Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ222/00907

 

2022 02 28 101/ШШ2022/00907

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0000000000000000000 тоот хаягт байрлах Э ББСБ ХХК-ийн /РД: 0000000000000000 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 000000000000000000000 тоот хаягт оршин суух Д,Г /РД: ТД00000000/ холбогдох

2,355,591 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Г нь 2019 оны 04 сарын 02-ны өдөр манай байгууллагатай ЗГ190402/01 тоот зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр нь 000000000000000 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулан тэрээр өөрийн өмчлөлийн 00000000 УБӨ улсын дугаартай, тоёота эстима маркийн авто машиныг барьцаалсан.

Д.Г нь 2019 оны 06 сарын 30-ны өдөр 210.000 төгрөг төлсөн ба 200.250 төгрөгийн зээлийн хүүнд, 9.750 төгрөгийг үндсэн зээлд,

2019 оны 09 сарын 17-ны өдөр 220.000 төгрөг төлсөн ба үүнээс нэмэгдүүлсэн хүүнд 43.405 төгрөг, зээлийн хүүнд 176.595 төгрөг,

2019 оны 11 сарын 14-ний өдөр 140.000 төгрөг төлсөн ба үүнээс 127.426 төгрөгийг зээлийн хүүнд, 12.584 төгрөгийг үндсэн зээлд,

2019 оны 12 сарын 22-ны өдөр 95.000 төгрөг төлснөөс зээлийн хүүнд 86.443 төгрөг, үндсэн зээлд 8.557 төгрөг,

2020 оны 01 сарын 31-ний өдөр 158.000 төгрөг төлснөөс нэмэгдүүлсэн хүүнд 94 төгрөг, зээлийн хүүнд 88.247 төгрөг, үндсэн зээлд 69.759 төгрөг,

2020 оны 03 сарын 26-ны өдөр 150.000 төгрөг төлснөөс зээлийн хүүнд 115.447 төгрөг, үндсэн зээлэнд 34.553 төгрөг,

2020 оны 06 сарын 10-ны өдөр 160.000 төгрөг төлснөөс зээлийн хүүнд 155.585 төгрөг, үндсэн зээлэнд 4.413 төгрөг,

2021 оны 03 сарын 05, 2021 оны 03 сарын 17-ны өдөр тус тус 100.000 төгрөг төлснийг зээлийн хүүнд тооцсон.

Зээлдэгч Д.Г нь зээлийн гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлээгүй учир түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1.360.385 төгрөг, үндсэн зээлийн хүү 875.392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100.814 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөг, нийт 2.355.591 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар хариуцагч Д.Г нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 01 сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг хасч тооцон хариуцагч Д.Г 1.555.591 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан тоёота эстима маркийн 00000 УБӨ улсын дугаартай авто машинаар зээлийн гэрээний үүрэг хангах боломжгүй тул уг авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргахгүй. Тухайн авто машины Эрдэнэт хотод байгаа юм билээ. 1.555.591 төгрөгийг төлсөн тохиолдолд авто машины эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэв.

 

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Г нь Э ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндсэн зээл болох 1.360.385 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100.814 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөгийг зөвшөөрч байна.

Үндсэн зээлийн хүү 875.392 төгрөгийг 50 хувь буюу 437.696 төгрөгийг төлөх саналтай байна. Нийт 1.917.895 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 30-ны дотор төлж барагдуулна. Тус нэхэмжлэхийг 60 хоног хугацаанд төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, компанийн дүрэм, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 1/04/174 тоот итгэмжлэл,

2019 оны 04 сарын 02-ны өдрийн ЗГ190402/01 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 04 сарын 02-ны өдрийн ФГ190402/002 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх үеийн тээврийн хэрэгслийн чанар, үзүүлэлтийн акт,

Зээлдэгчийн анкет, 000000 УБӨ улсын дугаартай авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээ, Д.Г иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл,

Д.Г харилцсан мессеж, зээлийн тооцоолол, Д.Г 2019 оны 06 сарын 30-ны өдөр 210.000 төгрөг, 2019 оны 09 сарын 17-ны өдөр 220.000 төгрөг, 2019 оны 11 сарын 13-ны өдөр 140.000 төгрөг, 2019 оны 12 сарын 22-ны өдөр 95.000 төгрөг, 2020 оны 01 сарын 31-ний өдөр 158.000 төгрөг, 2020 оны 03 сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 160.000 төгрөг, 2021 оны 03 сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 03 сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 12 сарын 16-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 01 сарын 20-ны өдөр 400.000 төгрөг тус тус төлсөн баримтууд, зээлийн үлдэгдэл төлбөр 1.555.591 төгрөгийг төлөхтэй холбоотой Д.Г харилцсан захидал зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Г нь 2021 оны 12 сарын 15-ны өдөр гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д зээлийн төлбөрт 1.917.895 төгрөгийг 2022 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлнө гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Д.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.355.591 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2021 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар:

үндсэн зээл 1.360.385 төгрөг,

зээлийн хүү 875.392 төгрөг,

нэмэгдүүлсэн хүү 100.814 төгрөг,

Нотариатын зардал 19.000 төгрөг/

 

Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч 2021 оны 12 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Д.Г 2021 оны 12 сарын 15 өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.

/ХХ-ийн 1, 27, 29-33 дугаар тал/

 

2022 оны 02 сарын 14-ний өдрийн 10 цагт шүүх хуралдааныг товлон хариуцагч Д.Г нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн гэж тодорхойлсон 88109800 дугаарын утас руу 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан болох талаар 2022 оны 01 сарын 26-ны өдөр зурвас илгээн мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 37-38 дугаар тал/

 

Хариуцагч Д.Г 88109800 дугаарын утаснаас шүүгчийн туслахын 89054992 дугаарын утас руу 2022 оны 02 сарын 14-ний өдөр Э ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд очих боломжгүй байгаа тул миний эзгүйд шүүх хурлыг хийхэд татгалзах зүйлгүй болно. Тус компанийн гаргасан нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй болно. Хүндэтгэсэн Д.Г 88109800 гэх зурвас илгээжээ.

/ХХ-ийн 37-38, 43-44 дүгээр тал/

 

Хариуцагч Д.Г 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 10 цагт товлосон хугацаанд өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй хэмээн шүүхэд мэдэгдсэн хэдий ч түүний мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулан 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 09 цагт товложээ.

/ХХ-ийн 51, 65-66 дугаар тал/

 

Хариуцагч Д.Г 88109800 дугаарын утас руу 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болох талаар 2022 оны 02 сарын 14-ний өдөр зурвас илгээн мэдэгдсэн ба 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутад товложээ.

 

Хариуцагч Д.Г 88109800 дугаарын утас руу 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2022 оны 02 сарын 21-ний өдөр зурвас илгээн мэдэгдсэн ба хариуцагч Д.Гантөмөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээх ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Д.Гантөмөр нь 2022 оны 02 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байгаа тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч Эн Ви Си ББСБ ХХК нь шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад зээлдэгч буюу хариуцагч Д.Гантөмөр нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 01 сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, нийт 800.000 төгрөг төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлага 2.355.591 төгрөгөөс 800.000 төгрөгийг хасч 1.555.591 төгрөгийг хариуцагч Д.Гантөмөрөөс нэхэмжилсэн байна.

 

Д.Гантөмөр нь Эн Ви Си ББСБ ХХК-тай 2019 оны 04 сарын 02-ны өдөр ЗГ190402/01 тоот зээлийн гэрээ байгуулан замын зардал зориулалтаар 1.500.000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн зээлдэгч Д.Гантөмөр нь зээлдүүлэгч Эн Ви Си ББСБ ХХК-тай 2019 оны 04 сарын 02-ны өдөр ФГ190402/002 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн 57-78 УБӨ улсын дугаартай, тоёота эстима маркийн авто машиныг барьцаалсан нь мөн өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон зохигчийн тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

/ХХ-ийн 5-10, 20-22 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно,

талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2-т Зээл олголтыг зээлийн дүнг бэлнээр олгосон өдрөөр, бэлэн бусаар олгож байгаа бол зээлдэгчийн дансанд /Голомт банкин дахь 1609245889 тоот данс/-нд орсон өдрөөр ... тооцно гэж тус тус заажээ.

/ХХ-ийн 5-7 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Эн Ви Си ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Д.Гантөмөр нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Хариуцагч Д.Гантөмөр нь 1.500.000 төгрөг зээлэн авсан талаараа маргаагүй болно.

/ХХ-ийн 33, 37, 38, 44, 45 дугаар тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Эн Ви Си ББСБ ХК-ийн зээлдэгч Д.Гантөмөртэй байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч Д.Гантөмөр нь 2019 оны 06 сарын 30-ны өдөр 210.000 төгрөг, 2019 оны 09 сарын 17-ны өдөр 220.000 төгрөг, 2019 оны 11 сарын 13-ны өдөр 140.000 төгрөг, 2019 оны 12 сарын 22-ны өдөр 95.000 төгрөг, 2020 оны 01 сарын 31-ний өдөр 158.000 төгрөг, 2020 оны 03 сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 160.000 төгрөг, 2021 оны 03 сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 03 сарын 17-ны өдөр 100.000 төгрөг,

шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 сарын 25-ны өдрөөс хойш буюу 2021 оны 12 сарын 16-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 01 сарын 20-ны өдөр 400.000 төгрөг тус тус төлсөн нь зохигчийн тайлбар болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 52-64 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх,

2.1.4-т Зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний 1.3-т заасан нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөх,

4.2-т Гэрээний хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул нотариатын зардал 19.000 төгрөгийг хариуцагч Д.Гантөмөрөөс нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Гантөмөрөөс 1.555.591 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эн Ви Си ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Гантөмөрөөс 1.555.591 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эн Ви Си ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Эн Ви Си ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантөмөрөөс 39.839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эн Ви Си ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар нэхэмжлэгч Эн Ви Си ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан 57-72 УБӨ улсын дугаартай, тоёота эстима маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзсан ба зээлийн төлбөр 1.555.591 төгрөгийг төлсөн тохиолдолд уг авто машины эзэмших эрхийг хариуцагч Д.Гантөмөрт шилжүүлнэ гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН