Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/226

 

 

 

 

 

 

                                                                                           2024/ШЦТ/226

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ж.Ц

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

              Шүүгдэгч: Б.А   

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Аэд холбогдох эрүүгийн 2412............ тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...... аймгийн ..... сумын ..... дүгээр багт ...... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б А /РД:......../

 

                                                  Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

      Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын дунд үеэс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ...... аймгийн .... сумын .....багийн ........ гэх газарт байрлах Г.Аийн эзэмшлийн хаваржааны пүнз буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахаас  шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 10 метр хулдаас, 40 литрийн бедон сав 1 ширхэг, хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, ааруул тавьж хатаах зориулалт бүхий төмөр 2 ширхэг, машины обудтай дугуй 2 ширхэг, 50 кг шуудайнд хийсэн 6 шуудай давс, машины аккумлятор 3 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг зэрэг хулгайд алдагдаж түүнд 1,381,400 төгрөгийн хохирол учирсан,

       2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ........ гэх газарт байрлах, иргэн Т.Гын өмчлөлийн, өвөлжөөний байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрнаас 30 амперын аккумлятор 1 ширхэг, эмээлийн яс мод 1 ширхэг, Мутлу брэндийн аккумлятор 1 ширхэг, Кен брэндийн тасдагч 1 ширхэг, Кен брэндийн дрилл 1 ширхэг, “инеко” брэндийн цахилгаан хөрөө 1 ширхэг, махны машин 1 ширхэг, банш хэвлэгч 1 ширхэг, 38 литрийн төмөр сав 1 ширхэг зэрэг хулгайд алдагдаж түүнд 975,500 төгрөгийн хохирол учирсан,

     2024 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө .......... хохирогч Б.Эын өвөлжөөний амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахаас ТОЗ-8 маркийн буу-1, цахилгаан хөрөө-2 ширхэгийг, мөн амбаарын гадна талд байсан мотоциклийн дугуйтай обуд-1, дугуйгүй обуд-4 ширхэг зэрэг хулгайд алдагдаж, түүнд 610.000 төгрөгийн хохирол учирсан,

    2024 оны 06 дугаар сард ........ гэх газраас иргэн Г.Л нь өвөлжөөнийхөө амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахаас    2 хүний майхан, 40 литрийн хэмжээтэй хуучин саваа хулгайд алдаж, 140.000 төгрөгийн хохирол учирсан,

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ...... гэх газарт байрлах иргэн Д.Ө нь өөрийн өвөлжөөний амбаар болон бариастай байсан жижиг 4 ханатай гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахаас “Кеп” брэндийн хуучин ашиглаж байсан улаан өнгийн хайрцагтай батарей дрилл комоор, хар өнгийн хайрцаг сав бүхий газан плитка 1 ширхэг, шинэ битүү чанагч 1 ширхэг, машины запас шар дугуй 1 ширхэг, мотоциклийн дугуй 1 ширхэг, 40 литрийн бедон сав 1 ширхэг зэрэг нь хулгайд алдагдаж, түүнд 465,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

      Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын дунд үеэс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд .......... гэх газарт байрлах Г.Аийн эзэмшлийн хаваржааны пүнз буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 10 метр хулдаас, 40 литрийн бедон сав 1 ширхэг, хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, ааруул тавьж хатаах зориулалт бүхий төмөр 2 ширхэг, машины обудтай дугуй 2 ширхэг, 50 кг шуудайнд хийсэн 6 шуудай давс, машины аккумлятор 3 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,381,400 төгрөгийн хохирол учруулсан,

      2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ......... гэх газарт байрлах, иргэн Т.Гын өмчлөлийн, өвөлжөөний байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 30 амперын аккумлятор 1 ширхэг, эмээлийн яс мод 1 ширхэг, Мутлу брэндийн аккумлятор 1 ширхэг, Кен брэндийн тасдагч 1 ширхэг, Кен брэндийн дрилл 1 ширхэг, “инеко” брэндийн цахилгаан хөрөө 1 ширхэг, махны машин 1 ширхэг, банш хэвлэгч 1 ширхэг, 38 литрийн төмөр сав 1 ширхэгийг тус тус хулгайлан авч 975,500 төгрөгийн хохирол учруулсан,

     2024 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө .......... гэх газарт байх хохирогч Б.Эын өвөлжөөний амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахаас ТОЗ-8 маркийн буу-1, цахилгаан хөрөө-2 ширхэгийг, мөн амбаарын гадна талд байсан мотоциклийн дугуйтай обуд-1, дугуйгүй обуд-4 ширхэг зэргийг хулгайлж, 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2024 оны 06 дугаар сард ........ гэх газарт байх өвөлжөөний амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахаас хохирогч Г.Лгийн 2 хүний майхан, 40 литрийн хэмжээтэй хуучин сав зэргийг хулгайлан авч 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

    2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ............. гэх газарт байрлах иргэн Д.Өы эзэмшлийн өвөлжөөний амбаар болон бариастай байсан жижиг 4 ханатай гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч “Кеп” брэндийн хуучин ашиглаж байсан улаан өнгийн хайрцагтай батарей дрилл комоор, хар өнгийн хайрцаг сав бүхий газан плитка 1 ширхэг, шинэ битүү чанагч 1 ширхэг, машины запас шар дугуй 1 ширхэг, мотоциклийн дугуй 1 ширхэг, 40 литрийн бедон сав 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан түүнд 465,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

        *Хохирогч Г.Аийн “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Элст хонх гэх газар байх хаваржааныхаа пүнзнээс илүү гэрээ авахаар ээжийн хамт очиход цоожийг эвдэж хүн орсон гэмээр байхаар нь эд зүйлсээ бүртгэтэл шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 10 метрийн хулдаас, 40 литрийн бедон сав 1 ширхэг, хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, ааруул тавьж хатаах зориулалт бүхий төмөр 2 ширхэг, машины обудтай дугуй 2 ширхэг, 50 кг шуудайнд хийсэн 6 шуудай давс, машины аккумлятор 3 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан.Бид хоёроос өмнө авга ах Г давс авахаар очих үед үүд хаалга цойж зэрэг нь зүгээр байсан гэсэн. Эд зүйлээ хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. За зээлийн ханш нь хэд байна түүгээр нь үнэлүүлнэ...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 14-16 дугаар тал/,

 

    *Хохирогч Г.Аийн дахин “...манайхаас алдагдсан 9 төрлийн эд зүйлсийн үнэлгээ 1,381,400 төгрөгөөр үнэлэгдсэн байсан ба тус эд зүйлсээс 2 төрлийн эд зүйлийг буцааж хүлээн авсан. Үлдэгдэл 1,235,000 төгрөгийг Б.Аээс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авахаар тохиролцсон учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх дахин мэдүүлэг /1-ийн хх-ийн 56 дугаар тал/,

 

     *Гэрч Ч.Ө “...Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн охин болох Аийн хамт Архангай аймгийн Тариат Цагаан нуур багийн Элст Хонх гэх газар байх өөрийн хаваржааны пүнзнээс илүү гэрээ гаргаж авах санаатай очтол цойж түлхүүрийг нь эвдэж дотор нь хүн орсон гэмээр байхаар орж эд зүйлээ бүртгэж үзэхэд  шар өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэг, 10 метр хулдаас, 40 литрийн пидан сав нэг ширхэг, хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, ааруул тавьж хатаах зориулалт бүхий төмөр 2 ширхэг, машины обудтай дугуй 2 ширхэг, 50кг шуудайнд хийсэн 6 шуудай давс, машины акумлиатор 3 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би тухайн алдагдсан гэх эд зүйлсээ өмнө оны 10 дугаар сард төрсөн охин Аийн хамт хамт хийсэн өөр мэдэж харсан хүн байхгүй. Манай пүнзэнд хулгай орохоос өмнө хадам дүү болох Г нь надаас пүнзний түлхүүр авч давс авахаар очсон дараа нь хулгай орсны дараа хадам дүү Гоос үүд хаалга нь зүгээр байсан эсэх талаар асууж тодруулахад зүгээр байсан талаар хэлж байсан. Надад шалгуулахаар ямар нэгэн хардаж байгаа хүн алга байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 дугаар тал/,

     *Гэрч А.Гын “...Намайг тус хаваржааны пүнзэнд очиж давс авахад үүд хаалга нь цоожтой ямар нэгэн үүд хаалга, цойж цуургыг нь эвдсэн зүйл байгаагүй зүгээр байсан. Хэд хоногийн дараа бэр эгч Ө нь манай хаваржааны пүнзэнд хулгай орсон байна гэж ярьж байсан.  Би тухайн үед сайн нарийвчилж хараагүй машины обудтай 2 ширхэг дугуй бол харагдаж байсан. Манай бэр эгч Ө нь тухайн пүнзэнд хамаг өөрийн хэрэгцээт зүйлсээ хадгалдаг. Давсны хувьд нэлээн хэдэн шуудай давс хураасан байсан. Одоо таны үзүүлсэн зургаар бол миний давс авч байхын үеийн хураасан байсан давснаас арай дутмаг харагдаж байна. Намайг давс авахаар очиход надаас өмнө хүн ирж явсан гэмээр ямар нэгэн мөр гараагүй байсан. Би тухайн пүнзнээс давс авахаар бэр эгч Өтай өөрийн биеэр очиж уулзан түлхүүр болон давс авах зөвшөөрөл авч явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 23-24 дугаар тал/,

 

     *Яллагдагч Б.Аийн “...миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 69 дүгээр тал/

 

   *Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 04-09 дүгээр тал/

*Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн АЦ-24-136 дугаартай “...шинжилгээний объектын 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.381.400 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн  29-34 дүгээр тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 41-49 дүгээр тал/

*Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-ийн хх-ийн 52 дугаар тал/

*Архангай аймгийн Тариат сумын Суман багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 72 дугаар тал/

*....... багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 73 дугаар тал/

 

*Хохирогч Г.Лгийн “....Миний бие Архангай аймгийн Тариат сумын Тэрх багт гэр бүлийн хамтаар мал маллан амьдардаг юм. Манайх өвөлдөө Ө гэх айлтай хамт Часын өтөг гэх газар хамт өвөлждөг юм. Манайх 2024 оны 06 дугаар сард зусландаа Цагааннуур багийн төвийн урд зусаж байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд миний бие Тэрх багийн Часын өтөг гэх газар байрлах өвөлжөөн дээрээ очиж амбаараасаа ор, тавиур зэрэг эд зүйлс авах зорилгоор өвөлжөөн дээрээ очиж амбаар руугаа ортол дотор нь танзан дээр ил байсан хар өнгийн ууттай 2 хүний майхан, хажуу талаараа задарчихсан бедон /40л/ зэрэг эд зүйлс байхгүй болчихсон байсан. Тэгээд амбаарны цоож зүгээр цоожтой байсан учир арай ч хулгай ороогүй байлгүй дээ гэж бодоод явж байтал уржигдар Ө манай гэрт орж ирээд манай өвөлжөөн дээр бариастай байсан гэрээс эд зүйлс алдагдсан байна гэхээр нь манайхаас ч бас эд зүйлс алдагдсан учир цагдаад хандаж байна. 2022 онд манай хүүхэд хөдөө ирэхдээ манай бэлэглэж байсан 2 хүний майхан байсан ба 40 литрийн бедон нь хажуу талаараа хагарчихсан байгаа. Би алдагдсан эд зүйлсээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Цоожтой байсан ба хүн ороогүй мэт буцаагаад цоожийг нь хийчихсэн байсан. Одоогоор надад сэжиглэж байгаа болон шалгуулах хүн байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 89-90 дүгээр тал/,

 

*Хохирогч Г.Лгийн дахин “...Манай амбаараас алдагдсан майхан нь 2 хүний зориулалттай дотроо цэнхэр, хөх гэсэн 2 өнгийн хуучин хэрэглэж байсан майхан ба уутан доторх заавар болон бусад хуучин хэрэглэж байсан сэв шинж тэмдгээр нь сайн таниж байна. Манайхаас алдагдсан 2 төрлийн эд зүйлсийн үнэлгээ 140.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан ба тус эд зүйлсээс 1 төрлийн эд зүйлийг буцааж хүлээн авсан ба үлдэгдэл 80.000 төгрөгийг бэлэн мөнгөөр хүлээн авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 115 дугаар тал/,

 

*Хохирогч Г.Лгийн дахин “...надад гомдол санал байхгүй. Би дээрх зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 134-136 дугаар тал/,

 

*Гэрч Н.М “....миний нөхөр бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй. Тариат сумын төвд хамт амьдардаг. Тухайн үед А гэртээ хоноогүй ба 06 дугаар сарын 17-ны өглөө гэртээ ирсэн. Юу хийж хаагуур явсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 118-119 дүгээр тал/,

 

*Яллагдагч Б.Аийн “...миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 128-129 дүгээр тал/

 

*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 81-84 дүгээр тал/

*Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн  29-34 дүгээр тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 91-95 дугаар тал/

*Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-ийн хх-ийн 111 дүгээр тал/

 

*Хохирогч Б.Эын “...Манай өвөлжөө Цагаанчулуут гэх газар байдаг ба манайхтай хамт 2 айл хамт өвөлждөг. Энэ жил манайх өвөлжөөнөөсөө шууд зусландаа 2024 оны 05 дугаар сард буусан. Манай зуслан өвөлжөөнөөс 3 км зайтай, ойрхон гол дагаж буудаг. Зуслангаас өвөлжөө харагддаг юм. 2024 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 22 цагийн орчимд харанхуй болчихсон байх үед би морио аргамжих гээд гэрээсээ гартал манай өвөлжөөний тэр хавиар машины тоормосны улаан гэрэл асаад унтарчих шиг болсон. Тэгээд би тухайн үед тоогоогүй ба хэсэг хугацааны дараа өвөлжөөний ам руу нэвт гараад Хөшөөт гэх газар руу яваад өгөхөөр нь манай өвөлжөөгөөр орж хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод би Түмэндэлгэр ахтай араас нь мотоциклоор хөөсөн. Бид 2 араас нь хөөгөөд гүйцэж очиж харж чадаагүй ба өвөлжөөний зүүн талд байдаг Хөшөөтийн даваа гэх газар ирээд алдчихсан. Ойр хавиар ямар ч гэрэл байхгүй байсан ба хайгаад ерөөсөө олоогүй. Тэгээд бид 2 өвөлжөө рүүгээ очоод шалгатал манай өвөлжөөний амбааруудыг бүгдийг нь ухаад манай амбаарын хаалганы цоожийг эвдээд буцаагаад өлгөчихсөн байсан. Дотор байсан эд зүйлсийг ухаад зарим нэгэн эд зүйл аваад явсан байсан. Тэгээд маргааш өглөө нь ирж гэгээтэйд эд зүйлсээ сайн үзтэл амбаар дотор байсан ТОЗ-8 маркийн галт зэвсэг, цахилгаан хөрөө 2 ширхэг, амбаарын ард байсан мотоциклын 5 ширхэг обуд, дугуйтай 1 обуд зэрэг эд зүйлсийг аваад явсан байсан. Цагдаад хандаж амжаагүй ба манай зуслан дээр ямар нэгэн сүлжээ байхгүй баяр наадам гээд сумын төв орж ирж амжихгүй өнөөдөр л цагдаад өргөдөл өгч байна.Манай аавын өвлүүлж өгсөн буу ба нэг их хэрэглэдэггүй чоно нохой үргээдэг байсан болохоор нэг их тоодоггүй байсан. ТОЗ-8 маркийн шар өнгийн лакаар бүрсэн, цоохор ременэн үүргэвчтэй, дурангийн хуучин суурь гагнуулсан, замаг гол төмрийн дугаарыг нь сайн мэдэхгүй, ямар нэгэн бичиг баримт байхгүй буу байгаа юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 232-234 дугаар тал/,

 

*Гэрч Б.Т “...Миний бие Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан багийн Цагаанчулуут гэх газар мал маллан амьдардаг юм. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сумын төвд хоночхоод маргааш өглөө гэртээ очтол ...өвөлжөөний 3 айлын амбаарыг ухчихсан байсан. Манай амбаарын цүүг суга татчихсан цоожийг нь эвдээгүй байсан. Би дотор нь байсан эд зүйлсээ шалгатал бүрэн байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 238-239 дүгээр тал/,

 

*Гэрч П.Б “...тус буу нь Тоз-8 маркийн 1964 онд үйлдвэрлэгдсэн ангийн зориулалттай буу бөгөөд уг бууг би 1987 онд өөрийн төрсөн эцгээс өвлөж авч байсан. Ноднин буюу 2023 онд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн буу байгаа юм. Миний хүү ав гэж өөрийн отгон хүү Эт өвлүүлж байсан. Ааваас авч байх үед баримттай байсан ба 1990-ээд оны үед буюу хувьчлалаар бичиг баримтыг нь гээчихсэн юм. Би тус бууны гол төмөр замгийн дугаарыг мэдэхгүй санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 242-243 дугаар тал/,

 

*Гэрч Б.Т “...2024 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 22 цагийн орчимд манай хот айлын залуу Эын өвөлжөөнд машины гэрэл асаад яваад манай өвөлжөөгөөр орж хулгай хийчих шиг боллоо хоёулаа хамт явъя гэхээр нь би мотоциклтой Эын ард суугаад өвөлжөөн дээр очтол нөгөө машин Хөшөөтийн даваа руу зугтаад явчихсан. Бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй ба яг ямар машин байсныг хараагүй. Тэгээд эргээд өвөлжөөн дээр иртэл амбааруудын хаалга нарын зарим нь эвдэрсэн зарим нь онгорхой байсан ба дотроос нь эд зүйл Эын амбаараас Тоз-8 маркийн буу байхгүй болчихсон байсан. 3 айлын амбаараар ороод гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 27-31 дүгээр тал/,

 

*Яллагдагч Б.Аийн “...миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 38-39 дүгээр тал/

 

*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 215-227 дугаар тал/

*Шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 11 дүгээр тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 250 дугаар тал, 2-ийн хх-ийн 01-03 дугаар тал, 20-23 дугаар тал/

*Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-ийн хх-ийн 179 дүгээр тал/

 

*Хохирогч Т.Гын  “...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Тэрх багт мал маллан амьдардаг юм. Манайх тус багийн Урд хуурай гэх газар өвөлждөг ба зундаа Мухарын ам гэх газар зусдаг. Манайх өвөлжөөнөөсөө 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нүүж зусландаа буусан ба 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр Жаргалмаа бид хоёр өвөлжөөнийхөө байшингаас очиж 3 ширхэг сандал авсан юм. Тэр өдөр манай байшин ямар нэгэн эд зүйлс байрнаасаа хөдлөөгүй зүгээр байсан ба 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байшингаа эргэж очтол манай байшингийн гадна талын улаан өнгийн цоож эвдэрчихсэн дотор талынх нь хар цоож болон даруулга хаалганы үүдэн дээр газар байсан. Дотор хаалганы цоожны цүүг нь тасдагчаар тасдсан байсан ба манай гэр рүү хүн орсон юм шиг байхаар нь байшин руу ороод эд зүйлсээ шалгатал үүдний өрөөнд байсан жижиг 30 амперын Приуст тавьдаг байсан акумлятор, эмээлний яс мод, том өрөөнд мөлхөө тавилга дээр байсан Мутлу брендийн шинэ акумлятор, орон доогуур коридонан хайрцагт байсан кен брендийн тасдагч, дрилл, тогооны шүүгээнд байсан махны машин, банш хэвлэгч, хувцасны шүүгээ болон тогооны шүүгээ хоёрын дунд байсан 40 литрийн бедон зэрэг эд зүйлс байхгүй байсан ба өнөөдөр өглөө сумын төв орж ирж цагдаад хандаж байна. Би алдагдсан эд зүйлсээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Одоогоор надад сэжиглэж байгаа болон шалгуулах хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 154-155 дугаар тал/,

 

*Хохирогч Т.Гын  дахин “...Би алдагдсан 9 төрлийн эд зүйлсийн үнэлгээ 975.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан ба тус эд зүйлсээс 5 төрлийн эд зүйлийг буцааж хүлээн авсан ба үлдэгдэл 787.000 төгрөгийг бэлэн мөнгөөр хүлээн авсан учир гомдолгүй. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршигийн зэргийг тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 183 дугаар тал/,

 

*Хохирогч Т.Гын  дахин “...Би улаан өнгийн цоож болон хаалганы даруулга хийж цоожлох зориулалт бүхий цүүг нэхэмжлэхгүй. Тус эд зүйл дээр үнэлгээ гаргуулахгүй. Би гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг нэхэмжлэхгүй. Миний хохирол төлбөрийг барагдуулсан учир гомдолгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 207-208 дугаар тал/,

 

*Гэрч Ц.Ж “...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Тэрх багт мал маллан амьдардаг юм. Манайх тус багийн Урд хуурай гэх газар өвөлждөг ба зундаа Мухарын ам гэх газар зусдаг. Манайх өвөлжөөнөөсөө 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нүүж зусландаа буусан ба 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Г бид хоёр өвөлжөөнийхөө байшингаас очиж 3 ширхэг сандал зарим эд зүйлс авсан юм. Тэр өдөр манай байшин ямар нэгэн эд зүйлс байрнаасаа хөдлөөгүй зүгээр байсан ба 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байшингаа эргэж нөхөр бид 2 очтол манай байшингийн гадна талын улаан өнгийн цоож эвдэрчихсэн дотор талынх нь хар цоож болон даруулга хаалганы үүдэн дээр газар байсан. Дотор хаалганы цоожны цүүг нь тасдагчаар тасдсан байсан ба манай гэр рүү хүн орсон шиг байхаар нь байшин руу ороод эд зүйлсээ шалгатал үүдний өрөөнд байсан жижиг 30 амперын Приуст тавьдаг байсан акумлятор, эмээлний яс мод, том ороонд мөлхөө тавилга дээр байсан Мутлу брендийн шинэ акумлятор, орон доогуур коридонан хайрцагт байсан кен брендийн тасдагч, дрилл, тогооны шүүгээнд байсан махны машин, банш хэвлэгч, хувцасны шүүгээ болон тогооны шүүгээ хоёрын дунд байсан 40 литрийн бедон, зэрэг эд зүйлс байхгүй байсан ба манай өвөлжөөний байшинг /хаагүй газар байхгүй бүх тавилга эд зүйлсийг ухаж төнхсөн байсан. Байшингаас өөр бусад газраас эд зүйлс алдагдаагүй байсан. Тэр талаар мэдэхгүй байна. Одоогоор надад сэжиглэж байгаа болон шалгуулах хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 158-159 дүгээр тал/,

 

*Яллагдагч Б.Аийн “...миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 200-201 дүгээр тал/

 

*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 144-150 дугаар тал/

*Шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн  171 дүгээр тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 160-164 дугаар тал/

*Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-ийн хх-ийн 179 дүгээр тал/

 

*Хохирогч Д.Өгийн “...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Тэрх багт гэр бүлийн хамтаар мал маллан амьдардаг юм. Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Тэрх багийн Часын өтөг гэх газар байрлах өвөлжөөн дээрээ очиж зусландаа буухдаа орхичихсон байсан жижиг 4 ханатай гэрээ очиж хурааж амбаартаа хийсэн. Гэрээ хурааж байтал гэр дотор байсан шинэ битүү чанагч байхгүй болчихсон  байсан ба амбаар дотор байсан дрилл, газан плитка, машины запас шар дугуй, эциклын дугуй, 40 литрийн бедон зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Манай гэрийн хаалга цоожгүй байсан ба мяндсаар хаалгыг уяад орхичихсон байсан бөгөөд амбаарын хаалга цоожтой байсан. Тэгээд манай өвөлжөөнд хулгай орчихсон юм шиг байхаар нь цагдаад хандаж байна. Тухайн мэдсэн өдрөө цагдаад хандах гэтэл манай хамаатны бие муудаад цаг зав гараагүй. Жижиг гэр дотор шинэ битүү чанагч байсан ба амбаар дотор байсан дрилл, газан плитка, машины запас шар дугуй, мотоциклийн дугуй, 40 литрийн бедон зэрэг эд зүйлс байсан. Тус эд зүйлсийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Манайхтай хамт 3 айл өвөлждөг ба манай гурвын өвөлжөөний амбаар зэрэгцээ байдаг ба манай амбаар баруун талын хамгийн захад нь байдаг юм. Манайх зусландаа буухдаа амбаараа цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан.  Одоогоор надад сэжиглэж байгаа болон шалгуулах хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 57-58 дугаар тал/,

 

*Хохирогч Д.Өгийн дахин “...Битүү чанагч нь хэрэглээгүй шинээрээ Писс брендийн эд зүйл байсан ба бусад эд зүйлсийг өөрсдөө хэрэглэж байсан учир сайн таниж байна. Манайхаас алдагдсан 6 төрлийн эд зүйлсийн үнэлгээ 465.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан ба тус эд зүйлсээс 4 төрлийн эд зүйлсийг буцааж хүлээн авсан ба үлдэгдэл 180.000 төгрөгийг Б.Аээс 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бэлэн мөнгөөр хүлээн авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоолгохгүй. Би шүүх хуралдаанд өөрийн биеэр очиж оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 89 дүгээр тал/,

 

*Гэрч Н.Д “....Миний бие Архангай аймгийн Тариат сумын Тэрх багт гэр бүлийн хамтаар мал маллан амьдардаг юм. Манай нөхөр Ө бид хоёр 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Тэрх багийн Часын өтөг гэх газар байрлах өвөлжөөн дээрээ очиж зусландаа буухдаа орхичихсон байсан жижиг 4 ханатай гэрээ очиж хурааж амбаартаа хийсэн юм. Гэрээ хурааж байтал гэр дотор байсан шинэ битүү чанагч байхгүй болчихсон байсан ба амбаар дотор байсан дрилл, газан плитка, машины запас шар дугуй, мотоциклийн дугуй, 40 литрийн бедон зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Манай гэрийн хаалга цоожгүй байсан ба мяндсаар хаалгыг уяад орхичихсон байсан бөгөөд амбаарын хаалга цоожтой байсан. Тэгээд манай өвөлжөөнд хулгай орчихсон юм шиг байхаар нь цагдаад хандаж байна. Тухайн мэдсэн өдрөө цагдаад хандах гэтэл манай хамаатны бие муудаад цаг зав гараагүй өнөөдөр сумын төв орж ирээд цагдаад хандаж байна. Тус эд зүйлсийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Манайхтай хамт 3 айл өвөлждөг ба манай гурвын өвөлжөөний амбаар зэрэгцээ байдаг ба манай амбаар баруун талын хамгийн захад нь байдаг. Манайх зусландаа буухдаа амбаараа цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан. Одоогоор надад сэжиглэж байгаа болон шалгуулах хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 61-62 дугаар тал/,  

 

*Яллагдагч Б.Аийн “...миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 114-115 дугаар тал/

 

*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 49-52 дугаар тал/

*Шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 75-76 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн хх-ийн 63-68 дугаар тал/

*Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2-ийн хх-ийн 85 дугаар тал/

 

*Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 184 дүгээр тал/

*Б.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-ийн хх-ийн 186-191 дүгээр тал/

*Хохирогч Г.Лгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2-ийн хх-ийн 152 дугаар тал/

*Хохирогч Д.Өгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2-ийн хх-ийн 153 дугаар тал/

*Хохирогч Б.Эын Прокурорын газарт гаргасан хүсэлт /2-ийн хх-ийн 154 дугаар тал/

*Хохирогч Г.Аийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2-ийн хх-ийн 155 дугаар тал/

*Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /2-ийн хх-ийн 131-139 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

 Шүүгдэгч Б.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйлийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж ба үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч нь  өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт  хэргийг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Аийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Хохирогч Г.Ат 1.381.400 төгрөгийн, хохирогч Т.Гд 975.500 төгрөгийн, хохирогч Б.Эт 610.000 төгрөгийн, хохирогч Г.Лд 140.000 төгрөгийн, хохирогч Д.Өд 465.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө, болон Прокурорын газарт ирүүлсэн хүсэлтүүддээ  “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийг шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан байна.

 

Прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан мод 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                                      ТОГТООХ нь:

 

Шүүгдэгч Х овогт Б Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад  нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Аийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан мод 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР