Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/шцт/82

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Хохирогч ***, түүний өмгөөлөгч М.Энхзаяа

         Шүүгдэгч ***

         Гэрч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-т холбогдох 2216000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт *** аймгийн *** сумын  *** баг *** тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн ***.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** 2022 оны 05 дугаар сарын 04-ний шөнө *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ***-гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл, маргаан үүсгэж улмаар ***-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, цээжин тус газар нь дэвсэж, ар нуруу ууц хэсэгт нь хөлөөрөө дэвсэж, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд үүдэн шүдний булгаралт, 2 дал гол, бүсэлхий, зүүн бугалга, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2022 оны 05 сарын 04-нд *** аймгийн *** сумын *** багт *** гэдэг айлд шөнийн 01 цагийн үед очсон. Намайг очсон чинь архичин минь манайхаас зайл гэж хэлсэн. Би хутга бариад жагс барь гэж яриагүй хохирогчийн цээж тус газар нь дэвссэн зүйл байхгүй. Би бакалан гуталтай байсан. Хэрвээ дэвссэн бол хавирга яс нь гэмтэх байсан. Би *** луу сандал авч шидсэн зүйл байхгүй. Энэ хутгыг би найзынхаа амбаар янзалж байгаад гутлын түрийндээ хийчихсэн байсан. Тамхи гаргаж татах гээд түрийгээ уудалсан чинь хутга гараад ирсэн. Тэгсэн чинь эдний ах хутга гаргаад ирлээ гээд орилоод байсан. Би ***-ийн ар нуруун дээр хутганы ар ишээр 2-3 удаа цохисон. Нүүр лүү нь нэг алгадсан, нэг өвдөглөсөн. Энэ болоод байгаа зүйл нь ээжээс болдог. Цээж рүү нь цохиод дэвссэн гэж хэлж байгаа нь худлаа би энийг хүлээн зөвшөөрөхгүй, хутгаар цохиж алгадсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 200,000 төгрөг өгсөн. Ах нь аймаг дээр ирсэн байхад өгсөн гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч ***-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Шөнө манайд орж ирээд ээжтэй маргалдаад байсан юм. Тэгсэн манай ах харанхуй шөнө хүн амраахгүй гээд хэлсэн чинь манай ах руу сандал аваад шидчихсэн юм. Тэгээд гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд бүгдээрээ жагс гээд хутгаа эргүүлээд байсан. Тэгсэн манай ах хоёр хүүхэд аваад гараад зугтаасан би араас нь гарж байхад намайг цамцнаас татаж унагаагаад намайг зодсон. Мөн манай ээжийг миний өмнө мөлхөхгүй бол чамайг ална гэж хэлээд миний ээжийг мөлхүүлсэн. Тэгээд буцаж гэрт орж ирээд  намайг ахиад зодсон. Архи уучихаад согтуу ирэхээрээ манай ах нартай байнгын хэрэлдэж муудалцдаг. Миний толгой өвдөөд байгаа шүд хугарсан. Замын зардлаас өөр нэхэмжилж байгаа хохирол байхгүй. Энэ хүнтэй эвлэрэхгүй. Мөн шүдээ хийлгүүлмээр байна. гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч ***-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “*** *** ах руу сандал авч шидсэнээ гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд та нарыг ална гээд хутгаа барьж хөөсөн. Тэгээд би гэрээс гарах гэтэл намайг барьж аваад унагаад цээжин дээр өвдөглөөд хутгаараа миний биед ар нуруу руу цохиод байсан. ...Б эргэж орж ирээд намайг үсдэж дарж миний толгой, цээж хэсэг рүү өвдөглөөд тэгээд бас миний шүд рүү цохисон. Хөл өвдөг рүү өшиглөсөн. Намайг янхан чамайг ална. Хулгайч гээд доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ39/

Гэрч ***-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Бид нарыг шөнө унтаж байхад хаалга нээгээд хүн ороод ирэхээр нь харсан чинь энэ *** ороод ирсэн. Тэгэхээр нь би миний даралт ихсээд байна. Яагаад чи харанхуй шөнө ирж байгаа юм бэ? гэсэн чинь юм хэлэлгүй суугаад байсан. Манай дүү *** босож ирээд пизда минь чи харанхуй шөнө юугаа хийж явж байгаа юм. Хүн амьтан унтаж амраахгүй гээд хэлсэн чинь манай дүү рүү сандал аваад шидчихсэн. Тэгээд манай охин босоод хүүхдээ хувцасласан чинь та хоёр удахгүй сална гэж миний хоёр хүүхэд рүү хэлсэн. Манай дүү *** наадах чинь хутга гаргаад ирлээ гэхээр нь эргээд харсан чинь энэ хүн нэг цагаан балиус гаргаж ирчихсэн жагс гээд зогсож байсан. Бид нар гэрээсээ гарж зугтсан боловч миний охиныг барьж аваад гэрт хэсэг зодсон. Тэгсэн миний араас гэрэл тусгачихаад намайг ардаас хөөгөөд ирсэн. Над дээр ирчихээд мөлх пизда минь тэгэхгүй бол чамайг ална гээд намайг тэнд байсан хадан дээр хэсэг хугацаанд өөрийгөө тойруулж мөлхүүлсэн. Тэгээд байж байтал  манай нохойны уяа алдуураад энэ хүн рүү дайрсан чинь энэ нохойны чинь эрүү рүү нь хутга шааж ална гээд нохой хөөгөөд явахаар нь би хоёр хүүхдээ аваад хотон дотроо хонины дундаа ороод хэвтсэн чинь араас гүйж ирээд гэр лүүгээ ор чи. Орохгүй бол ална гэхээр нь би гэртээ ороод үүдэн дээрээ сууж байсан чинь миний охин ороод ирсэн. Шөнийн 12 цагаас өглөөний 07 цаг хүртэл миний охиныг зодсон. Тэгээд өглөө 07 цагийн үед ахиж миний охиныг зодсон. Тэгсэн манай охин ээжээ энэ хүнийг надаас холдуулаад өгөөч гээд орилоод байхаар нь би очоод холдуулах гэсэн боловч хүчрэхгүй байсан. Маргааш өдөр нь ***-тэйгээ ирчихээд та нарыг хэзээ нэгэн цагт би ална гээд орилоод байсан. Бид нар сумын төвийн цагдаад дуудлага өгчихөөд гэрт орж чадахгүй бүтэн өдөржин хадан дотор суусан. Тэгээд оройхон цагдаагийн хүмүүс ирж бид нарыг аюулаас аварсан. Одоо би ганцаараа мал хуйдаа явахаар айгаад явж чадахгүй байна. Энэ хүн миний охиныг ашиглах гэж л ирдэг хүн. Би тэрийг нь мэдээд л энэ хүнийг хөөдөг. Чи яв би чамд хэзээ ч охиноо өгөхгүй гэж хэлдэг. Өөрийн төрсөн ганц ах нь хүртэл хэлдэг. Ээж минь та энэ хүнд миний дүүг хэзээ ч өгч болохгүй шүү гэж хэлдэг. Би энэ хүнээс айгаад амьдарч чадахгүй байна. Аль эсвэл миний хүү дүүгээ өмөөрч энэ хүнийг ална. Үгүй бол *** нь миний охиныг ална. Тийм учраас энэ хүнийг хорих ялаар шийтгүүлэх хүсэлтэй байна. Эднийхэн хүн алдаг удамтай дүү нь хүн алаад шоронд явсан. Би бол үнэхээр их айдастай байна би маш их гомдолтой байна. Миний охины цээжин дээр нь гараад суучихсан нурууны ар хэсэг рүү нь хутганы ар талаар нь цохиод бүлээд байсан..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Гэрч ***-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2022 оны 05 сарын 04-ний шөнө 1 цагийн үед Л манайд согтуу орж ирээд манай гэрийн үүдэнд суусан. Манай эгч *** нь ***-ыг чи юу хийж яваа юм харанхуй шөнө хүн амраахгүй гэтэл танайд ирж болдоггүй юм уу гээд манай эгчтэй хэрэлдсэн. Тэгэхээр нь би харанхуй шөнө ирчихээд хэрүүл ам хийх гэж байгаа бол яв гэсэн чинь сандал аваад шидсэн. Тэгээд *** нь нэг харсан чинь хутга бариад та нар жагс гээд орилохоор нь би түрүүлээд гэрээс гарсан. Миний араас манай эгч зээ ***, ач *** нарыг тэврээд гэрээс гарсан. Тэгээд *** гэрээс гарч ирээгүй гэрт үлдсэн. Тэгээд нэлээн хэсэг байж байснаа хутгаа хаяхаар нь бид хэд гэр лүү орсон. Тэгээд *** нь юм ярьж сууж байсан чинь ***-ийг толгойтой үснээс зулгаагаад гэрийн баруун талд очоод хөлөөрөө өшиглөөд, өвдгөөрөө өвдөглөөд байх шиг байсан. Тэгээд *** нь хойшоо унахад нь *** нь хөлөөрөө цээж нь хэсэгт дэвсэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-10-11/,

           Шинжээч Д.Даваахүүгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 141 дугаартай “... 1. ***-ийн биед дээд үүдэн нэг шүдний булгаралт, 2 дал гол, бүсэлхий, зүүн бугалга, зүүн өвдгөнд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүдээс үүдэн дээд нэг шүдний булгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ15-16/, эд зүйл баримт бичгийг хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /19-25/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *** нь хохирогчийн ар гэрт 200.000 төгрөг төлсөн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *** болон шүүгдэгч ***-ын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч ***-ийн зүгээс дизель түлш, АЙ-92 бензин хийсэн гэж нийт 444.100 төгрөгийн 4 ширхэг баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх бөгөөд эдгээр баримтын зарим нь он, сар, өдөр бүдэг байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Харин 5 сарын 12-нд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ахтайгаа ирсэн байх тул 5 сарын 13-нд бензин хийсэн 126.000 төгрөг, мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцахаар ирэхэд *** сумаас аймгийн төвд ирэхэд нэг талын зардал 15.000 төгрөг байх тул 60.000 төгрөг гарсан гэж тооцож, нийт 186.000 төгрөгийн зардал гарсан, хохиролд 14.000 төгрөгийг илүү төлсөн байна гэж үзлээ.

Харин хохирогч *** нь “Шүд хугарсан шүүдээ хийлгүүлмээр байна” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүдээ хийлгэснийхээ дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна. Иймд хохирогч тал болон гэрч ***-ийн “...энэ хүнийг хорих ялаар шийтгүүлэх хүсэлтэй байна...” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 560 (таван зуун жаран) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *** нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн төмөр иштэй хутга 1 ширхэг, шар өнгийн фудволка цамц зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *** нь шүд хийлгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 560 (таван зуун жаран) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан 560 (таван зуун жаран) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-т танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн төмөр иштэй хутга 1 ширхэг, шар өнгийн фудволка цамц зэргийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***-йн нэхэмжилсэн 444.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *** нь шүд хийлгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***--т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА