| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-11-19 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
2024 11 19 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******д, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402002940268 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Шүүгдэгч Ц.*******ы өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав
Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Ч.*******
Шүүгдэгч Ц.*******, А.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймагт төрсөн, халх, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан, одоо тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 120 тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт *******гийн ******* (РД:*******).
Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймагт төрсөн, халх, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ийн ******* (РД:).
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын баталсан “Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарын гудамж замд ажиллах 7 хоногийн хуваарь”-ийн дагуу Багануур дүүргийн нутаг дэвсгэр “ 140 пост”-д томилгоот үүрэг гүйцэтгэж ажиллах явцдаа А.*******ын худалдан борлуулж буй дугаартай мод бэлтгэх эрхийн гэрчилгээтэй, шинэс түлээний модыг тээвэрлэн явж байсан улсын дугаартай чиргүүлтэй, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн дугаартай мод бэлтгэх эрхийн гэрчилгээтэй, улсын дугаартай чиргүүлтэй, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахдаа Багануур дүүргийн нутаг дэвсгэр 140 постоор саадгүй нэвтрэх хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мод худалдан борлуулж буй А.*******аас 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, улмаар өөрийн банк дахь “” дугаарын дансаар дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч А.******* нь өөрийн худалдан борлуулж буй шинэс түлээний модыг ******* аймгийн ******* сумаас улсын дугаартай чиргүүлтэй, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн дугаартай мод бэлтгэх эрхийн гэрчилгээтэй, улсын дугаартай чиргүүлтэй, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлүүлэх явцад тус тээврийн хэрэгслүүдийг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зогсоон шалгасан тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Ц.*******ы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 140 постоор дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх өөртөө давуу байдал бий болгох зорилгоор түүний эзэмшлийн банкны “” дугаарын дансанд иргэн С.гийн эзэмшлийн банкны “” дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.*******ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр модтой машин орж ирсэн, бичиг баримтыг шалгахад модны гарал үүслийн бичгийн хугацаа нь дуусчихсан байсан, тэгээд тээврийн хэрэгслийг саатуулах гэж байснаа явуулсан. Миний хувьд тэр 2 жолоочоос янз бүрийн юм шаардаж нэхсэн зүйл байхгүй. Тухайн үед явуулчихаач гээд өөрсдөө гуйгаад байсан, хүн чанар гаргаад явуулсан. Хугацаа хоног чинь хэтэрчихсэн явж байна гэж загнасан. Би ******* гэдэг хүнийг огт танихгүй, над руу залгаад зогсоож шалгаж байгаа 2 жолоочийг явуулаад өгөөч гэхэд нь “гарал үүслийн гэрчилгээ нь дууссан байна” гэдгийг хэлэхэд дахин дахин залгаад байсан, миний дугаарыг хаанаас олсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 170-171),
Шүүгдэгч Ц.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би тухайн өдөр ажил үүргийнхээ хуваарийн дагуу постон дээр ажиллаж байхад мод ачсан 2 том оврын машин ирэхээр нь шалгахад модны гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан байсан. Би уг нь зөрчлийг хэлтэс рүү мэдэгдэж, машинуудыг журмын хашаанд саатуулах ёстой байсан юм. Гэтэл “нутгийн чинь хүн байна” гээд утсаар яриад байхаар нь хүн чанар гаргаад дээрх 2 машиныг явуулчихсан юм. Миний хувьд энэ хүнээс шан харамж нэхээгүй. Нэг нь “дансаа өгөөч” гэхээр нь дансаа явуулсан. Хүнд тус хүргээд буруу зүйл болчихлоо, авилгал гэдэг зүйл аваагүй. Өөрийн үйлдэлдээ гэмшиж харамсаж байна. бол миний утасны дугаар мөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...******* нь “би сунгуулаад явуулчихъя, миний ажлыг зохицуулаад өгчих” гэсэн тэр нь мөнгө нэхсэн үйлдэл л байгаа юм. Анх бол 1 сая төгрөг гэж тохиролцсон юм. Тэгээд мөнгө төгрөг муу байсан учраас 500.000 төгрөг хийчихсэн. Тэгээд үлдэгдэл 500.000 төгрөгийг асууж л ярьсан юм. Замын цагдаа *******ы алаад хаячихлаа, өөрөө торгуулиад явдаг байж гэж бодсон. Мөнгө өгсөн зүйл дээр маргахгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 32, 36-37),
Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Сумынхаа хүнээс асууж сураглаж байгаад ******* цагдаагийн утсыг олж авсан. ******* нь тухайн өдрөө надаас 1.000.000 төгрөг шаардсан” гэх мэдүүлэг,
Гэрч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би ******* аймгийн ******* сумаас 2 шланз мод Улаанбаатар хот руу хүргүүлэхээр болж Улаанбаатар хотод тээвэр хийдэг жолооч нартай холбогдсон юм. Мод ачсан 2 машин замдаа шаварт сууж, эвдэрч байгаад 2024 оны 4 сарын 10-ны өдөр Багануур дүүргийн товчоон дээр ирэхэд модны гарал үүслийн бичгийн хугацаа дуусчихсан байсан.
Тэгээд Багануур дүүргийн замын цагдаа *******тай утсаар холбогдоход “шинээр гарал үүслийн бичиг бичүүлэх шаардлагатай” гэсэн. Тэгэхээр нь би сумынхаа Ойн ангитай утсаар холбогдоход “шаардсан нутаг дэвсгэр дээрээ сунгалт хийлгээд цаашаа яваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаж замын цагдаа *******тай холбогдоход “гарал үүслийн бичгийг дахин сунгаж болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгтэл 2 жолооч нь над руу яриад “мөнгө төгрөг хэрэгтэй байна, 500.000 төгрөг явуулчих” гээд данс явуулсан байсан. Би мөнгөгүй байсан учир хотод мод авах гэж байгаа гэдэг хүнтэй яриад “модныхоо мөнгөнөөс 500.000 төгрөгийг хасаад бодчих” гээд данс явуулсан. аар 500.000 төгрөгийн шилжүүлэг хийж, нөгөө 2 жолооч бичиг баримтаа аваад хөдөлсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10),
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би өөрөө жолоочоор яваагүй бөгөөд миний эзэмшлийн 2 машины жолоочоор , нар явсан. Тэгээд ачиж явсан модных нь гарал үүслийн гэрчилгээний хугацаа нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 12 цагт дуусч, 4 дүгээр сарын 10-ны өдөр Багануурт орж ирэхэд нь замын цагдаа ******* зогсоосон юм билээ. Би энэ талаар *******ийн руу хэлсэн. Манай хоёр жолоочийг тэр замын цагдаа нь нилээн доромжилсон болохоор нь бичлэг хийчихсэн юм шиг байна лээ. над руу “нөгөө цагдаа 3.000.000 төгрөг нэхсэн, би гуйж байгаад 1.000.000 төгрөг болгосон, 500.000 төгрөгийг зохицуулчихлаа, үлдсэн 500.000 төгрөгийг зохицуулчих, 2 машинаа бушуухан явуулъя” гэж яриад байхаар нь би “чи өөрөө учраа ол” гэж хэлсэн. Ер нь бол ******* нь жолооч нараас байнга авлига авдаг юм шиг байна лээ. Тэгээд Багануур дүүргийн Замын цагдаагийн пост дээр модны гарал үүслийн гэрчилгээ дээр ямар ч бүртгэл хийлгэлгүй гараад ирсэн байсан. Замын цагдаа нь ямар ч торгууль шийтгэл оногдуулсан зүйл байхгүй. Тухайн үед замын цагдаа ******* нь “Багануур дээр зогсоогоогүй явуулсан гэж хэлээрэй” гэж манай хоёр жолоочид хэлсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-н 39-40),
Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... бид хоёр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шиг санагдаж байна, ******* аймгийн ******* сумаас улсын дугаартай “” болон улсын дугаартай “” маркийн автомашиныг жолоодоод гийн модыг ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн юм. Замдаа шаварт сууж, машин эвдрээд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Багануур дүүргийн Цагдаагийн пост дээр ирэхэд ******* цагдаа ирж бичиг баримт шалгасан. Тэгээд “2 автомашиныг чинь шууд журмын хашаанд хийнэ” гээд байлгаад л байсан. бид хоёр энэ талаар модны эзэн , машины эзэн хоёр луу залгаж хэлсэн. Ер нь бол ******* цагдааг мэддэг юм шиг байна лээ. Нилээн удсан орой 19 цаг болсон байх, *******тай утсаар яриад байсан. Миний ойлгосноор замын цагдаа ******* нь нэг машинаас 1.5 сая төгрөг нэхсэн гэж хэлж байсан. Нилээн байж байснаа ******* цагдаа “2 машинаа аваад замын постны камераас холд” гэж хэлсэн. Цагийн дараа бид хоёр луу яриад “одоо болчихсон, *******аас бичиг баримтаа аваад яв” гэж хэлсэн. Орой 20 цагийн орчимд байх *******тай уулзаж ”машины бичиг баримт болон модны гарал үүслийн бичгээ авахад тухайн цагдаа бид хоёрт “та хоёр одоо яв, надтай таараагүй шүү, шөнө гараад явсан шүү” гэж захиж хэлсэн. Төрийн албан хаагч цагдаа хүн жолооч нарыг арай ингэж болохгүй санагдаад тухайн үед ******* цагдаагийн тай утсаар ярьсан “за юу болж байна, тэгтэл нь одоохондоо 500.000 төгрөг олчихлоо” гэх яриаг нууцаар бичлэг хийсэн юм. бид хоёр замын цагдаад “мөнгө төгрөг өгөх” талаар *******тай ярьсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-н 42-43),
Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ гэдэг залуугийн хамт ******* сумаас Улаанбаатар хот руу *******ын модыг тээвэрлэсэн юм. Замдаа машин эвдрээд модны гарал үүслийн гэрчилгээний хугацаа 1 хоног хэтэрчихсэн явж байсан. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт ******* гэдэг цагдаа зогсоож шалгаад “модны болон машины эзэнтэй нь холбогд” гэж хэлсэн. Бид хоёрыг явуулахгүй 6-7 цаг саатуулсан. Бид хоёр бичиг баримтаа авах гээд ороход бичлэг хийж байгааг хальт харсан. ******* цагдаа бид хоёрт торгууль, шийтгэл оногдуулаагүй” гэх мэдүүлэг (хх-н 188-189)
Гэрч О.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн“...Би *******аас 25 сая төгрөгөөр мод худалдаж авсан бөгөөд 2.500.000 төгрөгийн өглөгтэй байсан юм. ******* над руу яриад үлдэгдэл мөнгөнөөсөө 500.000 төгрөгийг энэ данс руу явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь ээж д хэлсэн. Ээж маань аав гийн банкны “” дугаарын дансны интернэт банкийг ашиглаад тухайн цаг хугацаанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг (хх-н 45-46),
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 04 сарын 10-ын өдөр нь над руу яриад “******* ах мөнгө хэрэгтэй гээд байна, 500.000 төгрөг хийчих” гэхээр нь манай нөхөр т байсан болохоор түүний банкны “” дугаарын дансны интернэт банкийг ашиглаж, ын явуулсан данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Ер нь бол аас манай модыг ачиж ирж байгаа 2 жолоочийг цагдаа зогсоосон талаар сонсож байсан...” гэх мэдүүлэг (хх-н 53),
Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...манай банди анх *******тай холбогдож мод авч байсан юм. ******* манай банди руу яриад “мөнгө шилжүүлээд өгөөч” гэхээр нь тухайн гүйлгээг манай эхнэр хийсэн байсан. Би эхнэртээ интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг үлдээсэн байсан. Тухайн үед ******* нь модны үлдэгдэл мөнгөнөөс 500.000 төгрөгийг авсан гэж байсан” гэх мэдүүлэг (хх-н 59),
Шүүгдэгч Ц.*******ы эзэмшлийн дугаарын банк дахь харилцах дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээр “2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дугаарын данснаас 500.000 төгрөгийн орлого” гэжээ. (хх-н119),
Гэрч С.гийн эзэмшлийн банкны дугаартай депозит дансны хуулгаар “2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 47 минутад дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэжээ. (хх-54-57),
Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн “Iphone 8” маркийн дугаарын утаснаас “Бага Нуур цагдаа дугаарын хэрэглэгчтэй харилцсан түүхийг шалгаж гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээр “ дугаараас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 20 минутад “” гэсэн мессеж ирсэн, мөн өдрийн 13 цаг 20 минутаас 19 цаг 58 минутын хооронд 4 удаа залгасан, 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 10 минутад “Ажилийг бүтээгээд өгөхөөр өөдгүй юмаа ахиж харьцахгүй өөдгүй юм байна гэсний хариуд Өөлгүйдээ бишээ мөнгө олдохгүй нөгөө нөхөр ч модныхөө мөнгийг өгөхгүй..., ямар ч байсан амжуулж өгнө өө...”гэжээ. (хх-н 11-30),
А.*******ын эзэмшлийн “Iphone 8” маркийн дугаарын утаснаас д мод худалдаж авсан ын “” дугаарын утас руу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 55 минутад “” гэсэн мессеж явуулсан” гэжээ. (хх-н 11-30),
Авилгатай тэмцэх газрын цахим шууданд @gmail.com хаягаар гэмт хэргийн шинжтэй мэдээллийг ирүүлэхдээ хавсралтаар ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн “ Бичлэгийг нээн үзэхэд цагдаагийн алба хаагчийн сууж байгаа дүрс харагдах ба баруун талын энгэр дээр бичсэн нэрийг харахад гэсэн бичвэртэй байв. гэсэн нэртэй цагдаагийн алба хаагч нь бичлэгийн 11 дэх секундэд “Нөгөөдөх чинь яав тэгээд таг болчих юм, бичлэг хийж буй хүн “мэдэхгүй”, цагдаагийн алба хаагч та хоёрыг юу гэсэн юм очоод бичиг баримтаа аваадах гэсэн юм уу”, бичлэг хийж буй хүн “яваад очоод уулзаадах гэсэн”, цагдаагийн алба хаагч “нөгөө утас нь холбогдохоо больсон юм уу яасан юм надад өөр дугаар явуулсан байх юм. Тэгээд энүүгээр явсан барьсан юм байхгүй ш дээ хэлсэн үү, байна уу за яав хө, манайхан одоо цуглаж байна эндээс хөдлөх гээд л байна, хоёрдугаарт энэ хоёр чинь ирчихсэн зогсож байна, хажууд харин тэгээд та хоёр гарч бай, би харин ингэх гээд байна л даа” гээд бичлэг дуусгавар болов” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-н 5-7),
Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний №0231074, 0231075 дугаартай хуулбарууд (хх-47-51),
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/523 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох” тухай тушаалын хавсралтаар Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар цагдаагийн сургагч, ахлагч *******гийн *******г томилсон” гэжээ.(хх-н 84-90)
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарын гудамж замд ажиллах 7 хоногийн хуваариар “с/а Ц.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08:00-08:00 цагийн хооронд -140 пост дээр” гэжээ. (хх-н 99)
Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолт, с/а Ц.*******ы 2024 оны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон эргүүл, постонд ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт шалтгалт хийх үеийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, үүрэг чиглэл авсан талаарх тэмдэглэл (хх-н 91-100),
банкны шилжүүлгийн баримтаар “Ц.******* нь АТГ-ын барьцаа, хохирол гэж Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд 500.000 төгрөг байршуулсан” гэжээ. (хх-н 211)
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаанд “шүүгдэгч Ц.*******, А.******* нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” гэжээ (хх-ийн 72-73)
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний “******* овогт *******гийн *******, РД:*******”, ******* овогт ийн *******, РД:” гэх лавлагаанууд болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 61-78, 192-210, 242) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.*******, А.******* нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан давуу байдал бий болгосон мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргүүд нь албаны чиг үүрэгтэй холбоотой. Шүүгдэгч Ц.*******ы хувьд мөнгө авчихсан. Шүүгдэгч А.******* нь сая өөрийнхөө өмгөөлөгчийн асуултад “*******ыг 1 сая төгрөг нэхсэн” гэдгийг хэлчихсэн.
Иймд шүүгдэгч Ц.******* нь мод худалдан боруулж буй А.*******ын модны гарал үүсгийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байхад дээрх 2 тээврийн хэрэгслийг Багануур дүүргийн -140 постоор саадгүй нэвтрүүлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүндээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.*******аас 1.000.000 төгрөг шаардаж, улмаар өөрийн банкны дугаарын дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч А.******* нь худалдан боруулж буй модных нь гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан байхад Багануур дүүргийн -140 постоор саадгүй нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ц.******* эзэмшлийн данс руу бусдын дансаар дамжуулан 500.00 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах”,
Шүүгдэгч Ц.*******ы өмгөөлөгч Н.Мандахаас “...Миний үйлчлүүлэгчийн хувьд 500.000 төгрөг өгсөн авсанд маргахгүй. Тухайн хоёр жолооч өглөө 08 цагийн үед Багануур дүүргийн -140 пост дээр ирээд өдөр 12 цагийн үед хөдлөөд явсан талаар ******* мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслүүдийг явуулснаас хойш орой 2247 минутад *******сайхын дансанд 500.000 төгрөг орсон байгаа. Үүнээс үзвэл хүнд тусалж баярласнаа илэрхийлж бэлэг өгсөн гэж үзэхээр байна. Тээврийн хэрэгслүүдийг явуулах цаг мөчид мөнгө төгрөг яригдаагүй ба 1 сая төгрөг шаардсаныг нотлох баримт байхгүй байна. Иймд Ц.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Ц.*******ы өмгөөлөгч Э.Нарангараваас “Ц.*******ы хувьд цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдад давуу байдлыг бий болгосон тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн А.*******ын “баярлалаа” гээд өгсөн 500.000 төгрөгийг буцааж өгөөгүй асуудалд буруутгагдаад байгаа. Гэрч нарын мэдүүлгүүдээр шан харамж нэхсэн гэдэг нь нотлогдохгүй байна. А.******* нь сэжигтэн, шүүгдэгчээр мэдүүлэг өгч байгаа тул түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болж чадахгүй. Иймд Ц.*******д холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Ч.*******гээс “А.*******ын хувьд хахууль өгөхийг шууд санаачилсан зүйлгүй. Тухайн хоёр жолооч хурдан харихын тулд нөхцөл байдлыг ийм түвшинд хүргэсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.******* нь Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн тасагт цагдаа, зохицуулагч ажилтай бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цагаас эхлэн Багануур дүүргийн нутаг дэвсгэр -140 пост дээр батлагдсан ажил үүргийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан,
Улмаар Ц.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 08 цагийн үед ******* аймгийн ******* сумаас Улаанбаатар хотын чиглэлд А.*******ын худалдан борлуулж буй, дугаарын мод бэлтгэх эрхийн гэрчилгээтэй, шинэс түлээний модыг тээвэрлэн явж байсан улсын дугаартай чиргүүлтэй, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улсын дугаартай чиргүүлтэй, “” маркийн улсын дугаартай хоёр тээврийн хэрэгслийг зогсоон шалгахдаа уг постоор саадгүй нэвтрүүлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд мод худалдан борлуулж буй А.*******аас 1.000.000 төгрөг өгөхийг шаардаж, улмаар өөрийн банк дахь “” дугаарын дансаар дамжуулан 500.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч А.******* өөрийн худалдан борлуулж буй шинэс түлээний модыг ******* аймгийн ******* сумаас дээрх 2 тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлүүлэх явцад тус тээврийн хэрэгслүүдийг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зогсоон шалгасан тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Ц.*******ы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “-140” постоор дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх өөртөө давуу байдал бий болгох зорилгоор түүний эзэмшлийн банкны дугаарын дансанд иргэн С.гийн эзэмшлийн банкны дугаарын дансаар дамжуулан 500.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
-шүүгдэгч Ц.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Утсаар яриад туслаач гээд байхаар нь хүн чанар гаргаад тухайн тээврийн хэрэгслүүдийг явуулсан. Дансаа гэхээр нь явуулчихсан юм. Модны гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан бол дээш нь мэдэгдэх ёстой байсан боловч би үүнийг хэрэгжүүлээгүй” гэх мэдүүлэг,
-А.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, яллагдагчаар мэдүүлсэн “тухай өдөр ******* надаас 1 сая төгрөг шаардсан. Анх бол 1 сая төгрөг шаардсан, надад мөнгө төгрөг муу байсан учир 500.000 төгрөг хийсэн” гэх мэдүүлгүүд,
-гэрч Б.гийн “ над руу “нөгөө цагдаа 3.000.000 төгрөг нэхсэн, гуйж байгаад 1.000.000 төгрөг болгоод 500.000 төгрөгийг зохицуулчихлаа” гэж ярьсан. Багануур дүүргийн Замын цагдаагийн пост дээр модны гарал үүслийн гэрчилгээ дээр ямар ч бүртгэл хийлгэлгүй гараад ирсэн байсан. Замын цагдаа нь ямар ч торгууль шийтгэл оногдуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
-гэрч Н.ын “Багануур дүүргийн Цагдаагийн пост дээр өглөө 08 цагийн үед ирэхэд ******* цагдаа ирж бичиг баримт шалгасан. ******* нь нэг машинаас 1.5 сая төгрөг нэхсэн гэсэн. Орой 20 цагийн үед цагдаагаас бичиг баримтаа авахаар орохдоо тай утсаар ярьж байхад нь яриаг нь бичиж авсан” гэх мэдүүлэг
-гэрч Э.ын “******* цагдаа бид хоёрыг явуулахгүй 6-7 цаг саатуулсан. ******* цагдаа бид хоёрт торгууль, шийтгэл оногдуулаагүй” гэх мэдүүлэг
-гэрч О.ын “******* над руу яриад үлдэгдэл мөнгөнөөсөө 500.000 төгрөг шилжүүлчих гээд дансны дугаар над руу явуулсан” гэх мэдүүлэг,
-гэрч Д.гийн “2024 оны 04 сарын 10-ын өдөр нь над руу яриад “******* ах мөнгө хэрэгтэй гээд байна, 500.000 төгрөг хийчих” гээд над руу данс явуулсан. Би нөхрийнхөө данснаас тухайн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг
-гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “******* манай хүү руу яриад “мөнгө шилжүүлээд өгөөч” гэхээр нь тухайн гүйлгээг манай эхнэр хийсэн байсан” гэх мэдүүлэг
-шүүгдэгч Ц.*******ы эзэмшлийн дугаарын утаснаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 20 минутад шүүгдэгч А.*******ын дугаарын утас руу “” бүхий данс болон харилцан зурвас явуулсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл
-шүүгдэгч А.*******ын эзэмшлийн дугаарын утаснаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 55 минутад гэрч ын дугаарын утас руу дээрх “” бүхий данс явуулсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл
-шүүгдэгч Ц.******* банк дахь дугаарын харилцах данс руу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 47 минутад гэрч С.гийн дугаарын данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын цахим шууданд ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б., Н., Э., О., Д., С., А.******* нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан байх тул мөрдөн байцаалтын шатанд эдгээр оролцогчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.*******ы өмгөөлөгчөөс “гэрч Н.ын Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн бичлэг нь нууцаар хийсэн тул цагдаагийн алба хаагч болон хүний халдашгүй байдлыг зөрчиж байна. Иймд уг бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт үзэхгүйгээр шинжлэн судлахаас татгалзаж нотлох баримтаар тооцохгүй байх”гэсэн хүсэлт гаргасан.
Өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9, 16.11 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлд хамаарахгүй байхаас гадна мөрдөн байцаалтын шатанд уг бичлэгийг хуульд заасны дагуу хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлсийг хамгаалахад ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.
Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенци болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай субьекттэй, гэмт этгээд нь хувьдаа болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн адил өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3-т төрийн албан тушаалын ангилал, төрлийг тус тус тодорхойлсон ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар цагдаагийн байгууллагын офицер, ахлагч нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн тасагт сургагч ахлагч, цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах болон албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглох,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, албан тушаалын тдорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах, албан тушаалын бүрэн эрхээ урвуулах ашиглахгүй байх” талаар төрийн албан хаагч болон нийтийн албан тушаалтны ажил үүргээ гүйцэтгэх явцдаа баримтлах үндсэн зарчим, нийтлэг үүрэг, хориглох зүйлсийг дээрх хуулиудад баталгаажуулсан.
Шүүгдэгч Ц.******* нь нийтийн албан тушаалтан буюу Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа дээрх хууль тогтоомжид заасан баримталбал зохих хэм хэмжээг зөрчиж, гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан байсан шинэс модыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг -140 постоор саадгүй нэвтрүүлсний хариуд мөнгө өгөхийг шаардаж өөрийн тоот дансыг модны эзэн А.******* луу мессежээр илгээж, улмаар 500.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч А.******* нь гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан мод тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг -140 постоор саадгүй нэвтрүүлэх зорилгоор замын цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан Ц.*******тай утсаар холбогдон хувийн харилцаа үүсгэж улмаар гэрч Д.гийн банк дахь бусдын дансаар дамжуулан Ц.*******ы банк дахь дугаарын данс руу 500.000 шилжүүлж, хахууль өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Цагдаагийн алба хаагчийн зүгээс мөнгө шаардсан болох нь шүүгдэгч А.*******, гэрч нарын мэдүүлгээс гадна 2 жолоочийг өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл саатуулсан нөхцөл байдал болон харилцаж бичсэн мессеж (бичвэр), дүрс бичлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэв.
Дээрх хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэхэд шүүгдэгч Ц.*******ы өмгөөлөгч нарын гаргасан “хахууль өгөхийг шаардсан нь нотлогдохгүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, нийгмийн хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг шүүгдэгчээс албадан гаргуулах албадлагын арга хэмжээг авах талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.******* нь авилга авсан 500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд байршуулсныг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч Ц.*******, А.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч Ц.*******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлээгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба энэ гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд,
Шүүгдэгч А.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба энэ гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд тус тус хамаарч байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах”,
Шүүгдэгч Ц.*******ы өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлж нөхцөл байдлыг андуурсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Зүйлчлэл дээр маргасныг гэм буруу дээр маргасан гэж үзэхгүй. ******* нь 500.000 төгрөг өгсөн авснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн аж ахуй эрхэлдэг, бага насны 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийн аль тохирох хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэх эсвэл 10.000.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.
Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900033401 дансанд байршуулсныг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал (сахарын өвчтэй) зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүхээс шүүгдэгч А.*******т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал (бага насны 3 хүүхэдтэй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад заасан үүргийг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэлээ.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн,
-Шүүгдэгч ******* овгийн ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ы нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.*******д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар А.*******ын тэнссэн хугацаанд “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх нь прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг А.*******т мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, А.*******т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Ц.*******, А.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.*******ы Төрийн банкны (100900033401) дугаартай дансанд байршуулсан 500.000 (таван зуун мянган) төгрөгийг улсын орлогод оруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.*******, А.******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА