| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2024/0300/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/298 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт ын нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Иргэний Нисэхийн Үндэсний төвийн аймаг дахь салбар, нисэх буудлын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр өөрийн болон ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар авсан, арилжааны банканд хүргүүлсэн цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэж өөрийн Голомт, Хаан банкны дансаар 481500 төгрөгийг дамжуулан авч өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан, нягтлан бодогч *******той бүлэглэн 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар буцааж авсан, арилжааны банканд хүргүүлэх зорилгоор зөрүүтэй үйлдсэн цалингийн жагсаалтын талаарх санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурж *******ийн данс руу 25458998 төгрөгийг, нярав ын данс руу 3391000 төгрөгийг, жолооч ын данс руу 2230000 төгрөгийг тус тус шилжүүлэн бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, аймгийн Нисэх буудлын төсөвт нийт 49561498 төгрөгийн хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч ******* нь Иргэний Нисэхийн Үндэсний төвийн аймаг дахь салбар, нисэх буудлын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус нисэх буудлын дарга *******тай бүлэглэн 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр дарга *******ын болон ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар авсан, арилжааны банканд хүргүүлсэн цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэж *******ын Голомт, Хаан банкны дансаар 481500 төгрөгийг дамжуулан авахад дэмжлэг үзүүлсэн, мөн 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар буцааж авсан, арилжааны банканд хүргүүлэх цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэж санхүүгийн баримтад дарга *******аар нэгдүгээр гарын үсэг зуруулж 25458998 төгрөгийг өөрийн данс руу, 3391000 төгрөгийг нярав ын данс руу, 2230000 төгрөгийг жолооч ын данс руу тус тус шилжүүлж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгон аймаг дахь Нисэх буудлын төсөвт нийт 49561498 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2019 онд аудитын шалгалтаар хийгдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч төлбөрийг бүрэн барагдуулсан. Шалгалтын явцад мэдүүлэг өгсөн. Акттай холбоотой алдаа дутагдал гарсныг ухамсарлаж хүлээн зөвшөөрч, гэм буруугаа зөвшөөрч байгаа” гэв.
Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Энэ асуудал намайг ажилд орохоос өмнө болсон байсан. Энэ тухай аудитын шалгалтаар илэрсэн байсан бөгөөд тухайн зардлыг ихэвчлэн томилолтын зардал, бараа материалаас гаргаж авсан байдаг юм байна лээ. Яг энэ талаар бол аудит хийсэн хүн нь маш тодорхой хэлэх байх. Учир нь тэр хүн шалгалтыг явуулсан болохоор би бол 40 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг л сонсож байсан. Энэ мөнгийг Төрийн аудитын данс руу төлчихсөн гэж байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй учир нь манай байгууллагад одоогоор хохирол учирсан зүйл байхгүй тухайн үедээ учруулсан хохирлоо Төрийн аудитад бүрэн төлөөд барагдуулчихсан гэж аудитаас ч хэлсэн. ******* нягтлан бодогч ч хэлсэн. Манай санхүүгийн төлбөр тооцоонд одоогоор ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал),
2.2. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын А/12 тоот тушаалаар батлагдсан 2022 онд хийж гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний дагуу Үндэсний аудитын газраас баталсан нэгдсэн удирдамжийн дагуу "Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг"-т аудит хийх ажлын хүрээнд Иргэний нисэхийн харьяа аймгийн Нисэх буудлын 2019-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын /аудитын/ хүрээнд нийтдээ 669,9 сая төгрөгийн алдаа зөрчил илэрч 54,6 сая төгрөгийн төлбөрийн акт, 369,2 сая төгрөгийн албан шаардлага, 246,1 сая төгрөгийн зөвлөмжийг тус газарт хүргүүлж байсан удаатай. Шалгалтаар хэд хэдэн зөрчил санхүүгийн тайлан болон гүйцэтгэлээс илэрч байсан. Гүйцэтгэлийн аудитын хүрээнд:
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тоот төлбөрийн актаар байгууллагын дарга *******тай холбоотой 481500 төгрөгийн акт тавигдсан. Энэ акт нь томилолтоор ажилласан албан хаагчдын мөнгийг олгохдоо байгууллагын санхүүгийн баримт дээр тухайн хүнтэй холбоотой байх боловч мөнгө шилжүүлэхээр банк руу жагсаалтыг явуулахдаа ******* болон нягтлан бодогч ******* өөр бусад хүмүүсийн дансаар дамжуулан гаргуулан авч байсан асуудал гарч байсан зэрэг дарга, нягтлан бодогч нартай холбоотой 15 заалт бүхий алдаа зөрчил гарсан. Энэ талаарх баримт нь байгаа. 2022.07.07-ны өдрийн 96/ тоот төлбөрийн актаар байгууллагын нягтлан бодогч *******той холбоотой 25458998 төгрөгийн акт тавигдсан. Уг актыг 19 заалт бүхий зөрчилтэй холбоотой тавигдаж байсан. Энэ талаарх баримт нь байгаа.
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 97/А2160424 тоот төлбөрийн актаар байгууллагын нярав тай холбоотой 3391000 төгрөгийн акт тавигдсан. Уг актыг 4 заалт бүхий зөрчилтэй холбоотой тавигдаж байсан. Энэ талаарх баримт нь байгаа.
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98/ тоот төлбөрийн актаар байгууллагын жолооч тай холбоотой 2230000 төгрөгийн акт тавигдсан. Уг актыг 5 заалт бүхий зөрчилтэй холбоотой тавигдаж байсан. Энэ талаарх баримт нь байгаа.
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 99/ тоот төлбөрийн актаар нягтлан бодогч *******оор төлбөр төлүүлэх акт тавьсан. Энэ нь актаар тус байгууллагын ажилтан , нар нь Улаанбаатар хотод 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын -ны хооронд сургалтад хамрагдсан хугацааны томилолтын мөнгийг олгохоор байгууллагын санхүүгийн баримтад тусгагдсан болов ч уг 2 иргэнд олгоогүй байсан 5,107,500 төгрөгийг буцаан олгох актаар иргэдэд нь төлүүлж байсан. Энэ талаарх баримт нь байгаа. Мөн зөрчил арилгах албан шаардлага тавигдаж байсан удаатай. Үүнд:
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан шаардлагаар 105448700 төгрөгийн дүнтэй галын хор худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгжээс галын хор авсан. Мөн нүүрс, барилгын материал худалдан авсан, худалдан авахаар баримт бүрдүүлэн төлбөрийг шилжүүлэн тухайн байгууллагуудаас нь мөнгийг нь бэлнээр нь гаргуулан авч, биеийн тамирын хувцас авсан, нисэх буудлын 65, Булган нисэх буудлын 60 жилийн ойн арга хэмжээнд ажилчдад бэлэг дурсгалын зүйл авсан гэх тайлбараар зарцуулсан байгаа. Аж ахуй нэгжээр ариутгал хийлгэх гэрээ байгуулсан боловч хэчнээн м.кв талбайд хэдэн удаа ариутгал хийснийг нотлох анхан шатны баримтгүй, өвлийн улиралд байгууллагын 2 тээврийн хэрэгслийг 3 сарын хугацаатай дулаан гараашинд байрлуулахаар гэрээ хийсэн боловч ямар машин, хэдий хугацаанд байрлуулсан нь тодорхой бус, 2021 онд агаарын хөөрч буух зурвасын тэмдэг, тэмдэглэгээ нийлүүлэх ажлын гэрээнд тусгагдсаны дагуу чанартай материал нийлүүлээгүй. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88/ дугаартай албан шаардлагаар 195895000 төгрөгийн дүнтэй холбоотой байгууллагын хэрэгцээнд шаардлагатай нунтаг болон бүхэл нүүрсийг худалдан авахдаа уурхайгаас хэчнээн тонн нүүрс худалдан авсантай холбоотой нотлох пүүний /хэмжээ/ бичиг байхгүй, өдөрт хэчнээн тонны нүүрс зарцуулсан тодорхой бус зэрэг.
-2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89/А2160424 дугаартай албан шаардлагаар 67,8200 төгрөгийн дүнтэй холбоотой байгууллагын хэрэгцээнд ажил гүйцэтгүүлэхээр шатахууны талон олгосон боловч хийж гүйцэтгэсэн ажлын тайлангүй, Булган сумын нисэх буудлын авто машин болон нөөцөөр ашиглах моторт болон авто машинд зарцуулсан шатахууны тооцоо бодолт, замын хуудсанд Булган суманд ажилласныг нотлох анхан шатны баримтын бүрдэл байхгүй зэрэгт тавигдаж байсан. Эдгээр асуудлуудтай холбоотой төлбөрийн актууд, албан шаардлагууд байгаа..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117- дахь тал),
2.3. Иргэн ын эзэмшлийн Голомт банкны *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн “...Үзлэгээр аймаг дахь Төрийн аудитын газрын 2022.07.07-ны өдрийн 98/ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар 2230000 төгрөгийн акт тавигдаж тус актын мөнгөн дүн нь *** дугаарын дансанд шилжсэн гэх тул хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа эсэхийг тогтоох зорилгоор хавтаст хэргийн 2-р хавтаст авагдсан дансны хуулганаас ын ын *** тоот Голомт банкны дансны хуулганд үзлэг хийхэд тус дансанд орсон мөнгөн дүн аудитын актаар тогтоогдсон цаг хугацаа мөнгөн дүнтэй тохирч байсныг үзлэг хийж тэмдэглэлд хавсаргахаар тогтов. Үзлэгээр нийт 4 хуудсыг 2-р хавтаснаас хуулбарлаж үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов..." гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал),
2.4. Шүүгдэгч *******ын эзэмшлийн Голомт банкны *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн “ аймаг дахь Төрийн аудитын газрын 2022.07.07-ны өдрийн 95/А2160424 дугаартай төлбөр барагдуулах тухай актаар ,481,500 төгрөгийн акт тавигдаж тус актын мөнгөн дүн нь *** дугаарын дансанд шилжсэн гэх тул хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа эсэхийг тогтоох зорилгоор хавтаст хэргийн 2-р хавтаст авагдсан дансны хуулганаас *******гийн *******ын *** тоот Голомт банкны дансны хуулганд үзлэг хийхэд тус дансанд орсон мөнгөн дүн аудитын актаар тогтоогдсон цаг хугацаа мөнгөн дүнтэй тохирч байсныг үзлэг хийж тэмдэглэлд хавсаргахаар тогтов. Үзлэгээр нийт 9 хуудсыг 2 дугаар хавтаснаас хуулбарлаж үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов..." гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал),
2.5. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний мэдэхээр бол *** тоот данс миний өөрийн Хаан банканд эзэмшдэг данс байна. Харин *** тоот данс бол аймгийн Нисэх буудлын нягтлан бодогч эмэгтэй *******ийн данс байна. Тухайн 4 сая төгрөгийн тухайд гэвэл байгууллагын гараашны засвар хийх үед гэрлийн утас, хар цаас гэх мэт зүйл авч байсан. Тэгээд тэр мөнгийг над руу шилжүүлснийг би бэлнээр аваад нягтлан бодогч *******ийн данс руу шилжүүлсэн. ******* нягтлан бодогч тус мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. Тэр мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй. Тухайн үед хар цаас, гэрлийн утсыг гэрээгүй газраас аваад тэр газарт нь аваачиж өгсөн байх. Яг тэр мөнгөний талаар бол нягтлан бодогч ******* сайн мэднэ. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын данснаас миний *** тоот данс руу 256000 төгрөг орсон. Тус мөнгө нь надад томилолт гэж орсон бөгөөд би томилолтоор яваагүй байхад энэ мөнгө орсон. Ингээд энэ мөнгийг би хувьдаа зарцуулаагүй, тухайн үед баяр ёслолын үйл ажиллагаанд юм аваад таарсан байх, нягтлангийн хэлснээр л зарцуулсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний *** тоот данс руу 834000 төгрөг орсон. Энэ мөн л томилолтын зардлаас гаргасан мөнгө бөгөөд шинэ жилийн үйл ажиллагааны зүйл авахад зарцуулсан. Би тухайн үед томилолтоор яваагүй. Мөн л нягтлан бодогч юу авч ир гэсэн түүнийг л авч ирсэн байх. Би хувьдаа бол зарцуулаагүй. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний *** тоот данс руу 1380000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг мөн л томилолтоос л гаргасан зардал. Би мөн л томилолтоор яваагүй, нягтлан бодогч юм авч ир гэсний дагуу л юм авсан байх, хувьдаа л зарцуулаагүй. 2020 оны 10 дугаар сарын 13-нд галын хорны үнэ гээд 2250000 төгрөг шилжүүлсэн. гэж компанид дугуй байхгүй байхаар нь Тайван бак ХХК-аас дугуй авсан тул руу орсон мөнгөнөөс 1900000 төгрөгийг аваад дугуй авсан компанидаа өгсөн. Тухайн үед манайх " " ХХК-тай гэрээтэй учраас тэр компани руу мөнгөө шилжүүлсэн байсан. Энэ үлдэгдэл 921000 төгрөгийн тухайд гэвэл би нягтлан бодогч *******т бэлнээр өгсөн болохоор тэр хүн л энэ мөнгийг яасан болохыг мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал),
2.6. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед миний данс руу 3800000 төгрөг орсон энэ мөнгийг нягтлан бодогч бэлнээр аваад ир гэхээр нь би бэлнээр гаргуулж аваад нягтлан бодогч *******т аваачиж өгсөн. Нягтлан бодогч тухайн мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй, бараа материал, ажилчдын шагнал урамшуулалд л зарцуулсан байх гэж бодож байна. нь барилгын материал зардаг хүн одоо аймагт байдаггүй Улаанбаатар хот руу шилжсэн. Манайх тэдний компаниас барилгын материал шаардлагатай үед авдаг байсан. Би үлдэгдэл 275000 төгрөгийг юунд зарцуулсныг санахгүй байна. Аудитын надад акт тогтоож би төлчихсөн. Би юунд зарцуулж явснаа мэдэхгүй байсан бөгөөд өмнөх мөнгөн дүнтэй нийлүүлээд аймаг дахь Төрийн аудитад би 3 сая төгрөгийн төлбөр төлсөн. Өмнөх мөнгөн дүнг гэхдээ би аваад бас л нягтлан бодогч *******т өгсөн. Зарим мөнгөнд НӨАТ суутгагдаад үлдсэнийг нь өгсөн байж магадгүй. Уг нь би энэ мөнгийг хувьдаа бол зарцуулаагүй яг юунд зарцуулснаа тайлбарлаж мэдэхгүй байгаад байна л даа би аудитад ч гэсэн үүнийг тайлбарлаж чадаагүй болохоор энэ төлбөр болон дээрх 275000 төгрөг гэх мэтээр яг АТМ-ээс авч бэлнээр нягтлан бодогчид өгөөгүй мөнгөө өөрөө төлж барагдуулсан. Үүнийг тодруулбал: 256000 төгрөг миний данс руу орсноос 223000 төгрөгийг бэлнээр авч нягтланд төлж үлдэгдэл 33000 төгрөг, 2019.12.17-нд орсон 834,000 төгрөгөөс 660000 төгрөгийг нягтлан бодогч *******т бэлнээр авч өгөөд үлдэгдэл 174000 төгрөг ингээд дээрх 921000 төгрөг, 275000 төгрөг нийлээд намайг өөртөө 1403000 төгрөг зарцуулсан гэж үзсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ яг үүнийг би бүгдийг нь өөртөө ч зарцуулаагүй, би юунд зарцуулснаа л санахгүй байгаа юм. Ер нь бол би 3 сая гаруй төгрөгийн төлбөрийг аудитад төлсөн байгаа..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал),
2.7. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Надад тогтоосон актыг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн мөнгийг авч ашиглаагүй, энэ мөнгийг дарга *******, нягтлан бодогч ******* нар авсан болохоор тэр хүмүүс хүлээн зөвшөөрч миний нэрээр аймаг дахь Төрийн аудитын дансанд төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа. 2019 оны 07 дугаар сарын 16-нд Голомт банк руу 3463000 төгрөгийг шилжүүлсэн байгууллагын санхүүгийн баримтад нотлох анхан шатны баримтгүй, банкны жагсаалтаар ын Голомт банкны *** тоот дансанд 550000 төгрөг шилжүүлсэн гэх асуудалд миний данс руу 550000 төгрөг орсон нь үнэн. Тухайн мөнгө 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр миний данс руу орж би яг тэр дүнгээр бэлнээр гаргаж аваад дарга *******д аваачиж өгч байсан.
2019 оны 11 дүгээр сарын 13-нд Голомт банк руу 1200000 төгрөгийн томилолтын мөнгө шилжүүлсэн байгууллагын санхүүгийн баримт, банканд хүргүүлсэн жагсаалт зөрүүтэй 440000 төгрөгийн асуудлын тухайд яг энэ өдөр миний данс руу орж би мөн л бэлнээр гаргаж аваад дарга *******, нягтлан бодогч ******* нарын аль нэгэнд нь аваачиж өгсөн би яг хэнд өгснөө бол санахгүй байна.
2019 оны 11 дүгээр сарын 25-нд Голомт банк руу 00000 төгрөгийн томилолтын мөнгө шилжүүлсэн байгууллагын санхүүгийн баримтад томилолтоор ажилласныг нотлох анхан шатны баримтгүй, банкны жагсаалтаар 600000 төгрөг гэдэг асуудлын тухайд мөн л миний данс руу орсон. Энэ үед цалин болон томилолтын урьдчилгаа цуг ороод би маргааш нь бэлнээр гаргаад дарга, нягтлан хоёрын аль нэгэнд л аваачиж өгсөн.
2020 оны 7 дугаар сарын 17-ны 2007-201-0030 тоот төлбөрийн даалгавраар 1,560,000 төгрөгийн ажилчдын томилолтын мөнгө шилжүүлсэн, банкин дахь жагсаалтад ын Голомт банкны *** тоот дансанд 600.0 мянган төгрөг, байгууллагын санхүүгийн баримтад нягтлан бодогчийг томилолтоор ажилласныг нотлох баримтгүй энэ мөнгө бас л миний данс руу ороод би бэлнээр аваачиж өгсөн байгаа. Энэ мөнгийг 2020 оны 07 дугаар сарын -ны өдөр АТМ-ээс бэлнээр аваад аваачиж өгсөн. Бас яг хэнд өгснөө санахгүй байна.
2020 оны 7 дугаар сарын 27-ны 2007-201-0050 тоот төлбөрийн даалгавраар 1080.0 мянган төгрөгийн ажилчдын томилолтын мөнгө шилжүүлсэн, банкин дахь жагсаалтад ын Голомт банкны *** тоот дансанд 240.0 мянган төгрөг, байгууллагын санхүүгийн баримтад нягтлан бодогчийг томилолтоор ажилласныг нотлох баримтгүй нийт 3230000 төгрөгийн акт тогтоогдсон. Энэ өдөр цалин, томилолт ороод би бэлнээр 580000 төгрөгийн зарлага гаргаж түүнээс 240,000 төгрөгийг нь дарга, нягтлан бодогч хоёрын аль нэгэнд л өгсөн. Би хувьдаа бол энэ мөнгийг огт зарцуулаагүй, бүгдийг нь дарга ******* болон нягтлан бодогч ******* нарт хүргэж өгсөн. Би хувьдаа бол зарцуулаагүй. Би данснаасаа бэлнээр тэр даруйд нь аваад өрөөнд нь оруулаад өгдөг байсан. Дансны хуулга л нотлох байх даа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал),
2.8. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Энэ талаар өмнө нь аймаг дахь Төрийн аудитаас асууж байсан. Би дансны хуулгаа гаргаж өгөөд тайлбар бичиж өгч байсан. Голомт банкны *** тоот данс бол миний өөрийн эзэмшдэг данс байна. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр томилолт гэсэн утгаар 500000 төгрөг аймгийн Нисэх буудлаас орсон. Тухайн мөнгийг орсон даруйд нягтлан бодогч ******* намайг чиний данс руу чинь мөнгө орсон, чи надад түүнийг бэлнээр гаргаж авч ирж өг гэхээр нь би 2020 оны 07 дугаар сарын -ны өдөр 300000 төгрөг 200000 төгрөг нийт 500000 төгрөгийг АТМ ашиглаж бэлнээр гаргаж аваад нягтлан бодогч *******т хүргэж өгсөн. Би жолооч байхдаа бол томилолтоор явдаг л байсан. Гэхдээ 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бол томилолтоор яваагүй, яг наадмын дараа ажил эхэлсэн өдөр байгаа учраас яваагүй гэдгээ мэдэж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал),
2.9. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2010 оноос хойш аймгийн олон нисэх буудалд харуул, аэродром ажилтан, галын бүлгэмд галын мэргэжилтнээр тус тус ажиллаж байна. аймгийн нисэх буудлын дарга *******ыг бол байгууллагын дарга байсан гэдгээр танина, нягтлан бодогч ******* нь миний төрсөн эгч байгаа юм. Би таны үзүүлж байгаа дансны хуулгыг харж байна. 350000 төгрөгийг нярав байсан руу шилжүүлсэн байна. Үлдсэн мөнгийг нь юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Надаас энэ талаар аймгийн Төрийн аудитаас залгаж энэ мөнгийг авсан уу гэж асуусан би аваагүй гэдгээ л хэлсэн. Би 2020 оны 07 дугаар сарын 27, 28-ны үед бол томилолтоор яваагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал),
2.10. аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 95/А2160424 дугаартай “Дээрх зөрчилтэй холбоотой 481500 төгрөгийг Нисэх буудлын даргаар ажиллаж байсан *******аар төлүүлэн бусад нэр зааж ангилагдаагүй орлогын Төрийн сангийн *** тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлүүлэх” гэсэн, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 96/ дугаартай “Дээрх зөрчилтэй холбогдуулан 25458998 төгрөгийг Нисэх буудлын нягтлан бодогчоор ажиллаж байсан *******оор 20351498 төгрөгийг төлүүлэн бусад нэр зааж ангилагдаагүй орлогын Төрийн сангийн ***, *******оор 5,107,500 төгрөгийг төлүүлэн Нисэх буудлын Голомт банкны *** тоот дансанд төлүүлэх” гэсэн, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 97/ дугаартай “Дээрх зөрчилтэй холбоотой 339100 төгрөгийг аар төлүүлэн бусад нэр зааж ангилагдаагүй орлогын төрийн сангийн дансанд төлүүлэх” гэсэн, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98/ дугаартай “Дээрх зөрчилтэй холбоотой 2230000 төгрөгийг аар төлүүлэн бусад нэр зааж ангилагдаагүй орлогын төрийн сангийн дансанд төлүүлэх” гэсэн, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 99/ дугаартай “Дээрх зөрчилтэй холбоотой 5,107,500 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны дотор А., Б. нарт буцаан олгох” гэсэн төлбөр барагдуулах актууд (1 дүгээр хавтаст хэргийн 93-115 дахь тал),
2.11. аймаг дахь Төрийн аудитын газраас аймаг дахь нисэх буудлын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 103-111 дэх тал),
2.12. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5/74 дугаартай *******ыг аймаг дахь нисэх буудлын даргаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал),
2.13. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяа аймаг дахь Нисэх буудлын даргын ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 241-244 дэх тал),
2.14. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай *******ийг аймаг дахь Нисэх буудлын нягтлан бодогчоор томилсон тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 245 дахь тал),
2.15. Нисэх буудлын нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 247-250 дахь тал),
2.16. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна, сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Асууж тодруулах зүйл байхгүй. ...Би тус актыг хүлээн зөвшөөрч бүрэн төлөөд барагдуулсан. 2019-2021 оны хугацаанд нийт 3 жилийн хугацаанд ,4 сая төгрөгийн акт тогтоосон. Тухайн үед би өөртөө хувьдаа эд хөрөнгө болгочихсон зүйл байхгүй, яг юунд зарцуулснаа бол тодорхой санахгүй байна. Би бөөн дүнгээр сая төгрөг аваагүй, 7 хоног, сар, улирал, жил гээд нийлээд л энэ мөнгөн дүн тийм болохоор би нарийн тодорхой санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал),
2.17. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Миний хувьд энэ мөнгийг авсан үнэн. Гэхдээ түүнийг өөртөө бол огт ашиглаагүй, Улаанбаатар хот өөр газраас хүмүүс ирэхээр ******* буудлын мөнгө гаргаад ир гэдэг байсан. Тэгээд байгууллагын төсвөөс гарахгүй өөр хаанаас гарах вэ. Тэгээд гаргаад буудлын тооцоо, хоолны зардал гэх мэтчилэн гаргаад томилолтоор ирсэн хүмүүс болон бусад хүмүүст зарцуулдаг байсан. Би өөрөө энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй. Ганц томилолтоор ирсэн хүмүүс гэлтгүй байгууллагын ойн тэмдэглэлт өдөр, уралдаан тэмцээний зардал гэх мэтчилэн зүйлд л зарцуулдаг байсан. Би өөрт холбогдох аудитын актаар тогтоогдсон мөнгийг тэтгэвэрт гарч урамшуулал аваад бүгдийг нь төлчихсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тоот төлбөрийн актаар байгууллагын дарга *******тай холбоотой 481500 төгрөгийн акт тавигдсан. Энэ акт нь томилолтоор ажилласан албан хаагчдын мөнгийг олгохдоо байгууллагын санхүүгийн баримт дээр тухайн хүнтэй холбоотой байх боловч мөнгө шилжүүлэхээр банк руу жагсаалтыг явуулахдаа ******* болон нягтлан бодогч өөр бусад хүмүүсийн дансаар дамжуулан гаргуулан авч байсан асуудал гарч байсан зэрэг дарга, нягтлан бодогч нартай холбоотой 15 заалт бүхий алдаа зөрчил гарсан. 2022.07.07-ны өдрийн 96/ тоот төлбөрийн актаар байгууллагын нягтлан бодогч *******той холбоотой 25458998 төгрөгийн акт тавигдсан. 97/А2160424 тоот төлбөрийн актаар байгууллагын нярав тай холбоотой 3391000 төгрөгийн акт тавигдсан. 98/ тоот төлбөрийн актаар байгууллагын жолооч тай холбоотой 2230000 төгрөгийн акт тавигдсан. 99/ тоот төлбөрийн актаар нягтлан бодогч *******оор төлбөр төлүүлэх акт тавьсан. Энэ нь актаар тус байгууллагын ажилтан , нар нь Улаанбаатар хотод 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын -ны хооронд сургалтад хамрагдсан хугацааны томилолтын мөнгийг олгохоор байгууллагын санхүүгийн баримтад тусгагдсан боловч уг 2 иргэнд олгоогүй байсан. 5107500 төгрөгийг буцаан олгох актаар иргэдэд нь төлүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117- дахь тал),
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд тэр мөнгийг над руу шилжүүлснийг би бэлнээр аваад нягтлан бодогч *******ийн данс руу шилжүүлсэн. ******* нягтлан бодогч тус мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. Тэр мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй. Тухайн үед хар цаас, гэрлийн утсыг гэрээгүй газраас аваад тэр газарт нь аваачиж өгсөн байх. Яг тэр мөнгөний талаар бол нягтлан бодогч ******* сайн мэднэ. ...Би мөн л томилолтоор яваагүй, нягтлан бодогч юм авч ир гэсний дагуу л юм авсан байх, хувьдаа л зарцуулаагүй. ...Энэ үлдэгдэл 921000 төгрөгийн тухайд гэвэл би нягтлан бодогч *******т бэлнээр өгсөн болохоор тэр хүн л энэ мөнгийг яасан болохыг мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал),
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед миний данс руу 3800000 төгрөг орсон энэ мөнгийг нягтлан бодогч бэлнээр аваад ир гэхээр нь би бэлнээр гаргуулж аваад нягтлан бодогч *******т аваачиж өгсөн. Нягтлан бодогч тухайн мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй, бараа материал, ажилчдын шагнал урамшуулалд л зарцуулсан байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134 дахь тал),
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Надад тогтоосон актыг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн мөнгийг авч ашиглаагүй, энэ мөнгийг дарга *******, нягтлан бодогч ******* нар авсан болохоор тэр хүмүүс хүлээн зөвшөөрч миний нэрээр аймаг дахь Төрийн аудитын дансанд төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал),
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн мөнгийг орсон даруйд нягтлан бодогч ******* намайг чиний данс руу чинь мөнгө орсон, чи надад түүнийг бэлнээр гаргаж авч ирж өг гэхээр нь би 2020 оны 07 дугаар сарын -ны өдөр 300000 төгрөг 200000 төгрөг нийт 500000 төгрөгийг АТМ ашиглаж бэлнээр гаргаж аваад нягтлан бодогч *******т хүргэж өгсөн...." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал),
-Иргэн ын эзэмшлийн Голомт банкны *** тоот, шүүгдэгч *******ын эзэмшлийн Голомт банкны *** тоот дансны хуулганд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 17-, 7 дахь тал),
- аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 95/А2160424, 96/, 97/, 98/, 99/ дугаартай төлбөр барагдуулах актууд (1 дүгээр хавтаст хэргийн 93-115 дахь тал),
-Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус актыг хүлээн зөвшөөрч бүрэн төлөөд барагдуулсан. 2019-2021 оны хугацаанд нийт 3 жилийн хугацаанд ,4 сая төгрөгийн акт тогтоосон. Тухайн үед би өөртөө хувьдаа эд хөрөнгө болгочихсон зүйл байхгүй, яг юунд зарцуулснаа бол тодорхой санахгүй байна....” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал),
-Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрт холбогдох аудитын актаар тогтоогдсон мөнгийг тэтгэвэрт гарч урамшуулал аваад бүгдийг нь төлчихсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Иргэний Нисэхийн Үндэсний төвийн аймаг дахь салбар, нисэх буудлын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр өөрийн болон ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар авсан, арилжааны банканд хүргүүлсэн цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэж өөрийн Голомт, Хаан банкны дансаар 481500 төгрөгийг дамжуулан авч өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан, мөн зөрүүтэй үйлдсэн цалингийн жагсаалтын талаарх санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурснаар нягтлан бодогч ******* нь өөрийнхөө данс руу 25458998 төгрөгийг, нярав ын данс руу 3391000 төгрөгийг, жолооч ын данс руу 2230000 төгрөгийг тус тус шилжүүлсэн,
Шүүгдэгч ******* нь Иргэний Нисэхийн Үндэсний төвийн аймаг дахь салбар, нисэх буудлын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр байгууллагын дарга *******ын болон ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар авсан, цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэж *******ын Голомт, Хаан банкны дансаар 481500 төгрөгийг шилжүүлсэн, мөн санхүүгийн баримтад дарга *******аар нэгдүгээр гарын үсэг зуруулж 25458998 төгрөгийг өөрийн данс руу, 3391000 төгрөгийг нярав ын данс руу, 2230000 төгрөгийг жолооч ын данс руу тус тус шилжүүлж, аймаг дахь Нисэх буудлын төсөвт нийт 49,561,498 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, тэдний өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* аймаг дахь Нисэх буудлын даргаар, шүүгдэгч ******* нь аймаг дахь Нисэх буудлын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байх хугацаандаа буюу 2019-2021 оны хооронд томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр өөрсдийн болон ажилчдын нэр дээр гаргах, бараа материалын мөнгийг ажилчдын болон бусдын дансаар дамжуулан гаргах, цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэх зэргээр байгууллын эд төсвийг захиран зарцуулж, 49561498 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.
4.2. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаардаг бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.
4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан бол Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж хуульчилжээ.
4.4. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3 дахь заалтад “доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус тус хуульчилжээ.
4.5. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5/74 дугаартай тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүгдэгч *******ыг аймаг дахь нисэх буудлын даргаар томилсон (1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал) байх ба шүүгдэгчийн эрхэлж байсан нисэх буудлын даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад заасан албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
4.6. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай тушаалаар *******ийг аймаг дахь Нисэх буудлын нягтлан бодогчоор томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 245 дахь тал),
4.7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .5 дахь хэсэгт “нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүргийг гүйцэтгэнэ.” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч ******* нь мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан ерөнхий нягтлан бодогчийн эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээнэ.
4.8. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг онцлогтой.
4.10. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Иргэний Нисэхийн Үндэсний төвийн аймаг дахь салбар, нисэх буудлын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр өөрийн болон ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар авсан, арилжааны банканд хүргүүлсэн цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэж өөрийн Голомт, Хаан банкны дансаар 481500 төгрөгийг дамжуулан авч зарцуулсан, мөн зөрүүтэй үйлдэгдсэн санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурснаар нягтлан бодогч ******* нь өөрийнхөө данс руу 25458998 төгрөгийг, нярав ын данс руу 3391000 төгрөгийг, жолооч ын данс руу 2,230,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгчийг нисэх буудлын даргын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
4.12. Шүүгдэгч ******* нь нисэх буудлын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2019-2021 онуудад томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр байгууллагын дарга *******ын болон ажилчдын нэр дээр гаргасан, бараа материалын мөнгийг өөрийн дансаар авсан, цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэж гарын үсэг зурсанаар шүүгдэгч ******* Голомт, Хаан банкны дансаар дамжуулан ,481,500 төгрөгийг авсан, мөн санхүүгийн баримтад байгууллагын дарга буюу шүүгдэгч *******аар нэгдүгээр гарын үсэг зуруулж 3,391,000 төгрөгийг нярав ын данс руу, 2,230,000 төгрөгийг жолооч ын данс руу тус тус шилжүүлэх, өөрийнхөө данс руу 25,458,998 төгрөгийг шилжүүлж авах зэргээр шүүгдэгч *******ын байгууллагын даргын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт нь үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлснээс гадна шүүгдэгч *******аар нэгдүгээр гарын үсэг зуруулж, өөрийн данс руу 25,458,998 төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд түүнийг гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь бүлэглэж 2019-2021 оны хооронд томилолтын зардлыг анхан шатны баримтгүйгээр өөрсдийн болон ажилчдын нэр дээр гаргах, бараа материалын мөнгийг ажилчдын болон бусдын дансаар дамжуулан гаргах, цалингийн жагсаалтыг зөрүүтэй үйлдэх зэргээр байгууллын эд төсвийг захиран зарцуулж, өөрсдийнхөө болон бусдын дансанд шилжүүлэх зэргээр 49,561,498 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
4.13 Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор гэмт санаагаа хэрэгжүүлсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.14. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол нийт 49,561,498 төгрөгийг аймаг дахь Төрийн аудитын газрын актын дагуу төрийн сангийн дансанд төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “Энэ мөнгийг Төрийн аудитын данс руу төлчихсөн гэж байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг хохирлыг төлж барагдуулсан бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. (3 дугаар хавтаст хэргийн 41-51 дэх тал),
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 40 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дугаар байрны тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч ******* нь 58 настай, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт, аймгийн *******ант сумын багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. (3 дугаар хавтаст хэргийн 8-38 дахь тал),
2.3. Шүүгдэгч нарын үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.4. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж, талууд мэтгэлцсэн болно.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус хуульчилжээ.
2.6. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, ялын төрлөөс торгох ялыг хасаж хуульчилсан байна.
2.7. Иймээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.
2.9. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******, ******* нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
2.10. Шүүгдэгч *******ын эрхэлсэн ажилгүй гэх, шүүгдэгч *******ийн өндөр насны тэтгэвэрт гэх хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт сануулав.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тэдний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын төсөвт оруулах улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй болно. Учир нь хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой бөгөөд нэгэнт учруулсан хохирлыг төлсөн тул албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн *******, ын нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, ******* нарт тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******, ******* нар нь 49561498 төгрөгийн хохирлыг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК