| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга М.******* Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Д.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох 30000008 дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй. ажилтай, ам бүл , эхнэр хүүхдийн хамт амьдардаг. ******* аймгийн ******* сумын багийн 0 тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 013 оны 0 дүгээр сарын 5-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15. дахь хэсэгт зааснаар сарын хугацаагаар баривчлах ялаар, ******* аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 01 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгийн торгох ялаар, ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 0/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан овогт ийн ******* регистрийн дугаар: (РД: ИЛ83**************1)
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 0 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт “ маркийн улсын дугааргүй мотоциклийг согтуурсан үедээ дахин жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 0 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт “” маркийн улсын дугааргүй мотоциклийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 0 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт “” маркийн улсын дугааргүй мотоциклийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон гэрч Д. ы “... Би тухайн өдөр буюу 0 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* сумын багийн нутагт хөдөлгөөнт эргүүлийн хяналтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 1 цаг 6 минутын орчимд багийн нутаг Донгойн урд замд хөдөлгөөнд оролцож явсан улбар шар өнгийн маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Д.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хеделгеенд оролцож явсан тул тухайн иргэний жолоодож явсан “” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгөтэй тээврийн хэрэгслийг саатуулж, иргэний согтолтын зэргийг тогтоох зорилгоор драйгер багаж үлээлгэж шалгахад жолооч Д.******* нь 3.53% согтолттой гарсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.гийн мэдүүлсэн “...Д.*******, Д. нартай таарсан, ...намайг очиход ... дээлийнхээ өврөөс ундааны савтай монгол архи гаргаж ирээд тэр архийг бид гурав хувааж уусан, би өөрт байсан .5 литрийн хэмжээтэй Сэрүүн пиво гаргаж ирээд тэрийг хувааж уучхаад гурвуулаа сумын төв рүү орохоор хөдөлсөн, тэндээс хөдлөөд сумын төвийн зүүн талаас орж явтал бид гурвыг цагдаа зогсоож шалгаад согтуурал шалгах багажаар үлээлгээд та нар согтуугаар мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцлоо та нарын мотоциклийг саатуулна гээд бид гурвыг цагдаагийн хэсгийн байран дээр авчраад, бид гурвын жолоодож явсан мотоциклийг түр саатуулсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.ын “...0 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд хөдөөгүүр явж адуугаа харчхаад буцаад сумын төв орох гээд явж байтал ...******* ахтай таарсан, ...бид хоёр дээр ах ирсэн, тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад би өөртөө байсан ундааны савтай 1.5 литр орчим хэмжээтэй монгол архийг гаргаж ирээд гурвуулаа тэр архийг хувааж уусан, монгол архийг уугаад дууссаны дараа ах бас өврөөсөө .5 литр хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво гаргаж ирээд тэрийг хувааж уучхаад тэндээс хөдлөөд сумын төв рүү орж ирээд сумын цагдаатай таарсан, тэр цагдаа бид гурвыг зогсоож согтуурал шалгах багажаар үлээлгэж шалгаад та нар согтуугаар мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцлоо, та нарын мотоциклийг саатуулна гээд бид гурвыг цагдаагийн хэсгийн байран дээр авчраад, бид гурвын жолоодож явсан мотоциклийг түр саатуулсан. ...Д.******* ах өөрийнхөө эзэмшлийн маркийн шар өнгөтэй мотоциклийг өөр өөрсдөө жолоодож сумын төв рүү орсон...” гэсэн мэдүүлгээр,
******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Д.ы 0 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нелеет бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.53% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэлээр,
******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.ын 0 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн .1 овгийн ийн ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заалтад заасныг зөрчсөн байна. овгийн ийн ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтад заасныг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан байна.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинж болгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Д.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 0 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт “” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгүүлсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 06 сарын хугацаанд гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.******* өмнө нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогджээ.
Шүүгдэгчид оногдуулсан дээрх үндсэн ял болох торгох ялаас 300.000 төгрөгийг төлж барагдуулж ,700,000 төгрөгийн торгох ялыг эдлээгүй, мөн оногдуулсан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ялаас нийт 0 сар 19 хоногийн хугацааг биеэр эдэлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар тооцоход 1 жил 1 сар хоногийн хугацаа эдлээгүй үлдсэн болох нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ирүүлсэн ялын тооцооны дэлгэрэнгүй мэдээлэлээр тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******т энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар хоногийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ял, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ,700,000 төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож 180 хоног буюу 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жил 1 сар хоногийн хугацаагаар хасаж, 1 сар буюу 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д“…Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина…” гэж заасан байх тул шүүгдэгч Д.*******ыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
Шүүгдэгч Д.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхэрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах жил 1 сар хоногийн хугацаатай нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн , 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 3, дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 06 /зургаан/ сарын хугацаанд гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******т энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар хоногийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ял, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ,700,000 төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож 180 хоног буюу 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жил 1 сар хоногийн хугацаагаар хасаж, 1 сар буюу 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах жил 1 сар хоногийн нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон 1/нэг/ жилийн сарын хугацаагаар зорчих эрхийгхязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38. дугаар зүйлд тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА