| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03610/И |
| Дугаар | 183/ШШ2022/00227 |
| Огноо | 2022-01-31 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2022/00227
| 2022 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 183/ШШ2022/00227 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо** хотхон, * дугаар байрны * тоот хаягт байрлах Ш овогтой А.Ч/РД:НВ*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *дугаар гудамж * тоот хаягт оршин суух Б овогт Ш.Г /РД:АБ/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо * дугаар гудамж * тоот хаягт байрлах Д.Э /РД:ШД81083118/ нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч А.Ч,
хариуцагч Ш.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ч миний бие нь Байгаль орчин аялал зуучлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зөвшөөрлөөр ******** дугаар бүхий гэрчилгээтэй, газар ашиглах эрхтэй, Хан-Уул дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт Арцатын амны ****** гудамжны **** тоот хаягт байх 0,7 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар зөвшөөрлөө аваад байгаа билээ. Уг газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулах барилга, газрын сайжруулалтын ажил эхлэх гэтэл хариуцагч этгээд Ш.Г болон Д.Э гэх 2 иргэн тусдаа айл газар эзэмших гэрчилгээгүй боловч миний эзэмшлийн газар дээр Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тус тусын гэрийг барин амьдарч байна. миний бие тухайн газарт аялалын зориулалт бүхий барилга байгууламж барихад төлөвлөсөн байсан ба одоогоор тухайн газартаа амьдардаггүй. Би хариуцагч Ш.Г, Д.Э нартай уулзаж миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтайгаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга болон дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий этгээдүүдэд хандахад Ш.Г болон Д.Э нарт газар чөлөөлөх тухай шаардлагыг тавьсан боловч үл тоон биелүүлээгүй, миний эзэмшлийн газарт амьдарсаар байна. Цагдаагийн 2 дугаар хэлтэст уг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан миний гомдлыг зөрчлийн шинжгүй гэж үзэн татгалзан шийдвэрлэснийг А.Ч миний бие эс зөвшөөрч байгаа билээ. Мөн миний бие энэ намар тухайн газартаа аялал зуучлалын зориулалттай барилгын ажлыг эхлүүлэхээр хамтрагч байгууллагатай төлөвлөсөн ажлууд хүлээгдэж санхүүгийн асуудалд ороод байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хууль ёсны эрхийг хангаж Хан-Уул дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт Арцатын амны ****** гудамжны **** тоот хаягт байх ****** нэгж талбарын дугаартай, Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтын 0,7 га газрыг Ш.Г болон Д.Э нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Уг газарт анх Багануураас ирсэн ах Санжаагийн буусан байсан нь үнэн, энэ хүмүүс дураараа буучихаад нүүхгүй байгаа юм гэв.
Хариуцагч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Намйаг энэ газар Хан-Уул дүүргийн ** хорооны ажилтан Л гэдэг эгч буулгасан бөгөөд анх 2012 онд буусан. Анх энд буухад Санжаа гэдэг айл хүүгийнхтэйгээ байсан. Хорооны ажилтан чи өөрөө хөөцөлдөөд бичиг баримтыг нь ав гэж хэлсэн бөгөөд би холбогдох байгууллагад газар эзэмших зөвшөөрөл авахаар удаа хандсаар байтал төрийн байгууллага асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өдийг хүртэл хохироосон. Албан ёсоор хариу өгсөн зүйл байхгүй. Тог цахилгааны асуудлаа ч шийдээгүй бөгөөд одоо хөөцөлдөж байгаа. Д.Э гэдэг хүнийг бараг танихгүй бөгөөд сүүлд ирж буусан гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2020.07.06-ны өдөр Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, яармагийн * дугаар буудал, амын урд талд тэс петролиум колонкийн урд задгай хашаанд нүүж буусан, эзэнтэй эзэнгүй мэдэгдэхгүй байхаар нь тэр газар нь хогоор дүүрсэн, барилгын хог хүнд механизм машины хог, шарилаар дүүрсэн байсан. би түүнийг бүгдийг нь шатааж, хүүхдийнхээ найз, нөхөд, дүү нараас тусламж гуйгаад цэвэрлэсэн. Гэтэл хогны машин авахгүй, задгай хог ачихгүй гэсэн тул би захаас 40 ширхэг шуудай авч, барилгын машинд ачаад 150 000 төгрөгийн хөлсийг тохирч, задгай хашааг барилгаас түлээний мод 100 000 төгрөгөөр аваад портер хөлсөлж, 20 000 төгрөгт авч, хашааг бөглөсөн. Гэтэл 1 хоногийн дараа буюу 8 сард н.Чойжамц гэх нэгэн иргэн намайг ажилдаа явсан хойгуур манай эхнэр хүүхдийг миний хашаа, эндээс хурдан нүү, хүний хашаанд дураараа буусан байх юм.Би энэ газрын эзэн гэж хэлж, хөөсөн байсан. төд удалгүй дахиад ирсэн ба би байж таарсан учир уулзахад би энэ газраа зарсан гэж тайлбарласан. Би олон хүүхэдтэй, хаачих вэ гэхэд, надад хамаагүй, үгүй бол шүүхэд өгнө гэж хэлсэн. Өвлийн хүйтэнд би хаашаа нүүх вэ дээ гэжээ.
Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2020.04.27-ны өдрийн газрын гэрчилгээ, газрын кадастрын зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ч хариуцагч Ш.Г, Д.Э нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн * дүгээр хороо Арцатын ****** гудамж **** тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий ашиглах эрхтэй газраа чөлөөлүүлэхээр шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Ш.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж, татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа уг газарт анх буухад хоосон газар байсан бөгөөд холбогдох байгууллагад газар эзэмших зөвшөөрөл авахаар удаа дараа холбогдох байгууллагад хандсаар байтал төрийн байгууллага асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өдийг хүртэл хохироосон гэх тайлбарыг гаргаж, хариуцагч Д.Э нь ...2020.07.06-ны өдөр уг газарт нүүж буусан бөгөөд уг газар нь хогоор дүүрсэн газар байсан бөгөөд 40 шуудай авч хогийг нь цэвэрлэж, портер хөлсөлж, цэвэрлэж буусан. Манайх олон хүүхэдтэй болохоох хүмүүс буулгах дургүй байдаг гэх тайлбар гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэн А.Чад Хан-Уул дүүргийн *дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулын Дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 700 м.кв газрыг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн ** хороо, Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй 700 м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр, буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар гэрчилгээ олгожээ./хх-ийн7-9/
Хариуцагч Ш.Г маргаан бүхий газарт 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, холбогдох байгууллагад гомдол гаргасан ч асуудлыг шийдвэрлээгүй гэх тайлбар гаргах хэдий ч энэ талаарх хэрэгт авагдсан баримтгүйн дээр, хариуцагч Д.Э нь маргаан бүхий газарт зөвшөөрөлгүй бууж, амьдарч байгаа асуудлаар маргаагүй байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч А.Ч нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т зааснаар дээрх Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газарт 700 м.кв газрыг 2020 оны 04 сарын 27-ны өдрийн *****дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу ашиглах эрхээ баталгаажуулсан байх тул уг газрыг ашиглах эрхтэй этгээд мөн байна.
Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших гэснээр нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Ш.Г, Д.Э нарын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хариуцагч Д.Э 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тус шүүх хуралдааныг түүний эзгүйд хийх боломжтой талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцэж байх тул түүний эзгүйд шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1****** зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Чын ашиглах эрхийн гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ****** гудамж **** тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ш.Г, Д.Э нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Чаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гоос улсын тэмдэгтийн хураамжинд 35 100 төгрөгийг, хариуцагч Д.Эоос улсын тэмдэгтийн хураамжинд 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Чад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ