Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/306

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч З.Алтансолонго,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******ад холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод байрлах гэртээ 2023 оны 6 дугаар сард, 2023 оны 10 дугаар сард, мөн Увс аймгийн Хяргас нуур амралтын газрын ойролцоо 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан,

мөн Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод байрлах гэртээ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  хохирогч ******* зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие ******* гэх хүнтэй 2012 онд анх танилцаад 2019 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Тэгээд түүнээс хойш амьдрах хугацаанд 2020 онд анх гэр бүлийн маргаанаас болж удаа дараа надад гарч хүрч эхэлсэн. Анх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө архи ууж согтуу ирчхээд надтай хэрүүл маргаан хийж намайг цохино. Тухайн үед манай нөхрийн ээж болох , эгч нар нь манай нөхөртэй нийлж миний бие болон толгой хэсэн рүү гараараа олон удаа цохиж байсан ба тухайн үед миний биед маш олон хөхрөлт үүсэж байсан. Тэр шөнө би гэрээсээ зугтааж гараад өөрийнхөө ээжийндээ очиж хонож байсан. Түүнээс хойш архи уух болгондоо байнга надтай хэрүүл маргаан хийж удаа дараа цохиж байсан. Мөн 2021 онд мөн адил намайг цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сард манай нөхөр бид хоёр Улаанбаатар хотод хамт барилга дээр байж байгаад Ховд аймагт ирсэн. Бид хоёр нэг барилгын ажилд орсон ба би ажлаа тараад ирэхэд манай нөхөр гэрт хүмүүстэй архи уугаад сууж байсан. Тэр үед хамт ууж байсан их согтолттой байсан тул нөхрийнхөө хамт гэрт нь хүргэж өгөхөд манай нөхөр гэрийн гадна талд зогсож байсан. Би ыг гэрт нь оруулж өгөөд гарч ирээд гэртээ ирсэн чинь гэрийнхээ хаалгыг дотор талаас цоожилж байгаад намайг зодсон. Мөн гал тогооны шүүгээнээс хутга аваад чамайг алчихъя гээд над руу дайрсан. Тухайн үед ээж нь ирээд хаалга цохисон чинь буцаагаад хутгаа далд хийгээд сандал ширээ авч шидээд байсан. Би утсаараа тусламж хүсэж хүн рүү залгах гэсэн чинь миний утсыг булааж аваад өгөхгүй байсан ба тухайн үед нэг хашаанд байсан ээж дүү нар нь сонссон боловч орж ирээгүй. Ээж нь хаалга ирээд татаад юу болоод байна хаалга онгойлго гэсэн чинь ******* ээжийгээ цаашаа зайл та нарт ямар хамаатай юм бэ бүгдийг чинь ална шүү гэсэн чинь ээж нь буцаад явсан. Тэгээд намайг дахиж, цохиод над руу сандал авч шидээд намайг барьж аваад хоолой боогоод байхаар би орилсон чинь ээж нь дахиад ирээд хаалга тайл гээд хаалга цохиж байгаад хаалга тайлуулсан. Тэгэхээр нь би зөрж гарч гүйгээд хадам аавынхаа гэрт орсон чинь миний араас хөөж орж ирээд намайг баруун талынхан ор нь дээр гэрийн хана руу шахаж хоолой боосон. Тэгээд би тэр үед амьсгаа авч чадахгүй гараа хөдөлгөсөн чинь төрсөн дүү болох нь болиоч хүн алах гээд байна гээд ээжтэйгээ хамт ирж салгаж авсан. Тэгээд би тэр айлаас гарч зугтаагаад эмээгийндээ очиж хоносон. Тэгээд тухайн үед нүүр болон бие хэсэгтээ гэмтэл авсан болохоор ажилдаа нэг хэсэг явж чадаагүй. Тэгээд түүнээс хойш ******* манай эмээгийнд ирж надаас уучлалт гуйхаар нь хоёр хүүхдээ бодоод буцаж гэртээ очсон.

 Тэгээд мөн 2023 оны 10 дугаар сард мөн намайг цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба тухайн явдлаас болж миний гар болон бие, нүд хэсэгт хөхөрч байсан. Түүнээс хойш хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сард согтуу ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг цохисон. Тухайн үед би яаралтай тусламжийн 103 дээр очиж уруул хэсэгтээ 4 оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

2.3. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Нөхөр бид хоёр 2 хүүхдийн хамт хадмуудтайгаа 2023 оны 07 дугаар сарын 06-ны өглөө гэр бүлээрээ амрахаар Увс аймгийн Хяргас нуурын амралтын газарт очоод 3 хоног амарсан. 3 дахь хоногийн өглөө нь манай нөхөр ******* архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа юунаас болоод уурлаад байгаа нь мэдэгдэхгүй уурлаад над руу дайраад байсан. Тэгээд намайг машинд суу гэхээр нь би суухгүй гэсэн. Тэгтэл чамайг суухгүй бол цохиж ална шүү гээд хүчээр чирээд машиндаа суулгаад гэр бүлээсээ нэлээн хол хүнгүй газарт очиж байгаад миний үснээс зулгааж портер машиныхаа баруун талын цонхны шил рүү хэд хэдэн удаа миний толгойг савж цохиж мөргүүлсэн. Тэгтэл машиныхан цонхны шил хагарсан мөн удаа дараа миний нүүр лүү гараарай маш хүчтэй алгадсан. Тэгтэл миний хамраас цус гарсан ба тухайн үед бид 2 нэлээн маргалдсан. ******* манай гэрийнхэн ирэх гэж байна, чи наад хамрынхаа цусыг угааж цэвэрлэ гэхээр нь би угаахгүй гэрийнхэнд чинь харуулна гэсэн чинь намайг дахиад цохих гээд байхаар нь би айгаад цусаа угааж цэвэрлэсэн. Тэгээд бид 2 тэр газраа маргалдаад хэрэлдээд байж байтал гэрийнхэн нь машинтайгаа ирж байхаар нь би зогсох юм байна гэж бодоод хүүхдүүдээ авъя гэж бодсон чинь холуур өнгөрөөд явсан.

...2023 оны 06 дугаар сарын сүлээр байсан одоо өдрөө сайн санахгүй байна ******* хотод байж байгаад ирсэн, би хувийг барилга дээр тогоочоор ажиллаж байгаад орой ажлаа тараад гэртээ очсон чинь ******* гэрт согтуу хамаатныхаа ахтай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд нөгөө гэртээ харин гэхээр нь нь би гэр лүү нь оруулж өгчхөөд буцаад гэртээ ирсэн. ******* миний өөдөөс хэрүүл хийсэн. Тэгээд намайг хаалгаа түгжиж байгаад гэртээ зодсон, энэ талаар би өмнө дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа...

...Надад *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64, 12, 137,  дахь тал)

2.4. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай бэр гадуур хоноод байдаг. Тэгээд түүнээс болж маргалдаж хоорондоо зодолддог байгаа. Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сард 1 удаа маргалдаад ******* нь уруул хэсэгт нь цохиж сэтэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 142 дахь тал),

2.5. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Урьд нь *******ийн ээж нь аймгийн төвд нүүж ирэхээс өмнө манай нөхөр намайг зодлоо гээд шөнө орой намайг унтаж байхад уйлаад ирдэг. Тэгээд тухайн үед нь би юу болсон яасан гэж асуухад манай нөхөр согтуу ирээд архи уугаад намайг цохисон гэж хэлдэг. Манайд ирэхдээ хоёр нүд болон гар хөл, хүзүү хэсэг нь хөхөрсөн байдаг. Тэгээд манайд хэсэг байж байгаад 5-10 хоноод заримдаа 1 сар гаруй манайд байж байгаад 2 хүүхдээ бодоод буцаад очдог. Тэгээд байж байгаад 10 гаруй хоноод заримдаа нэг сар болоод буцаад ирдэг байгаа.

...Миний мэдэхээр 2023 оны наадмын үеэр нэг удаа ирээд 10 гаруй хоноод буцаад явсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын эхээр бага залуугаа дагуулаад нэг шөнө манайд ирсэн. Тухайн үед ирэхэд 2 нүд нь хөхрөөд хавдсан ирсэн. Тэгээд манайд 1 сар гаруй болоод буцаад явсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сард сүүлд нөхрөөрөө цохиулаад ээжийндээ ирээд түүнээс хойш ээжийнхээ хажуу талд байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

2.6. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаартай “...1. *******ийн биед гэмтэл учирсан байна. 2. *******ийн дээд уруулын зүүн дотор салстад шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой цаг хугацааны хувьд хуучин гэмтэл байна. 3. *******ийн биед учирсан дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

2.7. Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 24- дахь тал),

2.8. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би эхнэртэйгээр маргалдаад чи утсаа өгч бай гэсэн чинь манай эхнэр надад утсаа өгөхгүй байснаас болж эхнэр бид хоёр маргалдахад тэрээр галын төмөр болон сандал над руу шидээд намайг цохисон. Тэгэхээр нь эхнэрийнхээ уруул хэсэгт нь гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

2.9. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч ын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 541 дугаартай “...1. *******ын биед гэмтэл учирсан байна. 2. *******ын биед зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйхны зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. ...3. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн  дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

2.10. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 143-145 дахь тал),

2.11. Хохирогч *******ийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2-3 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал),

- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал),

-Гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61, 63 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал)

2.13. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

1. -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч *******ийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 06 дугаар сард манай нөхөр бид хоёр Улаанбаатар хотод хамт барилга дээр байж байгаад Ховд аймагт ирсэн. ...Би ыг гэрт нь оруулж өгөөд гарч ирээд гэртээ ирсэн чинь гэрийнхээ хаалгыг дотор талаас цоожилж байгаад намайг зодсон. Мөн гал тогооны шүүгээнээс хутга аваад чамайг алчихъя гээд над руу дайрсан. ...Тэгээд мөн 2023 оны 10 дугаар сард мөн намайг цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба тухайн явдлаас болж миний гар болон бие, нүд хэсэгт хөхөрч байсан. ...Нөхөр бид хоёр 2 хүүхдийн хамт хадмуудтайгаа 2023 оны 07 дугаар сарын 06-ны өглөө гэр бүлээрээ амрахаар Увс аймгийн Хяргас нуур амралтын газарт очоод 3 хоног амарсан. ...Тэгтэл чамайг суухгүй бол цохиж ална шүү гээд хүчээр чирээд машиндаа суулгаад гэр бүлээсээ нэлээн хол хүнгүй газарт очиж байгаад миний үснээс зулгааж портер машиныхаа баруун талын цонхны шил рүү хэд хэдэн удаа миний толгойг савж цохиж мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64, 12, 137,  дахь тал),

-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний мэдэхээр 2023 оны наадмын үеэр нэг удаа ирээд 10 гаруй хоноод буцаад явсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын эхээр бага залуугаа дагуулаад нэг шөнө манайд ирсэн. Тухайн үед ирэхэд 2 нүд нь хөхрөөд хавдсан ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод байрлах гэртээ 2023 оны 6 дугаар, 10 дугаар сард, мөн Увс аймгийн Хяргас нуурын амралтын газрын ойролцоо 2023 оны 07 дугаар сард тус тус хохирогч ******* зодсон үйл баримт,

2. -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч *******ийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 2024 оны 01 дүгээр сард сүүлд нөхрөөрөө цохиулаад ээжийндээ ирээд түүнээс хойш ээжийнхээ хажуу талд байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),  

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сард 1 удаа маргалдаад ******* нь уруул хэсэгт нь цохиж сэтэлсэн байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 142 дахь тал),

-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Түүнээс хойш хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сард согтуу ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг цохисон. Тухайн үед би яаралтай тусламжийн 103 дээр очиж уруул хэсэгтээ 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

-Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаартай “...2. *******ийн дээд уруулын зүүн дотор салстад шархны сорви гэмтэл тогтоогдлоо. ...3. *******ийн биед учирсан дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

-Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас (хавтаст хэргийн 24- дахь тал),

-Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхээр нь эхнэрийнхээ уруул хэсэгт нь гараараа 1 удаа цохисон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд  шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч ******* гар утсаа өгсөнгүй гэх шалтгаанаар аман тус газарт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн  зэргийн гэмтэл учруулсан зэрэг үйл баримт тус тус тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...******* зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч , нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж шүүх үзлээ.

3.3. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар  (хавтаст хэргийн 41 дэх тал)  шүүгдэгч *******, хохирогч Б.Энхзаяа  нар нь 2019 оны 02 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн, 2 хүүхдийн хамт амьдардаг нь тогтоогдож байна.

3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 онд 3 удаа  хохирогч ******* зодсон, 2024 оны 01 дүгээр сард  хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл  буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

3.5. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч *******ын хохирогч *******ийн биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга байнга зодсон” гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг тус тус хуульчилжээ.

4.3. Хохирогч *******ийн биед учирсан дээд уруулын зүүн дотор салстад шарх гэмтлийг  хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан байна.

4.5. Хохирогч Б.Энхзаяа, шүүгдэгч ******* нар нь 2019 оны 02 дугаар сард гэрлэсэн болох нь тогтоогдож байх тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.

4.7. Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, хохирогч ******* бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

          4.8. Шүүгдэгч ******* нь  дээрх байдлаар хохирогч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээс гадна 2023 онд 3 удаа зодсон нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.  Тоон илэрхийллийн хувьд 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдэл нь байнга гэсэн хууль зүйн ойлголтод хамаарах тул шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг  бие махбодын хүчирхийлэл үйлдэж 3 удаа зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх шинжийг бүрдүүлж байна.

4.9. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.10. Иймд шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.11. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, тэдний архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хохирогч Б.Энхзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед “...Надад *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна...” гэж (хавтаст хэргийн 137,  дахь тал) мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс хохирогч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах  хохирол, төлбөргүй  гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* хувийн байдлын хувьд настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай боловч Жаргалант суманд амьдардаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 39-45 дахь тал),

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1100000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, торгох, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоох санал, дүгнэлтийг,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар тэнцэж, үүрэг хүлээлгэх  санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмыг баримтлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.7. Иймд шүүгдэгч *******ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, шүүгдэгчийн Ховд аймгийн сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай боловч Жаргалант суманд амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн Жаргалант, сумдын нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэв.

2.8.  Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч түүний байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хориглосон учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн тэнцэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

2.9. Шүүх шүүгдэгч *******ад 2 төрлийн буюу торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүний хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

2.10. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор биелүүлэх бөгөөд энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус түүнд сануулах нь зүйтэй.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******аар гаргуулах хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******гийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн Жаргалант, сумдын нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг шүүгдэгч *******ад сануулсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хохирогч гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******аас гаргуулах хохирол, төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК