| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/228 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/228
2024/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ж.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж От холбогдох эрүүгийн 2412.......... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ........ байдаг, ам бүл 1, ..... аймгийн ..... сум ...дүгээр баг .... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ж О /РД:......./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412......... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Гэрч Б.М “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Архангай аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу өдрийн эргүүл буюу өглөөний 09 цагаас 16 цагийн хугацаанд Эрдэнэбулган сумын төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 7033102 дугаарын буюу мэдээлэл хүлээн авагчийн дугаараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 53 дугаар гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн Д.О нь Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад хашаа мөргөсөн байна гэх дуудлага мэдээллийг шалга гэсэн тул би дуудлагын дагуу очиход угсармал битонон хашааг 4052 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ мөргөсөн байдалтай, хажууд талд нь хашааны эзэн гэх 40 орчим насны эрэгтэй хүн манай хашааг энэ жолооч мөргөсөн гэж хэлээд О гэх хүн рүү заасан. Би Оаас юу болсон талаар асуухад ах нь жаахан уучихаад машинаа жолоодож яваад мөргөсөн. Энэ бол миний буруу гэж хэлсэн. Отай хамт хүн яваагүй байсан тул би Оийг Архангай аймгийн Цагдаагийн газарт авч ирж согтолтын зэргийг 1322 гэрчилгээний дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан Драгераар шалгахад 3.68% согтолттой гарсан учир гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллээр оруулсан. Ж.О жолоодож байсан. Түүний хажууд өөр хэн нэгэн хамт явсан хүн байгаагүй бөгөөд дээрх тээврийн хэрэгслийг жолоодсон талаараа надад хэлсэн. Бор толгой хорооллын 53 дугаар гудамж байсан. Хэдийн хэдэн тоот хашаан байсныг санахгүй байна. Хашааны шон болон хавтангууд унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр тал/,
*Гэрч Ц.Б “...гэртээ байж байтал гадаа чанга чимээ сонсогдоод гараад харахад манай хашааны нүүрний хэсэг дотогш цөмрөөд нурсан байдалтай харагдаж байсан. Яваад очтол 40-52 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл урд талын гупер хэсгээрээ мөргөсөн байдалтай зогсож байсан. Хүн нь өөрийгөө хянах чадваргүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болохоор би цагдаагийн 7033102 дугаарын утас руу дуудлага өгтөл үүрэг гүйцэтгэж байсан хоёр замын цагдаа ирсэн. Цагдаа ирээд хашаа мөргөсөн машиныг жолоочтойн аваад явсан. Манай хашааны бетонон 2 эгнээ шон, 8 ширхэг хавтан хагарч эвдэрсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
*Гэрч А.Б “...Оийн машинд О 0.5-тай Хараа гэх архийг уусан. Манай гэр ойрхон учир би өөрийн гэр рүүгээ орсон. Түүний дараа О машин мөргөсөн байна. Оийн машин гэсэн. Харин охиных нь нэр дээр л байдаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
*Гэрч Р.Ө “...Оийн өөрийнх нь машин байгаа юм. Өмнө нь Акуа гэж машинтай байсан. Түүнийгээ зараад энэ машиныг авсан. Мөргөсөн хашааг нь би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
*Гэрч О.А “...жолоодох эрх нь хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэсэн. Энэ бол миний аав Оийн машин. Аавыгаа энэ машиныг зарж үрэхээс урьдчилсан сэргийлээд өөрийн нэр дээр авсан. Машины эвдрэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/,
*Өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ж.Оийн өгсөн: “...би тогтоолыг уншиж танилцлаа. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр тал/
*Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.М 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 4 дүгээр тал/,
*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.68% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,
*Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал, 45 дугаар тал/,
*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар тал/,
*Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ж.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ж.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ........нутаг дэвсгэр 40-52 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ж.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.М “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Архангай аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу өдрийн эргүүл буюу өглөөний 09 цагаас 16 цагийн хугацаанд Эрдэнэбулган сумын төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 7033102 дугаарын буюу мэдээлэл хүлээн авагчийн дугаараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 53 дугаар гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн Д.О нь Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад хашаа мөргөсөн байна гэх дуудлага мэдээллийг шалга гэсэн тул би дуудлагын дагуу очиход угсармал битонон хашааг 4052 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ мөргөсөн байдалтай, хажууд талд нь хашааны эзэн гэх 40 орчим насны эрэгтэй хүн манай хашааг энэ жолооч мөргөсөн гэж хэлээд О гэх хүн рүү заасан. Би Оаас юу болсон талаар асуухад ах нь жаахан уучихаад машинаа жолоодож яваад мөргөсөн. Энэ бол миний буруу гэж хэлсэн. Отай хамт хүн яваагүй байсан тул би Оийг Архангай аймгийн Цагдаагийн газарт авч ирж согтолтын зэргийг 1322 гэрчилгээний дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан Драгераар шалгахад 3.68% согтолттой гарсан учир гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллээр оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр тал/, гэрч Ц.Б “...гэртээ байж байтал гадаа чанга чимээ сонсогдоод гараад харахад манай хашааны нүүрний хэсэг дотогш цөмрөөд нурсан байдалтай харагдаж байсан. Яваад очтол 40-52 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл урд талын гупер хэсгээрээ мөргөсөн байдалтай зогсож байсан. Хүн нь өөрийгөө хянах чадваргүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болохоор би цагдаагийн 7033102 дугаарын утас руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/, гэрч А.Б “...Оийн машинд О 0.5-тай Хараа гэх архийг уусан. Манай гэр ойрхон учир би өөрийн гэр рүүгээ орсон. Түүний дараа О машин мөргөсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/, гэрч О.А “...жолоодох эрх нь хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэсэн. Энэ бол миний аав Оийн машин. Аавыгаа энэ машиныг зарж үрэхээс урьдчилсан сэргийлээд өөрийн нэр дээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ж.Оийн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.М 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 4 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.68% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал, 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.От ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
шүүгдэгч Ж.О нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
шүүгдэгч Ж.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
гүйцэтгэх газарт даалгасугай.
төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР