| 2022 03 07 101/ШШ2022/01022 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: 000000000000000 хаягт байрлах, К банк ХХК-ийн /РД: 000000000000/ нэхэмжлэлтэй, Хариуцагч: 000000000000000 тоот хаягт оршин суух Хонгор овогт Д Ээд /РД: 00000000000 / холбогдох 1.510.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч К банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь 2018 оны 10 сарын 18-ны өдөр 3002-2018/52 тоот зээлийн гэрээг байгуулж 2.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй тус банкнаас зээлсэн. Тэрээр өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 982.594 төгрөг, үндсэн хүүнд 347.481 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 646 төгрөг, нийт 1.017.721 төгрөг төлсөн. Зээлдэгч Д.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 12 сараас хойш төлөөгүй байна. Түүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.316.610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 03 сарын 12-ны өдөр гаргахад Д.Эийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 9653 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Эийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 1994 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан бөгөөд цагдаагийн байгууллага Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 12-р барйны 30 тоотод оршин сууж байгааг нь тогтоосон. 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 3002-2018/52 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Э нь 2021 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1.017.406 төгрөг, зээлийн хүү 428.814 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.180 төгрөг, нийт 1.510.400 төгрөгийг төлөхөөр байна. Иймд хариуцагч Д.Эээс 1.510.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Э миний бие К банкнаас надад холбогдуулан гаргасан 1.510.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг мөнгийг дараах байдлаар төлнө. Үүнд: 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс 500.000 төгрөг, 2022 оны 04 сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 05 сарын 28-ны өдөр 510.400 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч К банк ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Эийн К гаргасан зээл хүсэх тухай өргөдөл, 2018 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүү, тооцоолол, Д.Ээд холбогдох К банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 9653 дугаар бүхий шүүгчийн захирамж, Д.Эийн иргэний үнэмлэхний хуулбар, Д.Эийг эрэн сурвалжилсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 1994 дугаар бүхий шийдвэр, Д.Эийн оршин суугаа хаягийн талаарх Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна. Хариуцагч Д.Э нь К банкны нэхэмжлэлийн шаардлага 1.510.400 төгрөгийг 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс 500.000 төгрөг, 2022 оны 04 сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 05 сарын 28-ны өдөр 510.400 төгрөг тус тус төлж барагдуулна хэмээн тайлбараа гаргажээ. Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Д.Ээд холбогдуулан 1,510,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /Үндсэн зээл 1.017.406 төгрөг Зээлийн хүү 428.814 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 64.180 төгрөг/ Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч 2021 оны 12 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Д.Ээд 2022 оны 02 сарын 11-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна. /ХХ-ийн 1-2, 17, 26-31 дүгээр тал/ Хариуцагч Д.Эийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн гэж тодорхойлсон 99828284 дугаарын утас руу 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болох талаар 2022 оны 03 сарын 04-ний өдөр мэдэгдэхэд ойлголоо гэжээ. /ХХ-ийн 39 дүгээр тал/ 2022 оны 03 сарын 07-ны өдөр шүүх хуралдааны өмнө хариуцагч Д.Эийн 99828284 дугаарт залган хуралдаанд ирж буй эсэхийг лавлахад би хот руу орох гэж байна. Би мөнгөө 3 сарын хугацаанд хуваагаад төлнө гэсэн. Дахин дахин дуудаад байна гэх хариу өгсөн ба хариуцагч Д.Э шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй шалтгааны талаар шүүхэд мэдэгдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Д.Э нь К банктай 2018 оны 10 сарын 18-ны өдөр 3002-2018/52 тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээний худалдан авалтын зээлийн зориулалтаар 2.000.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 5, 7-10 дугаар тал/ Хариуцагч Д.Э нь дээрхи гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргаагүй бөгөөд талуудын гэрээний дагуу тохиролцсон дээрх тохиролцоо нь 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцэж байна. Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч К банк болон хариуцагч буюу зээлдэгч Д.Э нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ. Зээлдүүлэгч К банкны зээлдэгч Д.Этэй байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй. Зээлдэгч Д.Э нь 2018 оны 11 сарын 19-ний өдөр үндсэн зээл 67.547,95 төгрөг, зээлийн хүү 34.652,05 төгрөг, 2018 оны 12 сарын 20-ны өдөр үндсэн зээл 69.890,54 төгрөг, зээлийн хүү 32.401,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.80 төгрөг, 2019 оны 01 сарын 19-ний өдөр үндсэн зээл 69.827,52 төгрөг, зээлийн хүү 32.309,86 төгрөг, 2019 оны 02 сарын 18-ны өдөр үндсэн зээл 103.000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр үндсэн зээл 109.23 төгрөг, зээлийн хүү 30.890,77 төгрөг, 2019 оны 03 сарын 20-ны өдөр үндсэн зээл 43.553,58 төгрөг, зээлийн хүү 26.441,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.83 төгрөг, 2019 оны 04 сарын 19-ний өдөр үндсэн зээл 73.455,78 төгрөг, зээлийн хүү 28.544,22 төгрөг, 2019 оны 05 сарын 21-ний өдөр үндсэн зээл 75.831,77 төгрөг, зээлийн хүү 26.368,23 төгрөг, 2019 оны 06 сарын 19-ний өдөр үндсэн зээл 76.164,97 төгрөг, зээлийн хүү 26.018,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.95 төгрөг, 2019 оны 07 сарын 23-ны өдөр үндсэн зээл 76.146,08 төгрөг, зээлийн хүү 23.818,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.04 төгрөг, 2019 оны 07 сарын 29-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 1.49 төгрөг, 2019 оны 08 сарын 20-ны өдөр үндсэн зээл 78.923,84 төгрөг, зээлийн хүү 23.437,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.82 төгрөг, 2019 оны 09 сарын 24-ний өдөр үндсэн зээл 80.323,90 төгрөг, зээлийн хүү 21.931,22 төгрөг, 2019 оны 12 сарын 02-ны өдөр үндсэн зээл 165.520,05 төгрөг, зээлийн хүү 40.554,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525.79 төгрөг тус тус төлсөн бөгөөд үүнээс хойш буюу 2019 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш зээлдэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй талаар нэхэмжлэгч тал тайлбарлалаа. Зээлдэгч Д.Э нь 2.000.000 төгрөгийг зээлэн авсан талаараа болон үндсэн зээлэнд 982.593,72 төгрөг, зээлийн хүүнд 347.824,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 645.60 төгрөг төлсөн, мөн 2019 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш гэрээний үүрэг гүйцэтгээгүй талаараа маргаагүй болно. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 4.4-т Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийг зээл, түүний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 6.2.3-т Зээлийг гэрээний хавсралт 1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах гэж тус тус заасан бөгөөд мөн 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 18-ны өдөр бөгөөд дээр дурдсаны дагуу банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч Д.Эээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Хариуцагч буюу зээлдэгч Д.Э нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч К банкинд үндсэн зээл 1.017.406 төгрөг, зээлийн хүү 428.814 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.180 төгрөг, нийт 1.510.400 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Эээс 1.510.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банкинд олгох нь зүйтэй гэж үзэв. К банк нь Д.Ээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.316.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Д.Эийн оршин суугаа газар тодорхойгүй тул тус шүүхийн 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 9653-р захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 1994 дугаар шийдвэрээр Д.Эийг эрэн сурвалжилж, түүнийг оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасан ба Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн тодорхойлолтод Д.Эийг Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 12-р байрны 30 тоотод оршин суудаг... гэснийг тус тус дурдлаа. /ХХ-ийн 13-16 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Эээс 1.510.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээс 39.117 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай. 3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 2387 дугаар захирамжаар хариуцагч Д.Эийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 1.510.400 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН |