Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 74

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны  “А” танхимд  хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Энхбаатар

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Хохирогч Н.Наранчимэг

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан     

Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х-д холбогдох эрүүгийн 201711000010 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

                Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2001 оны 02 сарын 04-ний өдөр төрсөн, 16 нас, 3 сар, 27 хоногтой, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүү нарын хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 11в ангид сурдаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Хивсний 07-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй,бие эрүүл  Г.Х / РД: ЖЮ01220478/     

 Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16-19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 01-04 тоотод оршин суух иргэн Н.Наранчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж гэр дотор байсан хар өнгийн цүнхтэй ACER маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 6,9 грамм жинтэй алтан гинж 1 ширхэг, самсунг с-3 маркийн гар утас 1 ширхэг, скай маркийн гар утас 1 ширхэг, машины тусламжийн дохионы гэрэл 2 ширхэг, бэлнээр 11000 төгрөг, 15 юань зэрэг эд зүйлийг хулгайлж 1035377.50 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан. Мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг,  Цаг уурын 03-06 тоот хашаанд байх иргэн Д.Баатарцогтын гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж олон үйлдэлт цэнэглэгч, төмөр таслагч цахилгаан багаж зэрэг эд зүйлийг хулгайлж 245000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан. Мөн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 2Б-01 тоот хашаанаас 3 сартай “монгол банхар” үүлдэрийн 1 тооны эр гөлгийг хулгайлж бусдад 500000 төгрөгийн буюу нийт 1780377.50 төгрөгийн бага бус хэмжээн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

   Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  Би хийсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Надад өөр нэмж хэлэх зүйгүй. Би Наранчимэг эгчийн гэрээс 15000 төгрөг, S3 ухаалаг гар утас, алтан гинж зэргийг хулгайлаагүй. Шаргал өнгөтэй өргөн гинж байхаар нь хуурамч байх гэж бодоод аваагүй. Бусад эд зүйлийг хулгайлсан.Тухайн үед би биллъяард тоглоод донтсон байсан болохоор мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Наранчимэгийн гэрт 2 удаа орсон гэжээ.

            Хохирогч Нямбуугийн Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Х манай цонхоор орж хулгай хийсэн. Цонхоор орохдоо цоожийг их биетэй нь эвдсэн болохоор цонхыг дахин ашиглах боломжгүй солих шаардлага болсон. Мөн манай хүүгийн ширээний шургуулгыг эвдэлж зөөврийн компьютерийг хулгайлахдаа шургуулгыг мулт татаж онгойлгож янзлах боломжгүй эвдсэн байсан. Ширээний цоожийг 2000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хэрэв 2000 төгрөгөөр цоожийг солих боломжтой байсан бол би солих байсан. Алтан гинжийг хулгайлахдаа миний шургуулгыг эвдсэн байсан. Мөн гацуур модон дээр байсан 15000 төгрөг аваагүй гэж мэдүүлэг өгч байна. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би ор үндэслэлгүйгээр хүнийг гүтгэх хүн биш. Х надад зөөврийн компьютерийг өгсөн. Бусад хулгайлсан эд зүйлийг өгөөгүй байгаа. Тийм учраас үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна. Х манай хүүгийн гар утсыг аваагүй гээд байсан. Гэтэл манайд 2 удаа орсон байсан. Намайг алтан гинжтэй байсныг “Шүр” зах дээр хамт ажилладаг хүмүүс мэднэ. Зоос гоёлд 1400000 төгрөгийн үнэтэй байж байгаад хямдрал зарлаад 670000 төгрөг болсон байхааар нь худалдаж авсан гэжээ.

             Хохирогч Долгорсүрэнгийн Баатарцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг Уурын 3-6 тоотод оршин суудаг юм. Би гэртээ байхгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эсгий гэрийн хаалганы гаднах цоож эвдэгдсэн байдалтай байсан. Ингээд гэр дотор орж эд зүйлээ бүртгэхэд аккумлятор цэнэглэгч, төмөр тасдагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Аккумлятор цэнэглэгчээ 200000 төгрөгөөр, төмөр тасдагчаа 80000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан эд зүйлээ олж авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 113/   

Хохирогч Энхцэцэгийн Энхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын 2Б-01 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг юм. 2017 оны 03 сарын эхээр, би хороололд байдаг гэрээсээ өглөө гараад хашааныхаа хаалгыг гаднаас нь цоожилж орхиод Хэрлэн сумын 6-р баг, 53-р байрны 27 тоотод байж байгаад орой 17 цагийн орчимд хашаандаа очиход манай хашаанд байдаг нохойн торон хашаан дотор байсан. Монгол банхар үүлдэрийн 3 сартай эр гөлөг хулгайд алдагдсан байсан. Миний хулгайд алдагдсан Монгол банхар үүлдэрийн 3 сартай улаан халтар зүстэй гөлөг байсан. Хулгайд алдагдсан гөлөгөө 500000 төгрөгөр үнэлж байна. Манай гэрийн хашаа гаднаасаа цоожтой байсан. Хашаан дотор байдаг нохойн торон хашаа, хаалттай байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 134/

 Насанд хүрээгүй гэрч Хүрэлбаатарын Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Шинэ хөгжил цоглбор сургуулийн 11Б ангид сурдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд хичээл тарсан юм. Тэгээд Ариунсанаа, Баярмөнх, Хэрлэнбат нарын хамт гэртээ очсон юм. Харин Хэрлэнбат, Баярмөнх нар дэлгүүр ороод 1 литрийн “Түмний хишиг” гэх архи авчирсан. Бид тэр архийг хувааж уусан. Тэгээд мөн зурагтаар дуу сонсож байгаад 16 цагийн орчимд сургууль руу явж бүжгийн бэлтгэлд орно гээд Ариунсанаа, Баярмөнх нарын хамт явсан. Харин Хэрлэнбат бид нараас салаад гэрлүүгээ явлаа гээд явсан. Бүжгийн бэлтгэлээ тараад 19 цагийн орчимд гэртээ ирсэн. Намайг хашааныхаа гадаа явж байхад манай байшингийн унтлагын өрөөний гэрэл асаалттай байхаар нь аав, ээжийг ирсэн юм байна гэж бодоод хашаа руугаа ороход унтлагын өрөөний цонх нь онгорхой хөшиг нь хажуу тийшээ болсон байсан. Тэгээд байшингийн хаалгыг татаж үзэхэд түгжээтэй байхаар нь түлхүүрээр онгойлгож дотогш ороход гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Самсунг С-3 маркийн гар утас, ээжийн алтан гинж, 15 юань, 14 инчийн өнгөт нөөтбүүк, скайтелийн гар утас, машины тусламжийн дохио өгдөг гэрэл, ёолкон дээр байсан 11000 төгрөг алга болсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 37/

Насанд хүрээгүй гэрч Мөнхболдын Баярмөнх  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ган-Эрдэнэ ёолкон дээр мөнгө тавьж байх шиг байсан. Яг тодорхой хэдэн төгрөг тавьж байсныг хараагүй. Харин Ган-Эрдэнийн гэрт нь 15 юань байхыг харсан. Гэхдээ хаана байсныг нь санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 40/

Насанд хүрээгүй гэрч Мөнхбатын Ариунсанаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Бүжгийн бэлтгэл 19 цагт тараад Ган-Эрдэнийн гэр рүү очиж хоол хийж идэхээр болоод Ган-Эрдэнийн гэрт очиход байшингийн гэрэл нь асаалттай байхад нь Ган-Эрдэнэ гүйж очоод гэртээ орж харахад хамаг юм нь эмх замбараагүй болсон байсан. Тэгээд Ган-Эрдэнэ аав, ээж рүүгээ залгаад хулгай орсон талаараа хэлэхэд ээж нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 41/

Гэрч Нямдондогийн Батцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай хадам ээж Н.Наранчимэг алтан гинж зүүж байхыг нь харсан. Содон шинж тэмдэг нь ямар байсныг анзаарч хараагүй. Зүүгээгүй үедээ гэртээ үлдээдэг байсан. Хаана хадгалж байсныг нь мэдэхгүй. Манай нөхрийн дүү Ган-Эрдэнэ С-3 саркийн хөх цэнхэр өнгийн гар утас барьдаг байсан гэх мэдүүлэг. / хх-ийн 90/

Гэрч Цэдэнгийн Тунгалагмөрөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний өөдөөс хараад сууж хүнсний зүйл зардаг Н.Наранчимэг алтан гинж зүүгээд ажил дээрээ суудаг байсан. Н.Наранчимэг тус гинжийг ээмэг, бөгжтэй нь хамт авсан гэж хэлээд хамт ажилладаг хүмүүсдээ харуулдаг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 91/

Гэрч Дулмаагийн Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын сүүлээр түлш зардаг газраа зогсож байхад 15-16 насны эрэгтэй хүүхэд ирээд “аккумлятор цэнэглэгч авах уу” гэж асуусан. Би 15000 төгрөгөөр худалдаж авсан. 2017 оны 01 сард гэж санаж байна. Нэг хүн ирээд дээрх аккумлятор цэнэглэгчийг аваад явсан. Тэр хүүхэд ганцаараа явж байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 114/

Гэрч Алтангэрэлийн Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнөхөн дугуй засварын газарт байхад гаднаас нэг хүүхэд төмөр тасдагч цүнхэнд хийж барин орж ирээд “мөнгөний хэрэг болоод явж байгаа юм. Энэ төмөр тасдагчийг авчихаач” гэхээр нь 10000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2017 оны 01 сард нэг хүн ирээд эзэн нь байгаа юм гээд уг төмөр тасдагчийг надаас аваад явсан. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 116-117/

Насанд хүрээгүй гэрч Болорчимэгийн Гантөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай найз Бямбацогт 3 сарын эхээр Монгол банхар үүлдэрийн цээж цагаан, улаан халтар зүсмийн эр гөлөг манай хашаанд авч ирээд энэ гөлгийг Х манай хашаанд уяад орхисон байсан. Буцааж өгөх гэхлээр тааралдахгүй, утсаа авахгүй байна. Би энэ гөлгийг танай хашаанд түр байлгая Х удахгүй авна гэж хэлээд орхисон. Би тэр гөлгийг хашаандаа 2 хонуулаад буцаагаад Бямбацогтод өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 141/

Насанд хүрээгүй гэрч Ариунцэцэгийн Бямбацогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би гэрээсээ гарахад манай хашаан дотор халтар зүсмийн Монгол банхар үүлдэрийн нохойн гөлөг уяад орхисон байхаар нь би тэр гөлгийг Гантөгсийн хашаанд аваачиж уяад Х-ыг авна гэж хэлээд орхисон боловч Гантөгс хоёр хоногийн дараа энэ гөлгөө ав гээд манай хашаанд буцаагаад авчирсан. Тэгээд би Х-ыг нохойн гөлгөө ав гэж хэлсэн боловч аав, ээж уурлаад байна танай хашаанд байж байг гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа өглөө босоход нохойн гөлөг нь алга болсон байсан. Би Х-тай уулзаад гөлөг чинь алга болсон байна чи авчихсан юм уу гэж асуухад Х инээгээд “...би аваад явсан шүү дээ” гэж хэлсэн. Дараа нь би “...аваагүй” гэж хэлчихээд яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 142/

  Хэрэг учралын  газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 04-07/ 

   Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16-18/

   Монгол банкны хашны мэдээ /хх-ийн 20/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 21-24/

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд   /хх-ийн 25Б-28/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29-30/                                                          

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 126-127/       

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 128-129/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 118, 147, 172/     

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 273 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54/     

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Г.Х-ын ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 69/

Шүүгдэгч Г.Х-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

            Г.Х-ын сурагчийн хувийн хэргийн материалууд  /хх-ийн 78-82/ зэрэг нотлох баримтууд болно.

           

   Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16-19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 01-04 тоотод оршин суух иргэн Н.Наранчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж гэр дотор байсан хар өнгийн цүнхтэй ACER маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 6.9 грамм жинтэй алтан гинж 1 ширхэг, самсунг С-3 /samsung s-3/ маркийн гар утас 1 ширхэг, скай маркийн гар утас 1 ширхэг, машины тусламжийн дохионы гэрэл 2 ширхэг, бэлнээр 11000 төгрөг, 15 юань зэрэг эд зүйлийг хулгайлж 1035377.50 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг,  Цаг уурын 03-06 тоот хашаанд байх иргэн Д.Баатарцогтын гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж олон үйлдэлт цэнэглэгч, төмөр таслагч цахилгаан багаж зэрэг эд зүйлийг хулгайлж 245000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 2Б-01 тоот хашаанаас 3 сартай “монгол банхар” үүлдэрийн 1 тооны эр гөлгийг хулгайлж бусдад 500000 төгрөгийн буюу нийт 1780377,50 төгрөгийн бага бус хэмжээн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хэрлэнбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Наранчимэг, Э.Энхбаатар, Д.Баатарцогт, насанд хүрээгүй гэрч Х.Ган-Эрдэнэ, М.Баярмөнх, М.Ариунсанаа, Б.Гантөгс, А.Бямбацогт, гэрч Н.Батцэцэг, Ц.Тунгалагмөрөн, Д.Гансүх, А.Даваасүрэн нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16-18/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 21-24/, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25Б-28/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29-30/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 126-127/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 128-129/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 118, 147, 172/,   Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 273 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр хангалттай батлагдан тогтоогдож байна.  

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр,тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 1780377,50 төгрөгийн бага бус хэмжээн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гэмт хэргийн зүйлчлэлийн

талаар маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.  

             Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь хохирогч Н.Наранчимэгийн алтан гинжийг хулгайлж аваагүй, хохирогч нь алтан гинжнийхээ гарал, үүслийн бичгийг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

             Хохирогч Н.Наранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад удаа дараагийн өгсөн “Би алтан гинжээ, ээмэг бөгжтэй нь хамт Улаанбаатар хотын Зоос гоёлд 1400000 төгрөгний үнэтэй байсан. 2016 оны 07 сард  хямдарсан үнээр 670000 төгрөг болсон байхаар нь худалдаж авсан. Намайг алтан гинж зүүдэг гэдгийг “Шүр” захын хүнсний лангуун дээр суудаг хүмүүс мэднэ” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “Манай гэрээс Самсунг С-3 маркийн гар утас, ээжийн алтан гинж, 15 юань, 14 инчийн өнгөт нөөтбүүк, скайтелийн гар утас, машины тусламжийн дохио өгдөг гэрэл, ёолкон дээр байсан 11000 төгрөг алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч Н.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “Манай хадам ээж Н.Наранчимэг алтан гинж зүүж байхыг нь харсан. Содон шинж тэмдэг нь ямар байсныг анзаарч хараагүй. Зүүгээгүй үедээ гэртээ үлдээдэг байсан. Хаана хадгалж байсныг нь мэдэхгүй. Манай нөхрийн дүү Ган-Эрдэнэ С-3 саркийн хөх цэнхэр өнгийн гар утас барьдаг байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 90/, гэрч Ц.Тунгалагмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн “Миний өөдөөс хараад сууж хүнсний зүйл зардаг Н.Наранчимэг алтан гинж зүүгээд ажил дээрээ суудаг байсан. Н.Наранчимэг тус гинжийг ээмэг, бөгжтэй нь хамт авсан гэж хэлээд хамт ажилладаг хүмүүсдээ харуулдаг байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 91/ зэрэг нотлох баримтуудаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16-19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 01-04 тоотод оршин суух иргэн Н.Наранчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлахдаа хохирогч Н.Наранчимэгийн алтан гинжийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдож байгаа тул насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.  

            Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч Д.Баатарцогтод 245000 төгрөг, хохирогч Э.Энхбаатарт 500000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулж, хохирогч Н.Наранчимэгт нийт 1035377,50 төгрөгний хохирол учруулсанаас 250000 төгрөгийг төлж, алтан гинжний 550000 төгрөг, Самсунг С-3 маркийн гар утасны 150000 төгрөг, Ску  маркийн гар утасны 25000 төгрөг, машины тусламжийн дохио 2 ширхэгийн үнэ 30000 төгрөг, цонхны түгжээний үнэ 12000 төгрөг, шургуулганы түгжээний 2000 төгрөг, 15 юаны 5377,50 төгрөг, бэлэн 11000 төгрөг нийт үлдэгдэл 785377,50 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 785377,50 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Наранчимэгт олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Х нь насанд хүрээгүй, хувьд оногдох тодорхой эд хөрөнгөгүй учир  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.  

            Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдаж, Г.Х-ын хууль ёсны төлөөлөгч М.Гантөмөрийн эзэмшлийн хөрөнгөнөөс 4480000 төгрөгний Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг, Баяннуурын урд хэсэг 12-04 тоотод байрлах 700 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, түүний ЖЮ01220478 тоот регистрийн дугаартай төрсний гэрчилгээг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлэхээр шийдвэрлэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.7-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.  

            Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 376 дугаар зүйлийн 376.1-д “насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан хэлэлцэнэ” гэж заажээ. Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х-ын ялын болон хүмүүжлийн талаар хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллагаас хамтран гаргасан ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй тул шүүх насанд хүрээгүй шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

            Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х нь шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 16 нас, 3 сар, 27 хоногтой байгаа учир баривчлах ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х-ыг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Х-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  3 /сар/, 05 /тав/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Г.Х-ын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Г.Х-ын цагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Г.Х-аас бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсаны төлбөрт 785337,50 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Нуурын 1-4 тоотод оршин суух хохирогч Нямбуугийн Наранчимэгт олгосугай. 

            6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг дурдаж, түүний ЖЮ01220478 тоот регистрийн дугаартай төрсний гэрчилгээг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлсүгэй.  

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Г.Х-ын хууль ёсны төлөөлөгч М.Гантөмөрийн эзэмшлийн хөрөнгөнөөс 4480000 төгрөгний Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг, Баяннуурын урд хэсэг 12-04 тоотод байрлах 700 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 02 сарын 24-ний  өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хүчингүй болгосугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Г.Х-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Г.Х авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                                                

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ