Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 29

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр                                                                                                                                                            

Шүүгдэгч Э.Бодьхүү, Э.Жамуха, Ч.Сумъяадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Э.Бодьхүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Э.Жамуха, Ч.Сумъяадорж нарт мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  201717000017 дугаартай  хэргийг 2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 

1999 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Мөнххаан  сумын 4 дүгээр багт оршин суух,  ял шийтгэлгүй /ЛД 99030811/ регистрийн дугаартай, Баянтэрэм овгийн Энхтөрийн Бодьхүү   

 

1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, эх, дүүгийн  хамт Мөнххаан  сумын 1 дүгээр багт оршин суух,  ял шийтгэлгүй /ЛД 97070117/ регистрийн дугаартай, Боржигон овгийн Чинбатын Сумъяадорж   

 

1995 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх,  эгч, дүүгийн  хамт Мөнххаан  сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй /ЛЙ 95051354/ регистрийн дугаартай, Боржигон овгийн Эрдэнэбилэгийн Жамуха

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бодьхүү  нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Э.Жамуха, Ч.Сумъяадорж нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож иргэн Д.Оргодлын хашаанд байсан Даюунг маркийн мотоциклийг, 5 литр бензиний хамт хулгайлж 457800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ч.Сумъяадорж нь насанд хүрээгүй Э.Бодьхүүг гэмт хэрэгт уруу татаж Э.Жамухатай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнө иргэн Д.Оргодлын хашаанд байсан Даюунг маркийн мотоциклийг хулгайлж бусдад 457800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

 

Шүүгдэгч Э.Жамуха нь насанд хүрээгүй Э.Бодьхүүг гэмт хэрэгт уруу татаж, Ч.Сумъяадоржтой  бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнө иргэн Д.Оргодлын хашаанд байсан Даюунг маркийн мотоциклийг хулгайлж бусдад 457800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Э.Бодьхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найз охиныхоо ажил дээр очиход нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар  сарын 01-ний орой Жамуха, Сумъяадорж нартай хамт найз Баянмөнхтэй уулзахаар явж байхад Оргодол гэдэг айлын  гэрийнх нь баруун талд  мотоцикль байсан. Тэр мотоциклийг миний найз охин Мөнхнарантай уулзаад байгаа залуугийн мотоцикль байх гэж бодоод  тэр залууг хорлоё гэж ярилцаад  хашаанаас Сумъяадорж мотоциклийг түрж гаргасан. Тэгээд Сумъяадорж бид хоёр зарим эд ангийг нь аваад мотоциклийг орхисон. Анх мотоциклийг хулгайлах санаа байгаагүй. Хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Шүүгдэгч Ч.Сумъяадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Баянмөнх гэдэг найзынх руугаа явж байгаад Оргодол гэдэг айлын хашаанаас мотоцикль авсан. Бодьхүү Мөнхнаран гэдэг охинтой үерхдэг байсан. Бодьхүү Мөнхнарантай уулзаад байгаа залууг хорлоё гэж ярьсан. Би мотоциклийг авч гаргаад айлын хашааны үүдэнд орхичихоё гэж байгаад миний мотоциклийн дугуй хагарсан болохоор дугуй,  бензинийг нь авсан гэв. 

 

Шүүгдэгч Э.Жамуха шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 01-ний орой Бодьхүү, Сумъяадорж нарын хамт Оргодол гэдэг айлын хажуугаар явж байгаад Бодьхүү манай найз охинтой уулзаад байгаа залуу энэ айлын гадаа мотоцикльтойгоо ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд тэр залууг хорлоё гэж ярилцаад мотоциклыг нь авч айлын хашааны хажууд авчираад дугуй, амортизатор, хамгаалалт, сагс зэргийг нь Бодьхүү, Сумъяадорж нар авсан. Би эрэг боолтыг нь салгаж өгсөн гэв. 

 

          Хохирогч Д.Оргодол мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:  2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнө хашаанд гэрийн баруун талд байсан Даюунг маркийн мотоциклио хулгайд алдсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 02-ны өглөө мотоциклио хайгаад явж байтал манай хашааны урд байдаг дэлгүүрийн урд буланд, урд 2 амаржин, гинж, маниль, урд дугуй, гэрлийн хамгаалалт, банкин дотор байсан 5 литр А-80 бензин зэрэг зүйлүүдийг аваад мотоциклийг хаясан байсан. Миний мотоциклийг хулгайлсан хүүхдүүдийг Цагдаагийн байгууллагаас олж хохирлыг төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...гэх  /хх-ийн 24-26 хуудас/,

 Гэрч Ж.Мөнхнарангийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:..Би Бодьхүүтэй үерхэж байгаагүй. Бодьхүү өөрөө над руу хайртай гээд мессэж бичээд байдаг байсан. Би бол тоодоггүй байсан. Тэгсэн чинь Бодьхүү надтай үерхдэг байсан гээд худал яриад яваад байгаа юм ... гэх   /хх-ийн 27 хуудас/

 Гэрч Д.Сарангэрэл мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: ...Сумъяадорж манай дунд хүү байгаа юм.2016 оны 10 сарын 01-ний орой цагийг нь сайн  мэдэхгүй байна харанхуй болсон хойно ээжээ би гарчихаад ирье гээд гарсан. Тэгээд шөнө намайг унтаж байхад орж ирэхээр нь сэрээд юу хийж байгаа юм бэ унтахгүй гэсэн чинь мотоциклийн багжаа авч байна. Найзынхаа мотоциклийг янзлах гэж байгаа юм. Найз хөдөө суучихаад байна гэж байсан. Тэгээд гарч яваад удаагүй ирээд унтсан. Сүүлд  сонсоод байхад Оргодол гэдэг хүний мотоциклийг авсан байсан... гэх /хх-ийн 29 хуудас/

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,  /хх-ийн 16-17 хуудас/

    

-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуудас/

 

-Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 14,15, 18,19, 22-23, 53, 94 хуудас/

 

        -Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  4 дүгээр  багийн Засаг даргын Э.Жамуха, Э.Бодьхүү,   нарын оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 54, 55 хуудас/

 

--Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  1 дүгээр  багийн Засаг даргын Ч.Сумъяадоржийн  оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 56хуудас/

 

-  Э.Бодьхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 79 хуудас/, 

 

-Ч.Сумъяадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 80 хуудас/

 

-Э.Жамухын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Э.Бодьхүү, Ч.Сумъяадорж, Э.Жамуха нар нь  бүлэглэн 2016 оны 10-р  сарын 01-ний шөнийн 24.00 цагийн орчим хохирогч Д.Оргодлын хашаанд байсан Даюунг маркийн мотоциклийг хулгайлан 250 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Бодьхүү, Э.Жамуха, Ч.Сумъяадорж нарын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, хохирогч Д.Оргодол, гэрч  Д.Сарангэрэл нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Тус аймгийн Прокурорын газраас Э.Бодьхүү,Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарыг  урьдчилан үгсэн тохиролцож тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлтэндээ дурьдсан атлаа   ялын шүүмжиндээ  урьдчилан үгсэн тохиролцсон гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг дурьдан яллаагүй болохыг дурьдах нь  зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь: Мөрдөн байцаалтанд ял нэмж сонсгосон тогтоол үйлдэхдээ /хх-ийн 96 хуудас/  шүүгдэгч Ж.Сумъяадорж, Э.Жамуха нар нь 2017 оны 01-р сарын 27-ны өдөр насанд хүрээгүй Э.Бодьхүүг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэжээ. Хэргийн байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.Сумъяадорж, Э.Жамуха нар нь  шүүгдэгч Э.Бодьхүүг насанд хүрээгүй байхад нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан  гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн  тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарт  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха  нарыг  бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха  нар нь  энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарт  өөрт ногдох хувь  хөрөнгө байхгүй зэргийг  харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахад Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,   гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,  55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг аймгийн үнэлгээний комиссоос үнэлсэн үнэлгээгээр 457800 төгрөг гэж тооцсон боловч хх-ийн 14 хуудсанд сумын үнэлгээний комиссын  хохирол тооцсон баримт хэрэгт хавсаргагдсан мөн хохирогч Оргодол нь надад 250 000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлсөн тул гомдолгүй гэсэн баримтуудаас  дүгнэн хохирлыг сумын үнэлгээний комиссын үнэлгээгээр  тооцож ЭБШХ-ийн  13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, энэ гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч Д.Оргодол гомдолгүй                                                                                                                                                              гэсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж шүүх үзэв.                                          

 

Шүүгдэгч Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нар нь   бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 18-ны өдрийн тус бүр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоор  битүүмжлэгдсэн Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха  нарын гэр бүлийн  дундын өмч болох хуучны 4 ханатай иж бүрэн гэрүүдийн  битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нар нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Э.Бодьхүү нь гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй буюу 17 нас 6 сар 24 хоногтой байсан бол хэрэг мөрдөн байцаалтын шатанд байх хугацаанд  2017 оны 03 сарын 08-ны өдөр 18 насанд хүрсэн болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                    

1.Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                                                                                           

2. Шүүгдэгч Э.Бодьхүү Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Бодьхүү Ч.Сумъяадорж, Э.Жамуха  нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жил 5 /таван/ сарын   хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Э.Бодьхүү Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарт оногдуулсан 2 жил 5 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан Э.Бодьхүү Ч.Сумъяадорж, Э.Жамуха  нарт оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн  хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Бодьхүү, Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 18-ны өдрийн  тус бүр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоор  битүүмжлэгдсэн Э.Бодьхүү,  Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарын гэр бүлийн дундын өмч болох хуучны 4 ханатай иж бүрэн гэрүүдийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай. 

8. Ялтан Э.Бодьхүү Ч.Сумъяадорж, Э.Жамуха нар нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Бодьхүү Ч.Сумъяадорж, Э.Жамуха нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА