| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/00333/И |
| Дугаар | 183/ШШ2021/03185 |
| Огноо | 2020-12-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/03185
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....................байрлах М нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух Шт Ба-ийн Б-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр 3.000.000 төгрөг, томилолтын зардал 1.670.500 төгрөг, нийт 4.670.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т, гэрч Ю.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч Б.Бнь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М-тэй 229 тоот захиалгаар бүтээл туурвих гэрээ байгуулж, Эрт нахилсан сарнай олон ангит уран сайхны кинонд найруулагчаар ажиллаж, М-д 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус бүтээлээ хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний 5.1 дэх заалтын дагуу М нь Б.Баяраад ажлын хөлсөнд нийт 25.000.000 төгрөг төлөхөөр тохирч, ажлын хөлсийг дараах хуваарийн дагуу өгөхөөр заасан. Үүнд: 1. Гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт 3.000.000 төгрөг, 2. М зохиолыг баталснаас хойш ажлын 5 хоногт 5.000.000 төгрөг, 3. Кино үйлдвэрлэл эхлэх үед 10.000.000, 4. Кино үйлдвэрлэл дуусаж бэлэн болсон киног хүлээн авч акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт 7.000.000 төгрөг болно. М нь гэрээнд заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт буюу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөгөөс холбогдох татварыг суутган 2.700.000 төгрөгийг Б.Б-гийн Төрийн банкны 0000000тоот дансанд шилжүүлсэн. Гэвч Б.Бнь гэрээний дагуу хийгдэх ёстой ажлаас ямар ч ажлыг хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд бид гэрээнээс татгалзаж, Б.Б-гаас гэрээт ажлын төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан төлөхийг шаардсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Тиймээс М нь Б.Б-гаас тус 2.700.000 төгрөг болон түүнд хамаарах татварт төлсөн 300.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээний 6.2 дахь хэсгийн дагуу Б.Бнь гэрээний үүргээ зөрчиж, гэрээт ажлыг гүйцэтгээгүй тул шилжүүлсэн мөнгөний 20 хувьтай тэнцэх торгууль болох 600.000 төгрөг төлөх үүрэгтэй боловч бид энэхүү торгуулийг түүнээс нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн Б.Бнь М-д уран сайхны удирдаачаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ОХУ-ын Москва болон Санкт Петербург хотууд руу томилолтоор явж, тухайн хотуудад байрлах Монгол улстай холбоотой түүхэн эд зүйлсийн тухай баримтат кино нэвтрүүлэг бэлтгэхээр ажилласан. Ийнхүү томилолтоор ажиллахдаа М-ээс томилолтын зардтодоалд 5.784.050 төгрөг гаргуулан авсан бөгөөд томилолтоос ирснээс хойш 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр томилолтын тайланг бичиж, тайлангийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд томилолтын зардлын гүйцэтгэл 4.113.500 төгрөг болж, харин зөрүү 1.670.500 төгрөг гарсан. Энэхүү томилолтын зардлын үлдэгдэл зөрүүг Б.Бнь М-д буцаан олгоогүй байна. Б.Бнь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож, ажлаас гарсан болно. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2015 оны 319 тоот тушаалаар батлагдсан Ажилтнуудын гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журмын 5.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан нь өөрийн албан томилолтын санхүүгийн баримтыг бүрдүүлэх, тайлагнах үүрэгтэй ба Б.Бнь энэхүү үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлээгүй бөгөөд томилолтын зардлын үлдэгдэл зөрүү 1.670.500 төгрөгийг МҮОНРТ-д төлөөгүй байна. Иймд Б.Б-гийн М-ээс гэрээний урьдчилгаа төлбөр болгон авсан 3.000.000 төгрөг болон томилолтын зардлын үлдэгдэл зөрүү 1.670.500 төгрөг буюу нийт 4.670.500 төгрөгийг Б.Б-гаас гаргуулж М-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв. Хариуцагчийн төлөөлөгч С.Мөрөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Найруулагч Б.Б, М нар нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр захиалгаар бүтээл туурвих гэрээг байгуулж, Эрт нахиалсан сарнайОАК-нд Б.Бнайруулагчийг ажиллуулахаар тохирсон нь үнэн. Гэвч бодит байдал дээр тухайн үеийн М-ийн удирдлага энэхүү ОАК-нд найруулагчаар ажиллах санал, даалгаврыг гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2015 оны сүүлчээр найруулагч Б.Б-т өгч, тухайн киноны зохиол дээр 2016 оны 2 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн байдаг. Энэхүү ажил нь ажлын байрны тодорхойлолтод байхгүй, албан үүргээс гадуур ажил гэдгийг дурдах нь зүйтэй. Кино найруулагчийн ажил нь тухайн бүтээл олны хүртээл болох хүртэл нууцын өндөр зэрэглэлтэй хийгддэг бөгөөд эх зохиолыг дэлгэцийн бүтээл болгохын тулд зохиолд олон засвар, өөрчлөлт оруулах, найруулга нэмэх, кино сценүүдийг урьдчилан хар зургаар цаасанд буулгаж, найруулагчийн зохиол, төлөвлөгөө /раскадровк/ гаргах зэрэг цаг, мөнгөөр хэмжигдэшгүй оюуны их хөдөлмөр шаарддаг ажил юм. Эрт нахиалсан сарнайОАК-ны найруулгад Б.Б найруулагчийн олон шөнийн нойр хоолгүй ажилласан хөдөлмөр шингэсэн байдаг. Энэ бүхийг нотлох баримтуудаар буюу кино зохиол бичсэн зохиолчтой харилцаж, найруулагчийн заавар зөвлөгөөний дагуу зохиолд оруулсан засваруудаа хянуулахаар найруулагчид явуулсан олон и-мэйлүүд нотлохоос гадна киноны сценүүдийг хар зурганд буулгасан олон хуудас гар зургууд ч нотлох юм. Түүнчлэн Эрт нахиалсан сарнайОАК-ны зохиолч, раскадровк зураач нарыг гэрчээр оролцуулж, найруулагчийн тухайн үед хийсэн хөдөлмөрийн гэрчлэх бүрэн боломжтой байгаа. Б.Бнайруулагч нь нийт 30 гаруй кино, 20 гаруй нэвтрүүлэг найруулж, эдгээр нь бүгд үзэгчдийн хүртээл болж өндөр үнэлгээ авсан бүтээлүүд байдгаас гадна олон улсын кино наадмуудаас 10 гаруй тэргүүн болон дэд байрын шагналуудыг эх орондоо авч ирсэн Монголын урдаа барьдаг кино найруулагчдын нэг юм. Б.Бнайруулагчаар 1 ангит баримтат кино найруулах гэрээний үнийн дүн хамгийн багадаа 20-30 сая байдаг. Б.Бнайруулагч нь Эрт нахиалсан сарнайОАК-ны найруулга дээр ажиллаж байх хугацаандаа захиалагч талын санхүүжилт орж ирэхгүй, санхүүжилт ормогц төлбөрийг төлнө гэх шалтгааныг ойлгон хүлээн авч, 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл аливаа төлбөргүйгээр ажиллаж байсан ба 2016 оны 6 дугаар сард багахан хэмжээний санхүүжилт орсон тул ядаж урьдчилгаа 3 саяыг өгье гэж тохироод хэлцлээ баталгаажуулан 2016 оны 06 дугаар сарын 14-нд захиалгаар бүтээл туурвих гэрээг байгуулснаар 6 сар ажилласны эцэст урьдчилгаа нэртэй 3 сая төгрөг авсан байдаг. Үүний дараа 2016 оны 9 дүгээр сар хүртэл Эрт нахиалсан сарнайОАК-ны найруулга дээр ажилласаар байсан ба дахин санхүүжилт орж ирэхгүй бололтой цаг багатай, үнэтэй найруулагчийг төлбөргүй ажиллуулахаас санаа зовж байна гээд захиалагч болон найруулагч харилцан тохиролцож гэрээг цуцалсан байдаг. Захиалагчийн гэрээг цуцалсан үйлдэл нь дараагийн найруулагчийг томилсон үйлдэл болон өнөөдрийг хүртэл тус гэрээтэй холбоотой аливаа маргаан аль ч талаас гаргаагүй байгаагаар нотлогдоно. Харин гэрээт ажлын урьдчилгаанд төлсөн төлбөр нь найруулагчийн хийсэн бодит ажилтай харьцуулахад маш бага төлбөр тул хийсэн бодит ажилдаа дүйцүүлэн нэмэлт төлбөрийг сөрөг нэхэмжлэлээр М-ээс нэхэмжлэх боломжтойг дурдах нь зүйтэй. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Бнайруулагчийн хувьд М-д ажиллаж байх хугацаандаа маш олон гадаад, дотоод томилолтоор ажиллаж байсан. Ингэхдээ ажилтнуудыг гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журмыг зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч талаас шаардах эрхийн үндэслэл бүрдээгүй үйл баримт дээр нэхэмжлэл гаргасан нь Б.Бнайруулагчийн гарын үсгээр баталгаажсан аливаа нотлох баримт дунд байхгүй байгаагаас тодорхой харагдах ба энэхүү үйлдэл нь цэвэр гүтгэлгийн шинж чанартай, зохиомлоор асуудал үүсгэх арга хайсан үйлдэл байна. Тодруулбал, томилолтын зардлын баримтуудыг тухайн үед хүлээлгэн өгч, томилолтыг хаасан бөгөөд хэрэв үнэхээр өр төлбөр үүссэн бол М-д ажиллаж байх хугацаанд нь ажилтнуудыг гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журмын дагуу цалингийн суутгал хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл аливаа суутгал хийсэг, ажлаас гарахад нь өр төлбөртэй учир барагдуулах үүрэг чиглэл өгсөн аливаа баримт нотолгоо огт байхгүй юм. Гэвч үйлд явдал болж өнгөрснөөс хойш даруй 4 жилийн дараа энэ мэтийн зохиомол хэрэг үүсгэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин найруулагч Б.Баярын зүгээс нэхэмжлэгч болох М-ийн удирдлагын хууль, дүрэм зөрчсөн удаа дараагийн ноцтой үйлдэл, эс үйлдэхүйг баримт нотолгоотойгоор шүүх болон олон нийтэд дэлгэн, шударга үнэнийг тогтоохоор ажиллаж эхэлснийг төлөөлөгчийн хувиар энэхүү хариу тайлбарт сийрүүлэн нэхэмжлэгчид уламжилж байна гэжээ. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Ю.Өнөрийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч С.М-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч М нь хариуцагч Б.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр 3.000.000 төгрөг, томилолтын зардал 1.670.500 төгрөг, нийт 4.670.500 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 2.700.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1.970.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр захиалгаар бүтээл туурвих гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Бнь Эрт нахиалсан сарнай нэртэй телевизийн 30 ангит уран сайхны киноны найруулагчийн ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз нь ажлын хөлсөнд 25.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч Б.Бнь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд уран сайхны удирдагчаар ажиллаж байх явцдаа ажил олгогч болох Монголын Үндэсний олон нийтийн радио телевизтэй дээрх захиалгаар бүтээл туурвих гэрээг байгуулсан байх боловч энэ нь түүний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүрэгт хамаарахгүй, тусдаа захиалгаар бүтээл туурвих гэрээгээр хүлээсэн ажил байх тул энэхүү харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахгүй. Дээрх захиалгаар бүтээл туурвих гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч М нь хариуцагч Б.Б-д дээрх гэрээний 5.1.1-т заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт урьдчилгаа төлбөр болох 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгөхөөс 2.700.000 төгрөгийгхүлээлгэн өгсөн болох нь төлбөрийн хүсэлтээр нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно. Харин нэхэмжлэгч Мо нь хариуцагч Б.Баярааг захиалгаар бүтээл туурвих гэрээгээртохиролцсон Эрт нахиалсан сарнай нэртэй телевизийн 30 ангит уран сайхны киноны найруулагчаар ажиллах бүтээл туурвих ажлыгогт хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр урьдчилгаанд төлсөн 2.700.000 төгрөг болон түүнд хамаарах татварт төлсөн 300.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Б.Баяраагаас Эрт нахиалсан сарнай нэртэй телевизийн 30 ангит уран сайхны киноны зохиолд олон засвар, өөрчлөлт оруулах, найруулга нэмэх, кино сценүүдийг урьдчилан хар зургаар цаасанд буулгаж найруулагчийн зохиол, төлөвлөгөө гаргах зэргээр олон шөнө нойр хоолгүй ажилласан ба санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар ажил удааширч байгаад үнэтэй найруулагчийг төлбөргүй ажиллуулахаас санаа зовж байна гээд захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан. Гэрээт ажлын урьдчилгаанд төлсөн төлбөр нь найруулагчийн хийсэн бодит ажилтай харьцуулахад маш бага төлбөр тул хийсэн бодит ажилдаа дүйцүүлэн нэмэлт төлбөр нэхэмжлэх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв. Хариуцагч Б.Бнь захиалгаар бүтээл туурвих гэрээний дагуу Эрт нахиалсан сарнай нэртэй телевизийн 30 ангит уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байх явцад нэхэмжлэгч Монголын Үндэсний олон нийтийн телевизийн дууны тоног төхөөрөмж шинэчлэх ажлаас шалтгаалан дээрх кино зохиолын ажлыг зогсоож, 2016 оны 8 дугаар сард уг киноны найруулагчаар н.М-ыгтомилсон болох нь гэрч А.С, А.А нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй боловч гэрээг цуцлах хүртэл хугацааны гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч, урьдчилан авсан ажлын хөлснөөс хасуулах, эсхүл өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Гэвч хариуцагч Б.Бнь 2016 оны 8 дугаар сард захиалгаар бүтээл туурвих гэрээ цуцлагдахад хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, түүнтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт үйлдэгдээгүй байх тул гэрээт ажлын урьдчилгаа төлбөр болох 3.000.000 төгрөгөөс илүү хэмжээний ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч Б.Б-гаас Эрт нахиалсан сарнай нэртэй телевизийн 30 ангит уран сайхны киноны зохиолд олон засвар, өөрчлөлт оруулах, найруулга нэмэх, найруулагчийн зохиол, төлөвлөгөө гаргах зэргээр ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно. Түүнчлэн хариуцагч Б.Бнь зохиолч А.А-наас Эрт нахиалсан сарнай нэртэй телевизийн олон ангит уран сайхны эхний 10 ангийн зохиолыг цахим шуудангаар хүлээн авсан боловч уг эх зохиолын дагуу найруулагчийн зохиолыг бүтээсэн болох нь тодорхойгүйгээс гадна Эрт нахиалсан сарнай нэртэй телевизийн олон ангит уран сайхны киноны үйл явдлыг хар зурганд буулган гар зургууд үйлдэж байсан боловч тухайн зургуудыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт төлсөн хэмжээнээс илүү хэмжээний ажил гүйцэтгэсэн гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй юм. Нэхэмжлэгч Мнь хариуцагч Б.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2019/000 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэл гаргасан 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс зохигчдын хооронд байгуулсан захиалгаар бүтээл туурвих гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан тул дээрх гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан захиалгаар бүтээл туурвих гэрээ цуцлагдаж, гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон боловч хариуцагч Б.Бнь гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авсан урьдчилгаа төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч М-ээс хариуцагч Б.Б-д захиалгаар бүтээл туурвих гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон гэх боловч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн баримтаар 2.700.000 төгрөгийг олгож, үлдэх 300.000 төгрөгийг түүнд хамаарах татварт суутган төлсөн гэх боловч холбогдох баримтаар нотлогдохгүй, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй болно. Иймд хариуцагч Б.Баяраагаас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 2.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Томилолтын зардал 1.670.500 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч М-д хариуцагч Б.Бнь уран сайхны удирдаачаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ОХУ-ын Москва болон Санкт Петербург хотууд руу томилолтоор явж ажилласан болох нь зохигчийн тайлбар болон МҮОНРТ-ийн ерөнхий захирлын гадаадад томилолтоор явуулах тухай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар тушаал, томилолтоор ажиллах төсөв зэргээр нотлогдож байна. Хариуцагч Б.Бнь энэхүү томилолтын зардалд 5.784.050 төгрөгийг хүлээн авснаас онгоцны тийз, зочид буудал, зам хоногийн зардалд зарцуулсан 4.113.500 төгрөгийн баримтыг гарган өгч, үлдэх зочид буудлын зардалд зарцуулсан гэх 1.670.550 төгрөгийн баримтыг гаргаж өгөөгүй талаар мөнгө урьдчилгааны тайланд тусгажээ. Нэхэмжлэгч М-ын ажилтнуудын гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журмын 5.2-т зааснаар ажилтан нь өөрийн албан томилолтын санхүүгийн баримтыг бүрдүүлэх, тайлагнах үүрэгт боловч хариуцагч Б.Бнь энэхүү үүргээ биелүүлж, томилолтын зардлын үлдэгдэл болох 1.670.550 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгөөгүй тул ажилтнуудын гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журмын 5.6, 5.7-д зааснаар түүний цалингаас суутгал хийж, 400.000 төгрөгийг төлүүлж,1.270.550 төгрөгийн гадаад томилолтын зардлын үлдэгдэл төлбөрийн тооцоо үлджээ. Гэвч нэхэмжлэгч М-ээс дээрх гадаад томилолтын үлдэгдэл төлбөр болох 1.270.550 төгрөгтэй холбоотой тооцоог хийж дуусгалгүйгээр хариуцагч Б.Баяраатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 20217 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч М нь энэхүү гадаад томилолтын үлдэгдэл төлбөр болох 1.270.550 төгрөгийг буцаан төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэснийг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацаад дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч М-ийн хариуцагч Б.Б-д холбогдох томилолтын зардал 1.670.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хариуцагч Б.Б-д холбогдох томилолтын зардал 1.670.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 58.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
|