| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
2024 09 11 2024/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ***
Шүүгдэгч: *** /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч *** нь 2024 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Ө***нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***мотоциклийг өшиглөж унагасан гэх гомдол, мэдээлэлд дуудлагаар очиж, албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *** албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан ногоон өнгийн, улсын дугааргүй мотоциклоор хөөж хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн ***5 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч*** мэдүүлэхдээ:
Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
-Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *** 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч*** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С*** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №1087 “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,
-Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 43 дахь тал/,
-*** жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, /хавтаст хэргийн 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-72 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч ***нь 2024 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө *** багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *** мотоциклийг өшиглөж унагасан гэх гомдол, мэдээлэлд дуудлагаар очиж, албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Эрхэмбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “өмд болон цамцнаас нь татаж зулгааж” хүч хэрэглэсэн, “буугаад ир ална” гэж улсын дугааргүй мотоциклоор хөөж заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “…Тухайн үед Бат-Эрдэнэд хандаж, дуудлагын дагуу ирлээ, Та одоо унтаж амар, согтуу замын хөдөлгөөнд оролцоод гэж хэлэхэд Бат Эрдэнэ хэн дуудлага өгсөн юм, хэний шургаагаар ирж намайг цагдаж байгаа юм, Би одоо гэртээ орлоо, Яасан Чинжаргал дуудлага өгсөн юм уу, Чи муу тэрний шургаагаар ирж байгаа юм уу, чи муу буугаад ир гээд машины хаалгыг татаж нээснээ миний өмд болон цамцнаас нь татаад дугтчаад буугаад ир уулзъя, чи намайг цагдах гэж ирсэн үу, чи хэний шургаагаар ирсэн, гэж уурласан. Бат-Эрдэнэ намайг хэл амаар доромжилж, хууль ёсны шаардлага биелүүлээгүй..." “...Тэгээд би Бат-Эрдэнийг Чимэд, Сугараа, Энхбаяр нарт хүлээлгэн өгөөд явчихсан. Төд удалгүй Бат-Эрдэнэ нь захиргааны ард талд согтуу ногоон өнгийн, улсын дугааргүй мотоцикл унаад явж байснаа бид хоёрыг хараад тээврийн хэрэгслийн зүүн гар тал буюу зорчигч талын хаалган дээр ирээд баруун гараараа хаалга татаад. зүүн гартаа хутга шиг зүйл барчихсан байсан ба буугаад ир ална гэж хэлсэн тэгээд Бат-Эрдэнэ гэх хүнээс зугтаах болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч *** өгсөн “...Манай хүү*** унаад явж байгаа бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн хүн ална гээд мотоциклтой хүн туулгаад урд талын гүперээ хагалсан гэж надад хэлж байсан. Бусад зүйлийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед Элбэг сан супермаркетын урд мотоциклтой зогсож байхад Бат-Эрдэнэ гэх хүн над дээр ирээд намайг элдэв бусаар доромжилж, миний мотоциклыг унагааж танхайраад байхаар нь хэсгийн төлөөлөгч **** утас руу залгаж дуудлага өгсөн. Төд удалгүй хэсгийн төлөөлөгч ***, *** хамт саарал приүс 20 маркийн машинтай ирээд надтай уулзсан. Тэгээд би болсон явдлыг хэлж *** гэр рүүгээ явсан талаар хэлэхэд хэсгийн төлөөлөгч *** гэрийн зүг явсан. Цааш нь юу болсон талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *** яагаад архи уугаад тээврийн хэрэгсэл жолоодож яваад байгаа юм бэ, одоо унтаж амар гэж хэлэхэд ***хэсгийн төлөөлөгчийн өөдөс маргалдаад чи муу цагдаа яадгийн, Чи цагдаагаа дуудаач, Хэний шургаагаар ирж байгаан, Чинжаргал дуудлага өгсөн үү гээд хашигчаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Энхбаярын намайг хөдөө хүргэж өгөх гээд Энхбаярын эхнэр болох Сугираа, бид нар нар хөдөө явах гээд ***ийн гадаа очиж хүүхдээ авах гээд очсон. Тухайн үед Энхбаярын 4 настай эмэгтэй хүүхэд *** хашаан дотор тоглож байсан юм.Т эгээд *** хашааны гадаа хүүхдээ хүлээгээд байж байхад *** өөрийн жижиг саарал машинтай /би тухайн машиныг ямар маркийн машин болох талаар хэлж мэдэхгүй байна/ ирээд Сугираа, Энхбаяр хоёртой юм яриад зогсож байсан. Тухайн үед *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд өөрийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Б*** хашааныхаа гадаа ирээд удаагүй байхад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *** ирээд Б*** та яагаад архи уугаад тээврийн хэрэгсэл жолоодож яваад байгаа юм бэ, одоо унтаж амар гэж хэлэхэд Бат-Эрдэнэ хэсгийн төлөөлөгчийн өөдөс маргалдаад байсан би чих дүлий болохоор сайн сонсоогүй. Тэгээд цагдаагийн алба хаагчийг машинтай хөдлөхөд араас нь ална шүү чамайг гээд хашхираад үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Тэгээд *** хашааны гадаа ирээд зогссон бөгөөд тухайн үед Бат-Эрдэнэ машинаасаа буугаад хэсгийн төлөөлөгч Эрхэмбаяртай очиж уулзсан бөгөөд Тэгээд Бат-Эрдэнэ хэсгийн төлөөлөгч ***Та ямар асуудлаар манай гадаа явж байгаа юм бэ гэж асуухад Эрхэмбаяр Чинжаргал гэж хүн дуудлага өгөөд дуудлагын дагуу явж байна гэж хэлээд Та согтуу тээврийн хэрэгсэл жолоодож явж болохгүй, одоо унтаж амар гэж хэлэхэд *** гэж хүн яагаад цагдаад дуудлага өгсөн бэ, Чи ***шургаагаар ирсэн юм уу, цагдаагаа дуудаж намайг драгер багажаараа үлээлгэ, Чи муу буугаад ир гээд Эрхэмбаярын өмд цамцнаас нь татаад зулгаагаад байснаа, Ямар асуудлаар ирж байгаа юм бэ гэж асуугаад хэсэг маргалдсан бөгөөд хэсгийн төлөөлөгч Эрхэмбаяр дуудлага өгсөн хүн гомдолтой гээд байна гэж хэлэхэд Бат-Эрдэнэ би очиж нүүрэлдье гээд хоорондоо маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **** өгсөн "... Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед намайг гэртээ амарч байхад манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Эрхэмбаяр миний гар утас руу холбогдоод чамд тээврийн хэрэгсэл байна уу. “Элбэгсан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа хүн агсраад байна гэнэ, хамт очоод ирье гэсэн тул би гэрээсээ гараад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Эрхэмбаярыг гэрээс нь аваад “Элбэгсан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа 21 цаг өнгөрч байхад очсон. “Элбэгсан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа очиход манай сумын Чинжаргал гэх залуу би сая дуудлага өгсөн, *** согтуу машинаа унаад яваад өгчихлөө гэсэн тул хэсгийн төлөөлөгч **** гэрт нь очъё гэсэн. Тэгээд Бат-Эрдэнийн хашааны гадаа очсон. Тухайн үед Бат-Эрдэнэ хашааныхаа гадна талд цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийн жолооны ард суугаад тээврийн хэрэгслийн гадна талд Сугираатай юм яриад байж байсан.Тухайн үед Бат-Эрдэнийн хашааны гаднаа бид хоёрыг тээврийн хэрэгсэлтэй ирээд зогсгоход Бат-Эрдэнэ өөрийнхөө машинаас бууж ирээд хэсгийн төлөөлөгч Эрхэмбаяртай уулзсан. Тухай үед Эрхэмбаяр Бат- Эрдэнэд хандаж, дуудлагын дагуу ирлээ, Та одоо унтаж амар, согтуу замын хөдөлгөөнд оролцоод гэж хэлэхэд Бат Эрдэнэ хэн дуудлага өгсөн юм, хэний шургаагаар ирж намайг цагдаж байгаа юм, Би одоо гэртээ орлоо, Яасан Чинжаргал дуудлаа өгсөн юм уу, Чи муу тэрний шургуугаар ирж байгаа юм уу, чи муу буугаад ир гээд миний машин урд талын зорчигч сандал дээр сууж байсан Эрхэмбаярын хаалгыг Бат-Эрдэнэ татаж нээснээ хэсгийн төлөөлөгчийн Эрхэмбаярын өмд болон цамцнаас нь татаад дугтчаад буугаад ир уулзъя, Чи цагдаагаа дууд гзэд байсан...." “...22 цаг өнгөрч байхад сум тойроод явж байхад Бат-Эрдэнэ захиргааны ард талд согтуу ногоон өнгийн, улсын дугааргүй ява мотоцикл унаад явж байснаа бид хоёрыг хараад миний унаж байсан тээврийн хэрэгслийн зүүн гар тал буюу жолоочийн эсрэг талын хаалган дээр ирээд Эрхэмбаяр цагдааг ална аа, Чи ямар овоо пиздаа вэ гэхэд Эрхэмбаяр төлөөлөгч яваарай Бат-Эрдэнэ гартаа хутгатай байна гэсэн бөгөөд Би Бат-Эрдэнийн харахад баруун гартаа нэг зүйл барьсан байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би тогтож харж амжаагүй бөгөөд шууд тээврийн хэрэгслээ хөдөлгөөд чигтээ давхисан гэтэл миний машины араас Бат-Эрдэнэ ногоон өнгийн, улсын дугааргүй ява мотоцикл унаад хөөсөн бараг 6-7 км яваад ард үлдсэн. Тэгээд эргээд сум руу ороод сумын хойд захад өндөрлөг газар зогсоод байж байхад тод гэрэлтэй, ява мотоциклтой хүн сум тойроод яваад байснаа алга болсон. Тухайн үед сумын хойд захад өндөрлөг газар 2 цаг орчим сумын хөдөлгөөнийг ажиглаж байгаад сумын төв рүү 01 цагийн үед тээврийн хэрэгсэлтэй ороход Захиргааны зүүн талд тод өнгийн цагаан гэрэлтэй ногоон өнгийн, улсын дугааргүй ява мотоциклийг Бат-Эрдэнэ унаад явж байсан. Бат-Эрдэнэ миний унаж байсан тээврийн хэрэгслийн гэрлийг хараад бид хоёрын араас ява мотоциклоо унаад араас 10-аад км элдээд давхиж байгаад ард үлдээд хоцорсон. Тэгээд хэсгийн төлөөлөгч Эрхэмбаярын хамт нүүрс тээврийн 97 дахь км-т байрлах суурьшлын бүсэд очоод хэсгийн төлөөлөгч өөрөө Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №1087 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30-32 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгохоор хуульчилсан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ” гэж тодорхойлсон ба гомдол гаргагч *** нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ***н хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг, цагдаагийн дэслэгч цолтой цагдаагийн албан хаагч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэдэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *** нь хууль сахиулагч буюу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын *** хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Эрхэмбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “өмд болон цамцнаас нь татаж зулгааж” хүч хэрэглэсэн, “буугаад ир ална” гэж улсын дугааргүй мотоциклоор хөөж заналхийлж эсэргүүцсэн үйлдэл нь “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч *** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
*** нь цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тухайн үед ***нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй эсэргүүцэж, маргалдсаны улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул би өөрийн биеийг шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчид үзүүлэхгүй” гэж шинжээчид үзүүлэхээс татгалзаж, хохирогчоор тогтоогдоогүй байна. /хавтас хэргийн 57 дахь тал/
Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр иргэн*** тогтоожээ.
Иргэний нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 265.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ***нь 2024.07.24-ний өдөр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 265.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч *** нь Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.
Улсын яллагчийн гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*** 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***нь иргэний нэхэмжлэгч **** тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 265.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***