| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/04885/И |
| Дугаар | 101/ШШ2022/00610 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/00610
2022 02 14 101/ШШ2022/00610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, “А Монгол” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр, “А Монгол” ХХК-ийн /РД: 000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 74-3 тоот, “Б” ХХК-д /РД: 000000/ холбогдох
411.145.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян,
Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А Монгол” ХХК нь “Б” ХХК-тай 2018 оны 03 сарын 25-ны өдөр байгуулсан 18-4/03 дугаартай ’’Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нийт 3000 м3 бетон зуурмаг, 2018 оны 04 сарын 01-ний өдрийн 01 тоот гэрээний дагуу 315 м3 бетон зуурмаг, 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 18-4/14 дугаартай гэрээний дагуу 2000 м3 бетон зуурмагийг тус тус захиалгын дагуу худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авсан бетон зуурмагныхаа үнийг төлөх үүрэг хүлээсэн.
Нэхэмжлэгч дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчид нийт 4976 мЗ буюу 739.741.500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн бөгөөд хариуцагч худалдан авсан бетон зуурмагийн үнээс 465.644.500 төгрөгийг нэхэмжлэгчид төлж үлдэх 274.097.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна.
Энэ нь талуудын 2018 оны 07 сарын 25-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа. Тодруулбал хариуцагч нь 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 18-4/14 дугаартай гэрээний дагуу худалдан авсан 2000 m3 бетон зуурмагийн үнийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна.
Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ба хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул “Б” ХХК болон түүний захирал Д.Батсайханыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Шүүх “А монгол” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцээд 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00088 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Б” ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субьект захирал Д.Батсайхан нарыг эрэн сурвалжилсугай хэмээн шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад “Б” ХХК-ийн захирал Д.Б компанийн үйл ажиллагаа 2018 оны 09 сараас зогссон гээд өөрийн хаягийг өгсөн нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтсийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 274-1-5/1475 тоот албан бичгээр тогтоогдож байна.
“Б” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоогүй бөгөөд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24, 2021 оны 03 сарын 10, 2021 оны 03 сарын 24-ний өдрийн шүүх хурлын зараас харагдаж байна. Учир нь “Бесон” ХХК Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Барилга байгууламж ашиглалтад оруулах комисст” холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүпээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь “Б” ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагч, цорын ганц хувьцаа эзэмшигч Д.Б нарт холбогдуулж тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.Б нь “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн opendata.burtgel.gov.mn сайтаас татаж авсан лавлагаагаар тогтоогдож байгаа.
Хариуцагч 2018 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан 18-4/14 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж худалдан авсан бетон зуурмагын үнийг төлөлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул тус гэрээний дагуу төлөх бетон зуурмагийн үнэ 274.097.000 төгрөг, мөн гэрээний 6.2-д заасны дагуу тооцсон 137.048.500 төгрөгийн алданги нийт 411.145.500 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Учир нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д “Захиалагч нь нийлүүлэгчид төлөх төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хопог тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алданги төлнө” гэж заасан ба алдангийг тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 274.097.000 төгрөг түүний 50 хувь 137.048.500 төгрөгийн алданги тооцсон болно.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч “Б” ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Д.Б нараас бетон зуурмаг худалдах, худалдан авах 18-4/14 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 274.097.000 төгрөг, алданги 137.048.500 төгрөг, нийт 411.145.500 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч “А Монгол” ХХК-д олгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
“А Монгол” ХХК нь 274.097.000 төгрөг, алданги 137.048.500 төгрөг, нийт 411.145.500 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч “Б” ХХК-иас 205.572.750 төгрөг, хариуцагч “Б” ХХК-ийн захирал ажилтай иргэн Д.Баас 205.572.750 төгрөг тус тус нэхэмжилсэн.
Хариуцагч “Б” ХХК-ийн эвлэрэх саналыг удирдлагууддаа танилцуулахад үндсэн төлбөрийг өнөөдөр төлсөн тохиолдолд алдангиас татгалзах боломжтой гэдэг хариуг өгсөн. Хариуцагч “Б” ХХК-ийн захирал ажилтай иргэн Д.Баас татгалзан хариуцагч “Б” ХХК-иас нийт 411.145.500 төгрөгийг нэхэмжилсэн.
Иймд хариуцагч “Б” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 274.097.000 төгрөг, алданги 137.048.500 төгрөг, нийт 411.145.500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайх нэхэмжлэгч “А Монгол” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг ба эвлэрэх хүсэлт гарган үндсэн төлбөр 274.097.000 төгрөгийг 2-3 сарын хугацаанд төлье гэхэд мөн үндсэн төлбөр болон алдангийг 2-3 сарын хугацаанд төлөх санал тавихад зөвшөөрөөгүй.
Би “Б” ХХК-ийн захирлаар 13 жил ажиллаж байна. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан бетон зуурмаг авсан нь үнэн тул төлнө. Эдний байгууллагаас авсан бетон зуурмагыг би өөрийн хашаанд буулгаагүй, орон сууц, барилга барьсан.
Би өөрийн болон гэр бүлийн хөрөнгөө барьцаалаад бүхэл бүтэн хороолол бариулсан. Уг нь бол барилгын ажил 2015 оны 3 сард эхэлсэн юм билээ. 2017 оны 6 сараас манай компани барилгын ажлыг эхлэн 2019 оны 9 сард ашиглалтанд оруулсан бөгөөд 16 давхар, 4 барилга бөгөөд 296 айл амьдарч байгаа.
Уг барилгын захиалагч “П” ХХК бөгөөд ерөнхий гүйцэтгэгч нь манай “Б” ХХК бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт тус компаниас 4.900.000.000 төгрөгийг авахаас 1.300.000.000 төгрөг авсан.
Барилгыг манай компани барьж эхлэх үед царцаагдсан, 9 давхар хүртлээ баригдсан байсныг би барьж дуусгасан. “П” ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас 15.000.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 16 давхар 4 барилга нь тус банкны барьцаанд байгаа. “П” ХХК барилга барих төслийн мөнгө авчихаад мөнгөө зарцуулаагүй.
Би 3 жилийн хугацаанд маш олон төрлийн шүүх хуралдаанд оролцож байгаа ба төлөх зүйлээ төлөхөөр зөвшөөрөөд шийдвэр гаргуулдаг. “А Монгол” ХХК, “Хэв хашмал” ХХК зэрэг олон компаниудаас барилгын материал авч барилгад зарцуулсан гэв.
Нэхэмжлэгч “А Монгол” ХХК нь захиалагч “Б” ХХК-тай байгуулсан 2018 оны 03 сарын 25, 2018 оны 04 сарын 01, 2018 оны 06 сарын 08-ны өдрүүдийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний хавсралт, улсын тэмдэгтийн хураамжид 2.213.677 төгрөг төлсөн баримт,
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн Д.Бын хаягийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 4878 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж,
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 88 дугаартай хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шийдвэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 15608 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар,
“Бесон” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, “А Монгол” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “А Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянд олгосон 2021 оны 04 сарын 09-ний өдрийн итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч “Б” ХХК нь өмгөөлөгч Ц.Гтэй байуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Баас Ц.Батболдод 2021 оны 12 сарын 14-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 06/1528 дугаар бүхий Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболдод хүргүүлсэн албан бичиг,
Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 10 сарын 21-ний өдрий 1/2292 дугаар бүхий “Б” ХХК-ийн захирал Д.Б, өмгөөлөгч Ц.Г нарт хүргүүлсэн албан бичиг,
Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой, 16 давхар, 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 машины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м2 үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 2019/310 тоот дүнэлтийн хуулбар,
Үндэсний төв архивын 2019 оны 08 сарын 06-ны өдрийн зураг төсөл, техникийн баримт хүлээн авсан акт, Үндэсний төв архивын зураг төслийн баримтын архивт рүлээлгэн өгсөн баримтын жагсаалт,
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 10317 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 4/22227 дугаартай албан бичиг,
Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, 205 тоот хаягт байршилтай 7.848 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Цахим сайтуудаас хэвлэн авсан Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын жагсаалт, Иргэд барилга хүлээн авахаар хууль бусаар ажилласан комиссыг буруутгаж байна гэх болон Буман залуус хорооллыг барьсан компани иргэдэд зарсан барилгаа 15 тэрбумын барьцаанд тавьжээ гэх нийтлэлүүдийн хуулбар зэргийг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А Монгол” ХХК нь хариуцагч “Б” ХХК болон тус компанийн захирал ажилтай, иргэн Д.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт “Б” ХХК-иас 205.572.750 төгрөг, Д.Баас 205.572.750 төгрөг, нийт 411.145.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А Монгол” ХХК нь хариуцагч “Б” ХХК-ийн захирал ажилтай, иргэн Д.Баас татгалзан хариуцагч “Б” ХХК-иас 411.145.500 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч 2021 оны 10 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Д.Б, хариуцагч “Б” ХХК нарт 2021 оны 11 сарын 01-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувь гардуулан хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 1-4, 26, 28-44 дүгээр тал/
2021 оны 12 сарын 06-ны өдрийн 09 цагт хуралдааныг товлосон ба хариуцагч Д.Бын өмгөөлөгч Ц.Г хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд талууд өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул хурадааныг 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулжээ.
/ХХ-ийн 46-58 дугаар тал/
2021 оны 12 сарын 15-ны өдрийн 10 цагт товлосон хуралдаанд хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д.Б болон өмгөөлөгч Ц.Г нар ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбуян өөр шүүхэд шүүх хуралдаанд оролцох, хариуцагч Д.Бын төлөөлөгч Ц.Батболд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хуралдааныг хойшлуулсан байна.
/ХХ-ийн 66-70 дугаар тал/
2021 оны 12 сарын 22-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г ирээгүй ба хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д.Б өвчний улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болсон тул 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хуралдааныг хойшлуулжээ.
/ХХ-ийн 76-80 дугаар тал/
2022 оны 01 сарын 06-ны өдрийн хуралдаанд хариуцагч “Б” ХХК, Д.Б нар эвлэрэн хэлэлцэх хүсэлт гарган уг саналыг нэхэмжлэгч тал компанийн удирдлагатай зөвшилцөнө гэсэн тул хуралдааныг 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 16 цаг хэлэлцүүлэхээр,
2022 оны 01 сарын 12-ны өдрийн 16 цагт товлосон хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г ирээгүй ба хариуцагч талд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 2019/310 тоот дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэх боломж олгох мөн өмгөөлөгчийн хамт оролцох эрхийг хангахаар,
Тус шүүхийн байранд ковид 19-ын эерэг тохиолдол бүртгэгдэн халдвар авсан ажилтан, албан хаагчдын тоо нэмэгдэн, ковид 19-ын халдвараас үүдэн хуралдаан хойшлогдон байгаагаас 2022 оны 01 сарын 14-21-ний өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн үйл ажиллагааг түр зогсоон 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон хуралдааныг 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутанд товлон товыг нь өөрчилсөн байна.
/ХХ-ийн 82-86, 92-102 дугаар тал/
Нэхэмжлэгч “А Монгол” ХХК нь 2022 оны 01 сарын 31-ний өдрийн хуралдаанд хариуцагч “Б” ХХК-иас 411.145.500 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан тул хариуцагч “Б” ХХК-д нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад буюу 411.145.500 төгрөгт холбогдох хэсэгт тайлбар гаргах, нотлох баримт ирүүлэх, өмгөөлөгчийн хамт оролцох зэрэг мөн хуулийн 25, 26, 72 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацааг олгон хуралдааныг 2022 оны 2 сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулжээ.
/ХХ-ийн 119-142 дугаар тал/
Нэхэмжлэгч “А Монгол” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай 2018 оны 03 сарын 25-ны өдөр 18-4/03 тоот “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан худалдагч “А Монгол” ХХК нь М300 маркын энгийн бетон зуурмагыг 1 м3-ыг нь 150.000 төгрөг, мортар метр куб тус бүрийг цутгаж буй тухайн бетон зуурмагтай адил үнээр тооцохоор, нийт 3.000 м3, 450.000.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагыг худалдан авагч “Б” ХХК-д гэрээ байгуулсан өдрөөс нийлүүлэхээр,
Талууд 2018 оны 04 сарын 01-ний өдөр 18-4/03 тоот гэрээнд нэмэлт оруулан М150 маркийн бетон зуурмаг 315 м3, 1 м3-ыг 130.000 төгрөг, нийт 41.015.000 төгрөг, мортар 2 м3, 1 м3-ыг 130.000 төгрөг, нийт 260.000 төгрөг, бүгд 41.275.000 төгрөгийн бетон зуурмаг авахаар,
Мөн дээрхи гэрээний талууд дахин 2018 оны 06 сарын 08-ны өдөр 18-4/14 тоот “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж худалдагч “А Монгол” ХХК нь М300 маркын энгийн бетон зуурмагыг 1 м3-ыг нь 150.000 төгрөг, мортар метр куб тус бүрийг цутгаж буй тухайн бетон зуурмагтай адил үнээр тооцохоор, нийт 2.000 м3, 300.000.000 төгрөгийн бетон зуурмагыг худалдан авагч “Б” ХХК-д гэрээ байгуулсан өдрөөс нийлүүлэхээр,
Бетон зуурмагыг Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт Ухаа, Наадамчдын гудамж, 202 хаягт байрлах Буман залуус хотхоны барилгын цутгалтанд нийлүүлэхээр тус тус харилцан тохирчээ.
Дээрх 2018 оны 03 сарын 25, 2018 оны 04 сарын 01, 2018 оны 06 сарын 08-ны өдрийн гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 7-13 дугаар хуудас/
Захиалагч “Б” ХХК болон нийлүүлэгч “А Монгол” ХХХ нар 2018 оны 03 сарын 25, 2018 оны 04 сарын 01, 2018 оны 06 сарын 08-ны өдрийн гэрээнүүдтэй холбоотой 2018 оны 07 сарын 25-ны өдөр харилцан тооцоо нийлжээ.
Захиалагч “Б” ХХК-д нийлүүлэгч “А Монгол” ХХХ нь 4.954 м3 бетон, 22 м3 мортар, нийт 4.976 м3 бетон зуурмаг нийлүүлсэн,
Захиалагч “Б” ХХК бетон зуурмагын үнэ 739.395.000 төгрөг, хоосон ачилт 346.500 төгрөг, нийт 739.741.500 төгрөг төлөхөөс 465.644.500 төгрөг төлсөн, одоо 274.097.000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 14 дүгээр тал/
Хариуцагч буюу захиалагч “Б” ХХК гэрээ байгуулан бүтээгдэхүүн авсан болон гэрээний төлбөрт 465.644.5000 төгрөг төлсөн, 2018 оны 07 сарын 25-ны өдрийн байдлаархи төлбөрийн үлдэгдэл 274.097.000 төгрөг талаар маргахгүй байгаа болно.
Хариуцагч буюу захиалагч “Б” ХХК нь 2018 оны 04 сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 05 сарын 14-ний өдөр 15.644.500 төгрөг, 2018 оны 05 сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 05 сарын 29-ний өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 06 сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 06 сарын 19-ний өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 07 сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөг, нийт 465.644.500 төгрөг төлсөн талаар зохигч тайлбарлалаа.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу захиалагч “Б” ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 сарын 25-ны өдрийн болон 2018 оны 06 сарын 08-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Захиалагч нийлүүлэгчид төлөх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алданги төлнө”,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн, 232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”,
232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч “Б” ХХК алданги төлөх үүрэгтэй.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд н бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул захиалагч тал болох “Б”ХХК гэрээний хариуцлага хүлээнэ.
Хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
-Үндсэн төлбөр 274.097.000 төгрөг,
-Алданги 137.048.500 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
Нийт 411.145.500 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 411.145.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А Монгол” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч талын ирүүлсэн цахим сайтуудаас хэвлэн авсан Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын жагсаалт, иргэд барилга хүлээн авахаар хууль бусаар ажилласан комиссыг буруутгаж байна гэх болон Буман залуус хорооллыг барьсан компани иргэдэд зарсан барилгаа 15 тэрбумын барьцаанд тавьжээ гэх нийтлэлүүд нь “А Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж ... гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заажээ.
Нэхэмжлэгч “А Монгол” ХХК нь хариуцагч Д.Баас татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой, 16 давхар, 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 машины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м2 үйлчилгээний барилга байгууламжийг 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтанд оруулахаар шийдвэрлэжээ.
Уг барилгын захиалагч “П” ХХК бөгөөд “Б” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан хэмээн “Б” ХХК-ийн захирал Д.Б тайлбарлаж байна.
/ХХ-ийн 105-108 дугаар тал/
/ХХ-ийн 104, 109 дүгээр тал/
Хариуцагч “Б” ХХК-ийн “П” ХХК-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мөн шүүхэд гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй маргаан нь “А Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох худадах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт хамааралгүй бөгөөд хариуцагч “Б” ХХК нь захиалагч “П” ХХК төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс хохирол учирсан гэж үзэж буй тохиолдолд “П” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 411.145.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А Монгол” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А Монгол” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.213.677,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 2.213.677,50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А Монгол” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН