Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар   2024/ШЦТ/28                

 

 

 

 

 

 

 

   2024              03               06                                                       2024/ШЦТ/28                            

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:***

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *** /томилолтоор/,

Гэрч: Д***

Шүүгдэгч ***өмгөөлөгч: ***

Шүүгдэгч ***өмгөөлөгч: *** /цахимаар/,

Шүүгдэгч **өмгөөлөгч: ** /цахимаар/,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох эрүүгийн **дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

 

Монгол Улсын иргэн, ***

 

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

1. Шүүгдэгч ***нь Ө*** ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх",

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах",

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна”,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,” гэсэн хэм хэмжээг зөрчиж,

Өмнөговь аймгийн ***суурьшлын бүс рүү чиглэлийн 25 дахь км дээр*** гаргасан ***улсын дугаартай “*** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан урсгал сөрсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасны дагуу зөрчлийн шийтгэл оногдуулаагүй, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд охин ***Хаан банкны ***тоот дансаар 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт *** 50,000 төгрөгийн хахууль авсан,

 

2 . Шүүгдэгч *** нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***чиглэлийн 25 дахь км дээр 8007 ӨМҮ улсын дугаартай “Shacman” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан урсгал сөрсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэлээс зайлсхийх зорилгоор тээвэрт хамт явж байсан**** арван жилийн ангийн найз болох Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн У.Дэлгэрхишигээр дамжуулан өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *** холбогдож, улмаар түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Ө*** нутаг дэвсгэрт 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин *** Хаан банкны ***тоот дансанд 50,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,

 

3 . Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан "хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,” гэсэн хэм хэмжээг зөрчиж

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өм***р багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс чиглэлийн 25 дахь км дээр*** ӨМҮ улсын дугаартай “Shacman” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон урсгал сөрж зөрчил гаргасан Я.Шатарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэл хүлээлгэлгүй, түүнд давуу байдал бий болгох зорилгоор *** газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч ***2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр утсаар холбогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж,

Улмаар *** албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин **Хаан банкны*** тоот дансанд 50,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Я.Шатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****нарт холбогдох эрүүгийн*** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ** мэдүүлэхдээ:

М***

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:

***

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:

***

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *** мэдүүлэхдээ:

***

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***өмгөөлөгч ***гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

***

 

-Хаан банкны *** дугаартай ***дансны 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг “shatar 8007 umv” гэсэн утгаар орлого ирсэн мөн өдөр *** дугаартай **данс руу шилжүүлсэн депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх хуудас/,

 

-Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23/640 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/

 

-Дундговь аймаг дахь цагдаагийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38/1732 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэр***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ** өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд ** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165, 2 дугаар хавтаст хэргийн 101 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 133 дахь хуудас/,

 

-Я.Шатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 182, 183, 184, 185, 189-194 дэх тал/,

 

**

 

-***

 

-Магадлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэрэгт хавсаргагдсан/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

1. Шүүгдэгч***нь нийтийн а***хахууль авсан;

 

2 . Шүүгдэгч *** нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ***төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн;

 

3 . Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ***хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно. 

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-“М**” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4/1243 дугаартай албан бичиг, хавсралт, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/2959 дугаартай албан бичиг хавсралт, үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 16-42 хуудас/,

-Хаан банкны *** дугаартай *** дансны 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийн гүйлгээ хийсэн депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

 

-Хаан банкны *** дугаартай *** дансны 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг *** дансанд “shatar 8007 umv” гэсэн нэртэй шилжүүлсэн депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/,

 

-*

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

- Шүүгдэгч ***овогт ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч*** овогт ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*** нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ял, *** оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ял, *** оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 50.000 /тавин мянган/ төгрөгийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч *** нь хууль бусаар олсон 50.000 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын барьцаа хохирлын төрийн сангийн *** дугаартай дансанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 ***