Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/2018/02602

 

 

 

 

 

       2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/

                 Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, ЕХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...  гудамж-3, өөрийн байр, Н... албад холбогдох

 

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г..., хариуцагчийн төлөөлөгч Ц.Т..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ЕХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.10-ны өдрийн 102/ШШ2015/05470 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.У-с 15 018 000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015.12.15-ны өдөр явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч Д.У-н барьцаа хөрөнгө болох 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркын машиныг битүүмжлэн, хурааж талууд үнэлгээн дээр тохиролцоогүй учир тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин томилсон. Үнэлгээ хийсэн “Д” ХХК нь 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркын машиныг 18 500 000 төгрөгөөр өндөр үнэлснийг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шинжилгээ хийсэн компани нь тайландаа “тухайн тээврийн хэрэгслийг 2018.09 сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар тооцсон гаргасан болно. Улсын 32-81 УНН тоот дугаартай Лексус 470 маркын тээврийн хэрэгсэл нь 2002 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 2010 онд Монгол улсад импортлогдож тээврийн хэрэгслийн дугаар болон гэрчилгээг авсан болно. Монгол улсад орж ирэхдээ ойролцоогоор 50% элэгдэлтэй байсан бөгөөд Монгол улсад нийт 8 жил орчим явсан болно. 32-81 УНН тоот улсын дугаартай Лексус 470 маркын тээврийн хэрэгсэл нь одоогийн байдлаар Монгол улсад орж ирснээсээ хойш 50% элэгдэлтэй байгаа бөгөөд хөдөлмөр хамгаалал болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг цаашид дахин ашиглах боломжтой” гэсэн нь үндэслэлгүй байна. Үнэлгээг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дүгнэлтэд тээврийн хэрэгсэл нь орж ирэхдээ 50%-ийн, орж ирнээсээ хойш дахин 50%-ийн элэгдэлд орсон гэж дүгнэсэн боловч гаргасан үнэлгээ нь харьцангуй өндөр, дүгнэлт түүний агуулга нь хоорондоо зөрүүтэй байна. Бодит байдал дээр энэхүү машин нь 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд монголд орж ирсэн хуучин машин юм. Гаднаас нь энгийн нүдээр харахад хойд хоёр дугуй хагарсан, урд салхины шил нь хагарсан, хойд шил арчигч хугарсан,хойд гупер хаалга сэвтэй, дотор бариул байхгүй зэргээр маш их засвартай, асдаггүй доголдол ихтэй, улсын дугаар байхгүй, асааж ашиглах боломжгүй машин юм. Гэтэл үнэлгээ хийсэн компани дээрх машиныг яг ямар гэмтлээс болоод асахгүй байгаа, машиныг асааж хэвийн байдлаар ашиглахад хэдэн төгрөгний засвар хийгдэх эсэх зэргийг дүгнэлгүйгээр 32-81 УНН тоот улсын дугаартай Лексус 470 маркын тээврийн хэрэгслийг зах зээлд ашиглаж байгаа, хэвийн ажиллагаатай машинтай харьцуулах байдлаар дүгнэлт гаргасан нь шударга бус байна. Өөрөөр хэлбэл харьцуулсан обьект нь тодорхой биш, харьцуулах боломжгүй обьектууд гэж үзэж байна. Имд Д ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

           

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05470 дугаартай шүүгчийн захирамжаар М... У-с 15 018 000 төгрөгийг гаргуулж ЕХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн алба 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажиллагаа явуулсан. Ажиллагааны явцад ЕХХК-нийн нэр дээр бүртгэгдсэн М.У-н 3281 УНЭ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хураасан. Иргэний хуулийн 177.1-д зааснаар дээрх эд хөрөнгөд үнийн саналыг ирүүлэх талаар талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцох боломжгүй, шинжээч томилж үнэлгээ гаргуулах хүсэлттэй байна гэсний дагуу Д ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг хийлгэсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг 18 500 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний мэдэгдлийг талуудад 2018 оны 10 сарын 02-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу явуулсан тул ЕХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Лексус-470 маркийн 32-81 УНН улсын дугаартай авто машиныг үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

хуулбар хувь

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03365 дугаар захирамжаар ДХХК-иас 115 000 000 төгрөгийг гаргуулж, Ганбүрэн ХХК-д олгож, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд ДХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... байрлах 188 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай ажлын байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

 

Тус газар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 168 тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-000323779 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... холбоос 2-т байрлах 188 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай ажлын байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилсэн байна.

Нэхэмжлэгч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 177-р зүйлд заасан үнэ тохиролцох ажиллагаа хийлгүйгээр шууд шинжээч томилсон. Тухайн шинжээч нь үнэ тогтоохдоо төлбөр төлөгч компанийн удирдлагатай уулзаагүй, байрыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан болон уг байр нь хэдэн онд ашиглалтанд орсон, уг байрны байршил зэргийг судалж үзэхгүйгээр үнэлгээ хийсэн. Шинжээч зах зээлийн харьцуулалтын үнэлгээ хийхдээ 2000 онд ашиглалтанд орсон зориулалт болон байршил, түүнчлэн хуучин барилгын дээвэр дээр баригдсан байшинтай харьцуулж үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй болсоны дээр 2014 оны 5 сард ашиглалтанд орсон, хотын төвийн А зэрэглэлийн байршилд байрлах 1 давхарын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар анхнаасаа баригдсан машины зогсоол бүхий шинэ обьектыг минь хэт доогуур үнэлсэн бөгөөд үнэлсэн үнэлгээгээ бидэнд мэдэгдээгүй байсныг 2018 оны 1 сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч манай төлөөлөгчид өгснөөр мэдсэн” гэж тайлбар гаргаж, хэрэгт нотлох баримтаар М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, орон сууц захиалан бариулах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн татварын тайлан  зэргийг ирүүлжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар /хуучнаар/  2017 оны 5 сарын 04-ний өдрийн 168 тоот тогтоол гаргаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ... 2-т байрлах 188 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгад хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр МХХК-ийг томилсон байх ба тус компани нь №45/Ш Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус барилгыг 2017 оны 5 сарын 22-ны байдлаар үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 363.1 сая төгрөгөөр тодорхойлсон байна./хх-ийн12-18/

 

Хэрэгт авагдсан баримтуудаас болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д ХХК нь 2013 оны 1 сарын 23-ны өдрийн Орон сууц захиалан бариулах №Р31/хоолойвч-1 тоот гэрээний дагуу 584 178 976 төгрөгөөр худалдан авсан, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн татварт дээрх үнийн дүнгээс татвар төлдөг зэрэг нь тогтоогдож байна. 

Дээрхээс дүгнэхэд  М ХХК-нь хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлж, илт үндэслэлгүй бодитой биш гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх ба энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан “тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын МХХК-иар хийлгэсэн №45/Ш Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин хариуцагч Н... төлөөлөгч Ц.Бнэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

Түүнчлэн 2018 оны 3 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын хаягаар болон төлөөлөгч Ц.Б.. утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд 2018 оны 3 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу дахин мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 5 сарын 04-ний өдрийн 168 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-000323779, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... 2-т байрлах 188.76 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай ажлын байрыг үнэлсэн МХХК-ийн №45/Ш Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгыээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                                         

 

                                  ДАРГАЛАГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ