон дээрээс хоёр даа авч явсан. Аваар болсон газар ирэхэд Замын хажуу талд зам руу харсан байрлалтай дөрвөн дугуйн дээрээ нэг машин осолд орсон байдалтай зогсож байсан түргэний машинаасаа буугаад шууд онхолдсон машин руу очсон. Тэгэхэд Урд талын суудал дээр ямарч хүн байгаагүй. Харин арын суудал дээр хоёр эмэгтэй хүн нас барсан байдалтай байсан. Хойд талын суудал дээр нас барсан хоёр эмэгтэйгийн хажууд жолоочийн хажуу талын суудалын ард гэсэн үг нэг залуу нас барсан эмэгтэйгээ налж сууж байсан. Уг залуу биеий байдал ухаантай миний ярьж байгааг ойлгож байсан. Нэг залуу машины хойд дугуйны хажууд гэхдээ бага зэрэг зайгай газар хэвтэж байсан. Биеийн байдал хүнд байсан. Би тэндээс өөр машин дотор байсан хүн байна уу гэхэд замын хажууд зогсож байсан машины хүүхдүүд энд нэг эмэгтэй нь байна” гэж надад хэлсэн. Замын хажууд зогссон машин дотор эмэгтэй сууж байсан ба уг эмэгтэйг үзээд ослоос амьд үлдсэн хоёр залууг түргэний машиндаа хэвтүүлж Баянгол сумын эмнэлэг рүү явсан. Осолд орсон нэг эмэгтэй нь араас машинтайгаа хамт эмнэлэг рүү ирсэн. Эмнэлэг дээр ирээд нэмж эмч сувилагч дуудан эмчилгээ хийж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад түргэний машинаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч яван хүлээлгэн өгсөн. Дархан-Уул аймаг руу явж байхдаа хоорондоо юм яриагүй. Долгоржав гэх эмэгтэй түргэний машин дотор урд талын суудал дээр сууж явсан. Хоёр эрэгтэйг хойд талд хэвтүүлж авч явсан ба би хажууд нь сууж явсан. Баттулга нь тайвшруулах тариа хийсэн болохоор хурхираад унтаад өгсөн. Гөнтөмөр гэх залуу ч унтаж явсан. Эмнэлэг дээр ирэхэд ар гэрээс нь мэдээгүй байсан. Манай ажлын эмч нар осолд орсон машинтай хамт явсан гэх машины хүүхдүүдээс ар гэрийн хүмүүсийнхэн утсыг авч мэдэгдэж байсан. Би хэнийх нь ар гэрт хэлснийг санахгүй байна. Арын машинтай явж байсан хүүхдүүд ярьж байсан нь онхолдсон машин нь хурдтай хажуугаар нь гүйцэж түрүүлээд явсан.Тэгээд араас нь их удаж байж гүйцэж ирсэн гэж ярьж байсан. Би машин дээр ирээд хамгийн түрүүнд жолоочийн талаар тойрч урд хэсэг рүү харахад хүн байгаагүй. Арын хаалга шил нь хагарсан байсан ба хэвтэж байсан эмэгтэйгийн гүрээний судас дарж үзэхэд амьсгал хураасан байсан. Эсрэг талын хойд хаалгыг онгойлгох гэж бариулнаас нь датаж үзэхэд дийлэхгүй байсан. Арай гэж онгойлгоод хартал нэг залуу байсан. Голд сууж байсан эмэгтэйг шалгаж үзэхэд нас барсан байсан. Хэргийн газар очиход хоёр хүн нас барсан, хоёр хүний бие маш тааруу байсан болохоор хэн машин барьж байсан талаар мэдээгүй. Хэн барьж явсан талаар тийм яриа гараагүй. Түргэний машин дотор явж байхад хоёр эрэгтэй нь ямар ч хүнтэй ярьсан зүйл байхгүй. Харин арын машин дотор сууж ирсэн эмэгтэй нь ярьсан үгүйг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 133-134 дугаар хуудас/

            Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн…… Би уг өдөр Баянгол сумын түргэний машины жолоочоор ажиллаж байсан юм. Тэгтэл 00 цаг 30 минутын үед Сүмбэр сум руу салдаг уулзварын урдхан талд суудлын машин зам тээврийн осолд орсон байна гэснээр эмч Соёлзулын хамт дуудлаганд явсан. Замаараа замын цагдаагийн постон дээрээс хоёр цагдаа аваад хэргийн газар очих үед зам тээврийн осолд орсон суудлын машин нь дөрвөн дугуйн дээрээ хамар нь баруун хойд зүгрүү харсан аваарын гэрэл нь болон кабины гэрэл нь асаалттай урд хоёр суудал дээр нь хүн байхгүй хойд суудал дээр нь гурван хүн байсан арын суудлын зөв талд нь сууж явсан эрэгтэй хүн нь ёоё гээд найз охиныхоо нэрийг дуудаад байсан. Тэгэхээр нь Соёлзул эмч машин дотор байхад нь үзээд энэ эрэгтэй хүнийг нь түргэний машиндаа яаралтай оруул гэхээр нь би зөв талынх нь арынх нь хаалгыг нь хөлөөрөө жийж байгаад гараараа татаад онгойлгоод уг эрэгтэй хүнийг түргэний машинд оруулсан. Соёлзул эмч буруу талынх нь арын хаалгаар очоод арын суудал дээр сууж байсан хоёр эмэгтэй хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд зам тээврийн осолд ороод амьд үлдсэн хүмүүсийг яаралтай сумын эмнэлэг дээр авчирч эм тариа хийж тусламж үзүүлээд шөнөдөө Дархан-Уул аймаг руу гурван хүн авч явж хүлээлгэж өгсөн. Энэ гурван хүн Дархан-Уул аймаг руу явж байхдаа хоорондоо юм яриагүй. Нэг эрэгтэй нь бол ухаангүй яваад байсан. Нөгөө хоёр хүн нь ёолоод яваад байсан. Би арын суудал дээр сууж явсан эрэгтэй хүнийг гаргаж авах гэж тээврийн хэрэгслийн зөв талын арын хаалганы гадна талын бариулнаас хоёр гараараа татсан. Бусад эд ангид нь хүрээгүй. Хэргийн газар дээр бол уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар яриа гараагүй. Баянгол сумын эмнэлэг дээр ирээд эмч нар хэн машиныг чинь барьж явсан юм бэ цусыг чинь авна гэж асуусан чинь зам тээврийн осолд орсон нэг эмэгтэй нь нас барсан хоёр эмэгтэй хүнийхээ нэгийг машин жолоодож явсан гэж яриад байсан. Хоёр эрэгтэй хүн нь юм дугарахгүй байсан. Машины эзэн нь гээд залуу хэргийн газар дээр байхдаа гайгүй байсан байж тээвэрлэж явж байхад биед нь таталт өгөөд байсан. Баянгол сумын эмнэлэг дээр ирэхэд хамт араас нь машинтай явж байсан найзууд нь ар гэрт нь хэлээгүй айгаад байна гэсэн. Тэгээд эмнэлэг дотор орж ирээд осолд орон хүмүүсд эм тариа хийгээд машины эзэн гээд залуугийн куртикны халааснаас гар утсыг нь авахад ээж нь зөндөөн олон удаа залгасан байна гэж эмч нар яриад байсан. Тэгээд гар утаснаас нь ээжийнх нь дугаарыг мэдэж ээжид нь утсаар осол болсон талаар мэдэгдсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх- н135 дугаар хуудас/

             Гэрч П.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн…… 2015 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн, шөнө дунд охин маань Дарханы замд аваарт орсон байна газар дээрээ хоёр хүүхэд нас бараад Дархан-Уул аймаг руу 3 хүний бие муу гээд явсан байна. Миний охин үхчихээгүй байгаа гээд уйлаад байхаар нь би Зүүнхараад байдаг өөрийн танил Цэрэнлхагва, Пүрэвээ нарлуу утсаар ярьж Баянгол сумын замд аваар гарсан байна манай дүүгийн охин яваа яасан юм бол тодруулаад өгөөч гэсэн чинь удалгүй надруу буцаж залгаад яанаа нас барсан охин мөн байна гэхээр нь би ламтай очих хэрэгтэй юм байна гээд Т.Одбаяр ламыг гуйгаад Шинэчимэг гэж хуурай дүүгээ машинтай нь гуйгаад дүү Биндэръягаа аваад осол болсон газар үүрээр очиход хэргийн газар цагдаа нар байсан. Тэгээд би ламаар дүүдээ шашны салах ёс хийлгэж ном уншуулаад би өөрийн нүдээр дүүгийнхээ шарилыг харахад осолд орсон машины арын суудлын дунд хэсэгт миний дүү суусан байдалтай, түүний баруун гар талд бас нэг охин нас барсан байдалтай байхыг би зүүн талаас нь харахад миний дүү хоёр гуталгүй судалтай ягаан өнгийн оймстойгоо, өмдний тэлээ нь суларсан, дээд талын товч нь тайлагдсан зүүн гар унжаа байдалтай, баруун гар нь гэдсээ тэвэрсэн байдалтай хөшсөн байсан. Миний дүүгийн хоёр гутал нь машины гадна талд шидэгдсэн байдалтай хоёр гутлынх нь үдээс суларсан байсан. Миний харсан зүүн талын шанаа хэсэг нь цэвэрхэн баруун талынх нь шанаа хэсгийн үс нь цус болсон шинжтэй байсан. Тэгээд би бодохдоо дүүгээ унтаж явсан юм байна гэж бодсон яагаад гэвэл дүү нараа зуны амралт болгоноор нь Булганы хануун рашаан, Хөвсгөл, Завхан, Архангай, Хамрын хийд зэрэг газруудаар бид нар машинтай явдаг байсан тэр болгонд миний талийгаач дүү машин дотор сууж явахдаа гутлаа тайлаад хөлөө амрааж унтдаг болохоор би дүүгээ зуршлаараа гутлаа тайлаад хөлөө амраагаад унтаад явж байсан байна даа миний дүү нэг их өвдөж зоволгүй нас барж дээ гэж бодож байсан. Би бодохдоо их өвдөж үрчийж ярвайж нас барсан юм болов уу гэж бодоод очиж харахад тайван дөлгөөн унтаа байдалтай байхаар нь сэтгэл амраад өвдөлт мэдрээгүй бурхан болж дээ гэж бодсон. Миний дүү олон таван үггүй, итгэлтэй, хөөрхөн хүүхэд зангаараа, алиа марзан яриатай, гэрийнхнийгээ дан инээлгэж явдаг хичээлдээ сайн ямар ч хүний оролцоогүйгээр хичээлээ хийдэг ээж эгчийнхээ үгнээс гардаггүй төлөв даруу зантай, нэг юмыг хийгээд эхлэхээрээ мах руу үнэн ч нямбай хийдэг, 10 жил болон их сургуульд сурч байхдаа сурлага сайтай охин байсан. Би талийгаачийг Ж.Баттулга гэж залуутай хэзээнээс найзлаж үерхэж эхлэсэн талаар нь мэдэхгүй уг хэрэг болсоны дараа л мэдэж байна. Биндэръяагаас асуухад тийм дотно бэр гуйх эхнэр нөхөр болох дээрээ хүрээгүй байсан гэж хэлсэн. Миний нүдэн дээр бол машин тэрэг жолоодож хөдөлгөж барьж байгаа огт харагдаагүй. Жолооны курс төгсөөгүй, Их сургууль төгсөхөөр нь жолооны курсд суулгана гэж байсан Биндэръяа бид хоёр бол талийгаачийн боловсролд анхаардаг, Англи, Солонгос хэлний дамжаанд суулгаж байсан. Өглөө хичээлд нь явахад манай төрсөн дүү Х.Ганбаатар сургууль дээр нь хүргэж өгдөг өдөр нь өөрөө автобусаар гэртээ ирдэг байсан. Ээж Биндэръяа нь сургуулийнх нь багш нартай байнга уулзаж хичээл сурлагынх нь талаар асууж лавалдаг байсан.Миний мэдэхээр Ж.Баттулга гэж залуу манай гэрээр ирж байгаагүй намайг эзгүйд ирж байсан талаар нь мэдэхгүй байна. Манай гэрт хонож байгаагүй. Би энэ хүүхдийн аав, ээжийг танихгүй хэргийн газар анх удаа таарсан чинь аавынх нь дүү гээд шар царайтай залуу миний дэргэд ирээд манай ахын хүүхэдтэй найзалдаг охин нас барсан байна. Бид нар уул нь удахгүй аав, ээж нартай нь танилцаж бэр гуйх гэж байсан юм аа гэж яриад байхаар нь би ямар үед, ямар газар юу яриад байна гэж их гайхсан энэ яриагаа надтай цуг явсан хүмүүст бас ярьсан байсан эргээд бодоход их сонин санагдаж байна. Мөн өөрийн хүүхэд Ж.Баттулга нь Дархан-Уул аймагт эмнэлэгт муу байна гэдгийг мэдсээр байж хэргийн газраас явахгүй ийм яриа яриад явсанд их гайхаж байна. Би хэрэв байсан бол хэргийн газрыг харчихаад шууд Дарханы эмнэлэгт очиж өвчтэй хүндээ анхаарал тавих байсан даанч миний дүү хэргийн газар нас барсан тул бүх зүйлийг ажиглаж байсан. Надад талийгаач хөдөө гадаа явах талаараа хэлээгүй. Би хэрэв мэдсэн бол хаашаа юунд ямар хүмүүстэй явах талаар нь асууж тодруулж байгаад явуулах байсан. Ч.Ганбаярт байнгын анхаарал халамж тогтмол тавьдаг байсан. Манай гэр бүлд хэрүүл уруул гэж байдаггүй хоорондоо байнгын эелдэг найрсаг харьцдаг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 136-137 дугаар хуудас/

            Шинжээч Г.Цэндсүрэнг мөрдөн байцаалтад байцаасан тэмдэглэл …… Миний  бие 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолд хариулт өгөх зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг тээврийн хэрэгсэл нь явах боломжгүй эвдрэл ихтэй машин байсан. Техникийн эвдрэлийн хувьд бүхээг тэр чигтээ их хэмжээний эвдрэлтэй, салхины шил, зүүн урд талын, зүүн хойд талын гэрлүүд хагархай урд хойд бамбаанууд хагарсан, зүүн гарын өндгөн тулгуур, зүүн хагас гол салсан, тэнцүүлэгчийн зүүн босоо татуурга гулзайсан, зүүн урд талын дугуй хагарсан, обуд хагарсан, тормозны зээрэнхий хагарсан, зүүн гадна тал нь хугарсан зэрэг олон эвдрэл гэмтлүүдтэй байсан.

Авто машинд үүссэн эвдрэл гэмтлээс хархад жолоо барьж явсан хүн нь тээврийн хэрэгсэлийн арын суудалруу шилжин суусан байх ямар ч боломж байхгүй учир нь авто машины дээвэр нь урд хоёр суудлын дэртэй наалдсан, шахагдсан уг завсараар ямар ч хүн орох боломжгүй байдал мөрдөн байцаагчийн хийсэн туршилтаар болон мэргэжлийн үүднээс үзэхэд боломжгүй байна. Урд хоёр суудлын голын хайрцагнаас дээш зай байгаа хэдий ч уг зайгаар ослыг үед хүн арын суудалруугаа шидэгдээд арын суудал дээр хэлбэр дүрсээ олоод суух боломж байхгүй. Зам тээврийн осол хэрэг маш богино хугацаанд болоод өнгөрдөг учир жолоо барьж явсан хүн арын суудал руугаа шидэгдэх боломж байхгүй. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байдлаас харахад авто машин зүүн гар тал буюу жолоочийн эсрэг талын хаалганы баганууд дотогш чихэгдсэн, дээвэр дээрээсээ доошоо чихэгдсэн ялангуяа арын суудлын дээд хэсгээр дотогш цөмөрсөн, гадна талын арьс зурагдсан мөрүүдээс үндэслээд авто машин дээшээ хараад дээвэр хэсгээрээ гулсаж явсан байх магадлалтай. Энэ үед арын суудал дээр сууж явсан зорчигч нар толгой хэсгээрээ газартай, харьцаж толгой хэсэгтээ гэмтэл авсан байх боломжтой, үүнийг батлах мөр юу байна гэвэл хэргийн газрын үзлэгийн зургийг харахад нүүр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон талийгаач нарын харалдаа дээвэр дээр гадна талын хальс нь цус мэт зүйлээр бохирлогдсон, мөн хэсэгт газарт үрэгдэж авто машины гадна талын хальс нь зурагдсан байсан. Харин урд талын хоёр суудал дээр сууж явсан жолооч зорчигч нарын дээд талын дээвэр нь уг хоёр суудлын дэрэнд шахаж тулсан дээвэр хэсэг нь дотогшоо бага зэрэг цөмөрсөн тул уг хоёр суудал дээр сууж явсан хүмүүст ил гэмтэл шарх үүсэхгүй байх боломжтой байна.

Автомат хурдны хайрцагтай машины хувьд урагш бюу хойшоо ухрах үйлдэл хийж байхдаа N буюу нотриал араа салгах горим дээр шилжсэн байдаг.  Харин эсрэг хөдөлгөөн буюу R хойшоо ухрах үйлдэл хийж явахдаа шууд D Буюу урагш явах P буюу зогсох горим дээр араа нь орох боломжгүй. Машины хийцээс шалтгаалж болох юм. Мөн D буюу урагшаа явж байхдаа P буюу зогсох горим дээрээ араа нь орох боломж байхгүй. Аваарын дохио нь бол асаах унтраах товчин дээр дарж л байж асна. Чухам ослын дараа юугаар яаж дарж асаасныг мэдэхгүй байна. Кабины гэрэл нь мөн асаах унтраах товчийг дарсан тохиолдолд асна.

Техникийн хурдны хэмжүүр болох 180 километр цаг хүртэл хурдлах боломжтой 1500 мотортой машин байгаа юм. Хурдаа хэр зэрэг түргэн авдаг болох нь уг машины моторын хэмжээ, шахахуун, нэмэлт тоноглол, замын нөхцөл байдлаас шалтгаална гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 150-153 дугаар  хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹ 2…..  Дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь болон орой яс, дух, баруун чамархай, хоншоор яс эрүү яс дагз яс нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, толгойн хуйханд цус хуралт, нүүр нилэнхүйдээ зулгарч, зүсэгдсэн шарх, хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, шуу, баруун гуяны дотор хэсэг, зүүн хөлний өвдөг, өвдөгний үе, баруун хөлийн тавхай хэсэгт цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3.Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Гэмтэл авснаас хойш амьд явах боломжгүй.

4.Талийгаачийн дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

5.Талийгаач Ч.Ганбаярыг тээврийн хэрэгслийн аль хэсэгт сууж явсныг тогтоох боломжгүй.

6.Талийгаач ч.Ганбаяр нь зам тээврийн осол гарах үед буруу талдаа жолооны хүрдтэй Тоёота аллион маркийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсныг тогтоох боломжгүй.

7.Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх /1 дүгээр Хх-н 155-158 дугаар хуудас/

 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹ 3…..  Дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Гавал тархины ил гэмтэл: гавлын суурь болон орой, чамархай, дагз ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн няцрал, гоожилт, толгойн хуйх, хатуу хальсны урагдал, зүүн нүд орчим, дух ясны зүүн хэсэг, зүүн хацар, хоншоор, эрүүний ясанд олон тооны сэлтэрхий үүсгэж нүүрний хэлбэр дүрс алдагдсан хугарал, нүүр хүзүү зүүн мөр, эгэм хэсгээр улаан хүрэн өнгийн зулгарч зүсэгдсэн шархтай, баруун гарын бугалганы гадна хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэгт улаан ягаан өнгийн олон тооны жижиг зулгарсан шархтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3.Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Гэмтэл авснаас хойш амьд явах боломжгүй.

4.Талийгаачийн дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

5.Талийгаач Дэлгэрмөрөнг тээврийн хэрэгслийн аль хэсэгт сууж явсныг тогтоох боломжгүй.

6.Талийгаач Дэлгэрмөрөн нь зам тээврийн осол гарах үед буруу талдаа жолооны хүрдтэй Тоёота аллион маркийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсныг тогтоох боломжгүй.

7.Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх /1 дүгээр Хх-н 167-170 дугаар хуудас/

 

 

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 5624…. Дүгнэлт:

1.Т.Долгоржавын биед тархины хүнд зэргийн няцрал, гавлын суурь ясны хугарал, зулай, дух, нүүрний хэсэг цээжний дээд хэсгийн зулгаралт, хоёр гарын сарвуу хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарагдана.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /1 дүгээр Хх-н 177 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ¹ 5656 ….…..Дүгнэлт:

  1. Ж.Баттулгын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4.    Цаашид энгийн хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

/1 дүгээр Хх-н 185 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлсийн автотехникийн шинжилгээний шинжээч Г.Цэндсүрэнгийн дүгнэлт ¹ 1842….. Дүгнэлт

1.Урд, хойд салхины шил, зүүн баруун хаалганы цонх, зүүн урд, арын их гэрэл, дохионууд хагарсан. Зүүн их гэрлийн чийдэн шатсан. Урд, арын бамбай хагарсан, тасарсан. Баруун, зүүн, баруун хаалганууд, гажиж, ангайж, гулзайж, хонхойж, зурагдаж, үрчийсэн. Зүүн урд дугуйн обуд хагарсан. Зүүн гарны өндгөн тулгуур, зүүн хагас гол салсан, урд тэнцүүлэгчийн зүүн босоо татуурга гулзайсан. Зүүн урд тоормосны зээрэнхий хагарсан зэрэг эвдрэл, гэмтлүүд ослын үед үүссэн байна. Тоормоё, жолооны механизмын эд анги бүрэн, ажиллагааг шалгах боломжгүй тул осолд нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

2.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн арын суудалд шидэгдэж суусан эсэхийг тогтоох боломжгүй. Туршилтаар тогтоож болох юм гэх /1 дүгээр Хх-н 190-192 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээч М.Өнөржаргалын дүгнэлт ¹ 3526 /Хх-н 200-201 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Б.Баянжаргалын дүгнэлт ¹ 1841 /Хх-н 203 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ¹ 45…… Хариултууд:

            1.Хариулт: Тоёота аллион маркийн 90-32 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн.

            2.Хариулт: Тоёота аллион маркийн 90-32 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь МУ-ын ЗХД-ийн 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна… 9.2. Жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна… гэснийг зөрчсөн.

3.Хариулт: Хариулт хоёроор хариулагдсан.

4.Хариулт: Хэрэв уг тээврийн хэрэгслийг талийгаач Ч.Ганбаяр нь жолоодож явсан бол МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй… 9. Тээврийн хэргслийн хурд. 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна… 9.2. Жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзнэ.

            5.Хариулт: Тоёота аллион маркийн 90-32 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Баттулга нь зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн бол МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх гэснийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /1 дүгээр Хх-н 212 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ¹ 5285….…..Дүгнэлт:

           1.Автомашины урд болон хойд талын салхины шил хагарсан, баруун болон зүүн талын хаалганы цонхны шил хагарсан, капот зүүн булан хэсгээрээ зурагдаж хонхойсон, зүүн урд гэрэл байхгүй, зүүн талын урд дугуйн обод хагарсан, зүүн талын гар гулзайсан, хагас гол салсан, босоо тэнцүүлэгч гулзайсан, зүүн талын урд, хойд хаалга зурагдаж хонхойсон, дээврийн хэсэг зурагдаж хонхойсон, зүүн хойд далбаа чихэгдэж үрчийсэн, тээшний таг зурагдаж хонхойж гажсан, баруун талын хаалганы жааз   гажсан, зүүн урд зээрэнхий хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашины тоормосны битүүмж алдагдсан тул тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. Мөн автомашины түлхүүр байхгүй тул жолооны механизмын ажиллагааг шалгах боломжгүй тул осолд техникийн нөхцөл нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

           2.Авто машины арын суудал дээр шийдэгдэж орох боломжтой боломжгүй эсэхийг тогтоох боломжгүй байна гэх /2 дугаар Хх-н187-189 дүгээр хуудас/

           Шинжээч Ц.Цэвэгжавын мөрдөн байцаалтад өгсөн…… Би тус хэрэгт дүгнэлт гаргасан. Хэргийн материалыг уншиж танилцсан. Уг хэргийн хохирогч, Сэжигтэн, яллагдагч нарыг таньж мэдэхгүй, танил тал найз нөхдийн холбоо байхгүй. Уг осол хэргийн талаар дүгнэлт гаргаж байгаа шинжээчийн бүрэлдэхүүн хэргийн материалтай бүрэн танилцаад, осолд орсон авто машиныг очиж үзээд хоорондоо мэргэжлийн үүднээс ярилцсаны үндсэн дээр уг осол хэрэг дараах байдалтай үйлдэгдсэн байх магадлалтай байна гэж үзсэн. Үүнд: Осол хэрэг болохын өмнө уг авто машин эсрэг урсгалд явж байгаад огцом баруун гар тийшээ дарсан үүний үр дүнд машин шарваж асфальтан зам дээр хөндөлсөх байдалтай болж хавтас хэргийн 7 дугаар хуудас дээрх 1-4А, 3-5 Б ул мөрийг үүсгэсэн байна. Энэхүү ул мөрийг 1-4-4-г бол урд талын 2 дугуйгаар /хөндлөн гулсалтаар/ 3-5-Б-г хойд дугуйны хөндлөн гулсалтаар үүсгэжээ. Осол гарсаны дараах агшинд А цэгийг зүүн гар талын урд дугуйгаар мөргөж авто машины бөгсөн хэсэг цагийн зүүний дагуу шидэгдэж зүүн гар талын хойд дугуйны хажуу хэсэг автомашины зүүн хойд талын булангаар Б цэгийг мөргөсөн байна. Харин Б цэг нь ус зайлуулах сувганд байгаа учраас уг автомашин В цэгийг мөргөх үед урд  талын хоёр дугуй хөндийрсөн машин урдаасаа хойд тал руугаа налсан байдалтай байжээ. Энэ үед дотор сууж явсан хүмүүсийн инерцийн хүчний чиглэл нь баруун урдаасаа буюу жолоочийн талаас зүүн хойд талын булан руу чиглэсэн байдалтай шидэгдэхээр байсан байна. Энэ үед хамгийн түрүүнд арын суудлын голын хүн, арын суудлын баруун гар талын хүн дэс дараалан арын том салхины шилээр гадагш гарах магадлалтай гэж үзсэн. Жолоо барьж явсан хүн хоёр суудлын завсраар тээврийн хэрэгслийн зүүн хойд талын булан луу чиглэн шидэгдэж цонхоор гаралгүй арын суудлын дунд хэсэгт  үлдсэн байна гэж үзсэн гэх мэдүүлэг / 3 дугаар Хх-н 30-31 дугаар  хуудас/

            Техникийн шинжээчийн дүгнэлт 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ¹ 10/24.….. Дүгнэлт:    

             Хариулт 1: Осол хэрэгийн хэмжилтийн бүдүүвч (хуудас 7) зургаасүзэхэд 90-32 УНЯ улсын дугаартай автомашины жолооч нь замын зорчих хэсгийнзүүнгарталуруударжэсрэг урсгалд ороод дараа нь баруун гар тал руугаа буцааж хэт дарснаас урд талын хоёр дугуйгаар 1-4-А цэгүүдийг холбосон, мөн хойд талын хоёр дугуй 3-5-Б цэгүүдийгхолбосоншарвасан ул мөрийг тус тус үүсгэсэн байна. Шарвалтын төгсгөлд уг автомашин замын ус зайлуулах сувагт орж түүний шороон эрэгт орших А цэгийг зүүн урд талын дугуйн хэсгээр / журмын хашаанд байсан 90-32 УНЯ улсын дугаартай “ТОҮОТА АLLIОN” автомашинд үзлэгээс үзэхэд зүүн урд талын дугуйны тоормосны диск хагарсан, гар тахийсан эвдрэл, зүүн урд крыло дээр зурагдсан мөрууд харуулж байна / мөргөж ойсон байна. Цаашид уг авто машин мөргөлтийн А цэгийг тойрох харьцангуй хөдөлгөөн хийхийн хамт, замын дагуу чиглэлд хөдөлгөөн хийж ус зайлуулах сувгийн шороон эргийг Б цэгт зүүн хойт хэсгээрээ мөргөсөн байна (журмын хашаан дахь уг автомашинд хийсэн үзлэг, хавтаст хэрэг. Зураг-1, зураг-5. Хоёр дахь цохилтын үеийн хүчний үйлчлэлийн чиг автомашины баруун урд булангаас зүүн хойд булан уруу чиглэлтэй, мөн зүүн хойд дугуй ус зайлуулах сувагторж, автомашины урд хэсэг замын далан уруу орсон байх тул автомашин урдаасаа хойшоо налуу (хойд дугуйн хэсэг ус зайлуулах сувагт орсон мөн урд дугуйн мөр зам дээр гараагүй байгаа зэрэгээс үзэхэд) байдалтай байхаар байгаа нь бүхээгт явсан зорчигчид автомашинтай харьцангуй зүүн хойд тал уруу шидэгдэхээр байна. Үүний улмаас уг автомашины зорчигчид автомашинтай харьцангуй зүүн хойд чиглэлд шидэгдсэн байж болох магадлалтай байна. Эндээс үзвэл зам тээврийн осолд орсон 90-32 УНЯ улсын дугаартай “ТОҮОТА АLLION” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүн нь осол гарах үед арын суудал руу шидэгдэх боломжтой байна.

                Хариулт 2. 90-32 УНЯ улсын дугаартай ““ТОҮОТА АLLION”” маркийн тээврийн хэрэгсэл ослын улмаас ихээхэн эвдрэлд орсон байх тул түүний техникийн байдал ослын өмнө ямар байсныг тогтоох боломжгүй байна.

               Хариулт 3. ““ТОҮОТА АLLION”” маркийн тээврийн хэрэгслийн бодит жинг нарийн тодорхойлох боломжгүй. Тус автомашины хоосон үеийн өөрийн жин 1200 кг бөгөөд дээр нь 5 зорчигчийн жинг нэмж тооцвол уг автомашины бодит жин 1500-1600 кг хооронд байхаар байна.

                Хариулт 4. Уг автомашины эвдрэлээс үндэслэн түүний эхний хоёр цохилтын талаар 1-р асуултын хариултанд дурдсан. Харин цаашид хэдэн удаа яаж өнхөрсөн талаар хэргийн газрын материал болон гэрч нарын мэдүүлгээс үндэслэн тогтоох боломжгүй байна. Зөвхөн уг автомашин аль нэг тал дээрээ тогтож гулсаж шилжээгүй харин ойж шилжсэн гэдгийг түүний гадна талд гарсан мөрөөс үндэслэн хэлэх боломжтой байна. Уг автомашины эхний хоёр цохилтоос болж түүний баруун гар талд сууж явсан хүмүүс гэмтэл авах боломж өндөр байна. Харин эхний хоёр цохилтын үед зүүн гар талд сууж явсан хүмүүсийн бүхээг дотор шилжих орон зай хязгаарлагдмал байгаа, цохилтоос болж даялах зай бага тул учрах гэмтэл бага байх боломжтой гэж үзэж байна. Харин үйлчлэх хүчний хэмжээ ямар үед үхэлд хүргэх гэмтэл авах тухайд техникийн шинжээчид хамаарахгүй асуулт тул хариулах боломжгүй байна. Эхний хоёр цохилтоос бусад цохилтын үед аль зорчигчид ямар хэмжээний гэмтэл авахыг харьцуулах боломжгүй байна.

               Хариулт 5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг зэргээс үндэслэн 90-32 УНЯ улсын дугаартай “ТОҮОТА АLLION” маркийн тээврийн хэрэгслийн осолд орох агшны хурдыг тодорхойлох боломжгүй байна. “ТОҮОТА АLLION” маркийн тээврийн хэрэгсэл нь тэгш шулуун зам дээр 180 км/цаг хүртэл хурдлах боломжтой, гэхдээ энэ хурд замын өгсүүр уруугийн өнцгөөс хамаарах тул нарийн тогтоох боломжгүй байдаг.

            Хариулт 6. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс үзэхэд Т.Долгоржав нь арын суудлын голд сууж явсан бол доргилт гажилтаас болж хагарсан арын цонхоор гадагш шидэгдэж гарсан байж болно гэх /3 дугаар Хх-41-43 дугаар хуудас/

            Шинжээчийн дүгнэлт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ¹ 5957/1297.….. Дүгнэлт:    

           1.Талийгаач Ч.Ганбаярын биед учирсан гавлын суурь болон оройн яс, дух, баруун чамархай, хоншоор яс, эрүүний яс, дагзны ясны нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, толгойн хуйханд цус хуралт, нүүр нилэнхүйдээ зулгарч зүсэгдсэн шарх, хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, шуу зэрэгт учирсан гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           2.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүний хүчнээс давсан үйлчлэл буюу савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

            3.Талийгаач Ч.Дэлгэрмөрөнгийн биед учирсан гавал тархины ил гэмтэл, гавлын суурь болон орой, чамархай, дагз ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн няцрал, гоожилт, толгойн хуйх, хатуу хальсны урагдал, зүүн нүд орчим, дух ясны зүүн хэсэг, зүүн хацар, хоншоор, эрүүний ясанд олон тооны сэлтэрхий үүсгэж нүүрний хэлбэр дүрс алдагдсан хугарал, нүүр, хүзүү, зүүн мөр, эгэм хэсгээр улаан хүрэн өнгийн зулгарч зүсэгдсэн шархтай, баруун гарын бугалганы гадна хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэгт улаан ягаан өнгийн олон тооны жижиг зулгарсан шарх гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           4.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүний хүчнээс давсан үйлчлэл буюу савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           5.Хохирогч Т.Долгоржавын биед учирсан тархины хүнд зэргийн няцрал, гавлын суурь ясны хугарал, зулай, дух, нүүрний хэсэг, цээжний дээд хэсгийн зулгаралт, хоёр гарын сарвуу хэсгийн няцарсан шарх гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           6.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           7.Хохирогч Н.Гантөмөрийн биед учирсан тархи доргилт, толгой, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           8.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           9.Жолооч Ж.Баттулгын биед учирсан тархи доргилт гэмтэл нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           10.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           11.Хохирогч талийгаач нарын биед учирсан гэмтлээр автомашины хаана сууж явсан байрлалыг тогтоох боломжгүй.

           12. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, 2015 оны 04 дүгээр сарын 09-нд  хэргийн газрын зургийн үзүүлэлт-нд тухайн тээврийн хэрэгслэлийн урд талын хоёр суудлуудын харилцан байрлал хэмжээсгүй зурагт дүрслэгдсэн суудлуудыг урагш, хойш болгох зориулалттай замууд шинжилгээнд ирүүлээгүй, уг замууд зурагт дүрслэгдээгүй, объектыг биет байдлаас шинжилгээнд ирүүлээгүй тул асуултанд хариулт өгөх боломжгүй байна.

           13. Мөн автомашиныг жолоодож байгаа жолооч өөрийн дадал, биеийн тав тухтай байдлыг ханган суудлыг ургаш, хойш болгож тээврийн хэрэгслиийг жолоодож болох учир талийгаач Ч.Ганбаяр, жолооч Ж.Баттулга нарын аль нь жолоодож явсан болохыг тогтоох боломжгүй гэх /3 дугаар Хх-н 208-212 дугаар хуудас/

Гэрч О.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн…… ”Риф” маркийн полиграфийн аппарат ашиглан сэтгэц-физиологийн шинжилгээ явуулсан. Шинжилгээгээр хүний худал үнэн ярьж байгаа эсэхийг амьсгал, цусны даралт, чичиргээ, хөлс ялгарал, арьсны тог дамжуулалтын өөрчлөлт зэрэг өөрөө хянах боломжгүй биеийн реакциудыг ашиглан тогтоодог. Асуулгад оролцогч Н.Гантөмөрийн хувьд асуулгын явцад хүүхэн хараа хэвийн, амьсгал жигд, бухимдалгүй, зүрхний хэм өөрчлөлтгүй байсан ба ач холбогдол бүхий асуултуудад хариулсан нь 80 хувьд хүрэхгүй байсан тул өөрийн мэдэж буй зүйлийн хүрээнд л хариулсан гэж үзээд дутуу санаж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд тархины үйл ажиллагааны онцлогын нэг болох дутуу мэдээллийг сонссон болон хийсвэрлэлтийн үндсэн дээрээс бүхэл мэдээлэл болгон хадгалдаг болохыг үндэслэн зарим зүйлийг сонссоноороо эсвэл бусдын хэлснээр гэрчилж байна гэж дүгнэсэн байгаа. Харин асуулгад оролцогч Т.Долгоржавын хувьд асуулга эхлэхэд тайван, амьсгал, зүрхний хэм жигд байсан бол ач холбогдол бүхий асуултууд дээр хоолой сааралтах, зангирах, нүдний цавчилт ихэссэн, өөрийн хяналт хэвийн хэмжээнээс дээгуүр буюу дээд түвшинд очсон. Мөн ач холбогдол бүхий асуултуудад хариулсан хувь 85 хувиас доогуур, Ч.Ганбаяр ямар хурдтай явж байсныг харсан уу? гэсэн асуултанд 73 хувийн магадлалтайгаар худал хариулсан зэргийг үндэслэн мэдээлэл нууж байна гэсэн дүгнэлт хийсэн гэх мэдүүлэг /4 дүгээр Хх-н 18 дугаар  хуудас/

 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр Хх-н 3-5 дугаар хуудас/

 Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н 6-17 дугаар хуудас/

Ж.Баттулга нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2 дугаар Хх-н 23 дугаар хуудас/

Ж.Баттулгын сурагчийн хувийн хэрэг, оюутны дүнгийн хуудас /2 дугаар Хх-н 24-34 дүгээр хуудас/

Хохирогч Т.Долгоржавын шүүхэд гаргасан Төмөр-Очир овогтой Долгоржав миний бие 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Аллион маркийн /90-32/ суудлын авто машинд сууж яваад аваарт орсон. Намайг зорчиж явахад Ганбаяр машин жолоодож явсан нь үнэн бөгөөд Батулгын ар гэр миний ослоос авсан гэмтэл зардлын өртгийг өгч барагдуулсан. Нэргүй овогтой Гантөмөр бид хоёрт эмчилгээний зардал 500.000 төгрөгийг өгсөн. Энэ авто осол нь санаатай биш санаандгүй болж өнгөрсөн учир санал гомдол байхгүй юм. Тийм учир үнэн зөвийг олж шударга шүүх гэж байдаг бол үнэн зөвийг гаргаж өгч туслаарай. Тэр суудлын авто машинд 5 хүн зорчиж явсан нь үнэн. Жолоог Ганбаяр барьж жолоочийн хажууд Баттулга сууж явсан бөгөөд арын суудалд хамгийн баруун захад талийгаач Дэлгэрмөрөн зүүн захад Гантөмөр голд нь би сууж явсан нь үнэн. Тийм учраас шударга шүүх үнэнийг тогтоож өгөхийг хүсье. Иймээс Баттулгад гомдол санал байхгүй нь үнэн. Баттулгын талд орж байсан удаа байхгүй. Тэр хүнийг сайн таниж мэдэхгүй. Иймээс өмөөрч хамгаалах асуудал байхгүй. Бодит болсон явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн болно гэсэн хүсэлт /2 дугаар Хх-н 87 дугаар хуудас/

Хохирогч Н.Гантөмөрийн шүүхэд гаргасан Нэргүй овогтой Гантөмөр миний бие авто ослоос учирсан гэмтлийн зардлыг Баттулгын ар гэрээс Долгоржав бид хоёрт 500.000 төгрөгийг эмчилгээний зардал болгон өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө болсон авто осолд ороод анхны эмнэлэгийн тусламж авахад миний биеийн ухаан санаа эрүүл бус байсан. Хотын гэмтлийн эмнэлэгт ирээд хэвтэн эмчлүүлж байхад Баруун хараагийн байцаагч ирж байцаалт авч зураг үзүүлж байхад талийгаач Ганбаярын өмсөж явсан тод шар өнгийн куртиктэйгээ хоол идэж явахад барьж явсаныг санаж байсан. Ийм учраас үнэн зөвийг нь үнэнээр нь тогтоож шүүн шийдвэрлэж өгнө үү. Баттулга барьж яваагүй нь үнэн болно. Иймээс Баттулгад гомдол санал байхгүй гэсэн хүсэлт  / 2 дугаар Хх-н 88 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэтуяа, А.Чулуунбаатар нарын  шүүхэд гаргасан хохирогч Алтангэрэл овогтой Эрдэнэтуяа, хохирогч Алтангэрэл овогтой Чулуунбаатар бид нар холбогдогч Жаргалсайхан овогтой Баттулгаас талийгаач Ч.Дэлгэрмөрөнгийн оршуулгын зардал болох 13.000.000 төгрөгийг бүтэн хүлээн авсан болно. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт /2 дугаар Хх-н 89 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ¹ 11 дугаартай тогтоолоор Н.Гантөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай /3 дугаар Хх-н 133-134 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ¹ 12 дугаартай тогтоолоор Т.Долгоржавт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай /3 дугаар Хх-н 135-136 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Биндэръяагаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн замын зардал нэхэмжилсэн баримтууд зэрэг болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Баттулгыг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн,  Т.Долгоржав, Н.Гантөмөр нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр замд замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1дүгээр хавтаст хэргийн 3-17 дугаар хуудас/, хохирогч Э.Биндэръяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/, хохирогч А.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, хохирогч Т.Долгоржавын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-92 дугаар хуудас/, гэрч Н.Гантөмөрийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/, гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас/, гэрч О.Цэнд-Аюушийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-123 дугаар хуудас/, гэрч Э.Соёмбын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-128 дугаар хуудас/, гэрч Б.Цолмонгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/, гэрч Г.Сугарын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/, гэрч О.Соёлзулын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/, гэрч П.Энх-Амгалангийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас/, гэрч С.багатамирын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/, шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/, шинжээч эмчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ¹ 02 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 155-158 дугаар хуудас/, шинжээч эмчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ¹ 03 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 167-170 дугаар хуудас/, шинжээч эмчийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар хуудас/, техникийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудас/, гэрч О.Оюунбилэгийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлан хэлэлцэгдэхэд үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-д  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан ба эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ж.Баттулгыг өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, иргэн Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй байна.

 

 Харин шүүгдэгч Ж.Баттулга нь 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Ч.Ганбаярт  жолоогоо шилжүүлсний улмаас зам тээврийн осол гарч иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, иргэн Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч Н.Гантөмөр, хохирогч Т.Долгоржав нарын бодит байдал дээр харснаа мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх ба гэрч Н.Гантөмөр, хохирогч Т.Долгоржав нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дах хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон, яллагдагчаар татаж ял сонсгож байцаан шалгасан боловч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ¹ 11, 12 дугаартай тогтоолоор гэрч Н.Гантөмөр, хохирогч Т.Долгоржав нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Мөн мөрдөн байцаагчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ¹ 10/24 дугаартай дүгнэлтээр … 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүн нь осол гарах үед арын суудал руу шидэгдэх боломжтой байна …. гэснийг дурьдах нь зүйтэй ба уг дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай бол туршилт хийж болно гэж заасан ба шинжээч Г.Цэндсүрэн нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ¹ 1842 дүгнэлтдээ… тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн арын суудалд шидэгдэж суусан эсэхийг тогтоох боломжгүй. Туршилтаар тогтоох боломжтой юм.. гэж заасан нь туршилтыг ямар нөхцөлд яаж хийх нь ойлгомжгүй байх ба үүнийхээ үндэслэлийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж чадаагүй ба түүний дүгнэлтийн дагуу туршилт хийхдээ уг дүгнэлтийг гаргасан шинжээч Г.Цэндсүрэнг оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг зөрчсөн тул туршилтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

 

Гэрч О.Оюунбилэг нь Риф маркийн полиграфийн аппарат ашиглан гэрч Н.Гантөмөр, хохирогч Т.Долгоржав нараас ач холбогдол бүхий хэдэн асуултаас хэдэд нь 80 хувиас дээгүүр хариулсан, хэдэд нь 80 хувиас доогуур хариулсан талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй байна гэж үзлээ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ж.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлд заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн уг зүйл ангид заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Баттулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба уг гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө үйлдэгдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамаарч байх  тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Биндэръяагийн шүүх хуралдаанд шинээр нэхэмжилсэн 453000 төгрөгийг нотлох баримтын хүрээнд үнэлэн шүүгдэгч Ж.Баттулгаар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, А.Эрдэнэтуяа, хохирогч Т.Долгоржав нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, ¹ ¹ 783031 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Баттулгад буцаан олгохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгад оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ж.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2. дах хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

7.Ж.Баттулгын ¹ 783031 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгаас 453000 /дөрвөн зуун тавин гурван мянган/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-н 4-230 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Эрдэнэцэцэгийн Биндэрьяад /РД:УС74010201/ олгосугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Баттулгад өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН

 

                                            ШҮҮГЧИД                             Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                  Ж.ЭРДЭНБАТ.