Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 110/ШШ2022/0050

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д нэхэмжлэлтэй, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Өлгий сумын газрын даамал нарт тус тус холбогдох, “Х.Аын Өлгий сумын ..  дугаар баг, ...  хаягт байршилтай, нэгж талбарын ..... /хуучнаар ... / дугаартай, 750 м2 талбайтай өмчлөлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үйлдсэн кадастрын зурагт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулж газрын кадастрын мэдээллийн санд оруулсан Өлгий сумын газрын даамлын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Х.Аын өмчлөлийн газрыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн кадастрын зургаар газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хариуцагч нарт даалгах”  нэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч З.Д  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Х.Аын нэхэмжлэлтэй Баян-Өлгий Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Өлгий сумын газрын даамалд холбогдох Х.Аын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...  баг, ... хаягт байршилтай, нэгж талбарын ...  /хуучнаар .... / дугаартай, 750 м.кв талбайтай өмчлөлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн кадастрын зурагт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дур мэдэн өөрчлөлт оруулж  түүнийг газрын кадастрын мэдээллийн санд оруулсан Өлгий сумын газрын даамал Т.Зангарын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Х.Аын өмчлөлийн газрын кадастрын зургийг 2021 оны 10 дугаар сарын 11-нд 2021 оны 10 дугаар сарын 11-нд үйлдсэн кадастрын зургаар газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий хэрэгт танай шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Миний бие З.Досжан нь тухайн хэрэгт Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба би нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь  татгалзаж байна. Иймд дээрх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаврыг бүрэн ойлгож мэдсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Досжанаас Х.Аын Өлгий сумын .... баг, ..... хаягт байршилтай, нэгж талбарын ..... /хуучнаар ....../ дугаартай, 750 м2 талбайтай өмчлөлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үйлдсэн кадастрын зурагт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулж газрын кадастрын мэдээллийн санд оруулсан Өлгий сумын газрын даамлын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Х.Аын өмчлөлийн газрыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн кадастрын зургаар газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д Х.Аын Өлгий сумын ... дугаар баг, .... хаягт байршилтай, нэгж талбарын .... /хуучнаар ..../ дугаартай, 750 м2 талбайтай өмчлөлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үйлдсэн кадастрын зурагт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулж газрын кадастрын мэдээллийн санд оруулсан Өлгий сумын газрын даамлын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Х.Аын өмчлөлийн газрыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн кадастрын зургаар газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Досжаны нэхэмжлэлтэй, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Өлгий сумын газрын даамал нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              М.РИЗА