Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Г.*******, улсын яллагч Ц.*******, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 34000000088 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* оны .. дүгээр сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхийн хамт аймаг сумын баг хэсэг 1- тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******18 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заалтад заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч дын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 3 дугаар сарын 5-ны өдрийн **************/ШЦТ/9 дугаартай шийтгэх тогтоолоор Д.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заалтад заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч дын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заалтад зааснаар Д.ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байсан ******* овогт *******гийн ******* Регистрийн дугаар: /ИЭ7611*******74/

Шүүгдэгч Д.******* нь *******4 оны 07 дугаар сарын 05-ны өдөр аймгийн сумын баг хэсэг тоотод оршин суух иргэн Р.ийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж гэрт нь хууль аар нэвтрэн орж Кен загварын шрүп мастер, цахилгаан тасдагч, 5 мерийн урттай эвхдэг шар өнгийн төмөр метр хулгайлж *******000 төгрөгийн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

*******гийн ******* согтуугаар *******4 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орой аймгийн сумын багийн хэсэг тоот Р.ийн байшингийн цонхыг чулуугаар хагалж түүний гэрээс нь Кен загварын улаан өнгийн шрүп мастер /дрилл/ 1 ширхэг, улаан өнгийн цахилгаан тасдагч 1 ширхэг, Тажима брэндийн 5 метрийн урттай эвхддэг шар өнгийн төмөр метр 1 ширхгийг тус тус хулгайлсан хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Р.ийн “...*******4 оны 07 дугаар сарын 05-ны орой 18-1 цагийн үед манай байшингийн зүүн талын модон вакум цонхыг хагалж хулгайч ороод гар цахилгаан дрилл 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, 5 метрийн урттай метр 1 ширхэг эд зүйл хулгайд алдагдсан байсан тул цагдаад хандаж байгаа юм. Кен үйлдвэрийн тастагч, цахилгаан дрилл буюу шүрүүп мастер хоёр хоёулаа улаан өнгөтэй. Тастагчийг шинээр нь худалдаж аваад хонож байсан. Мөн шар өнгийн 5 метрийн урттай төмөр метр байсныг хулгайд алдсан... “...Манай байшингийн зүүн талын буюу том өрөөний хажуу талын жижиг өрөөний цонхыг гаднаас нь чулуугаар цохиж ...75х87 см хэмжээтэй гурван давхар шилийг нь давхраар нь хагалчихсан байсан. Д.*******эс нэхэмжлэх зүйл байхгүй, манай байшингаас алдагдсан эд зүйлсийг цагдаа нар ...буцаагаад өгчихсөн. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.гийн “...орой 19-******* цагийн үед ******* манай гэрт орж ирсэн. ...гартаа цагаан тортой зүйл барьчихсан байсан. ...торноосоо нэг дрилл гаргаж ирээд надад үзүүлээд намайг авчих нэг шил архи аваад өгчих гээд байхаар нь би үгүй гээд тэр хүнийг гар гар гэсэн чинь намайг ална шүү гээд гараараа зангаад байсан. ...Гэрээс гарахгүй болохоор нь би цагдаа дуудсан. ...цагдаа орж ирээд ийг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч С.ы “... сумын багийн хэсэгт байх айлд согтуу хүн орж ирчхээд гарахгүй байна...” гэсэн дуудлагын дагуу очиход сумын багийн иргэн Кода гэж дууддаг ******* гэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь юу болсон талаар тодруулан асуухад, тус айлын хүн нь энэ согтуу хүн манайд орж ирээд улаан өнгийн тастагч, улаан өнгийн дрилл, шар өнгийн метрийг зарна гэхээр нь авахгүй гэсэн чинь гэрээс гарахгүй зогсоод байхаар нь цагдаа дуудсан юм гэсэн яриа өгүүлэлтэй байхаар нь дэд ахлагч Б. бид хоёр БатЭрдэнийг авч шинэ хороонд байдаг гэрт нь хүргэж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. ...цагаан өнгийн гялгар торонд кен маркийн тасдагч, кен маркийн дрилл, шар өнгийн эвхэгддэг төмөр метрийг хийгээд барьчихсан байсан. Би ийг тухайн багаж хэрэгслийнх нь хамт шинэ хороонд байдаг гэрт нь хүргэж өгсөн. БатЭрдэнэ баазад айлын цонх хагалж дотроос нь тэр багажуудыг хулгайлж авсныг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ийн “...станцаар баазад айлд согтуу хүн орж ирчхээд гарахгүй байна гэсэн мэдээлэл ирсний дагуу тус газарт очиход шинэ хороонд байдаг хэл муутай архи уудаг ах зогсож байхаар нь авч шинэ хороонд байдаг гэрт нь хүргэж өгсөн. ...цагаан өнгийн гялгар торонд улаан өнгөтэй кен маркийн тасдагч, улаан өнгөтэй кен маркийн дрилл, шар өнгийн эвхэгддэг, 5 метрийн урттай төмөр метрийг хийгээд барьчихсан архинаас өгнө гээд байж байсан. ...******* гэдэг нөхөр тэр багажуудыг баазад байдаг айлын цонхыг хагалж хулгайлсан байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.ийн үйлдлийн улмаас хохирогч Р.т нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний төвийн “...Ken маркийн улаан өнгийн шүрүүп мастер, цахилгаан тастагч, 5 метрийн урттай эвхэгддэг шар өнгийн төмөр метр, 75х87 см хэмжээтэй цонхны шил зэрэг эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг *******4 оны 07 дугаар сарын байдлаар 400,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээгээр болон мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршиг, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай хууль ёсны баримтууд байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан “...Д.ийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэм хэмжээг зөрчсөн... ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан нөхцөл байдалд ...шүүх анхаарч үзэх байх. ...*******.0 төгрөгийн хохирол ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг болдоггүй. Гэтэл хүн амьдардаг байранд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэхээр хохирлын хэмжээг харгалзахгүйгээр зөвхөн цонх хагалсны төлөө хулгайлсан гэж үзэх үндэслэл эргэлзээтэй. ...хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэм хэмжээгээс бага хэмжээний байна. Д.*******д зүйлчилж байгаа зүйл анги бага хэмжээний хохирол буюу хулгайлсан эд зүйл нь *******.0 төгрөг, хулгайлаагүй цонх хагалсан үйлдэлд нь хүндрүүлэх нөхцөл байдал үүсгэсэн нь шударга байна. Яагаад вэ гэхээр гудамжинд явж байгаад *******.0 төгрөгийг эд зүйл хулгайлсан үйлдлийг гэмт хэрэг биш, бага хэмжээний хохирол учирсан байна гэж үзээд цонх хагалсан үйлдэлд хор уршиг учруулаад дотроос нь авсан *******.0 төгрөгийн эд зүйл авсан байна гээд үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалттай зөрчилдөж байна... Цонх хагалсан үйлдэл юм уу, хулгайлсан үйлдэлд юм уу гэсэн ойлголт төрж байна. Гудамжинд явж байгаад хулгай хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар зүйлчлээд цонх хагалсан үйлдлийг хүндрүүлээд авч үзэж байна. Цонх хагалсан үйлдэл нь өөрөө хулгайн зүйл биш... Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь дын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль аар авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.

Шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийн хууль шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан “Орон байр” гэх ойлголтод хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг хамааруулан ойлгох ба дын эд хөрөнгийг хууль аар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулж, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг ад аргаар нэвтрэн орсныг хууль аар нэвтэрсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн , 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан дын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ харгалзахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Иймд шүүгдэгч Д.******* нь хохирогч Р.ийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан дын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байшингийн цонхыг чулуугаар хагалж гэрт нэвтэрсэн буюу Ken маркийн улаан өнгийн шүрүүп мастер, цахилгаан тастагч, 5 метрийн урттай эвхэгддэг шар өнгийн төмөр метр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч дын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч Д.******* гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, хохирогч шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч дын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүгдэгч Д.ийн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна. Шүүгдэгч Д.Бат-эрдэнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогчид хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* нь хохирогч Р.Эрдэнэсувдад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний эрүүл мэндийн байдал болон хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн дын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар шүүгдэгч *******гийн ийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 01 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.*******д *******4 оны 08 дугаар сарын 0-ны өдөр авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, дад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА