Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/38

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                         Прокурор Г.Цолмонгэрэл

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахимаар/

                                                         Хохирогчдын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо

                                                          Нарийн бичгийн дарга Б.Болортуяа  нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/115 дугаар цагаатгах тогтоолд гаргасан прокурорын эсэргүүцлээр Н.Д, “И” ХХК-д холбогдох эрүүгийн 1726000470047 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бямбаа овгийн Н.Д /Регистрийн дугаар ВЮ76010231/;

 

Монгол Улсад бүртгэлтэй, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн ** регистрийн ** дугаарын гэрчилгээтэй, Гадаад худалдаа, Уул уурхай тоног төхөөрөмжийн худалдаа, Авто замын байгууламж барих үйл ажиллагаа явуулах чиглэлтэй, Д.Г Д.М Г.О нарын 3 гишүүн бүхий үүсгэн байгуулагчтай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Номгон” 18-06 тоот хаягт байрлах албан ёсны хаягтай, “И” гэх оноосон нэртэй, ашгийн төлөө хуулийн этгээд болох хязгаарлагдмал хариуцлагатай компани;

 

Н.Д нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркын автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон,

“И” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “И” ХХК-д талбайн инженер ажилтай Н.Д нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркын автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, “И” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “И” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган, Н.Д, “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Д, “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М, иргэний хариуцагч Г.А нар нь бусдад төлөх төлбөргүй, Н.Д, “И” ХХК нь хохирогч Л.Ц-д 16000000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-д 12000000 төгрөг, иргэний хариуцагч Г.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-д 16000000 төгрөг, хохирогч Б.Ц 8000000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-д 4000000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Л.Б нь 64837300 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Д, шүүгдэгч “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ц эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч

“...Н.Д нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркын автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон...” гэх,

“...И” ХХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркын автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон...” гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хуулийн этгээд болох “И” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд

“... 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд Круйзер 100 маркын автомашин Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар зам тээврийн осол болж зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, Ц.Б нарын амь нас хохирсон үйл баримт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч Н.Д, шүүгдэгч “Их богд зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу зам засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас дээрх осол гарсан болохыг тогтоогоогүй, шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нар уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоогоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Д, “Их богд зам” ХХК-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автозам тээвэр /өргөх, механизм/-ын хяналтын улсын байцаагч Д.М-н 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/01 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай “... Уг осол болсон гэх газрын асфальт бетон зам нь анх 2013 онд ашиглалтад орсон. Ашиглалтад хүлээн авахад тухайн авто замын барилга угсралтын ажил Өвөрхангай талаас Шавартын голын гүүрнээс хийгдсэн 58 км зам байсан учир “Өвөрхангай-АЗЗААН” комисст оролцон хүлээн авсан.

Ашиглалтаас хойш баталгаат хугацаа болон бусад үе шатанд тогтмол засвар арчлалтын ажил хийгдсэн. Одоо “И” ХХК нь арцатын голын төмөр бетон гүүрээс Баянхонгор чиглэлд зам хариуцагчаар ажиллаж байна. Зам засварын ажил хийж гүйцэтгэхдээ тэмдэг тэмдэглэгээ тавьж байршуулах ёстой. Тухайн үед авто замд үүссэн эвдрэлийг хэлбэржүүлэн зүсэж дүүргэлтийг аваагүй байх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж анхааруулж мэдээлэх тэмдгийг тавиагүй байна.

Зам хариуцагч нь Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт “... авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй”. Засвар үйлчилгээ хийхээр нүхийг ухахдаа технологийн дараалал, техникийн шаардлагыг хангаж ажлыг график төлөвлөгөө аргачлалыг үндэслэн ухсан нүхийг инженерийн зааварчилгаагаар хийж гүйцэтгэнэ. Энэ ажил нь замын барилга шинэчлэлт, их засварын жишиг техник шаардлагын бүлэг 900-ын 902,904,905 дахь хэсгийн заалтаар хийгдэнэ. Хугацааны хувьд засвар, арчлалтын ажлын тоо хэмжээнээс хамаарч барилгым норм ба дүрэм 81-26-08-аар тогтоогдоно.

Тухайн чиглэлийн А0302 кодтой замын засвар үйлчилгээг “Их богд зам” баталсан төлөвлөгөө графикийн дагуу авто замын хариуцсан хэсэгт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай “... Талийгаач Э.П авто ослын хавсарсан гэмтэл элэг, дэлүүний урагдал, цус алдалтын улмаас нас баржээ. Мөн албаны 85 дугаартай “... Талийгаач Ц.Б нь гавал суурь ясны хуг авто ослын хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ....” гэх, Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10270 дугаартай   Б.Ц-н,  10268 дугаг Г.М-н, 10267 дугаартай Л.Б-н биед учирсан гэмтлүур тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд,

Шинжээч Д.М-н “... “Их богд Зам” ХХК нь авто замын засварын ажлыг зохих стандартын дагуу хийсэн боловч замын замын байгууламжийн байдлын журмыг зөрчсөн. Уг ослын дараа уг газар очиж хамтарсан үзлэг шалгалт, хэргийн материалтай танилцахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад урьдчилан сэргийлэх чиглэлээр замын анхааруулах болон мэдээллэх тэмдэглэлийг тавиагүй байсан.

... Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн А0302 кодтой авто замыг Баянхонгор талаас ПК-71 буюу Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Арцатын голын төмөр бетон гүүр хүртэл Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан хариуцагчийн сонгон шалгаруулалтаар “И” ХХК шалгарч гэрээ байгуулан ажилладаг...” гэх мэдүүлэг,

Шинжээч Б.Б-н “... Уг замын хариуцдаг Баянхонгор аймгийн “И” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг тусгаагүй, тухайн эвдрэл үүссэн хэсэгт уг компани үүргээ биелүүлээгүй байсан нь зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан байсныг...” гэх мэдүүлгүүд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдал, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх зөрчигдсөн. Зам хариуцагч болон “И” ХХК, Н.Д нар нь Монгол Улсын “Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт “... авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй...” Засвар үйлчилгээ хийхээр нүхийг ухахдаа технологийн дараалал техникийн шаардлагыг хангаж ажлыг график төлөвлөгөө аргачлалыг үндэслэн ухсан нүхийг инженерийн зааварчилгаагаар хийж гүйцэтгэнэ. Энэ ажил нь замын барилга шинэчлэлт, их засварын жишиг техникийн шаардлагын бүлэг 900-ын 902,904,905 дахь хэсгийн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдлийн улмаас Э.П, Ц.Б нарын амь нас хохирсон, Б.Ц, Л.Б, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Л.Б-н эзэмшлийн саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркын автомашинд 30 сая төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан материаллаг хор уршигууд бий болсон нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Түүнчлэн авто зам, замын байгууламжийн ашиглалтын засварын аюулгүй байдлын журам зөрчих үйлдэл хийх нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхол үүсдэг болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.Д, “Их богд зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас дээрх осол гарсан болохыг тогтоогоогүй, шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нар уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоогоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Д, “И” ХХК-ийг цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар баримтуудыг үндэслэж дүгнэлт хийсэн болох нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг тусгана гэснийг тус тус зөрчсөн байна.

Хэргийн тохиолдолд осол гаргасан автомашинд зорчиж явсан амьд үлдсэн, болсон үйл явдлыг нүдээр харсан анхдагч нотлох баримтыг илэрхийлэх хохирогч Л.Б, Б.Ц, Г.М нараас мэдүүлэг өгөх чадвартай хохирогч Л.Б, Б.Ц нарын мэдүүлэг, осол гарсны дараа хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдал байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Иймд Н.Д, хуулийн этгээд болох “И” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Н.Д, хуулийн этгээд болох “И зам” ХХК-д холбогдох хэрэгт хийгдсэн хянан шийдвэрлэх бүх ажиллагаа, шүүхийн цагаатгах тогтоолыг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзсэн болно.

2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркын автомашин нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлт хийхээр үүссэн эвдрэлийг хэлбэржүүлэн зүсэж, дүүргэлтийг аваагүй хэсгийг/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж анхааруулж мэдээлэх тэмдгийг тавигдаагүй/  тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирчээ.

 

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Н.Д, хуулийн этгээд болох “И” ХХК-д  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

 Тус үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Д, хуулийн этгээд болох “И” ХХК- д холбогдох хэрэгт авагдсан

 

“... Уг осол болсон гэх газрын асфальт бетон зам нь анх 2013 онд ашиглалтад орсон... Ашиглалтаас хойш баталгаат хугацаа болон бусад үе шатанд тогтмол засвар арчлалтын ажил хийгдсэн. Одоо “И” ХХК нь Арцатын голын төмөр бетон гүүрээс Баянхонгор чиглэлд зам хариуцагчаар ажиллаж байна. Зам засварын ажил хийж гүйцэтгэхдээ тэмдэг тэмдэглэгээ тавьж байршуулах ёстой. Тухайн үед авто замд үүссэн эвдрэлийг хэлбэржүүлэн зүсэж дүүргэлтийг аваагүй байх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж анхааруулж мэдээлэх тэмдгийг тавиагүй байна.

 

Зам хариуцагч нь Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт “... авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. ... Тухайн чиглэлийн А0302 кодтой замын засвар үйлчилгээг “Их богд зам” баталсан төлөвлөгөө графикийн дагуу авто замын хариуцсан хэсэгт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэсэн байна...” гэх Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автозам тээвэр /өргөх, механизм/-ын хяналтын улсын байцаагч Д.М-н 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/01 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд,

 

 “... Талийгаач Э.П авто ослын хавсарсан гэмтэл элэг, дэлүүний урагдал, цус алдалтын улмаас нас баржээ.  Мөн албаны 85 дугаартай “... Талийгаач Ц.Б-г нь гавал суурь ясны хугарал, авто ослын хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ....” гэх, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10270 дугаартай   Б.Ц-н,  10268 дугаартай Г.М-н, 10267 дугаартай Л.Б-н биед учирсан гэмтлүүдээр тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд,

 

 “... “И” ХХК нь авто замын засварын ажлыг зохих стандартын дагуу хийсэн боловч замын байгууламжийн байдлын журмыг зөрчсөн. Уг ослын дараа уг газар очиж хамтарсан үзлэг шалгалт, хэргийн материалтай танилцахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад урьдчилан сэргийлэх чиглэлээр замын анхааруулах болон мэдээллэх тэмдэглэлийг тавиагүй байсан.

 

... Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн А0302 кодтой авто замыг Баянхонгор талаас ПК-71 буюу Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Арцатын голын төмөр бетон гүүр хүртэл Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан хариуцагчийн сонгон шалгаруулалтаар “И” ХХК шалгарч гэрээ байгуулан ажилладаг...” гэх шинжээч Д.М-н мэдүүлэг,

 

 “... Уг замын хариуцдаг Баянхонгор аймгийн “И” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг тусгаагүй, тухайн эвдрэл үүссэн хэсэгт уг компани үүргээ биелүүлээгүй байсан нь зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан байсныг...” гэх шинжээч Б.Б-н мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна.

 

Иймд “И” ХХК, тус компаний талбайн инженер ажилтай Н.Д  нарын эс үйлдэл нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1,  2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг агуулж байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Д, шүүгдэгч “И” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу зам засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас дээрх осол гарсан болохыг тогтоогоогүй, шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нар уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоогоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж тус тус дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолд  заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Н.Д, хуулийн этгээд болох “И” ХХК-д холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/115 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.