Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58        

 

 

 

 

 

 

   2024              05                09                                                     2024/ШЦТ/58                            

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *** /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ***

Шүүгдэгч: *** нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***овогт ****т холбогдох ****дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч *** нь ****даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-Өөрийн эцэг **** Хаан банкны *** дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг,

Голомт банкны *** дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163.056,56 юань буюу 36.650.,020,52 төгрөг,

-***, төрсөн дүү *** нарын хамтарсан:

ХААН банкны*** дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

-Өөрийн төрсөн ах***:

Хаан банкны *** дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг,

-Өөрийн эхнэр ***:

Хаан банкны *** дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466.383,93 юань буюу 111.731.243,25 төгрөг,

-Өөрийн салсан эхнэр ***:

Хаан банкны ***дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4.102,94 юань буюу 971.695,10 төгрөг,

-*** нь өөрийн:

Хаан банкны ***дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5.002 юань буюу 1.266.950,64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3.584.264,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***холбогдох ***дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*** мэдүүлэхдээ:

Би ажилласан байдлаасаа эхнээс нь тайлбарлаад явах нь зөв болов уу гэж бодож байна. 2008 оноос 2014 он хүртэл Гадаадын иргэн, харьяат шилжилт хөдөлгөөний газар ажилласан байна. Улсын яллагчийн яллаж байгаатай холбоотой 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хаана юу хийсэн гэдгээ тайлбарлая. Улаанбаатар хотод манай том хүү***гэдэг тэр хүү маань 2012 оны 05 дугаар сарын 29-нд төрсөн. Тэр үед би Гурван гал эмнэлэг дээр эцгийн 7 хоног гэж аваад наадмын дараагаас миний тушаал гараад ээлжийн амралтаа аваад тэгээд 9 сард Дорнод аймаг руу хяналтын улсын байцаагчаар шилжсэн байдаг юм. Дорнод аймгийн төв дээр ажиллаж байгаад 2013 оны өвөл Ульхан гээд Дорнод аймгийн Баян-Уул сумын боомт дээр очиж мөн хяналтын улсын байцаагчаар очиж ажиллаж байгаад буцаад ***в рүү 2014 оны 04 дүгээр сарын 01-ний тушаалаар Захиргааны хэлтсийн дарга гэдэг албан тушаалтай томилогдож ирсэн. Захиргааны хэлтсийн дарга албан тушаалтай Өмнөговь аймгийн төв дээр буюу Даланзадгад сум дээр ажилладаг байсан. Миний ажил үүргийн хуваарь маань төрийн үйлчилгээний албан хаагч нар буюу мэргэжилтнүүдийг хариуцдаг ажлын байрны тодорхойлолттой ажиллаж байсан хүмүүсийн цалин хөлс, боловсон хүчин, өөр бусад зүйлийг хариуцаж ажилладаг байсан. Түүнээс хойш 10 дугаар сарын 26-нд сэжигтэн, яллагдагчаар татагдаад Өмнөговь аймагт хоригдож байсан. Хавтаст хэрэг дотор яригдаад байгаа зүйлүүд дээр миний бие өөрөө байдаггүй. Энэ хэрэг 10 жил болоод 10 гаруй шүүхийн нүүр үзээд тайлбарлаад мэдүүлэг нотлох баримтуудаа гаргаж өгөөд явдаг. Дийлэнх хугацаанд нь бараг цагаатгагдсан байх. Анхан шат болон давж заалдах шатны шүүх бүгдээрээ цагаатгаж байсан. Тэгээд улсын прокурор, аймгийн прокурор, Нийслэлийн прокуророос энэ хэргийг хаах саналаа хүртэл тавьж байсан. Энэ хэрэг биш байна гээд эдийн засгийн хэрэг байна гээд шилжүүлж байсан, тэгээд буцаагаад яагаад ингээд яваад байдаг юм бол, хамгийн гол нь 2012 оноос 2014 оны хооронд хугацаанд байхгүй байгаа хүнийг яагаад байсан мэтээр гэрчийн мэдүүлэг өгөөд байна гээд дахиад даалгавар өгөөд явуулангуут нөгөө хүмүүс маань байхгүй болоод байдаг. 2019 оноос хойш бүх шатны шүүх мөрдөн байцаалтад буцаагаад нээрээ энэ нөхөр чинь 2012 оноос 2014 оны хооронд өөрөө байхгүй байхад гээд гэрчүүдээс дахин байцаалт авахуулах гэхээр гэрчүүд нь байхгүй болчихдог, тэгээд байхгүй байна шүү дээ гээд бүх шатны шүүх үзээд дахин байцаалгах гэхээр болохгүй болоод хэргийн хугацаа дууслаа гээд мөрдөн байцаагч хавтаст хэргээ боогоод 2019 онд явуулсан. Яллах дүгнэлттэй холбоотойгоор намайг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс аав Гансүхийн банкны дансаар хууль бусаар олсон орлого гэж яриад байдаг. Энэ хугацаанд би өөрөө байгаагүй, Зоригтбаярын бизнесийн мөнгө гээд, эхнэр Сарангоогийнх гээд бүгдийг нь гаргаж ирээд мэдүүлгүүдээ тухай бүр нь ярьдаг. Тухай бүр нь авч байгаад Ил тод байдлын тухай хуульд хамрагдаад энэ бүгдийгээ тайлагнаад өршөөгдөөд өөрсдөө хэрэгсэхгүй болоод явсан зүйл дээр намайг үүнийг чи тайлбарлах ёстой гээд яваад байдаг. Дорнодод байгаа би яаж үүнийг тайлбарлах билээ гэдгээ удаа дараа хэлээд явж байдаг. Тэгээд энэ хэрэг 2019 оноос хойш ахиад 5 жил явсан байна. Яллах дүгнэлттэй холбоотой намайг буруутгаад байгаа гол зүйл нь хэдэн төгрөгийг бүгдийг нь багцалж яриад байдагт би гомдолтой байдаг юм. Тэртээ тэргүй ил тодоороо цагаатгаад зөвшөөрөгдөөд явсан прокуророосоо хэрэгсэхгүй болгоод мэдүүлгийг нь аваад үүнийг чи тайлбарла гээд яваад байдаг. Би бүүр ойлгодоггүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч***гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Миний бие хэргийн онол болоод гэмт хэргийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүд энэ 12 хавтаст бүхий эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан эсэх талаас нь маргаж мэтгэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм буруу буюу түүнд ашигтайгаар шийдвэрлүүлэхээр маргаж мэтгэлцэнэ. Өмгөөлөгч миний бие 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан байгаа. Аливаа гэмт хэрэг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс өргөдөл гомдлыг бичгээр болон амаар гаргаж байж байцаан шийтгэх ажиллагааны суурь үндсэн нөхцөл бүрдэж явдаг. Үүгээр юу тайлбарлах гээд байна гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан эсхүл мэдээлсэн гээд хэд хэдэн агуулга бүхий үндсэн нөхцөл байдлыг хуульчлаад өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгчийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр гомдол мэдээлэл хэн нэгнээс ирсэн нь тодорхой бус, ирээгүй байхад хууль бусаар өөрсдөө санаачилж шалгаад байгаа юм уу, би үүнийг ойлгохгүй байгаа юм. Энэ нөхцөл байдал нь нэгдүгээр хавтаст хэргийн цөөхөн хэдэн хуудаснаас харагдана, миний үйлчлүүлэгчийг хэн гэдэг хүн ямар нөхцөл байдлаар шалгаад байгаа нь тодорхой бус байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд 403 дугаар гэмт хэргийн шинжтэй мэдээлэл гээд байгаа. Өнөөдөр 12 хавтаст хэргийн хүрээнд 403 дугаар гэмт хэргийн мэдээлэл хаана байгаа юм бэ? яг хэн мэдээлээд байна вэ гэдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явах суурь үндсэн нөхцөлийн цэгийг тавиагүйгээр шууд танилцуулга яваад эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан, өнөөдөр энэ хүн 10 жилийг өнгөрөөж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална гэсэн заалт байдаг. Тэгэхээр энэ хуулийг баримталж хэрэг бүртгэлтийн ажиллагаа, гомдол мэдээллийн шатанд энэ ажиллагаа явагдсан эсэхийг эрхэм шүүгч таныг эрх зүйн дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр хэргийн хүрээнд 2 баримт байна. Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Д***н танилцуулга байдаг. *** нь *** машин авч унасан байна, энэ албан тушаал хийж байхдаа хүмүүсээс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, орлогыг авсан байна гэсэн дүгнэлтийг хийгээд танилцуулаад явсан байдаг. ***д гэдэг хүн 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр энэ танилцуулгыг хийхдээ ямар гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хаанаас аваад танилцуулга хийгдээд байна гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдаж байгаа бол өнөөдөр 12 хавтас бүхий хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд алийг ч үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Ийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй. Хэн нэгнээс ямар мэдээлэл *** холбогдуулж өгсөн нь тодорхой бус, энэ талаарх хангалттай мэдээлэл, нотлох баримт авагдаагүй байгаа учраас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай байдлаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Ийм учраас Г.Батзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох буюу ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн заалт нэгдэгч байдлаар шалтгаант холбоог үүсгэж байна гэж хэлье.

Хэргийн хүрээнд авагдсан баримт дээр тулгуурлаж өмгөөлөгч миний бие дүгнэлтээ хэлье. ****2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20146010167 дугаартай тогтоолоор миний үйлчлүүлэгч *** тухайн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний ашиг олсон, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270’1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулдаг. Мөрдөн байцаалт явуулсан ажиллагааг Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор ****2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг ****н эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг мөн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар захирамжаар хэрэг гарсан шүүх буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд харьяаллын дагуу шилжүүлсэн. Өнөөдөр харьяалал мөн эсэх асуудлыг бас ярих ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг хэдийд хаана, хэрхэн үйлдэгдсэн, харьяалал гэдэг зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаад өгсөн байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн газрын цагдаагийн байгууллага, шүүх, прокурор хяналтдаа авч шалгах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байдаг. Би яагаад өнөөдөр энэ хүнийг буруутгаад байгаа юм бол гэдэг зүйлийг ярих гээд байгаа юм. Миний үйлчлүүлэгчийг буруутгаад хэд хэдэн цаг хугацааны нөхцөл байдлыг холбосон байдаг юм. Цаг хугацааны нөхцөл байдлыг 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гэж тайлбарлаж явдаг. Өнөөдөр 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хаана байсан гэдгийг хэргийн хүрээнд шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл ***гэж хүн энэ орлогыг хаана аваад байгаа юм бэ, албан өрөөндөө суугаад аваад байгаа юм уу, хавтаст хэргийн хүрээнд улсын яллагчаас Гашуун сухайт боомтын банкаар дамжуулсан гэж яллаж байгаа. Бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад Улаанбаатар хотынх байгаа. Таван тооцооны төвийн салбар Өмнөговь аймагт хамааралтай. Өмнөговь аймгийн 2, Цогтцэций сумын 2, Гурвантэс сум 1 байршлаар мөнгөнүүд орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 854 сая төгрөгийг Гашуун сухайт боомт дээр аваад үйлдэгдээд байгаа юм уу, үүнийг тогтоосон нөхцөл байдал хэргийн хүрээнд хангалттай нотлоогүй. Яллах дүгнэлт дээр Өвөрмонголчууд болох *** *** гэсэн 4 хүний мэдүүлгийг үндэслэж яллаж, ийм хэмжээний мөнгийг хууль ёсны орлогоос гадна нэмэгдүүлсэн байна гэж миний үйлчлүүлэгчийг яллаад байдаг. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэний шилжүүлсэн баримтын цаг хугацааны байдлаар миний хувьд гаргаж жагсаасан байгаа. Өөрөөр хэлбэл хамаарал бүхий этгээдүүдийн дансанд хэдэн сарын хэдний өдөр энэ 4 иргэдийн мөнгө ороод байна вэ гэдгийг би түүвэрлэсэн юм. Гэхдээ эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурь хэвээрээ байгаа.*** дансанд 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 03 дугаар сарын 06, Золбоогийн дансанд 2013 оны 11 дүгээр сарын 13,  2013 оны 11 дүгээр сарын 26, 2014 оны 01 дүгээр сарын 02, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үндэслэл болгоод байгаа гэрчийн мэдүүлгийг үнэлээд байгаа хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг бид үнэлэх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл мөрдөн байцаагчийн 6 удаагийн даалгавраар энэ хүмүүс өөрсдийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг зааж өгч чадаагүй.*** гэж хүнтэй уулзсан уу,*** гэж хүн хэдий хэмжээний мөнгө хамаарал бүхий хүмүүсийн дансанд хий гэж дансыг нь өгсөн зүйл байгаа юу, мөнгө шилжүүлсэн баримт байна уу гэдэг өөр бусад байдлаар нотлогдоогүй учраас үнэлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Тогтоол үндэслэлгүй буюу яллах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Зоригтбаярын 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн байхаар байдаг. Сарангоогийн 2013 оны 03 дугаар сарын 06, 2013 оны 04 дүгээр сарын 09, 2013 оны 04 дүгээр сарын 22, 2013 оны 06 дугаар сарын 20, 2013 оны 11 дүгээр сарын 13, 12 дугаар сарын 02, 2014 оны 01 дүгээр сарын 18, 2014 оны 05 дугаар сарын 16, энэ дөрвөн Бүгд Найрамдах Хятад ард улсын мөнгөн шилжүүлэг хэдэн оноос эхэлж байна вэ гэхээр 2012 оны 07 дугаар сарын 24-нд ганцхан үйлдэл байгаа. 2012 оны 07 дугаар сарын 24-ний үйлдлийг Гашуун сухайт боомт дээр Г.Батзориг гэж хүн энэ мөнгийг аваад байгаа юм гэж үзвэл Гашуун сухайт боомт улирлын шинж чанараар ажилладаг юм. 2012 оны 4 сард ажилладаг, 10 сард ажилладаг гэж мэдүүлэг Г.Батзориг сая өгсөн байгаа. Тэгэхээр боомт 7 сард ажиллаагүй, боомт ажиллаагүй байхад миний үйлчлүүлэгчийг энэ 4 хүний мэдүүлгийг үнэлээд энэ юанийг та авсан гэж үнэлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Хэргийн хүрээнд Гашуун сухайт боомтын хэдэн сард ажилладаг гэсэн нотлох баримтыг аваагүй, улирлын шинж чанартайгаар ажилладаг ганц боомт байсан, сүүлийн үед байнгын нээгдсэн байгаа. Тэгэхээр боомтын ажиллах цаг хугацааг улсын яллагчийн зүгээс хавтаст хэргийн хүрээнд нотолсон баримт байхгүй байгаа учраас энэ 7 сард ажиллаагүй гэдгийг хэлье. 2012 оны 7 сард миний үйлчлүүлэгч Улаанбаатар хотод ээлжийн амралтаа эдэлж дуусаад Дорнод аймаг руу мэргэжилтнээр буюу улсын байцаагчаар томилогдоод явсан цаг хугацаа байгаа гэдгээ тайлбарласан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад ***рокурорын зүгээс Ундрах прокурорт үүрэг даалгавар өгсөн байдаг. Энэ ажиллагааг хийгээд Ундрах прокурорын тогтоолоор нэмж хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаануудыг хийгээч энэ ***гэж хүн үнэхээр тэнд байсан уу гэдгийг нотлоод өгөөч. Сая давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 854.141.219,58 төгрөг гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн бол хаана ажиллаж байхад аваад байгаа юм бэ тэрийгээ мөнгөн дүнгээрээ ялгаад өгчих гэж байна. Би улсын яллагчийг мөн 854.141.219,58 төгрөгийн хөрөнгө орлогоо нэмэгдүүлсэн гээд байгаа бол хэдийг нь Гашуун сухайт боомт дээр аваад байгаа юм, үүнийг мөнгөн дүнгээр бас тайлбарлаад албан тушаалын хувьд нэршлээр нь та энэ дээр ажиллаж байхдаа ийм хэмжээний мөнгөн дүнгээр нь авсан юм байна, энэ албан тушаалд ажиллаж байхдаа ийм хэмжээний мөнгөн дүнг авсан байна. Хамгийн сүүлд Өмнөговь аймаг дахь Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар хэдэн онд ажиллаж байхдаа энэ мөнгийг ингэж авч хөрөнгө орлогоо нэмэгдүүлсэн гэдгийг нотлоод мэтгэлцээд өгөөч гэж улсын яллагчаас өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. 2013 онд *** гэж хүн хаана байсан бэ Хятад улсын гэрчийн мэдүүлгийг үнэлээд байгаа нөхцөл байдлаар явахад Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн буюу Ө*** давхарт энэ хүн сууж ажиллаж байсан нөхцөл байдал байгаа. Өмнөговь аймгийн Гадаадын иргэний харьяатын албан газар буюу ажил олгогчийн ажлын байр гэдэг Голомт банканд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эрхэлж байгаа. Анхнаасаа тэнд үйл ажиллагаагаа эрхэлж байсан учраас энэ хүн бол Голомт банкны ногоон байшинд ажиллаж хөдөлмөрлөж байсан байна. Хэрвээ тэрийг авсан бол Өмнөговь аймагт энэ хүн гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш шүү. Хэрвээ та нар энэ цаг хугацаагаар үйлдээд энэ хөрөнгө орлогыг авсан юм гэвэл хэргийн харьяалал гэдэг Өмнөговь аймгийн Мөрдөн шалгах хэлтэс буюу цагдаагийн газраар энэ олон хавтаст хэргийг бүрдүүлээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах ёстой байсан гээд цаг хугацааны хувьд өмгөөлөгч миний бие ингэж маргамаар байна. Дараагийн дугаарт хөрөнгө орлого олоод байгаа мөнгөн дүн, тухайн хүний ажиллаж байсан цаг хугацаатай шалтгаант холбоо буюу давхцал үүсэж байж өнөөдөр энэ хүн хөрөнгөө нотлох ёстой давхцал үүсээгүй зүйл дээр өнөөдөр нотол гээд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэлээд байж байна. Өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дээр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүний дансаар орж ирсэн орлогыг нотол гэсэн ямар үг, өгүүлбэр байгаа юм бэ улсын яллагчаа тэрийгээ та Эрүүгийн хууль дээрээс надад олоод өгчих, би тэгвэл маргаж, мэтгэлцье, зүгээр өөрийнхөө орлогыг нотол гээд байхад ***данс энэ хүний данс юм уу, *** данс энэ хүний данс уу, хамтран эзэмшигч бол нотолж болно. Тэгэхээр хань хамаагүй дансыг та нотлох ёстой гээд хууль зөрчсөн нөхцөл байдлаар хуулийг буруу хэрэглэж, ийм эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй ажиллагаа явж байна гэж хэлмээр байна.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1-р хуудас/,

 

-Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай “Эрүүгийн ***оот хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

 

-Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 8-р хуудас/,

 

-Мөрдөн байцаагчийн 2014.11.04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4 дүгээр хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

 

-Автотээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь салбараас ирүүлсэн Авто тээврийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 20-23-р хуудас/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /1 дүгээр хавтаст хэргийн 66-75-р хуудас/,

 

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2177 дугаартай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 22-р хуудас/,

 

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2037 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай /1 дүгээр хавтаст хэргийн 24-р хуудас/,

 

 -Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3397 дугаартай албан бичгийн хариу /1 дүгээр хавтаст хэргийн 45-р хуудас/,

 

 -Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 177, 178-214 дүгээр хуудас/,

 

-2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 217-р хуудас/,

 

-***Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 236-р хуудас/,

 

-Арилжааны банкуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 1-89-р хуудас/,

 

-*** нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 91-250-р хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 1-73-р хуудас/,

 

-Монгол банкны лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 82-91-р хуудас/,

 

-2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 74-р хуудас/,

 

-2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 75-р хуудас/,

 

-2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 76-77-р хуудас/,

 

-2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 78-р хуудас/,

 

-2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 79-р хуудас/,

 

-2014 оны 11 дүгээр  сарын 10-ны баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 80-р хуудас/,

 

-Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл /3 дугаар хавтаст хэргийн 94-98-р хуудас/,

 

-Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 99-141-р хуудас/,

 

-“ЭНК” ХХК-ийн 2012, 2013 онуудын төгрөгийн кассын тайлан /3 дугаар хавтаст хэргийн 142-238-р хуудас/,

 

-Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 238-246-р хуудас/,

 

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, авто машины фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 4-8-р хуудас/,

 

-Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 11-17-р хуудас/,

 

-Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4 дүгээр хавтаст хэргийн 29-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 31-33-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 34-37-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч***өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 42-47-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*** *** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 48-51-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** *** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 52-57-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***/-гийн өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 58-61-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***ын өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 62-63-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 64-65-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б*** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 66-68-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч***-ийн өгсөн гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 69-71-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 72-73-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 79-80-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 101-103-р хуудас/,

 

-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/436 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 145-р хуудас/,

 

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/283 дугаартай төрийн албанд түр томилох тухай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 171-р хуудас/,

 

-Монгол Улсын Хууль, Зүй дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 174-р хуудас/,

 

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/400 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 175-р хуудас/,

 

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 176-р хуудас/,

 

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/542 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 177-р хуудас/,

 

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/554 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 178-р хуудас/,

 

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 180-р хуудас/,

 

-Ажлын байрны тодорхойлолт, орлон ажиллах хуваарь /4 дүгээр хавтаст хэргийн 181-р хуудас/,

 

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 191-р хуудас/,

 

-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 192-р хуудас/,

 

-Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай албан бичиг /4 дүгээр хавтаст хэргийн 197-р хуудас/,

 

-Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4 дүгээр хавтаст хэргийн 198-207-р хуудас/,

 

-***ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хавтаст хэргийн 231-р хуудас/,

 

-Га*** Хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 686 дугаартай албан бичиг /5 дугаар хавтаст хэргийн 250-р хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 1-11-р хуудас/,

 

-Татварын ерөнхий газрын Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***” ХХК-ийн 2008-2015 оны ААНОАТ-ын тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5 дугаар хавтаст хэргийн 250, 6 дугаар хавтаст хэргийн 1-11 дүгээр хуудас/,

 

-Үндэсний татварын алба, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /6 дугаар хавтаст хэргийн 1-11-р хуудас/,

 

-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 01/775 дугаартай албан бичиг, хавсралт /6 дугаар хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

 

-Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2588 дугаартай албан бичгээр ирүүлсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварын төлөлтийн талаарх лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 19-24-р хуудас/,

 

-Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 41, 76, 100-120-р хуудас/,

 

-Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***и” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуулсан талаарх лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 160-164 дүгээр хуудас/,

 

-Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 165-192 дугаар хуудас/,

 

-Мөрдөн байцаагч *** гаргасан З*** нарын дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоо /7 дугаар хавтаст хэргийн 33-41-р хуудас/,

 

-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 99-120-р хуудас/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /7 дугаар хавтаст хэргийн 161-165, 205-209-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудас/,

 

-*** хаана ажиллаж байсан талаарх тушаалууд үзлэг хийсэн тэмдэглэл /9 дүгээр хавтаст хэргийн 24-р хуудас/,

 

-“***” ХХК-ийн “Шинжээчийн дүгнэлт” /9 дүгээр хавтаст хэргийн 171-201-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч *** өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 202-206-р хуудас/,

 

-Татварын ерөнхий газрын 2019.06.24-ний өдрийн н/152 дугаартай албан, түүнд хавсаргасан тайлангийн нэгтгэл /9 дүгээр хавтас хэргийн 238-242 дахь тал/

 

-Шүүгдэгч*** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хавтаст хэргийн 231-р хуудас/,

 

-Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 121-124-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч ***нь И***даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-Өөрийн эцэг *** Хаан банкны ***дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг,

Голомт банкны *** дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163.056,56 юань буюу 36.650.020,52 төгрөг,

-Н***, төрсөн дүү*** нарын хамтарсан:

ХААН банкны *** дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

-Өөрийн төрсөн ах ***

Хаан банкны *** дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг

-Өөрийн эхнэр ***

Хаан банкны ***дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466.383,93 юань буюу 111.731.243,25 төгрөг,

-Өөрийн салсан эхнэр***

Хаан банкны *** дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4.102,94 юань буюу 971.695,10 төгрөг,

-***нь өөрийн:

Хаан банкны *** дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5.002 юань буюу 1.266.950,64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3.584.264,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж, хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно. 

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-**** Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 236-р хуудас/,

 

-Арилжааны банкуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 1-89-р хуудас/,

 

-*** нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 91-250-р хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 1-73-р хуудас/,

-Банкны дансны хуулгад буюу Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 74-80 хуудас/,

 

-***Хаан банкны *** дугаарын дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 1.533.628 юань орлого, голомт банкны *** дугаарын дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 613.056 юань орлого,

 

***Хаан банкны *** дугаарын дансанд 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 3.993.226 юань орлого,

 

-*** Хаан банкны***дугаарын дансанд 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 2.059.879 юань орлого,

 

-*** Хаан банкны ***дугаарын дансанд 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 773.381 юань орлого,

 

-*** Хаан банкны *** дугаарын дансанд 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 367.392 юань орлого,

 

-Монгол банкны лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 82-92-р хуудас/,

 

-Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтас хэргийн 41, 76, 132, 7 дугаар хавтас хэргийн 100-120-р хуудас/,

 

-Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2588 дугаартай албан бичгээр ирүүлсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварын төлөлтийн талаарх ирүүлсэн:

 

-**** ХХК нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлөлт 00 төгрөг,

 

-****тээврийн хэрэгслийн албан татвар нийт 786.720 төгрөг,

 

-****нь тээврийн хэрэгслийн албан татвар 435.650 төгрөг,

 

-*** нь тээврийн хэрэгслийн албан татвар 753.050 төгрөг,

 

Эдгээр 3 иргэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татвараар төсөвт мөнгө төлөөгүй гэх лавлагаа, тайлан /6 дугаар хавтас хэргийн 19-24-р хуудас/,

 

-Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуулсан талаарх лавлагаа /6 дугаар хавтас хэргийн 160-164-р хуудас/,

 

-Автотээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

 

-***нь Тоёота Кэймри, Лексус АрЭкс, BMW экс-5, Лексус ЭлЭкс-470 загварын автомашин,

 

-***Тоёота Ланд круйзер 100, Лексус Эл Экс 570 загварын автомашин,

 

*** Тоёота ланд круйзер 100, Тоёота ланд круйзер 200, Лексус Эл Экс 570, Мерседэс бенз Ж320 загварын автомашин,

 

-*** Тоёота Ланд круйзер 200, Лексус Эл экс 470, ЛандРовер Рэнжровер загварын автомашин,

 

****“Тоёота марк-2” загварын автомашин,

 

-“****у” ХХК Тоёота ланд круйзер 70 загварын автомашин эзэмшиж ашиглаж байсан тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хавтас хэргийн 165-192 дахь тал/

 

-Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

 

-Улсын бүртгэлийн ****дугаартай,**** регистрийн дугаартай “Э****” ХХК нь 2006 оны 06 дугаар сарын 16-нд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэхээр байгуулагдсан. Тус компанийн 2008 онд 45150,9 мянган төгрөгийн орлоготой, 2009 онд 5682,5 мянган төгрөгийн орлоготой, 2010 онд 45500,2 мянган төгрөгийн орлоготой, 2011 онд 255.488,5 мянган төгрөгийн орлоготой тайлагнасан, 2012 онд ХХ тайлан өгсөн, 2013, 2014 оны 4-р улирлын тайлан өгөөгүй, 2015 оны 4-р улирлын үйл ажиллагаа явуулаагүй XX тайлан “татвар төлөгчид буцсан” төлөв-д байна. 2008-2015 оны ААНОАТ-н тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5 дугаар хавтас хэргийн 250, 6 дугаар хавтас хэргийн 1-11-р хуудас/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*** өгсөн: “...манай компанийн хятад ажилчид 2013 он хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллуулж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч *** нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг. Түүний дагуу би машин хариуцсан хятад хүмүүсээс нь торгуулийн мөнгийг аваад тухайн өгсөн дансанд тушаадаг. Тэгээд ***байцаагчид банкны баримтыг аваачиж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 48-51-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн: “...нийт 8 хүнийг 12,000 юаниар торгосон. Өөрийнх нь өгч байсан банкны дансанд хийлгэсэн юань ямар учиртай болохыг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 52-57-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн: “...Энэ мөнгийг Батзориг ямар нэг баяр болж байна мөнгө өг, туслалцаа байна уу гээд авдаг байсан. Бид нар өөрсдөө зөрчилтэй байсан болохоор зөвшөөрдөг байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 58-61-р хуудас/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*** өгсөн: “...намайг өрөөндөө дуудаад ширээний шургуулга дотроосоо мөнгө гаргаж 2-3 удаа л тушаалгаж байсан. Түүнээс биш торгууль гэж ямар нэг дансанд юань тушааж байгаагүй.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 62-63-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Улаанхуарын өгсөн: “...Энэ юаныг манай ***хөтчийн дарга байсан Уулаа гэдэг хүн цаасан дээр бичсэн нэг данс өгөөд энд хийчих гээд өгсөн. ...би түүнд нь 130 000 юань хийж байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 64-65-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн: “...Манай компанийн хятад ажилчид Хөдөлмөрийн виз авалгүйгээр Монгол улсад орж ирсэн байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч *** нь манай ажилчдыг Монгол улсаас хар тамга дарж албадан гаргана гэж айлгадаг байсан тэгээд би компанийн захирлаас 40.300 юань аваад Батзориг байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгөөд энэ дансанд би мөнгийг нь хийсэн.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 66-68-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***ийн өгсөн: “...Батзориг албан өрөөндөө дуудаад өмднийхөө халааснаас халтар болсон зуутын дэвсгэртээр 15 000 юань өгөөд, энэ мөнгийг цэвэр мөнгөөр солиод энэ дансанд хийгээтэх гээд өгсөн. Бохир мөнгө банк авахгүй байна гэж хэлсэн. Би мөнгийг нь солиод дансанд нь хийсэн. Сарангоо гэдэг хүний данс байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 69-71-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн: “...Миний ажиллаж байсан ***ХХК-ийн захирал *** гэдэг хүн Ганц модны боомт дээр бэлэн мөнгө өгөөд Монголд оруулаад Батзоригт өг гэж явуулдаг байсан. Би *** уулзахаар бэлэн мөнгө авахгүй энэ дансанд хий гээд дансны дугаар өгдөг, би дансанд нь хийдэг байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 72-73-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн: “...Батзориг ах надад юань өгөөд энэ дансанд шилжүүлчих гэж хэлсний дагуу би Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Зарим тохиолдолд нүүрсний компанийн хөтөч Өвөрмонгол хөтөч, орчуулагчаас надад мөнгө өгөөд Зоригоо ах энэ мөнгийг чамд өгчих гэхээр нь би авдаг. Би *** ахаас ямар дансанд хийх юм гэж асуухад дансны дугаар өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 79-80-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн: “...”***” ХХК манай компанийн хөрөнгө оруулагч компани бөгөөд “***” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг. Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг бүрдүүлж зарлагыг хаадаг. Энэ бүр баримт манай кассын тайланд тодорхой харагдана. *** гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компанийн захира*** мөнгө өгдөг байсан гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл байхгүй. Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 101-103-р хуудас/,

 

-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/436 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 145-р хуудас/,

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 о**** дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 171, 175, 176, 177, 180, 191, 192-р хуудас/,

 

-Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4 дүгээр хавтаст хэргийн 198-207-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** “...б*** ” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** “***” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудас/,

 

*** хаана ажиллаж байсан талаарх тушаалууд үзлэг хийсэн тэмдэглэл /9 дүгээр хавтаст хэргийн 24-р хуудас/,

 

-“Г***” ХХК-ийн “Шинжээчийн дүгнэлт” /9 дүгээр хавтаст хэргийн 171-201-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч ***гсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 202-206-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт. 

 

Шүүгдэгч *** нь 2007 оны 11 дүгээр сарын 09-ноос 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх хугацаанд **** даргаар ажиллаж байсан болох нь Г*****тушаал зэргээр тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч ***хашиж байсан дээрх албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар нийтийн албан тушаалтанд хамааруулж үзэхээр байна.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, төрсөн**** *** нар нь нийтийн албан тушаалтан ** хамаарал бүхий этгээд мөн болох нь хэрэгт авагдсан лавлагаа, иргэний бичиг баримтуудаар тогтоогдсон.

 

Хууль тогтоогч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн обьектив талыг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон байх, энэ хөрөнгийг олж авсан эх үүсвэр тодорхойгүй, эх үүсвэр нь мэдэгдэхгүй байхыг шаардсан байна. Энэ нь уг эд хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсан боловч албан тушаалтан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдохгүй тохиолдолд эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэж, тухайн үйлдлийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Нийтийн албан тушаалтны буюу ***хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эцэг *** нар нь тухайн орлогыг ямар эх үүсвэрээс, ямар үйл ажиллагааны орлогоос олсон болох талаараа мөрдөн байцаалтын шатанд өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлгээрээ нотолж чадаагүй, тухайн хэрэгт *** өгсөн данс руу нь мөнгө шилжүүлж байсан гэх гэрчүүдийн мэдүүлгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч үгүйсгэж чадаагүй, мөн ***ж үзлээ.

 

Шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийг нуухын тулд хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан их хэмжээний орлого олсон үйлдэл бол түүний гэмт хэргийг үйлдсэн арга юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***нь “…Б***байна гэж үзлээ.

 

БНХАУ-ын харьяат өвөр монгол иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийн тухайд: шүүгдэгч ***хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг дансаар хийгдсэн мөнгөн гуйвуулгын эх сурвалжийн талаар БНХАУ-ын харьяат боловч монгол үндэстэн иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг монгол хэл бичиг мэдэхгүй гэж хэт явцуу бодит бус үндэслэлээр үнэлэхээс татгалзах нь буруу гэж үзэж, тэдгээрийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Дээрх хууль бусаар олсон орлого бий болсон цаг хугацаа ****** ажиллаж байсан үетэй давхцаж байна гэж дүгнэлээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс *** нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

 

Шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр төрийн албанд хууль дээдлэх, төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, нийгмийн шударга ёсыг зөрчсөн хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч*** нь нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 854.141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэх  саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх саналыг тус тус гаргасан.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан хорих ял оногдуулах санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлого болох 854.141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 134 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх саналыг шүүх хүлээн аваагүй болно. Учир нь шүүгдэгч нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хөрөнгө, орлогыг бий болгосон үйлдэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ихтэй ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялаас илүүтэй улсын яллагчийн санал болгосон хорих ялын санал нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохоор тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *** захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтас хх-240/, *** албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтас хх-143/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор тогтоов.

Хэрэгт *** эзэмшлийн Тоёота Лексус-570 маркийн 62-14 УНК улсын дугаартай, ***н эзэмшлийн Тоёота Лексус-570 маркийн ***улсын дугаартай автомашинуудыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан боловч Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтэн бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үйлдэлд нь эрүүгийн ***дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлого болох 854.141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 134 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Улсын бүртгэлийн ****тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

7. Хэрэгт **** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                ***