Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1337

 

 

 

 

 

 

 

    2024          12           03                                    2024/ШЦТ/1337

                                            

                                                                                 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул, улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /томилолтоор/, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

 

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох, эрүүгийн 2408000001474 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** гудамжинд насанд хүрээгүй хохирогч ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний баруун шанаа хэсэгт 1 удаа, нүүр хэсэгт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч ***д нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлдэг тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДАВААДОРЖ