Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01387

 

ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ........ Н ХХК /РД........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ оршин суух Б овогт Г-ийн Г /РД:............./-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 20.915.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 20.985.200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-ийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгч НХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.****** /ШТЭҮД:1165/, Х.Наранзул /ШТЭҮД:0940/, хариуцагчийн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаандгаргасан тайлбартаа: Н ХХК нь иргэн Г.*****ийн зээл олгооч гэсэн хүсэлтийн дагуу 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ......... дугаартай зээлийн гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ***** дүгээр байрны зоорийн давхарт байрлах .......... улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбай бүхий 3 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Г.гнь зээлийн хүүг төлж, үндсэн зээл 15.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байгаа талаараа хэлж, түүний ажилладаг *********ХХК-ийн захирал А.********* 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12/17 дугаартай ...Г.Г-ийн нэр дээрх ... дугаартай зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг манай компанид тавьж, компанийн зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгасан. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад тус гэрээний 3.1.1-д заасан үндсэн зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 2.195.000 төгрөгийг төлөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Г.Гт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяган дээрээ байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ингээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 02240 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хариуцагчийн хаягийг тодруулснаар дахин шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч Г.*****ээс үндсэн зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 5.915.000 төгрөг, хариуцагчийг эрэн суралжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 20.985.200 төгрөгийг гаргуулж, манай Н ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ***** дүгээр байрны зоорийн давхарт байрлах Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбай бүхий 3 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дшүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.гнь нэхэмжлэгчтэй 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэлд хариуцагчаас хэдэн төгрөгийг төлсөн талаар дурдаагүй байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 10.474.270 төгрөгийг төлсөн байдаг. Зээлийн гэрээний дагуу сарын 5 хувийн хүү нь 750.0000 төгрөг ба 6 сарын хүү нь 4.500.000 төгрөг болно. Зээлийн хүүнд 4.500.000 төгрөг төлсөн гэж үзвэл үндсэн зээлд 10.474.270-4.500.000=5.974.270 төгрөг төлөгдсөн байна. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70.200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах тухай асуудал нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг хариуцан барагдуулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9.025.730 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад 8.959.270 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэвч хариуцагч Г.гнь зээл авахаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг хүлээн аваагүй, зээлийг А.А-ын дансанд шилжүүлсэн байдаг ба зээлийг шилжүүлэхдээ банк бус санхүүгийн байгууллагаас шилжүүлээгүй. Зээлийн иргэн Д.Өын данснаас шилжүүлж, Д.Ө нь нэхэмжлэгчид ажил эрхэлдэг нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн аваагүй хөрөнгийг буцаан төлөх үүргийг хариуцагч хүлээх үүрэгтэй гэж үзэхгүй. Үүнээс харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй эрхтэй тэгээд биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ***** дүгээр байрны зоорийн давхар, 3 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байна. Хариуцагч Г.гнь нэхэмжлэгчээс зээл авахаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг боловч зээлийг хүлээн аваагүй болох нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ өөрийнх нь гаргасан нотлох баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудаас харахад зээлийг хариуцагчид биш түүний гэр бүлийн хүн болох А.А-ын дансанд шилжүүлсэн байдаг. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т ...зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасныг зөрчсөн байдаг ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-т ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээл олгогдоогүй тул түүнийг буцаан төлөх үүрэггүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчид зээлийг шилжүүлээгүй байх тул хариуцагч Г.Г-ээс зээлийг шаардах эрхгүй байна. Нэгэнт зээлийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүй тул хариуцагчид хүлээх үүрэг байхгүй ба барьцаанд авсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөн барцааны бүртгэлээс хасуулах үүрэгтэй байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ***** дүгээр байрны зоорийн давхар, 3 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргахыг нэхэмжлэгч Н ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н ХХК нь хариуцагч Г.Г-ийн зээл олгооч гэсэн хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЗГ002/19 дугаартай зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу зээлсэн 15.000.000 төгрөгийг түүний нөхөр А.******ын Хаан банкны00000000 тоот дансаар шилжүүлэн олгосон. Мөн талууд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлсэн 15.000.000 төгрөгийг хариуцагч Г.гхүлээн авсан ба зээлийн хүүг буцаан төлж байсан нь хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбар болон Н ХХК-ийн данс руу зээлийн хүү гэсэн утгаар зээлийн хүүг буцаан төлж байснаар нотлогдоно. Тодруулбал, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбарт ... зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, 10.474.270 төгрөгигй буцаан төлсөн байдаг гэснээс үзэхэд зээлийн мөнгийг хүлээн авч, хүүг буцаан төлж байсан талаараа маргаагүй буюу хүлээн зөвшөөрч байгаа нь харагдана. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ...хариуцагчид зээлийг шилжүүлээгүй байх тул шаардах эрхгүй гэж үзэн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан ба мөнгийг хариуцагчид шилжүүлэн олгосон тул 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/002/19 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцагч Г.гбүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Иймд эрхийн улсын бүртгэлийн 000000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ***** дүгээр байрны зоорийн давхар, 3 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргахыг нэхэмжлэгч Н ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.915.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 20.985.200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г-ээс сөрөг нэхэмжлэл гаргаж, барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгч Н ХХК-д даалгахаар тус тус шаардаж байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 9.272.400 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 11.642.600 төгрөгийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Зохигчдын хооронд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Г.гнь нэхэмжлэгч Н ХХК-аас 15.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдэн авахаар тохиролцсон болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог.

Гэтэл зээлдүүлэгч Н ХХК-аас зээлдэгч Г.Г-ийн хүсэлтээр түүний нөхөр А.******ын дансанд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан зээлийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон зээлийн үйлчилгээ, хяналт, эрсдлийн шимтгэл 75.000 төгрөгийг хасаж, үлдсэн 14.925.000 төгрөгийг олгосон болох нь зохигчийн тайлбар, дансны хуулга зэргээр нотлогдож байна.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж-***** дүгээр байрны зоорийн давхарт байрлах, автомашины зогсоолын зориулалттай, 18 м.кв талбай бүхий 3 тоот зогсоолыг бариулсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

Нэхэмжлэгч Н ХХК-аас хариуцагч Г.Г-ийн ажиллаж байсан Б -аас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.Г-ийн нэр дээрх 0000 тоот зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авч зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч түүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй, талуудын хооронд зээлийн гэрээний хугацааг сунгасантай холбоотой зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулагдаагүй байх тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Г.гзөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 4.024.500 төгрөг, зээлийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 6.449.770 төгрөг, нийт 10.474.270 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримт, талуудын дансны хуулгаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-аас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан заалтуудтай нийцэж байгаа боловчнэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Нэхэмжлэгч Н ХХК-аас зээлдэгч Г.Г 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийголгосон байх тул зээлийн хүүг зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон хугацаагаар нь тооцох нь зүйтэй.

Зээлдэгчид олгосон 15.000.000 төгрөгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүг тооцоход 4.500.000 /15.000.000х5=750.000х6=4.500.000/болж байна.

Иймд зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөр 15.000.000 төгрөг, зээлийн хүү 4.500.000 төгрөг, нийт 19.500.000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч энэхүү хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар зохигчид тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй байх тул хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагыг зөрчиж, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар зээлийн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь хэсэгт зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийгзээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүүн дээр энэ гэрээний 3.1.3-т заасан хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 299.270 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцон авчээ.

Гэвч нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрөөс 52.600 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган авсныг хасаж, зээлийн гэрээний хугацаанд 246.670 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хангах үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх бөгөөд хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нь хуульд зааснаар үүссэн, уг төлбөрийг үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Г-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 15.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.500.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 246.670 төгрөг, нийт 19.746.670 төгрөг тооцон гаргуулахаас түүний төлсөн 10.474.270 төгрөгийг хасахад 9.272.400 төгрөгийг үлдсэнийг нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.642.600 төгрөгийгхэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Г.Г-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж-***** дүгээр байрны зоорийн давхарт байрлах, автомашины зогсоолын зориулалттай, 18 м.кв талбай бүхий 3 тоот зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Г.Г-ээс сөрөг нэхэмжлэл гаргаж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул хариуцагчид хүлээх үүрэг байхгүй гэсэн үндэслэлээр барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгч Н ХХК-д даалгахааршаардсан бол нэхэмжлэгч Н ХХК-аас хариуцагч Г.Г-ийн хүсэлтийн дагуу түүний нөхөр болох А.А-ын дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагчаас зээлийн хүү, *****ээс зээлийн хүү гэсэн утгаар зээлийн төлбөрийг төлж байсан тул зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй буюу хүлээн зөвшөөрч байсан нь харагдана гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Н ХХК-аас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 15.000.000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтээр түүний нөхөр болох А.******ын дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчөөгүй байх бөгөөд өөрийнх нь хүсэлтийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг түүнтэй хамаарал бүхий этгээдэд шилжүүлэн өгсөнөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцно.

Нэхэмжлэгч Н ХХК-аас уг зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн ажилтан Д.******ын дансаар дамжуулан олгосон нь уг мөнгийг олгох үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хүү, *****ээс зээлийн хүү гэсэн утгатайгаар зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан байх тул тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсныг хүлээн зөвшөөрснийүндсэн дээр зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г.Г-гээс зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгө болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгч Н ХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381.030, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 163.308 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-ээс9.272.400 /есөн сая хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.642.600 төгрөгийн болон хариуцагч Г.Г-ийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгч Н ХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381.030 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 163.308 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан Г.Г-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж-***** дүгээр байрны зоорийн давхарт байрлах, автомашины зогсоолын зориулалттай, 18 м.кв талбай бүхий 3 тоот зогсоолыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг ННШГГдаалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР