Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/03187

 

 

2020 12 25

183/ШШ2020/03187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан ........ оршин суух Б овогт О-ын Х /РД:У000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...... тоотод оршин суух Б  овогт Б-ын О/РД:00000/-д холбогдох

зуучлалын гэрээний үүрэгт 1.050.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ххариуцагч Б.Ошүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2020 оны 03 дугаар сарын 21-нд фэйсбүүкээр Хятад улс руу найдвартай зуучилна гэсэн зар хараад Б.О гэх хаягтай хүн рүү чат бичээд утасны дугаарыг нь авч уулзахаар болсон бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 03-нд уулзаж ярилцахад яг найдвартай урилга ирнэ, урьд нь зөндөө хүүхдийн урилга материал ирж байсан гэж хэлсэн. Тэгээд зуучлалын хөлс 3.000.000 төгрөг гэсэн бөгөөд чамд яриад 2.700.000 төгрөгөөр гаргаад өгье гэхэд нь урьдчилгаа 1.000.000 төгрөгийг 000000000 Б.Огэсэн данс руу шилжүүлсэн. Хэд хоногоос над руу залгаад Нанжины их сургууль онлайнаар хичээл орно гэхэд нь би онлайнаар бол сургахгүй гэсэн чинь тэгвэл Чэндүгийн хэлний бэлтгэлд оруулаад өгье гэсэн. Тэгээд би за за онлайнаар хичээл орохгүй бол наад хотод чинь суръя гэхээд урилгаа хүлээж байсан. 2020 оны 5 дугаар сарын 10-нд урилга авах гэсэн мөнгө дутчихлаа гээд 50000 төгрөг нэмж авсан. 9 дүгээр сард хариу өгөхгүй болохоор нь залгасан чинь 10 сараас хичээл онлайнаар орно гэж байна, хичээлээ онлайнаар авахын бол үлдэгдэл мөнгөө шилжүүл гэсэн. Би анх гэрээ байгуулахдаа онлайнаар сурахгүй, очиж сурахаар хэлний бэлтгэлд зуучлуулсан. Анх зуучлуулсан Нанжин сургууль онлайнаар орно гэхэд нь бас болиод Чэндүд сурахаар болсон ч энэ сургууль бас онлайн хичээл орно гэхэд тэгвэл болъё, тэгж сурахгүй урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэсэн. Б.Онь урьдчилсан урилга чинь ирчихсэн ба мөнгө буцааж өгч чадахгүй, сурвал сур сурахгүй бол болихгүй юу гээд утсаар яриад тасалсан. Хятад хэлний орчуулгын төвөөс асуухад энэ зөвхөн урьдчилсан байдлаар явуулсан урилга байна, дараа нь албан ёсны урилгыг чинь явуулна, тэр урилга нь ирж байж суралцдаг юм гэсэн. Сургуульд зуучлах эрх байхгүй, удахгүй компани болох гэж байгаа гэж хэдэхэд итгэж зуучлуулсан. Албан ёсны урилга нь ирээгүй, хэлний бэлтгэлийг онлайнаар сурах боломжгүй учраас урьдчилгаа болох 1.050.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ошүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний хувьд Хятад улс руу суралцахад зуучилна гэсэн зар тавьсан нь үнэн. Нэхэмжлэгч О.Хнь эхний жил хэлний бэлтгэлд сурах хүсэлтэй байна гэсэн. Тэгээд түүнийг Хятад улсын сургуульд хэлний бэлтгэлд суралцуулахаар тохиролцож, 2.700.000 төгрөгийн зуучлалын хөлснөөс нэхэмжлэгчийн бичиг баримтыг хүлээн авч урьдчилгаанд 1.000.000 төгрөгийг авсан. Ингээд Нанжин их сургуультай холбогдоход суралцахыг зөвшөөрсөн боловч онлайнаар хичээлүүд орно гэсэн. Дараа нь ярилцаж байгаад Чэндүгийн сургуулийн коллежийн сургуулийг нэхэмжлэгчид санал болгоход зөвшөөрсөн учир материалыг нь явуулсан. Ингээд 2020 оны 4 дүгээр сард урьдчилсан урилга нь гарсан. Тэр үед хичээл 9 дүгээр сараас эхлэх төлөвлөгөөтэй байсан. Үндсэн урилгыг авахын тулд үлдэгдэл мөнгөө өг гэхээр нь уг мөнгийг өөрөөсөө гаргаж, 50000 төгрөг дутаад байхаар нь О.Халиунаагаас нэмж авсан. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн урилга гарч ирсэн. Сургуулиас нь Засгийн газрын шийдвэрээр коронавирус өвчнөөс шалтгаалан эхний семестрийг онлайнаар суралцуулж, 3 дугаар сарын 1-ний өдрөөс танхимаар хичээллүүлэхээр боллоо гэсэн мэдэгдлийг өгсөн. Би нэхэмжлэгчтэй холбогдож хичээл үзэхэд бэлэн болсон гэж хэлсэн. Үүний дагуу групптээ ороод хичээллээд явах болох байтал нэхэмжлэгч нь онлайнаар сурахгүй, урилга чинь хуурамч гэж хэлсэн. Иймд миний бие зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хариуцагч Б.О-ын гар утсанд үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Хнь хариуцагч Б.О холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 1.050.000 төгрөг гаргуулахааршаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ руу их сургуульд зуучлах гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Онь БНХАУ-ын Нанжин /Nanjing/ хотын сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдахад зуучилж өгөх, нэхэмжлэгч О.Хнь 2.700.000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх зуучлалын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Б.Онь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч О.Х-гаас холбогдох бичиг баримт болон зуучлалын хөлс 1.050.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээнд заасан БНХАУ-ын Нанжин хотын сургуулийн хэлний бэлтгэл нь хичээлээ онлайнаар явуулах болсон тул талууд суралцах сургуулийг өөрчилж, БНХАУ-ын Чэндү хотын их сургуулийн хэлний бэлтгэлийг сонгон суралцахаар бичиг баримтаа явуулсныг Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллежоос хүлээн авч хятад хэл мэргэжлээр элсүүлсэн болохыг мэдэгдэж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн урьдчилсан урилгыг зуучлагч болох Б.Отгонбатад явуулсныг нэхэмжлэгч О.Хтанилцаж, тухайн сургуульд суралцахыг хүлээн зөвшөөрчээ.

БНХАУ-ын Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллежоос О.Халиунааг суралцуулах тухай албан ёсны урилгыг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлж, ингэхдээ хичээлийн жилийн эхний семестр буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд онлайнаар хичээллэх ба хоёрдугаар семестр буюу 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд онлайн хичээл дуусгавар болж, танхимаар хичээллэх болохыг мэдэгджээ.

Нэхэмжлэгч О.Хнь БНХАУ-ын Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллежийг эхний семестр буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд онлайнаар хичээллэх болсныг эс зөвшөөрч онлайнаар сурахгүй, очиж сурахаар зуучлуулсан гэсэн үндэслэлээр тухайн сургуульд суралцахаас татгалзан зуучлалын хөлсөнд өгсөн 1.050.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Б.Отгонбатаас БНХАУ-ын Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллежоос 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гарч ирсэн. Сургуулиас нь Засгийн газрын шийдвэрээр коронавирус өвчнөөс шалтгаалан эхний семестрийг онлайнаар суралцуулж, 3 дугаар сарын 1-ний өдрөөс танхимаар хичээллүүлэхээр боллоо гэсэн мэдэгдлийг өгсний дагуу нэхэмжлэгчтэй холбогдож энэ тухай хэлэхэд онлайнаар сурахгүй, урилга чинь хуурамч гээд суралцаагүй. Миний бие зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

БНХАУ нь коронавирус өвчний улмаас гадаад улс орнуудын оюутнуудад виз гарган өгч хилээр нэвтрүүлэх боломжгүй болохыг мэдэгдэж, гадаад оюутнуудын сургуульд буцаж ирэх, танхимаар суралцах хугацааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр товлосонтой холбогдуулан нэхэмжлэгч О.Халиунааг элсэн суралцахыг хүлээн зөвшөөрч, урилга ирүүлсэн БНХАУ-ын Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллеж нь эхний семестр буюу буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд онлайнаар хичээллэх ба хоёрдугаар семестр буюу 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд танхимаар хичээллэхээр шийдвэрлэсэн болох нь хариуцагчийн тайлбар болон Сичуаны технологи, бизнесийн коллежийн гадаад оюутны албаны мэдэгдэл, О.Халиунаад ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үндсэн урилга зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч О.Х-гийн суралцахаар болсон БНХАУ-ын Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллеж нь эхний семестр буюу буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд онлайнаар хичээллэх болсон нь дэлхий нийтээр тархсан цар тахал буюу коронавирус өвчнөөс шалтгаалан байх тул гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн үр дагаврыг үүрэг гүйцэтгэгч хариуцах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Онь БНХАУ-ын Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллеж нь эхний семестр буюу буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд онлайнаар хичээллэх болсонд буруугүй байх тул нэхэмжлэгч О.Халиунаагийн зуучлалын хөлсөнд төлсөн зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд хамаарахгүй.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан зуучлалын гэрээний 2 дахь хэсгийн 5-д зуучлуулагч тал нь бичиг баримт урьдчилгаа мөнгө өгсний дараа урилга хүлээх хугацаанд гэнэт шийдвэрээ өөрчилж хүндэтгэх шалтгаанаар сургуульд зуучлуулахаа цуцалбал урьдчилгаа 1.000.000 төгрөгөөс буцаалт хийхгүй, мөн гэрээний 2 дахь хэсгийн 6-д урьдчилгаа ирсний дараа зуучлуулах хүсэлтэй цуцалбал урьдчилгаа 1.000.000 төгрөгөөс буцаан олголт хийх боломжгүй гэж талууд тохиролцсон байх тул зуучлалын хөлсөнд төлсөн 1.050.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.О-ын цахим шуудан үзлэг хийхэд БНХАУ-ын Чэндү хотын Сичуаны технологи, бизнесийн коллежооснэхэмжлэгч О.Х-г элсэн суралцуулах тухай урьдчилсан болон үндсэн урилга, сургуулиас гаргасан мэдэгдэл, цахим шуудан зэргийг ирүүлсэн байх тул хариуцагчаас гаргаж өгсөн дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.О-ас зуучлалын гэрээний үүрэгт 1.05.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О.Халиунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР