Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/01407

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/01407

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 14 хороо, энэбишийн өргөн чөлөө, ******* төв, 4 тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /РД: *******/

Хариуцагч: ******* дүүрэг, 30 хороо, ******* 6, 8 тоот хаягт байрлах ******* ХХК /РД: /

Бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 1 206 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэвээндарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* юу ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 1 206 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

******* юу ******* ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрсдийн нийлүүлдэг архи, шар айргийг согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-ийн Элстэй дэлгүүрт захиалсан тоо, хэмжээний дагуу тухай бүр бараагаа нийлүүлж байсан. 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцоо нийлэхэд 1 356 200 төгрөгний үлдэгдэлтэй байснаас 2021 оны 04 сарын 05, 04 сарын 15-ны өдрүүдэд 125 000 төгрөг, 25 000 төгрөг нийт 150 000 төгрөг төлж, үлдэгдэл 1 206 200 төгрөг төлөөгүй тул төлбөрийг гаргуулж өгнө үү. Бараа нийлүүлэхдээ бичгээр гэрээ байгуулдаггүй, захиалгыг үндэслэж нийлүүлдэг. Төлбөр тооцоог тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулдаг гэв.

Нэхэмжлэгч нь 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 01/112 дугаар итгэмжлэл, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 26ё1-3/485 дугаар албан бичиг, 2021 оны 03 сарын 31-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Б.Нэргүйгээс 2021 оны 03 сарын 31-ний өдөр ******* юу ******* ХХК-ийн Санхүүгийн албанд гаргасан хүсэлт, ******* юу ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүрдүүлсэн. /хэргийн 4-8 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

******* юу ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 1 206 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Хариуцагч ******* ХХК-д шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 26ё1-3/485 дугаар албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 03 сарын 31-ний өдрийн ******* юу ******* ХХК-ийн Санхүүгийн албанд гаргасан хүсэлт, нэхэмжлэл гардуулсан баримтаас үзэхэд ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Нэргүй гэж үзэх үндэстэй бөгөөд зохигчид төлөөллийн талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнийг нотлох баримтуудаар ******* юу ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Худалдагч /нэхэмжлэгч/ архи, согтууруулах ундаа нийлүүлэх, худалдан авагч /хариуцагч/ архи, согтууруулах ундааг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнэ төлөхөөр амаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч үүргээ биелүүлээгүй болох нь Тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагчийн төлөөлөгчийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн хүсэлтээр тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх баримт, тайлбар ирүүлээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд гэрээний үүргийн тухай маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 206 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* юу ******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 33 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* юу ******* ХХК-д олгох үндэстэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 206 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* юу ******* ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 33 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* юу ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР