| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2022/0028/З |
| Дугаар | 110/ШШ2022/0056 |
| Огноо | 2022-10-05 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 110/ШШ2022/0056
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Д.К нэхэмжлэлтэй, Булган сумын Засаг даргад холбогдох, “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Д.К Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 42 дугаар тогтоолын дагуу Д.Күмисжаныг Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Д.К Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх” тухай 42 дугаар тогтоолын дагуу намайг Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Булган сумын Засаг даргаас тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Д.К томилсон 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна гэж үзсэн болно.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Д.Күмисжаныг Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх” тухай 42 дугаар тогтоолын дагуу Д.К Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Булган сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Д.К нэхэмжлэлтэй, Булган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,47.6, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ