Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/04315

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Ц.У, Г.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, хүү У.Ч , охин У.У нарыг эх Г.Ч ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн У.Ч (хүү), 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн У.У (охин) нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.У аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасныг баримтлан, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ц.Ут , дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Г.Ч д тус тус даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034776 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310-130 тоот, 51,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Чийн өмчлөлд үлдээж, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсэг 29,058,889.8 төгрөгийг нэхэмжлэгч Г.Ч ээс гаргуулж хариуцагч Ц.У т олгож, орон сууцанд оруулсан хөрөнгө 38,464,800 төгрөг, тавилга, цахилгаан барааны үнэ 11,600,000 төгрөг нийт 50,064,800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034776 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310-130 тоот, 51,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай эд хөрөнгийн өмчлөгчөөс Ц.У хасаж, Г.Чимэдцэрэнг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,616 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,274 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.У аас 674,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА