| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2016/0169/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/157 |
| Огноо | 2016-12-02 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/157
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
******* 2016 оны 11 сарын 05-ны шөнө 23 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р багийн нутагт иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
“Би 2016 оны 11 сарын 05-ны өдөр уурын зууханд ажил дээрээ гарч байсан. Тэгсэн 23 цаг 30 минутын үед ажпын хашааны гаднаас дуудсан. Би гартал аавын төрсөн эгчийнх нь хүү болох *******, ******* нар архи уусан согтуу ирсэн байсан. Мэнд ус мэдсэн чинь ******* “чи их том чацага гэсэн, урьд чи намайг мөргөж байсан, одоо мөргөөдөхдөө” гээд хэрүүл нэхсэн. Тэгхээр нь “та харьж амар би өглөө ажпаа буугаад очъе” гэсэн чинь чи дандаа архи уудаг гэсэн, яасан том юм бэ гээд намайг үсдээд цохихоор нь би хавсраад унагасан. Тэгсэн чинь хамт явсан******* нь салгасан. Би уурын зуух руу орсон чинь араас******* ороод ирхээр нь маргаад зогсож байсан чинь ******* орж ирээд чи яасан овоо пизда вэ гээд дахиад нүдсэн. Би зөрүүлээд хэд хэдэн удаа цохьсон боловч миний цохилтууд нэг их оноогүй байх...” /хх-ийн 18-19/,
Гэрч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:
“...23 цагйн үед ******* нэг хүнтэй утсаар ярьж байснаа хоёулаа хүнтэй уулзчихаад ирье гээд бид 2 хамт гарч алхаад сумын төвийн уурын зуухан дээр очсон чинь Сайнбаярын хашаанд байдаг гараад ирсэн. Тэгээд ******* ад “чи сайнга архи дарс уудаг гэж байна, мотоциклиосоо унадаг, хамаагүй архи дарс ууж явж байж амь насаа алдах гэж байгаа юм” гээд нь “миний яаж явах чамд ямар хамаатай -эм” гээд маргаад байсан. Тэр үед би бие засах гээд жоохон зайтай байсан. Тэгсэн хоорондоо барилцаж аваад дээр доороо ороод зодоон хийсэн. Би салгаад ыг аваад уурын зуухруу ортол “чи яах гэж энийг дагуулж ирж байгаа юм” гээд дайраад байсан. Би боль гээд байж байтал ******* араас орж ирээд маргаад гараараа нүүрэнд нь хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд дээр доороо ороод зодоон хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22/,
Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
“...Ганбат бид 2 сумын уурын зуухан дээр 23 цагийн үед алхаад очсон. Тэгсэн чинь гараад ирхээр нь би ахархаад “чи байнга архи уудаг гэж байна. Мотоциклиосоо үргэлж унадаг, юу ч шүдгүй болсон гэж байна. Одоо хамаагүй архи дарс ууж байж амь насаа өгөх гэж байга юм” гээд зандрангуй хэлсэн чинь миний яаж явах чамд ямар хамаатай юм гээд шууд миний духруу мөргөчихсөн. Тэгэхээр нь би бариад авсан чинь намайг хавсраад унагачихсан. Тэгээд******* салгаад уурын зуухруу дагуулаад орсон... Араас нь орсон чинь *******тай маргалдаад зогсож байхаар нь би ад “чи яасан ухаан муутай юм, би чиний хэлсэн болхоос өөрийнхөө төлөө хэлээгүй за юу” гээд гараараа нүүрэнд нь 2-3 удаа цохьсон. Тэгээд дээр доороо ороод зодоон хийтэл******* салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 561 дугаартай актын:
-1.*******ын биед тархи доргилт, зүүн нүд, нуруу, бугалганд цус хуралт, урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулахтул шүүх эмнэлгийн -эмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29/
-Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15/
-******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/
-Өлзийт сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 сарын 05-ны шөнө 23 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р багийн нутагт иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодожулмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжпэн судалсан нотлох баримтуудаар -отлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн лураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ын бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх ул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хзргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цагаан булаг 2-р багийн 17 тоотод байрлах Ү-0318000026 дугаарт бүртгэлтэй 61 м2талбай бүхий хувийн сууцны зориулалттай байшинг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжпэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******аагийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цагаан булаг 2-р багийн 17 тоотод байрлах Ү-0318000026 дугаарт бүртгэлтэй 61 м2талбай бүхий хувийн сууцны зориулалттай байшинг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 11 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ