| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2020/00044/э |
| Дугаар | 2020/ДШМ/44 |
| Огноо | 2020-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2020/ДШМ/44
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Шүүгдэгч Б.Б, Б.Д
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Дониддолгор, Б.Хандмаа
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч нарын гомдлоор Б.Б, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1926001890102 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 09 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1 жил 3 сар 24 хоногийг өршөөн хэлтрүүлж суллагдсан, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сайн ноён овгийн Б.Д
Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 253 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 150 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 87 тоот шүүгчийн захирамжаар ял дүйцүүлэн хасч ялаас чөлөөлсөн, Сартуул овгийн Б.Б
Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.С-н хашааны гаднаас 650000 төгрөгийн үнэ бүхий хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркын мотоцикль хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Т.Н-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1460000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ө.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, 7000 төгрөг, Болор нэртэй архи /хагас/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4070000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд эрүүгийн 1926001890102 дугаартай хэрэгт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байранд хүргэгдэх үедээ оргон зайлсан,
Б.Б-тай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Д” худалдааны төвд байрлах Э.З-н эзэмшлийн дэлгүүрт цонхоор нь хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 29457133 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч лангууны шилийг хагалж М.Бямбадуламын 39 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7365000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б-тай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг “Солонго” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Солонгод 17365000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Т” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалттай 2 дугаар байрны цонхоор нэвтрэн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1960000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “З” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт нэвтэрч Б.Ууганцэцэгийн 430000 төгрөг, “нокиа” маркын гар утас 1 ширхэг, “самсунг” маркын гар утас 1 ширхэг, гар утасны лангуунаас Э.Б-н гар утас 57 ширхэг, гар утасны баттерэй 20 ширхэг, дагалдах хэрэгсэл 14 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.У 488000 төгрөг, Э.Б-д 5600000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Д-той бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Д” худалдааны төвд байрлах Э.З-н эзэмшлийн дэлгүүрт цонхоор нь хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 29457133 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Д-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Т” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч лангууны шилийг хагалж М.Б-н 39 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7365000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Д-той бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө “С” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.С-д 17365000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Сартуул овгийн Б.Б-г бүлэглэн, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Б.Д-н нийт эдлэх ялыг 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-гийн цагдан хоригдсон 421 хоног, Б.Д-н цагдан хоригдсон 631 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Б.С-д нь 850000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль 1 ширхэг, хохирогч Т.Н-р нь 1460000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль 1 ширхэгийг буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Д нь хохирогч Т.Н, Б.С нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-с 14728566 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Золбаярт, 3682500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 8682500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-д, 1960000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д, 488000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У, 5600000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, шүүгдэгч Б.Д-с 14728566 төгрөгийг гаргуулж хохирогч Э.З-д, 3682500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 8682500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-д, 1810000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ч-д тус тус олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “Honda Capa” маркын автомашины үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-с 1000000 төгрөг, шүүгдэгч Б.Д-с 1000000 төгрөг тус тус гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 4 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж, кет 1 хосыг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардан аваад түүнийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1.Тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.Б нь Б.Д-той бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байх “Солонго” дэлгүүрт нэвтэрч 82 ширхэг гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ...” гэж байгаа боловч би энэ хэргийг үйлдээгүй. Мөн тодорхойлох хэсэгт ... 2018 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн “Солонго” дэлгүүрт нэвтэрч гар утсыг хууль бусаар авч хохирол учруулсан гэх гэмт хэргийг шүүгдэгч нь үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Солонго” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD, Дээж худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD зэргээр няцаагдаж байна гэсэн нь ойлгомжгүй буюу чухам яг ямар ямар нотлох баримтуудыг үндэслэл болгож шүүгдэгч миний дээрх утга бүхий мэдүүлгийг няцааж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гэмт хэрэгтэй холбогдуулж прокуророос шинжлэн судлуулсан хохирогч Д.Солонгын ...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дэлгүүрт хулгай орсон, гэрч Н.Түмэннастын ...2018 оны 04 дүгээр сард Баярмагнай нь Дорнод аймаг руу явсан гэсэн мэдүүлгүүд болон “Солонго” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, ярианы бичлэгүүд, гэрч Баатархуяг гэх хүнээр хийлгэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл гэсэн нотлох баримтуудаар намайг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх үзэх нь үндэслэлгүй. Би 2018 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод байсан. Б.Д нь гуйгаад байхаар нь түүнд өөрийн ашиглаж байсан үнэгүй ярьдаг дугаараа хэсэг хугацаанд ашиглуулсан. Шүүгдэгч Б.Дын зараад өг гэж надад өгсөн 6 ширхэг гар утсыг нь зарж өгсөн бөгөөд уг гар утаснууд нь Дорнод аймгаас алдагдсан гар утас байсныг тус гэмт хэрэгт яллагдагчаар татагдахдаа мэдсэн. Дээрх дурьдсан зүйлийн талаар яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүддээ хэлж байсан. Мөн “Д” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгээр намайг Дорнод аймагт үйлдэгдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь андуурал юм. Учир нь “Д” гэдэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байдаг худалдааны төв бөгөөд уг хяналтын камерын бичлэгт гарч байгаа “Солонго” гэсэн хаяг өлгөсөн дэлгүүр нь “Дээж” худалдааны төвийн өргөтгөлд байдаг дэлгүүр юм. Иймд миний бие Дорнод аймагт үйлдэгдсэн хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн бол...” гэж зааснаар зүйлчлэхэд “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд машин механизмыг ашиглахдаа учрах саадыг арилгах зорилгоор ашигласан байхыг шаардаж хуульчилсан. Гэтэл тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцохдоо тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэж гэм буруутайд тооцоогүй, машин механизм ашиглаж гэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Нөгөөтэйгүүр прокурор ч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэж яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгуулах, 2-р хавтаст хэргийн 99-р хуудсанд авагдсан “Нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулах тухай” мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолд ....2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойт 37-р байрны подвальд байрлах иргэн Э.Золзаяагийн “Хос мөнхжин” хүнсний дэлгүүрийн цонхоор орж 710000 төгрөгний бараа алдагдсан хэрэг бүртгэлтийн 180800746 тоот хэргийг Б.Бг үйлдсэн болохыг олж тогтоон гэснийг хэрхэн шийдвэрлэсэн, ямар ажиллагаа явуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Хэдийгээр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт “.... Б.Б-д холбогдох гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй....” гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэгт хүний нэрийг холбогдуулж бичдэггүй тул уг албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй ба дээр дурьдсан хэрэг бүртгэлтийн хэргийг хэрхэн шийдсэн баримт болохгүй. Дээр дурдагдсан хэрэг бүртгэлтийн хэрэгт миний бие 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар татагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээр дурдсан хэрэг бүртгэлтийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр тогтоол гарсны улмаас хулгайлах гэдэг нэг гэмт хэрэгт миний бие дахин ял шийтгүүлэхэд хүрээд байна. Үүнд би гомдолтой байгаа ч үүнээс болж хэргийг прокурорт буцаалгамааргүй байна.
Харин нэгэнт хулгайлах гэдэг нэг гэмт хэрэгт дахин ял шийтгүүлэх гэж байгааг харгалзаад тогтоолоор оногдуулсан хорих ялын хугацааг тодорхой хэмжээгээр багасгуулах, тогтоолд намайг 421 хоног цагдан хоригдсон гэх боловч би тус хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж мөн өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 423 хоног цагдан хоригдсон байсан. Иймд давж заалдах шатны шүүх дурдсан асуудлуудыг харгалзан үзээд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Д гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож үйлдэл тус бүрд нь ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилсныг үндэслэвэл миний гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдэгдсэн “Хулгайлах” гэдэг нэг гэмт хэрэг юм. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шудрага ёсны зарчмыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хэргийн материалд авагдснаар хулгайлах гэмт хэргийн 5-н үйлдэл мөн хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдах, оргон зайлсан гэх гэмт үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна. Дорнод аймгийн Хэрлэн сум руу яваагүй гэж мэдүүлсэн ч тус газраас хулгай хийснээ болон хамт ажилладаг найзын хамт явснаа болон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт миний бие ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын 60367133 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан байх бөгөөд үүнээс 28903566 төгрөгийг надаар төлүүлэхээр шүүх шийдвэрлэжээ. Дээрх эд хөрөнгийн хохирлыг миний бие нөхөн төлөх болно гэжээ.
Шүүгдэгч Б.Д шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.4-т “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол гэж зааснаар зүйлчилэхэд “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд машин механизмыг ашиглахдаа учрах саадыг арилгах зорилгоор ашигласан байхыг шаардан хуульчилсан гэжээ. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7-д “... бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй, эд хөрөнгөд хүрэх зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй ...” гэжээ. Машин механизм хэрэглэх тухай ойлголтыг тайлбарласан Баярмагнай болон миний гэм буруутайд тооцогдсон гэмт хэргийн үйлдэл болох Сүхбаатар аймагт үйлдэгдсэн хулгайлах гэмт хэргийн үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх боловч хэргийн материалд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэж болох ямар нэгэн баримтат мэдээлэл огт байхгүй. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ нь Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Б.Б нь Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах Солонго дэлгүүрээс хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлдэг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Мөн Б.Д нь анхан шатны шүүх хуралдаанд энэ хэргийг үйлдээгүй гэж мэдүүлэг өгч байсан боловч давж заалдах гомдлоос харахад өөрийн хамт ажилладаг Г.Г гэдэг хүнтэй хулгай хийсэн гэж мэдүүлж байгаа нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүйн нэг хэлбэр гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хийсэн хэргүүддээ харамсаж байна. Дорнод аймгаас хулгай хийхдээ найз Г.Гантулгын хамт хулгайн гэмт хэрэг хийсэн. Г.Г нь Улаанбаатар хотод талх нарийн боовны цехэд түгээлтийн жолооч хийдэг. Хохирлыг төлнө, оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Г.Г-тай хамт Дорнод аймгийн Хэрлэн суманд үйлдсэн хулгайлах гэмт хэргийг тусгаарлаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.Д-н гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхээс зүйлчлэл бүрд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Хэргийг прокурорт буцахаар шийдвэрлэвэл Дорнод аймгийн үйлдэлтэй холбоотой Гантулга гэх этгээдийг шалгуулах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна. Би Б.Дтой хамт Дорнод аймагт хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Үүнд анхан шатны шүүхээс надад яагаад шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаа. Энэ тухайгаа анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд тайлбарлахдаа дээр дурдсан нотлох баримт гэж байгаа нь чухам яг ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа, юуг хэлж байгаа, хэрэгт авагдсан Солонго дэлгүүрийн болон Дээж худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг үндэслэн гэмт буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би Солонго дэлгүүрээс хулгай хийгээгүй учраас хяналтын камерын бичлэгт байх боломжгүй. Харин Дээж худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт би байх боломжтой. Учир нь би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Дээж худалдааны төвийн дэлгүүрээс хулгай хийсэн. Дээж худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт гарч байгаа Солонго гэсэн хаяг өлгөсөн байгаа нь Дээж худалдааны төвийн өргөтөл дэлгүүр юм. Би үүнээс бусад хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэх энэ үйлдэлд анхан шатны шүүх гэм буруутайд тооцохдоо хуульд заасан учрах саадыг арилгах зорилгоор гэдэг үгийг орхиж гэм буруутайд тооцоогүй зөвхөн машин механизм ашиглаж гэдэг үгийг үндэслэж гэм буруутайд тооцсон. Уг хуулийн зүйл заалтын машин механизм ашиглах гэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж заавал учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан байхыг шаарддаг. Прокурор ч мөн адил яллах дүгнэлтдээ тусгаагүй. Иймд энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол гарснаас хойш цагдан хоригдож байх явцдаа Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн яллагдагчаар татах прокурорын тогтоолтой танилцсан. 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулах тухай мөрдөгчийн тогтоолд дурдагдсан гэмт хэрэг үйлдсэн талаар 2018 оноос эхлэн мэдүүлэг өгөхдөө болон анхан шатны шүүх хуралд ч мөн адил мэдүүлж байсан. Энэ талаар зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй хэргийг шүүх рүү шилжүүлж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоол гарсны дараагаар Сонгинохайрхан дүүргээс дахин хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлэх байдалд хүрээд байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд намайг 421 хоног цагдан хоригдсон гэдэг боловч би 423 хоног цагдан хоригдсон. Иймд ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Би дахиж хулгай хийхгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Бгийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Б.Д-д нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.С-н хашааны гаднаас 650000 төгрөгийн үнэ бүхий хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Т.Н-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1460000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ө.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, 7000 төгрөг, Болор нэртэй архи /хагас/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4070000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд эрүүгийн 1926001890102 дугаартай хэрэгт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байранд хүргэгдэх үедээ оргон зайлсан,
Б.Б-тай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвд байрлах Э.Золбаярын эзэмшлийн дэлгүүрт цонхоор нь хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 29457133 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч лангууны шилийг хагалж М.Бямбадуламын 39 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7365000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б-тай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг “Солонго” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Солонгод 17365000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалттай 2 дугаар байрны цонхоор нэвтрэн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1960000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Зэлэм” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт нэвтэрч Б.У-н 430000 төгрөг, “нокиа” маркын гар утас 1 ширхэг, “самсунг” маркын гар утас 1 ширхэгийг хулгайлж 488000 төгрөгний, гар утасны лангуунаас Э.Б-н гар утас 57 ширхэг, гар утасны баттерэй 20 ширхэг, дагалдах хэрэгсэл 14 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5600000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Д-той бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвд байрлах Э.З-н эзэмшлийн дэлгүүрт цонхоор нь хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 29457133 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Д-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч лангууны шилийг хагалж М.Б-н 39 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7365000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Д-той бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг “Солонго” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.С-д 17365000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.З, М.Б, Т.Н, Б.С, Ө.Ч, Д.С, Б.У, Э.Б, Б.А, гэрч Н.Т, Д.Г, Г.О, С.Б, Д.Д, Т.Ч, Н.Ц, Д.Б, Ц.С, Г.А, Б.Б, Б.Б, Б.П нарын мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 67, 68 дугаартай, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хөрөнгө үнэлсэн тайлан, Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №ӨХЦ19-16 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨХЦ19-07 дугаартай үнэлгээний тайлангууд, Линзийн Өгөөж ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №19/0356 дугаартай үнэлгээний тайлан, Хас үнэлгээ ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №117 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №30 дугаартай үнэлгээний тайлангууд, Хөрөнгө-Эстимет ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/56 дугаартай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, оргодол эрэн сурвалжилсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, ярианы биллүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD, шүүгдэгч Б.Б, Б.Д нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Б.Б-г бүлэглэн, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан, мөн бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Бгийн Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт байрлах Солонго нэртэй дэлгүүрт нэвтэрч 82 ширхэг гар утас хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэж бичихгүй машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд буруу тооцсон, прокурор мөн буруу яллах дүгнэлт үйлдсэн, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаагүй, цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэх, шүүгдэгч Б.Дын анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шудрага ёсны зарчмыг зөрчсөн тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгөхийг хүссэн гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэдний үйлдсэн үйлдлүүд нь нотлогдсон, анхан шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой ойлгомжтой дүгнэлт хийсэн, хэргийн материалыг шүүгдэгч нарт танилцуулсан, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон, хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.Д нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.Б, Б.Д нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Б, Б.Д 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.