Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

                                                                                   ТОГТООХ нь:

1.Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Өсвөр насны шүүгдэгч *******ийг  хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, 8.2 дугаар зүйлийн 1.3-т  зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хорин нэгэн нас хүртэл сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  өсвөр насны шүүгдэгч *******ийн  2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоног, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 61 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн дотуур хувцас 1 ширхэг,  бэлгэвч 1 ширхэг, тус аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа биологийн дээж зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар болон Цагдаагийн газарт даалгаж,  Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Өсвөр насны шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Өсвөр насны шүүгдэгч *******ид хэрэглэсэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас гарч явахыг хориглох хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.БАЙГАЛМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ГЭРЭЛМАА

                                            ШҮҮГЧ                   Д.БАТЦЭНГЭЛ