| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/04993/И |
| Дугаар | 101/ШШ2022/00656 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2022/00656
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 000000000000000000000 тоот хаягт оршин суух бүртгэлтэй 0000000000000000000000 тоот хаягт оршин сууж байгаа, Хайсваагийн Эийн /РД: ДБ80012902/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0000000000000000000000000000000000000000 тоот хаягт оршин суух, Ч, Ад /РД: ЦГ69100524/ холбогдох
2.980.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Э миний бие өөрийн өмчлөлийн 0000000000000000000000000000000000000 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө байраа 2016 оны 10 сарын 22-ны өдрөөс 2020 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Ч.Ад түрээслүүлсэн.
Анх сард 450.000 төгрөгөөр түрээслэж байсан ба сүүлд 500.000 төгрөг болсон. Ч.А түрээсийн төлбөрөө тухай бүрт нь төлдөг байсан ба сүүл рүүгээ хоцрогдолтой төлөх болсон бөгөөд Солонгосоос мөнгө ирэхээр бөөнд нь төлнө гэдэг болсон.
Ч.А бид хоёр 2020 оны 4 сарын 24-ний өдрийн байдлаар өмнөх хугацааны түрээсийн төлбөрийн тооцоо нийлэхэд тэрээр 2.980.000 төгрөг төлөх тооцоо гарч уг мөнгийг 2020 оны 05 сарын 10-ны дотор төлөхөөр тохирсон.
Тэрээр уг мөнгөө өгөхгүй байсан ба 2020 оны 08 сарын 30-ны өдөр орон сууцыг маань хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү хугацааны түрээсийн төлбөр 3.880.000 төгрөг болсон. 2020 оны 10 сарын 11-ний өдөр 900.000 төгрөг төлөөд үүнээс өөрөөр төлбөр огт төлөөгүй.
Иймд хариуцагч Ч.Агаас 2.980.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х.Э нь нэхэмжлэл 2 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Атай 2020 оны 04 сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Д.Нямдаваа, Х.Э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 000000000000000000000000000000000 тоот орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч Ч.Ад нэхэмжлэлийн хувийг 2021 оны 12 сарын 08-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Ч.Ад холбогдуулан 2.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авч 2021 оны 10 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Ч.Ад 2021 оны 12 сарын 08-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 1, 7, 9-13 дугаар тал/
2022 оны 02 сарын 07-ны өдрийн 16 цагт шүүх хуралдааныг товлон хариуцагч Ч.Агийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 88153532 дугаарын утас руу шүүх хуралдаан болохоос 12 хоногийн өмнө буюу 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 15 цаг 16 минутанд мессэж илгээн мэдэгдсэн ба тэрээр мессэжийг хүлээн авсан байна.
/ХХ-ийн 16, 30 дугаар тал/
Хариуцагч Ч.А 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 16 цагт товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хэдий ч түүний мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулан 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 11 цагт товложээ.
Хариуцагч Ч.Ад 0000000000000000000000000 тоот хаягаар 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг мэдэгдэхэд уг хаягт түүнийг бүртгэлгүй, оршин суудаггүй талаар Баянзүрх дүүргийн 5-р хорооны засаг дарга тодорхойлолт ирүүлсэн ба Монгол шуудан компанийн 51-р салбарын шууданч тухайн хаяг алдаатай тухай магадлагааг ирүүлсэн байна.
Ч.Агийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг гэж тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 0000000000000000000000 тоот хаягаар 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг мэдэгдэхэд дээрх хаяг уг хороонд байдагггүй талаар мөн дүүргийн 11-р хорооны засаг дарга тодорхойлолт ирүүлсэн ба Монгол шуудан компанийн 32-р салбарын шууданч тус хороонд 1834 тоот хаяг байхгүй гэх магадлагааг 2022 оны 02 сарын 10-ны өдөр ирүүлжээ.
Мөн хариуцагч Ч.Агийн өөрийн хэмээн тодорхойлсон 88153532 дугаарын утас руу 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан болох талаар 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 10 цаг 58 минутанд мессэж илгээн мэдэгдсэн ба тэрээр мессэжийг хүлээн авсан байна.
/ХХ-ийн 18-21, 23-30 дугаар тал/
Хариуцагч Ч.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг.
Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Ч.Агийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Х.Э нь Ч.Ад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 30-р байр, 104 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээний үүрэг 2.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Баянзүрх дүүрэг, 0000000000000000000000 тоотын 29 м.кв талбайтай, 2 өрөө бүхий Х.Э нарын өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ч.А 2016 оны 10 сарын 22-ны өдрөөс хөлслөн суусан ба 2020 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2.280.000 төгрөг болохыг талууд баталгаажуулан уг мөнгийг 2020 оны 05 сарын 10-ны дотор төлөхөөр,
мөн хөлслөгч Ч.А 2020 оны 04 сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл уг орон сууцыг сарын 500.000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохирч хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 30-р байр, 104 тоотын 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нэхэмжлэгч Х.Э, түүний нөхөр Д.Н нарын өмчлөлийн орон сууц болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон Х.Э, Д.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 33-34 дүгээр тал/
Хариуцагч Ч.А нь 2020 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаарх түрээсийн үлдэгдэл төлбөр 2.280.000 төгрөгийг 2020 оны 05 сарын 10-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 08 сарын 30-ны өдөр орон сууцыг маань хүлээлгэн өгсөн,
2020 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөр нийт 3.880.000 төгрөг болсноос хариуцагч Ч.А нь 2020 оны 10 сарын 11-ний өдөр 900.000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгч Х.Э тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 289 дүгээр зүйлийн 1-т хөлслөгчийн хүлээх үүргийг заасан ба 289 дүгээр зүйлийн 289.1.2-т Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх,
мөн талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 24-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний 2.2-т Хөлслөгч гэрээнд заасан хугацаанд орон сууц хөлслөсний төлбөрийг хөлслүүлэгчид төлнө гэж заасны дагуу хариуцагч Ч.А гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Х.Э түүнээс орон сууцны түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Агаас 2.980.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эт олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Ч.Ад нэхэмжлэлийн хувийг 2021 оны 12 сарын 08-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 10-13 дугаар тал/
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Агаас 2.980.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агаас 62.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН