Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/232

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Уламбаяр

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Шүүгдэгч: *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч  , ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******,

2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн , регистрийн дугаар: *******,

Үйлдсэн хэргийн талаар

            Шүүгдэгч*******, *******тэй нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч т 32.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үхэр шуурганаар уруудаад манай гэрийн гадаа ирсэн. Би хэд хоног усалж байсан. Тэгээд хүн амьтнаас сураад эзэн нь гарч ирэхгүй байсан гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлээс хөнгөлж өгнө үү, би дахин цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 86-87/,

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

.... Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн     “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн  сумын нутаг дэвсгэр лүү отор хийж яваад үхрээ Бөөн цагаан нуурын зүүн урд тал руу “Зутгалан” гэх газар үлдээчхээд богоо аваад сумын Улаан толгой гэх газарт очиж буусан. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үхрээ авахаар үхэр үлдээсэн газраас ирэхэд манай үхэр байхгүй, би ойр орчмоор хайсан боловч олдоогүй эргээд гэртээ ирсэн. Тэгсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө сумын фейсбүүк групп дээр манай үхрүүдийн зураг тавиад “энэ үхрийг таньж мэдэх хүн байвал холбоо барина уу” гэсэн зар байсныг хараад зар дээр тавьсан утасны дугаар луу залгахад сумын хэсгийн төлөөлөгч байсан. Би манай үхэр байгаа гэж хэлээд хаана байгаа талаар асуухад “ суманд байгаа” гэж хэлсэн. Би тэр өдрөө сумын цагдаагийн хэсэг дээр очиж асуухад сумаас хойшоо 8 км газарт үхэр чинь байгаа гээд сумын цагдаагийн хамт үхэр байгаа газар очиход миний хайгаад олохгүй байсан үхэр мөн байсан. 32 тооны үхрээ үлдээгээд цааш богоо туугаад отор хийх газраа очиж буучхаад иргээд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үхрээ авах гээд үхэр орхисон газраа ирэхэд манай үхэр байхгүй байсан. ...манай үхрийг тууж айлын хашаанд хийгээд дотроос нь 5 тооны үхэр хулгай хийж бусдад зарж явуулж байгаад цагдаад баригдаж миний 5 үхрийг эргүүлээд үхэрт авчирч тавьсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сумын зарын нэгдсэн групп дээр бяруу авна гэсэн зар оруулсан. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд миний утас руу дугаар утас залгаад “бяруу авч байгаа юм уу” гэж асуусан “бяруу авна” гэж хэлсэн, би тэр хүнийг хаанаас ярьж байгаа талаар асуухад сумын Бөөн цагаан нуурын урд хэсэгт нутагладаг гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө миний фейсбүүк чаат руу чаат бичээд би эхнэртэй хэлж тэр залуутай чаат бичихэд тугалтай үнээ авах уу” гэхээр “хэдэн үхэр бэ” гэж асуухад “2 тугалтай үнээ өгье гэж хэлсэн. Би “нэг тугалтай үнээг 1,300,000 төгрөг авна” гэхэд тэр залуу “өнөөдөр ирээд аваадах, тэгвэл их сайн байна” гэхээр нь би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Жинст сумын төвөөс өөрийнхөө портертой найз 4 , нарыг аваад сум руу дөхөж ирээд 21 цагийн орчимд нөгөө үхэр зарна гэсэн хүнтэйгээ ярьсан чинь утсаар зам зааж өгөөд урдаас мотоциклийн гэрлээр дохиод бид 3 яваад очсон чинь мотоциклтой 2 хүн, нэг хүн нь нүүрэндээ баг өмссөн улаан хүрэмтэй 2 залуу байсан. Бид нар “нөгөө үхэр зарна гэсэн хүмүүс мөн үү” гэхэд “мөн” гээд “араас дагаад явчих" гээд би араас нь машинтайгаа дагаж яваад айлын хашаан дээр ирсэн чинь 20 орчим тооны үхэр хашаанд хийчихсэн гадуур нь ганц нэг үхэр харагдаж байсан. Би зарах үхэр чинь аль нь бэ гэхэд нүүрэндээ багтай улаан хүрэмтэй залуу “хашаанд байгаа үхэр дотор ороод 2 улаан үхэр, хар үнээ, хар тугал, улаан тугал зэргийг зааж өгөөд би машинаа тэр хашаа руу ухарч орж зогсоод 3 үнээ, 2 бяруу ачиж дуусаад мөнгийг нь ******* гэх нэртэй данс руу 3,400,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр гэж бичээд шилжүүлсэн. Би тэр хоёр залуугаас хаагуур байдаг хүмүүс бэ” гэж асуухад багтай улаан хүрэмтэй залуу нь “Говь-Алтай аймгийн сумаас яваа, хамт яваа 1 залуу сумынх гэж ярьсан. Говь-Алтай аймгийн сумаас яваа гэх залуу нь үхрээ шуурганд уруудуулаад маргааш ачих гэж байгаа, бензиний мөнгөний хэрэг гараад үхэр зарж байгаа талаар ярьсан. Би тэр 2 залуугаас “янз бүрийн асуудал байхгүй биз дээ” гэж асуухад “тийм юм байхгүй, асуудал гарвал би даана” гэж багтай улаан хүрэмтэй залуу тэгж хэлсэн. Тэгээд би хамт ирсэн 2 найзтайгаа машиндаа сууж хөдлөөд 2 км орчим газар явж зогсоод ачсан үхрээ хартал хар үхэр нь харайгаад явчихсан байсан. Би нөгөө үхэр зарсан 2 хүн рүүгээ залгаад нэг үхэр чинь харайгаад явчихсан байна  эргээд яваад очих уу гээд утсаар ярьсан чинь шууд яв нэг үхрийн мөнгийг чинь данс руу хийчихье гэж хэлсэн. Тэгээд дансаа явуулахад нэг үхрийн мөнгө болох 1,000,000 төгрөг орж ирсэн. Би хамт явсан 2 найзтайгаа сумын хажууд ирээд хоорондоо ярилцаад сумын төвд хоноод маргааш өглөө нь нэг үхрийг нь олж өгчхөөд явъя гэж ярилцаад сум руу орж иртэл урдаас машин ирээд хаанаас яваа талаар асууж би сумын ойролцоо хүнээс үхэр худалдаж аваад явж байгаа талаар яриад байж байхад цагдаа ирж шалгаад сумын цагдаагийн хэсэг дээр ирж нөгөө үхэр зарсан хүнтэй утсаар ярьж сумын цагдаа дээр хүрээд ир хэлсэн чинь тэр 2 хүн “за” гэж хэлээд утсаа унтраачихсан. Тэгсэн шөнө 01 цаг 44 минутын үед миний данс руу нөгөө үхэр зарсан хүмүүс үхрийн мөнгө болох 2,400,000 төгрөг шилжүүлчихсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 53-55/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд сумын төв дээр ирээд үхэр зарж байгаа хүнтэйгээ утсаар яриад сумаас баруун хойшоо гарч яваад нэг худаг дээр очоод нөгөө үхэр зарж байгаа хүнтэйгээ дахиад утсаар ярьж зам зааж өгөөд урдаас гэрлээр дохиод яваад очсон чинь мотоциклтой 2 хүн байсан. Бид нарыг дагуулаад айлын хаваржаа бололтой газар очсон, 20 гаран тооны Монголын үхэр хашчихсан байсан. Тэр үхрээсээ манай найзад тэр 2 залуу 5 үхэр зааж өгөөд бид нар тэр 5 үхрийг ачиж тэр 2 залуугийн данс руу үхрийн мөнгөө шилжүүлээд бид 3 хөдлөөд 2 км орчим явж зогсоод буугаад үхрээ харахад нэг үхэр нь байхгүй байна” гэж хэлсэн, тэгээд буугаад харахад нэг хар үхэр харайгаад явчихсан байсан. Тэгээд нөгөө үхэр зарсан хүмүүстэйгээ утсаар ярьж эргээд яваад очих уу” гэхэд үхэр зарсан хүмүүс нэг үхрийн мөнгийг буцаагаад хийчихье” гэж ярьж байсан. Бид нар тэндээс хөдлөөд сумын төв орж ирээд цагдаа таарч шалгаад тээврийн хэрэгслийг түр саатуулсан өөр зүйл болоогүй. Манай найз т үхэр зарсан бор дээлтэй улаан хүрэмтэй гэх гэх миний өөрийн үхэр байгаа, Говь-Алтай аймгийн сумаас шуурганд уруудуулж алдчихаад олж аваад явж байгаа, маргааш Говь-Алтайгаас машин ирж ачна, бензиний мөнгө хэрэг болоод үхэр зарж байгаа” гэж ярьсан. Бид нар хулгайн хэр гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаа шалгаад нөгөө үхэр зарсан хүмүүстэйгээ ярих гэсэн утсаа авахгүй байсан. Тэгээд л хулгайн үхэр гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

“Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай “...Нас гүйцсэн үнээ 14 ширхэг, нэг бүрийн үнэ 1,350,000 төгрөг, нийт 18,900,000 төгрөг, 3 настай шүдлэн 9 ширхэг, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөг, 2 настай бяруу 9 ширхэг, нэг бүрийн үнэ 600,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг, хулгайд алдагдсан нийт эд зүйлийн үнэ 31,500,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72/,

“Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай "...Арвайн хурд мотоцикл 700.000 төгрөг, Мустанг 5 маркийн мотоцикл 400.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 22/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 01-06, 10-15/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 37-38, 41-42/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93, 96 /, шүүгдэгч нарын депозит дансны хуулганууд / хх-ийн 102-108, 110-111/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /  хх-ийн 112-113/, шүүгдэгч нарын оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 114/, мал тооллогын лавлагаа /хх-ийн 115-124/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ

Шүүгдэгч*******, *******тэй нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч т 31.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн ..... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлээс хөнгөлж өгнө үү...гэх мэдүүлэг/хх-ийн 86-87/

Шүүгдэгч*******гийн....ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Хохирогч ын .....2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үхрээ авахаар үхэр үлдээсэн газраас ирэхэд манай үхэр байхгүй, би ойр орчмоор хайсан боловч олдоогүй эргээд гэртээ ирсэн,.... сумын фейсбүүк групп дээр манай үхрүүдийн зураг тавиад “энэ үхрийг таньж мэдэх хүн байвал холбоо барина уу” гэсэн зар байсныг хараад зар дээр тавьсан утасны дугаар луу залгахад сумын хэсгийн төлөөлөгч байсан,... сумын цагдаагийн хамт үхэр байгаа газар очиход миний хайгаад олохгүй байсан үхэр мөн байсан. 32 тооны үхрээ үлдээгээд цааш богоо туугаад отор хийх газраа очиж буучхаад эргээд  үхэр орхисон газраа ирэхэд байхгүй байсан. ...манай үхрийг тууж айлын хашаанд хийгээд дотроос нь 5 тооны үхэр хулгай хийж бусдад зарж явуулж байгаад цагдаад баригдаж миний 5 үхрийг эргүүлээд үхэрт авчирч тавьсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

Гэрч ын.... бид 3 яваад очсон чинь мотоциклтой 2 хүн, нэг хүн нь нүүрэндээ баг өмссөн улаан хүрэмтэй 2 залуу байсан,... айлын хашаан дээр ирэхэд 20 орчим тооны үхэр хашаанд хийчихсэн гадуур нь ганц нэг үхэр харагдаж байсан,...хашаанд байгаа үхэр дотор ороод 2 улаан үхэр, хар үнээ, хар тугал, улаан тугал зэргийг зааж өгөөд 3 үнээ, 2 бяруу ачиж дуусаад мөнгийг нь ******* гэх нэртэй данс руу 3,400,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр гэж бичээд шилжүүлсэн,... асуудал гарвал би даана” гэж багтай улаан хүрэмтэй залуу тэгж хэлсэн,...үхэр худалдаж аваад явж байгаа талаар яриад байж байхад цагдаа ирж шалгаад сумын цагдаагийн хэсэг дээр ирж нөгөө үхэр зарсан хүнтэй утсаар ярьж сумын цагдаа дээр хүрээд ир хэлсэн чинь тэр 2 хүн “за” гэж хэлээд утсаа унтраачихсан. Тэгсэн шөнө 01 цаг 44 минутын үед миний данс руу нөгөө үхэр зарсан хүмүүс үхрийн мөнгө болох 2,400,000 төгрөг шилжүүлчихсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 53-55/,

Гэрч ийн.... найз т үхэр зарсан бор дээлтэй улаан хүрэмтэй гэх гэх миний өөрийн үхэр байгаа, Говь-Алтай аймгийн сумаас шуурганд уруудуулж алдчихаад олж аваад явж байгаа, маргааш Говь-Алтайгаас машин ирж ачна, бензиний мөнгө хэрэг болоод үхэр зарж байгаа” гэж ярьсан. Бид нар хулгайн хэр гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаа шалгаад нөгөө үхэр зарсан хүмүүстэйгээ ярих гэсэн утсаа авахгүй байсан. Тэгээд л хулгайн үхэр гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай “...Нас гүйцсэн үнээ 14 ширхэг, нэг бүрийн үнэ 1,350,000 төгрөг, нийт 18,900,000 төгрөг, 3 настай шүдлэн 9 ширхэг, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөг, 2 настай бяруу 9 ширхэг, нэг бүрийн үнэ 600,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг, хулгайд алдагдсан нийт эд зүйлийн үнэ 31,500,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72/,

“Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай "...Арвайн хурд мотоцикл 700.000 төгрөг, Мустанг 5 маркийн мотоцикл 400.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.

Мал хулгайлах  гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.

Шүүгдэгч *******,******* нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. 

Шүүгдэгч  *******,******* нар нь бэлчээрт байгаа үхрийг туух зорилгоор мотоцикл  ашигласан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн машин механизм ашиглан үйлдэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн  ын 32 тооны үхрийг хулгайлан авсан үлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******,******* нар нь нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор  бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, машин механизм ашиглан эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******,******* нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын шүүхийн хуралдаанл гэм бруугийн... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 .1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т  заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар *******,******* нар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү... гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

 Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөр олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийг эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байх ба   түүнчлэн уг үхрүүд нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдсон, тухайн малд өөр мал нийлээгүй, өөр орон нутагт хохирогчийн мал шилжсэн нь тогтоогдохгүй, мөн шүүгдэгч нар нь үхэр алдсан талаар үхрийн жинхэнэ эзэмшигчийг хэн болохыг олж тогтоох зорилгоор холбогдох арга хэмжээ аваагүй, зохих байууллагад мэдэгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч ын..2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үхрээ авахаар үхэр үлдээсэн газраас ирэхэд манай үхэр байхгүй, би ойр орчмоор хайсан боловч олдоогүй эргээд гэртээ ирсэн... гэх  мэдүүлэг,

шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....үхрүүд шуурганд уруудаж ирсэн, манай нутаглаж байсан худаг дээр ирж ус уусан, би хэдэн хоног үхрүүдийг услаж байсан ...гэж мэдүүлэг зэргээс үзэхэд 2023 оны 12 дугаар сард байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон талаар шүүгдэгч нар нь мэдүүлж байгаа боловч шүүгдэгч *******,******* нар нь энэ нөхцөл байдлыг ашиглаж  худаг дээр байсан  үхрүүдийг машин механизм ашиглаж тууж айлын хашаа, хороонд оруулан хашсан, зарын группид зар тавьж үхрүүдээс 5 үхрийг бусад зарж борлуулсан, өөрсдийн дансдаа мөнгийг шилжүүлж авсан идэвхтэй энэ үйлдэл нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх бөгөөд  бусдын алдуул мал завшсан гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч *******,******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******,******* нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ын 32 тооны үхрийг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ болох шүүгдэгч *******гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн  улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 400,000 төгрөг, шүүгдэгч*******гийн эзэмшлийн Арвайн хурд маркийн мотоциклийн үнэ болох 700,000 төгрөгийг тус  тус  гаргуулж,  улсын орлого тус тус болгож шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 .1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т  заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******г 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******г 7 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулах... дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 .1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т  заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү ... гэсэн дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2,2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...гэж хуульчилжээ.

Харин шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн хүлээн зөвшөөрсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүхээс хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага *******,******* нар нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүхээс шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д”...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “...Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон  шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч , шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс  харгалзан үзэж шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

. Шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч *******,******* нарын эзэмшлийн...Мустанг-5, Арвайн хурд маркийн  улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болох мотоциклийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т  заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн  улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 400,000 төгрөг, шүүгдэгч*******гийн эзэмшлийн Арвайн хурд маркийн мотоциклийн үнэ болох 700,000 төгрөгийг тус  тус  гаргуулж,  улсын орлого тус тус болгосугай.

5. Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч *******,******* нарын эзэмшлийн...Мустанг-5, Арвайн хурд  маркийн  улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болох мотоциклийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ч.БАЙГАЛМАА