Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/385

 

 

 

 

 

 

  2024       11        13                                                   2024/ШЦТ/385

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хххдахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батмандал,

улсын яллагч Л.Солонго,

хохирогч Л.О, түүний өмгөөлөгч М.Батбаатар,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хххаймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овгийн А-ны М- д холбогдох эрүүгийн хххххххххх дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хххаймаг хххх суманд ххх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт Ххх аймгийн ххх сумын хххх оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Ххх аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, НБ86040757 дугаарын регистртэй, Ч овгийн А-ны М

 

                                           Холбогдсон хэргийн талаар

  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч А.М:

...Мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.Мын 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ххх аймгийн Ххххххххххххх  багийн нутаг дэвсгэр “Ххххххххххххх ” гэх газарт Л.Отэй урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний хоолойг боож зүүн нүд рүү нь хуруугаа хийж, зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зовхи болон биед алимны салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

хохирогч Л.Огийн ...2023 оны 12-р сарын 09-ны өдөр ххххх С-ийн гадаа машинтай очоод галт тэрэг тосохоор очоод уулзаад зогсож байтал морьтой А.М ирээд чамайг ална гээд шууд дайрсан Чиний нүдийг чинь ухна гээд над руу дайрч миний хувцсаар намайг боогоод гараа нүд рүү миний хийсэн би гарыг нь барьж холдуулаад газар хувцасных нь малгайнаас барьж дарсан. М чи миний адууны өртгийг өгөхгүй гэж дайрсан 10 аад жилийн өмнө 5 тооны адууны наймаа хийж би хоёр гүүнийх нь оронд 2 тооны сүүтэй үхэр өгсөн. Тэгээд үлдсэн адууных нь өртгийг Э ах өгөх ёстой юм тэгсэн үгийн зөрөөгүй над руу дайрч миний нүд рүү гараа хийж зовхийг минь урж гэмтээсэн. Зүүн нүдний цохины дотор талыг хумсаараа урж гэмтээсэн. Тухайн үед нь миний нүд юм харахгүй цус гарч би тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдолтой байна. Намайг ална гэж заналхийлсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.Нүдний эмнэлэгт үзүүлсэн. Дусаагуур бичиж өгсөн. Толгойгоо компьютерт харуулсан... /хх-ийн 5 дугаар хуудас/ гэх,

түүний дахин өгсөн ...2008 онд би М гэх хүнээс хүрэн болон хээр зүсмийн 2 тооны гүү авсан. Тухайн үедээ би 2 тооны гүүний төлбөрийг модоор хийхээр эсвэл 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед ойд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас төлбөрийг нь өгөөгүй байсан. Тэгээд 2013 онд М 2 гүүнийхээ оронд би тугалтай үхэр авъя гэж хэлсэн. Тэгээд би бор халзан үнээ тугалтай, ягаан гунж тугалтай хамт төлбөртөө өгсөн. Тэгээд баярлалаа өгсөн авсандаа өлзийтэй байг гээд үхэр тугалаа аваад явсан. Тэгээд хоёрын хоорондын тооцоо өр ширний асуудал дууссан. М харин 2023 оны 08 дугаар сараас хойш чи миний 3 гүүг авсан. Тэрийгээ төл гээд надаас нэхээд байдаг. Тухайн 3 гүүг Л ХХК-ны захирал хийж байсан Э гэх хүн худалдаж авсан. Энэ талаар М болон төрсөн дүү Х, З гэх хүмүүс мэдэж байгаа. Энэ бол надад огт хамааралгүй, би 3 гүүг бол аваагүй. 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ххх аймгийн Ххххххххххххх  багийн нутаг хххх  гэх газар Сгийнд ах П гэх хүн ирчихсэн байхаар нь би очоод Пд вагоноос хүн тосох гэсэн юмаа хамт машинтайгаа яваад өгөөч гэж хэлээд гуйгаад явах гэж байтал М ирээд би чамайг одоо ална, нүдийг чинь сохлоно гэж хэлээд намайг зодсон. Тухайн үед бол маргалдаж муудалцаагүй. 5 хоногийн өмнө М манай хашаанд орж ирээд миний 3 гүүний өртгийг Э, З нараас олж өг, олж өгөхгүй бол чамайг ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгсөн авсан хүнээ өөрөө ол гэж хэлээд хашаанаасаа хөөж гаргаад явуулсан байдаг. Хүрэн бор өнгийн дээлтэй байсан. Хар өнгийн куртка бол миний нүдэнд харагдаагүй. Би Сгийн гэрийн гаднаас П гэх хүнтэй хамт шууд вагон тоCOX гээд явсан. Тэгээд вагоноос хүнээ тосч авчихаад сумын эмнэлэг очиж цэвэрлүүлж наалт наалгасан. Тэгээд намайг эмч хот руу явж үзүүл гэж хэлсэн. П гэх хүн өөрөө машинаа барьж явсан. П гэх хүн машин дотроо сууж байсан. С бид хоёрыг ирж салгасан. Барагдуулаагүй. Миний эмчилгээний зардлыг өгөөгүй. Гомдолтой байна. Хэрэгт баримтаар өгсөн эмчилгээний зардал болон бусад зардлын нийт 510.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тархины бичлэг хийлгэхэд 130.000 төгрөг, нүдний эмчид үзүүлэхэд 50.000 төгрөг, Б сумаас Ххх аймаг руу таксины хөлс нийт 310.000 төгрөг болсон. М намайг ална, хоёр нүдийг чинь сохлоно гэж байнга заналхийлж дарамталж байгаа. Бас адуу авсан гээд хүмүүст худлаа яриад яваад байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөрэй гэж хүсэж байна. Миний ярьсан зүйл үнэн зөв... /хх-ийн 7 дугаар хуудас/ гэх,

гэрч Б.Дийн ...2023 оны 12-р сарын 09-ны өдөр 13 цаг үед гэртээ үхрийнхээ баасыг аваад байж байтал О ах манайд ирчихсэн. Суудал орно гээд байж байтал М малынхаа тоог өгөх гэж манайд ирж таараад тэгээд тэр хоёр нэг гүү мал өгч авалцах ёстой гээд маргалдаад тэгээд хоорондоо ноцолдоод М О ахыг доороо хийчихсэн байсан ба О ах намайг салгаарай гэж хэлэхээр нь би Мийг наадах хүнээ тавь гэж хэлээд тэгээд тавиад О ах босоод шууд суудал руу явсан М морио унаад сумын ххх рүү явсан. Би тухайн үед анзаарч хараагүй. Нүднийх нь орчмоос цус гарсан байсан байхаа сайн санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/ гэх,

гэрч З.Эын ...Би М гэх хүнээс өөрөө биечлэн гардаж 2008 онд адуу худалдаж аваагүй. Тухайн үед аж ахуйн ажил хийдэг байсан З гэх залуу авсан гэх байж магадгүй тэрийг үгүйсгэхгүй. Тухайн үед манай компани ажилчдын хоолонд мал худалдаж авдаг байсан. Авсан байлаа гэхэд тооцоог тэр дор нь хийдэг. Мын дүү Х надтай ойрын харилцаатай, байнга надтай уулзаж учирч хамт ажиллаж байсан. Харин энэ талаар надад юу ч хэлж байгаагүй. Би О гэх хүнийг танинаа. Миний хуурай дүү байгаа юм. Одоо болтол М гэх хүн надтай холбогдож надаас адууны талаар нэг ч удаа асууж ярьж байгаагүй. Дүү Х ч гэсэн надад энэ талаар нэг ч удаа юм хэлж байгаагүй. Тэгэхээр хэрвээ манай компани авсан бол тооцоо тэр дор нь хийгдсэн байгаа. Ямар ч хүн энэ олон жил адуугаа зарчихаад нэхэхгүй байна гэж байхгүй шүү дээ. З гэх хүн Сүхбаатар аймгийн хүн. Одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй байна, холбоо сураг тасарсан, утасны дугаарыг нь мэдэхгүй. Х Солонгос улсад байгаа гэсэн. Х энэ талаар мэдэж байсан бол надад хэлнэ. Өөр нэмж ярих зүйл алга... /хх-ийн 11 дүгээр хуудас/ гэх,

гэрч Б.П-гийн ...О нь манай ээжийн гэрийн ойролцоо амьдардаг, машин тэрэг засах, гагнуур гэх мэт ажил төрөл хийгээд байдаг, айл болохоор ер нь харьцаатай байдаг. М нь болохоор миний төрсөн дүү Д-ын найз нь гэдгээр нь сайн мэддэг, морь уядаг учраас манайхаар их орж гардаг тус сумын оршин суугч. Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би ээжийнхээ гэрт нь буюу Ххх аймгийн Б суманд байж байх үед О гэрийн гадаа ирээд галт тэрэгний буудлаас хүн тосох хэрэгтэй байна, хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд машинаа асаагаад О машины хаалга онгойлгоод би машинаа гаргасан, тэр үед хашааны гадаа М үүдэнд морьтой чиглээд ирж байсан. Хашааны хаалгыг хаах байх гээд Ог машинд орж ирээд суухыг хүлээгээд сууж байтал М дөхөж ирээд мориноосоо бууж ирээд морио сул тавиад О-тэй хоорондоо үл мэдэх шалтгааны улмаас маргалдаж эхэлсэн бөгөөд "10 жил боллоо, удлаа" гэх утгатай зүйл сонсогдож байсан. Миний машины хажууд гадаа зогсож байхдаа барилцаж аваад ноцолдож эхэлсэн, улмаас машины зүүн талд гарч ирээд нэгнийгээ харилцан цохилцож аваад М-ын дээлийг ноцолдож байхдаа урчихсан байсан ба би машинаасаа бууж ирээд салгасан. Тэгээд О-гийн нүднээс нь цус гараад улайчихсан байсан ба хоорондоо үл мэдэх зүйл яриад маргалдаад л байсан, удалгүй салахад нь М-ын морь нь сул явчихсан байсан учраас явган яваад морийг нь шахаж өгсөн ба өөр хүүхэд гудамжинд таарахаар нь хэлж гуйж байгаад хөтлүүлээд М нь сүүлдээ морио унаад явчихсан байсан, тэгээд би буцаж машин руугаа ирээд Ог машиндаа суулгаж аваад галт тэрэгний буудал руу хүргэж өгсөн. М нь О-тэй маргалдах үедээ О-гийн зүүн нүдийг шалбалчихсан байсан. Ямартай ч зүүн нүд нь шалбараад цус нэлээн гарч байсан ба хацрыг нь дагаад цус нь урсаж байсан, өөрөө гараараа дарчихсан байсан учраас яг тодорхой хараагүй. Тэрнээс өөр гэмтэл байсныг нь би анзаараагүй. Тухайн үед М нь улбар шар өнгийн хөвөнтэй дээл, үстэй малгай өмссөн байсан. Тухайн үед М нь мал тооллоготой байх үедээ малын А баримтаа тушаах гэж суманд орж ирсэн байсан гэж ойлгосон. Тэр үедээ манайхаар орж гараад явахаар зорилготой байсан байх. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/ гэх,

сэжигтэн А.М-ын ...2008 оны хавар О ах З гэх ахтай манай гадаа ирээд би чамд хашааны банз байшингийн палк банз өгнө гэж хэлээд хээлтэй 5 гүүгээ материалын өртгөнд бодож өгсөн. Тухайн үед Л гэдэг хөрөө рамын эзэн Э гэх хүнд дамжуулан өгсөн байсан. 2016 онд хоёр гүүнийх нь өртгө гээд хоёр тугалтай үхэр өгсөн. Тэгээд өгнө гээд өдий хүртэл явсан. 3 гүүг нь чи тэр Э гэдэг хүнтэй тооцоогоо хий гээд байдаг байсан. Би тэгээд 2023 оны 12-р сарын 09-ны өдөр гар өргөдөл гаргаад цагдаад хандахаар явж байгаагаа хэлхээр О ахтай айлын үүдэнд тараад хэлсэн чинь үгийн зөрүүгүй боогоод миний хувцас хунарыг урсан миний ухаан сана балартаад амь тэмцэхийн эрхэнд ноцолдсон тэгээд яасныг сайн санахгүй байна. Нэг харахад О ах машинд суугаад явж байхыг дараа нь мэдсэн. Хажууд Д танихгүй нэг залуу байсан өөр хүн байгаагүй. Бид хоёр бие биенээ боосон Яг хаана нь ямар бэртэл гэмтэл учруулснаа мэдэхгүй байна. Миний дух болон нүүр хэсэгт бас шалбарч халцарсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх зав байхгүй... /хх-ийн 19 дүгээр хуудас/ гэх,

яллагдагч А.М-ын ...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Хххаймгийн Ххххххххххххх  багийн нутаг ххх гэх газар С-гийн гэрийн гадаа О ахтай таарсан. Тэгээд адууны мөнгийг авъя гэж хэлсэн. Тэгтэл намайг үгийн зөрүүгүй дээлний дотуур өмсөж байсан хар өнгийн малгайтай куртканаас татаад боож унагачхаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Тэгээд боож унагаж байхдаа куртканы малгайнаас татаад миний курткыг урсан. Хэдэн онд гэдгийг бол санахгүй байна. О ах надаас 5 хээлтэй гүүг хашаа байшин барих модон материал өгнө гэж өөрөө ирээд Ххх аймгийн ххх сумын хххххх гэх газраас авч явсан. Тэгээд 2 адууны тооцооны оронд тугалтай 2 үхэр өгсөн. Одоо 3 адууны тооцоо огт хийгдээгүй байгаа. Тухайн адууны тооцоог Э гэх хүнээс ав гэж О хэлж зохиомол байдал бий болгож залилан мэхлээд байгаа. Тухайн маргаан бол энэ явдлаас болж үүссэн. Би Ог зодож цохиогүй. Харин О намайг боож унагачхаад яваад өгсөн. О ах намайг боож байх үед өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалж тулгарсан довтолгооны эсрэг би нүд рүү нь гараа хийсэн байж магадгүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Харин куртканыхаа мөнгийг авмаар байна. Би тухайн курткыг 2023 оны намар 11 сард 100 орчим мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Огт хэрэглээгүй. Хоёулаа эрүүл саруул байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 адууны төлбөр болох 6.000.000 төгрөгийн О ахаас гаргуулан авмаар байна. Ярьсан зүйл үнэн... /хх-ийн 48 дугаар хуудас/ гэх,

түүний дахин өгсөн ...Би О ахад хэлэхээр Э гэх хүнээс 3 адууны төлбөрийг ав гээд намайг залилаад яваад байгаа. Би Э гэх хүнтэй наймаа хийгээгүй. О ах З гэх залуугийн хамт ирээд миний 5 адууг аваад явсан. 3 адууны төлбөр болох 6.000.000 төгрөгийн О ахаас гаргуулан авмаар байна. Би О ахыг зодож цохиогүй. Хэргийн материалаас харахад Д ах хараагүй гэж хэлсэн байна лээ. Ярьсан зүйл үнэн... /хх-ийн 50 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2024 оны 12  дугаар сарын 14-ний өдрийн №ххх  дугаартай

...1. Л.Огийн зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зовхи болон биед алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэсэн,

Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №ТЦ-24-хх дугаартай ...шинжилгээний объектын 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 52.000 /Тавин хоёр мянган төгрөг/-р үнэлэгдэв... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ гэсэн дүгнэлтүүд,

Иргэн А.М-ын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ...Батсүмбэр сумын Цогт-Өндөр II дугаар багийн иргэн А овогтой М би иргэн О-гээс унагалах дөхсөн таван гүүний үнэ хөлсний авлагатай билээ. Уг таван гүү нь 25%-ийн цустай азарганы төл гарах байсныг О надаас явцын дунд үнэ төлбөртэй нь хашаа байшины материал оролцуулан тооцоо хийнэ гэж тохироод Б сумаас З гэдэг хүний хамт ирээд өөрийн машинаар ачаад авч явсан. Хэлсэндээ хүрч өгөх юмаа одоо хүртэл өгөөгүй билээ. О нь намайг юмаа нэхэхээр таарсан газар болгондоо үг хэлээр дарамталж хэлдэг. Газар хэлээд ав гэж хэлдэг. Сүүлд 12-р сарын 9-нд тааралдаад учирлаж хэлээд болохгүй бол цагдаад өргөдлөө өглөө гэж хэлэх санаатай бичсэн өргөдлөө О ахад үзүүлэх санаатай очиж уулзахаар явж байтал айлын гадаа тааралдаж зөрөөгүй боогоод улмаар амь тэнцэхийн эрхэнд харилцан ноцолдсон. Энэ үед миний хувцас боолгосны улмаас урагдаж амь мэнд салсан. Тэгээд би тэр дороо ухаан санаа балартаад байж байх хооронд О ах машинд суугаад яваад өгсөн байсныг би дараа мэдсэн. Миний гүүнээс гарах төл  нь тухайн үедээ 3 сая төгрөгөөр зарагдаж байсныг хүмүүс мэднэ. Би одоо 80 шахам байгаа өвчтэй апратанд байдаг аавын хамт хэдэн мал маллаж амьдардаг. Би О ахад гомдолтой байна. Учир нь өөрөө Э гэдэг хүнд дамжуулан зарж өртгөндөө мод полк аван үнээний ферм бариад цааш нь дамжуулан зарж өчнөөн ашиг олчихоод одоо хүртэл намайг хохиролгүй болгож өгөхгүй байна. Ийм учраас намайг хохиролгүй болгож өгнө үү... /хх-ийн 71-72 дугаар хуудас/ гэсэн өргөдөл,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Ххх аймгийн цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот /хх-ийн 56 дугаар хуудас/,

2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хх дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 57-60 дугаар хуудас/,

Ххх аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тоот /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Ххх аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/155 дугаартай тоот /хх-ийн 62 дугаар хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Дансны хуулга /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 68 дугаар хуудас/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 69-50 дугаар хуудас/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1  дүгээр шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн  ххх  дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 93-95 дугаар хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №0674010 дугаартай шийтгэлийн хуудас  /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 97 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Л.Солонго:

...Хххаймгийн Прокурорын хяналтын прокурор Л.Солонго би Монгол улсын Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч А.М-д холбогдох хххххххххх дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.М нь Ххх аймгийн ххх сумын .ххх нутаг дэвсгэр хх гэх газарт 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Л.О-тэй урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний хоолойг боож, зүүн нүд рүү хуруугаа хийж зодож, зүүн нүдний дээд зовхи язарсан шарх, зовхи болон салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч үйлдэл нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан хохирогч Л.О, гэрч Б.Д, н.П нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул А.М-ийн үйлдлийн улмаас хохирогчийн зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зовхи болон алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн ххх дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирол төлбөр эмчилгээний зардал 130.000 төгрөг, замын зардал болон тээврийн хэрэгслийн шатахуунд 330.000 төгрөг буюу нийт 460.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчээс эмчилгээний төлбөр болон тээврийн хэрэгслийн зардал болох 460.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Л.О:

...Хэрэгт хавсаргасан хохирлын баримтыг нэхэмжилнэ... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...Хохирогчийн өмгөөлөгчөөр тус шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч А.М-ийн гэм буруутай үйлдэл нь гэрч Б.Д болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн хохирлын асуудалд зөвхөн эмнэлэгт үзүүлсэн төлбөр, замын зардал болон тээврийн хэрэгслийн шатахууны төлбөрт нийт 460.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат:

 

...Би өөрийн үйлчлүүлэгч А.М-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Харин гэмт хэргийн сэдэл болох 5 адууны талаар маргалдсан асуудлаар маргаж оролцож байна. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих асуудал гэж байдаг. Үүний 1.3-т гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, түүний гэм буруугийн хэлбэрийг нотолсон байх ёстой гэсэн байдаг. Тийм учир н.П-ийн мэдүүлэгт “....их удлаа 10 жил боллоо гэсэн зүйл яригдсан. Түүнээс болж маргалдсан” гэсэн байдаг. Мөн гэрч Б.Давгасүмбэрэл гэрчийн мэдүүлэгтээ хохирогч Л.О-г шүүгдэгч А.М нь “...ална..” гэж мэдүүлээгүй байдаг. Тийм учир алах зорилгоор маргалдсан асуудал байхгүй. Харин 3 тооны адууны төлбөрийг авах асуудлаар тус хэргийн сэдэл эхэлсэн гэдгийг нотлох гээд байгаа юм. Хэргийн сэдэлтийг тогтоохтой холбогдуулж гэрч н.Э мэдүүлэг өгсөн. Хохирогч 3 адууны төлбөрийг Э-аас аваарай гэсэн байдаг. Гэтэл З.Э гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Л.Од өргүй, А.М-д ч өргүй..” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл хохирогч Л.О гэрч н.Э-ыг худал мэдүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт 130.000 төгрөгийн хохирлын баримт авагдсан байдаг. Иргэний хуулийн 505.1-т бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах гэж заасан байдаг. Энэ хуульд юуг арилгах ёстой гэхээр хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүдэн дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асрах, сувилал нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх гэх мэт зайлшгүй гарах зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Түүнээс бол шатахууны зардлыг төлөх ёсгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж заасан байдаг. Түүн дотор буюу 1.4-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдал үүснэ гэж заасан байдаг... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.М:

...Гэм буруугаа хүлээж байна. Л.О ахаас авах ёстой 3 гүүний асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Харин түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбатын ...Харин гэмт хэргийн сэдэл болох 5 адууны талаар маргалдсан асуудлаар маргаж оролцож байна. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих асуудал гэж байдаг. Үүний 1.3-т гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, түүний гэм буруугийн хэлбэрийг нотолсон байх ёстой гэсэн байдаг. Тийм учир н.П-ийн мэдүүлэгт “....их удлаа 10 жил боллоо гэсэн зүйл яригдсан. Түүнээс болж маргалдсан” гэсэн байдаг. Мөн гэрч Б.Д гэрчийн мэдүүлэгтээ хохирогч Л.О-г шүүгдэгч А.М нь “...ална..” гэж мэдүүлээгүй байдаг. Тийм учир алах зорилгоор маргалдсан асуудал байхгүй. Харин 3 тооны адууны төлбөрийг авах асуудлаар тус хэргийн сэдэл эхэлсэн гэдгийг нотлох гээд байгаа юм. Хэргийн сэдэлтийг тогтоохтой холбогдуулж гэрч н.Э мэдүүлэг өгсөн. Хохирогч 3 адууны төлбөрийг Э-аас аваарай гэсэн байдаг. Гэтэл З.Э гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Л.О-д өргүй, А.М-д ч өргүй..” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл хохирогч Л.О гэрч н.Э-ыг худал мэдүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт 130.000 төгрөгийн хохирлын баримт авагдсан байдаг. Иргэний хуулийн 505.1-т бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах гэж заасан байдаг. Энэ хуульд юуг арилгах ёстой гэхээр хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүдэн дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асрах, сувилал нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх гэх мэт зайлшгүй гарах зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Түүнээс бол шатахууны зардлыг төлөх ёсгүй. Тийм учир хохиролд 130.000 төгрөгийг гаргуулахаар шийдэж өгөхийг хүсч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж заасан байдаг. Түүн дотор буюу 1.4-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдал үүснэ гэж заасан байдаг... гэсэн дүгнэлтийг гаргаж маргадаг.

 

Үүнтэй холбоотойгоор хавтаст хэргийн 78-88 дугаар хуудсанд авагдсан баримтаар түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбатын ...Л.О нь А.М-ийн 5 тооны /хээлтэй гүү/, хашаа байшин барих модон материал өгнө гэж хуурч ачиж явсан, одоо болохоор Э авсан, адууныхаа үнийг түүнээс ав гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг, мөн Л.О нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.М-ийг боож унагасан, цохиж зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тус тус мөрдөн шалгаж өгнө үү... гэсэн хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасны дагуу ГМ-0116 дугаартай гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа явуулж, шүүгдэгч А.Мийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах ажиллагаа, мөн гэрчээр З.Э, Л.О нараас мэдүүлэг авах ажиллагаа тус тус явуулсан байна.

 

Мөн мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.” гэсний дагуу,

Мөн мөн хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргасан байхаар хуульчилсан. Гэтэл энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, мөн уг эрүүгийн хххххххххх дугаартай хэргийг прокурорын тогтоолоор нэгтгэсэн эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд

 

 

тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан дүгнэлтийг шийдвэрлэх боломжгүй, үндэслэлгүй, тустай гомдол, мэдээллээр хүлээн авч улмаар ГМ-0116 дугаартай гомдол, мэдээллийг шалгасан, улмаар хэрхэн яаж шийдвэрлэсэн эсэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Түүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын ...Л.О нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.М-ийг боож унагасан, цохиж зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгаж өгнө үү... гэсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

Учир нь үүнтэй холбоотойгоор хавтаст хэргийн 27 дугаар хуудсад авагдсан мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А.М-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр тогтоол гаргасан ба шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч нар уг тогтоолтой танилцсан ба шүүгдэгч А.М нь шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахаас татгалзсан, үүнтэй өмгөөлөгч Б.Эрдэнэбат 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр танилцсан байна.

 

Хохирогч Л.О нь шүүгдэгч А.М-ийг зодсон үйлдэлдээ хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хххххххх дугаартай Шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Л.О-д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ба энэ үйлдэлдээ зохих хариуцлагаа хүлээсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч А.М-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт

хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч А.М нь хохирогч Л.О рүү дайрч, цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.М-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Л.О-гийн зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зовхи болон биед алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт 130.000 төгрөгийн хохирлын баримт авагдсан байдаг. Иргэний хуулийн 505.1-т бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах гэж заасан байдаг. Энэ хуульд юуг арилгах ёстой гэхээр хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүдэн дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асрах, сувилал нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх гэх мэт зайлшгүй гарах зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Түүнээс бол шатахууны зардлыг төлөх ёсгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Хохирогч Л.О нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилсэн ба хохирол төлөгдөөгүй болно.

 

Шүүх хохирогчийн нэхэмжилсэн 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүл мэндэд учирсан эмчилгээ, сувиллын зардал, түүнийг дагаж үүсэх бусад зардал зэргийг гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Мөн шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан эд хөрөнгөнд буюу куртикт учирсан хохирол болох 52.000 /давин хоёр мянга/ төгрөгийг гаргуулах тухай дүгнэлтийг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирогч Л.О нь шүүгдэгч А.М-ийг зодсон үйлдэлдээ хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0674010 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ба Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулах заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэсний дагуу шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэ тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчилд холбогдогч Л.О-гээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг мэдэгдье.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Солонго:

...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч Л.О-д 460.000 төгрөгийн хохирол төлбөртэй. Шүүгдэгч А.М тус хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээлгэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Л.О:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат:

...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Л.О зөрчил гаргаж, тэр нь тогтоогдож 100.000 төгрөгөөр торгуулсан байдаг. Шүүгдэгчийн куртик урсан, 3 адууны төлбөрийг өгөөгүй. Хохирогчийн хууль бус буруутай, зүй бус үйлдлийн улмаас тус гэмт хэрэг гарсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тийм учир шүүгдэгч А.М-ийг 400.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Учир нь шүүгдэгч А.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогч нь шүүгдэгчтэй урьд хамт ял шийтгэл эдэлж байсан талаар хохирогч өөрөө тайлбар гаргасан. Гэрч н.Э-т хууль сануулж мэдүүлэг авсан байтал н.Э худал ярьсан байна. Шүүгдэгчтэй хамт ял эдэлж байхдаа А.Мэд аягатай хоолноос өгч байсан гэх мэт зүй бус үг хэрэглэж байна гэдгийг хэлмээр байна. Иймд дээрх зүйлүүдийг харгалзан үзэж 400.000 төгрөгийн торгуулийг ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.М:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн хууль бус буруутай, зүй бус үйлдлийн улмаас тус гэмт хэрэг гарсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тийм учир шүүгдэгч А.М-ийг 400.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг ба үндэслэлгүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл Хохирогч Л.О нь шүүгдэгчийн куртикийг урсан, 3 адууны төлбөрийг өгөөгүй гэх боловч 3 адууны маргаантай холбоотой асуудал нь Л.О-г зодох шалтгаан нөхцөл биш, энэ асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой байсан ба зодооны асуудлыг шүүгдэгч А.М нь өөрөө түрүүлж эхлүүлж, хохирогч Л.О харилцан барилцаж, зууралдсан, зодолдсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

 

Тэгэхээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн хуульд дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял гэж хуульчлагдаагүй болно.

 

Шүүх улсын яллагчийн шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял оногдуулах... гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.

 

Шүүх шүүгдэгч А.М-д хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.М-ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч А.М-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1

дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Ч овгийн А-ны М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч овгийн А-ны М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримталж шүүгдэгч Ч овгийн А-ны М-д оногдуулсан 600 нэгжтэй хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхээс шүүгдэгч Ч овгийн А-ны М-д оногдуулсан 600 нэгжтэй хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримталж шүүгдэгч Ч овгийн А-ны М-аас 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ххххххххххх дугаарын регистртэй, Б овгийн Л-ийн О-д олгосугай.

 

6. Хохирогч ххххх дугаарын регистртэй, Б овгийн Л-ийн О нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөрөө нотлох баримт бүрдүүлсний эцэст шүүгдэгч Ч овгийн А-ны М-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч овгийн А-ны М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд

заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч овгийн А-ны Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН