| 2022 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2022/00484 | Улаанбаатар хот |
| | | |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Ч гудамж, **** тоот хаягт байрлах ТАФ ББСБ ХХК /РД:5717477/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** хороо, *** хотхон, 1012-42 тоот хаягт оршин суух С.Б /РД:ЧК85012371/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26 061 575.79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
/Хариуцагч С.Бт 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
Нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТА ББСБ ХХК нь хариуцагч С.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 061 575.79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1. С.Б нь ТАФ ББСБ ХХК-иас 2019.10.28-ний өдөр ЗГ-01/179 тоот зээлийн гэрээ байгуулж, 19 351 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй учир нь үүргийн гүйцэтгэлийг шаардахад төлнө гэж хэлчихээд гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр төлөөгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс зээлдэгч С.Бтай холбоо тогтоох гэж анкет дахь утсаар холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 18 420 741.16 төгрөг, зээлийн хүү 7 624 635.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 199.20 төгрөг, нийт 26 061 575.79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.Б хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, техникийн тодорхойлолт, 2019.10.28-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2019.10.28-ны өдрийн фидуцийн гэрээ, хөрөнгийн жагсаалт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй учир нь үүргийн гүйцэтгэлийг шаардахад төлнө гэж хэлчихээд гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр төлөөгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс зээлдэгч С.Бтай холбоо тогтоох гэж анкет дахь утсаар холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 18 420 741.16 төгрөг, зээлийн хүү 7 624 635.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 199.20 төгрөг, нийт 26 061 575.79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 10 сарын 28-ны өдөр 01/179 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 10 сарын 28-ны өдөр 01/179 дугаартай фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ТА ББСБ ХХК нь 19 351 000 төгрөгийг, автомашины лизингийн зориулалтаар, сарын 2.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 8-10/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон С.Бийн өмчлөлийн Toyota Vellfire маркийн 2273 УББ улсын дугаартай хар саарал өнгийн автомашиныг барьцаалсан Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 11-12/
ТАФ ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.Бт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 351 000 төгрөгийг ТА ББСБ ХХК нь бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн байна.
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4. Хариуцагч С.Б шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 5 260 000 төгрөг төлсөн байх ба хариуцагч нь 2020 оны 8 сарын 14-ний өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 3/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
ТА ББСБ ХХК нь 2013.06.03-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 10 сарын 23-ны өдрийн 382 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн 1/310 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 30-32/
Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар фидуцийн гэрээний зүйл болох Toyota Vellfire маркийн 2273 УББ улсын дугаартай хар саарал өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд маргааныг арбитрын журмаар шийдвэрлэхээр заасан боловч Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно. гэж заажээ.
Дээрхээс дүгнэхэд зохигч талууд хэн аль нь гэрээний дээрх заалтын талаар маргаагүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж шүүх дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Баас зээлийн гэрээний үүрэгт 26 061 575.79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТА ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч С.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл фидуцийн гэрээнд заасан С.Бийн өмчлөлийн Toyota Vellfire маркийн 22-73 УББ улсын дугаартай хар саарал өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 358 458 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 358 458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТА ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ