Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2022/00165

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 2 өдөр

Дугаар 0/ШШ2022/0065

хот

 

 

 

 

2022 4 2 0/ШШ2022/0065

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, ******* ******* боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ам бүл , эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оны 0 дугаар сарын 2-ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт хот, дүүрэг, 5 дугаар хоро, Дамбадаржаагийн 8-******* тоотод оршин суух, -нд ******* ажилтай, холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 0 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: миний бие 20 онд дүүрэгт ******* сард ажлаар явж байгаад танилцаж хоорондоо утсаар ярьдаг байсан. Тухайн үед эхнэр, хүүхэдгүй, чамтай гэр бүл болвол сайхан амьдарна гэж их сайхан зүйл ярьж, холбоотой байсан. 2020 оны 0 сард манай гэрийхэнтэй танилцаж, бид хамт хотод амьдрахаар болж, тэндээ амьдарч байгаад хүүхэдтэй болсон. Хүүхдээ төрүүлснээс хойш эхнэр, хүүхэдтэй байсан, тэдэнтэйгээ 0 гаруй жил хамт амьдарч байсан талаар надад хэлсэн. Би хүүхэдтэй болсон одоо яах юм бэ гэхэд би эхнэртэйгээ эргэж амьдрахгүй, хүүхэддээ мөнгө төгрөг өгөөд болчихно гэж хэлсэн. Бид дүүргийн 5 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-******* тоотод хамт амьдарч байхад ын эхнэр нь орж ирэээд биднийг хөөж туун, хашаа байшин суллаж өг гэж хэлэхээр нь би аймаг руу дүүгийнх рүүгээ хамт явсан. Бидний охин 2020 оны 2 дугаар сарын 0-ний өдөр ******* дүүрэгт төрсөн. Бид хотод жил гаруй хугацаанд байр түрээслэн амьдарч байсан. эхнэр, хүүхэд рүүгээ явж ирснээс хойш бидний харилцаа утгагүй болж намайг байнга буруутгаж, архи уухаараа эхнэр, хүүхдээ ярьж чамтай амьдрахгүй гэдэг, охин бид хоёрыг тоохгүй, хүйтэн гэрт түлээ нүүрсгүй, хоол ундгүй орхидог, төрсөн үрээ огт боддоггүй. Иймд охин эцэг болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Миний бие тус өдөр болох шүүх хуралдааны тов мэдсэн. аймгийн Уянга суманд ажил хийж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г. нь тэй ******* ажлын талбайд танилцаж 2020 онд ******* дүүргийн төвийн ******* суурин дээр 4 сар ажиллаж байхдаа түүний гэр бүлтэй танилцаж хамт амьдрахаар шийдэж хүүхэдтэй болсон. Би урьд нь амьдралтай байсан бөгөөд 20 онд салсан. Бид бага насны хүүхэдтэй байсан. Тиймээс заримдаа хүүхдүүдтэйгээ хамт байх шаардлага гардаг байсныг ойлгодоггүй байсан. Би анх танилцаж байхдаа өмнө нь гэрлэж байсан мөн хүүхэдтэй талаараа хэлж байсан. Сүүлийн 2 жил тэй ярилцсаны үндсэн дээр ******* дүүрэгт айлын хашаанд гэр барьж амьдарсан. Хүүхэдтэйгээ уулзаж, анхаарч халамжлах үүрэгтэй ч бидний *******аас гарсан охиноо эцэг тогтоолгох шинжилгээгээр тогтоолгож, миний хүүхэд мөн бол тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс ******* дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, дугаар хорооны Засаг даргын тодрхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагчийн зүгээс шинжээч томилж эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан болно.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, зан харилцаа таарамжгүй, Г. урьд нь гэр бүлтэй байсан, анхаарал халамж тавьдаггүй зэргээс шалтгаалж хамт амьдрахаа больж охин миний асрамжинд амьдарч байгаа. Бид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардах эрхээ тодорхойлсон байна.

 

Хариуцагч Г. нь Хүүхэдтэйгээ уулзаж, анхаарч халамжлах тавих үүрэгтэй хэдий ч бидний *******аас гарсан охиноо эцэг тогтоолгох шинжилгээгээр тогтоолгож, миний хүүхэд мөн бол тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 

Нэхэмжлэгч , хариуцагч Г. нар нь 20 оны ******* сард танилцан улмаар хамтран амьдарч, тэдний *******аас 2020 оны 2 дугаар сарын 0-ний өдөр охин төрж, эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 202 оноос тусдаа амьдрах болж охин эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, тэд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй болох нь Иргэний улсын бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч охин Хуланг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсний дагуу Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, тухайн байгууллагаас 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хүний геномын микросателлитын локусын аллелиар Г. нь Б. биологийн эцэг байх боломжтой байна, Г. нь Б. биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд , хувийн магадлалтай байна гэсэн дүгнэлтийг ирүүлжээ.

 

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.-т зааснаар Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтоохоор хуульчилсан, хүүхдийг 2020 онд төрөхөд улсын бүртгэлд хүүхдийн овгийг гэж эхээр нь овоглосон нөхцөл байдал тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.-д зааснаар шүүх эцэг мөн эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2.-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 2.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн

*******аас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 5 дугаар зүйлийн 5.-д эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 8.-т эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.оос тэтгэлгийг гаргуулж охин г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26. дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг, эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох зэргээр хохирч үлддэг.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж зааснаар охин г эцэг Г. байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг охинтой нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн *******аас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 6 дугаар зүйлийн 6..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 08.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 202 оны 02 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин болох 28.00 төгрөгөөр тооцож, хүүхдэд нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг .42.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж .865 төгрөг, эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 0.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2., *******6, *******8, 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

.Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.-д зааснаар 2020 оны 2 дугаар сарын 0-ний өдөр төрсөн овогтой эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8., 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсгүүдэд зааснаар г ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* нас хүрмэгц 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

.Хариуцагч Г.ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзах, хамт байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч т анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 6 дугаар зүйлийн 6..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 08.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 08.065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, *******.4, *******. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ