| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0029/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/033 |
| Огноо | 2016-01-29 |
| Зүйл хэсэг | 214.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл
Улсын яллагч:*******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Эрүүгийн хэргийн дугаар *******
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, *******, *******, , , , , нарт холбогдуулан эрүүгийн хэргийг 15 оны 12 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2,
2. Монгол улсын иргэн, 198 оны 11 дүгээр сарын -ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4,
3. Монгол улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6,
4. Монгол улсын иргэн, 194 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ,
5. Монгол улсын иргэн, 1985 оны дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй.ам бүл-3,
6. Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
. Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, ам бүл-1,
8. Монгол улсын иргэн, 193 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,
9. Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн тоот хүртэл тээвэрлэсэн, мөн тоотод алтны баяжмалтай шороог угаах замаар ашигласан
Шүүгдэгч *******, *******, , нар нь яллагдагч *******, ******* нарыг 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн тоот хүртэл тээвэрлэсэн, мөн тоотод алтны баяжмалтай шороог угаах замаар ашиглах үйлдлийг хийлгэхээр ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн
Шүүгдэгч нь яллагдагч *******, ******* нарт 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр 0.000 төгрөгөөр худалдсан
Шүүгдэгч , нар нь яллагдагч *******, ******* нарт 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр яллагдагч аас худалдан авахуулахыг зөвлөсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ/ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ Энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, худлаа мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч аваад эрх зүйн туслалцаа авч, хэргээ хүлээх нь зүйтэй гэж үзсэн юм гэв.
Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар баг дугаар гудамжны тоотод , , гэх иргэд мөнгөн ус ашиглаж алтны баяжмалтай гэх шороог угааж байгаад Цагдаагийн алба хаагч нарт баривчлагдсан байсан. Мөнгөн ус бол химийн хорт бодис юм. Тийм учраас түүнийг зохих зөвшөөрөлгүй ашиглаж, хэрэглэж, хадгалж, бусдад дамжуулах, худалдах. Худалдаж авахыг хориглодог юм. Би шинжилгээний дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Одоо гаргах санал, хүсэлт алга ...гэх мэдүүлэг. /хх- ийн 1/
Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... намайг айлд байж байхад ганцаараа өөрийнхөө машинтай ирсэн, тэгээд хор байна уу гэж асуухаар нь би байхгүй гэсэн, тэгсэн гуйгаад байхаар нь би хүнээс сурч өгье гэж хэлсэн.Тэгээд ын машинаар хамт яваад гэгчийг гэрээс нь очиж асуусан, тэгчхээд тай таарсан, Би гэгчтэй яриагүй ярьсан юм. ...Би гаас хор байна уу гэж сурсан, тэр хүнээс асууж өгье байж магадгүй гэж байсан юм. гаас сурсан шалтгаан нь нь урд өмнө нь шлам угаадаг юм ажиллуулдаг байсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 1 /
Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
ийн хашаанд нөгөө чулуугаа янзалж алтыг нь ялгаж авахаар ярилцсан. надад гэдэг хүн алт шороогоор нэлээн явсан, тэр учрыг нь олж чадах байх гэж хэлсэн, тэгээд гэх залууг утсаар дуудахад удаагүй ийнд ирсэн, тэр ирчхээд хороор бариулахгүй бол болохооргүй юм байна гэж хэлсэн.тэгээд удаагүй буцаад гарч явсан. Гарч яваад цаг гаран болсон байх буцаж ирээд 2,3 хүнээс дамжуулж асууж сурч байж олж ирлээ гэсэн. Тэгээд 160.000 төгрөгийг, 40.000 төгрөгийг нь гаргахаар болж байгаа бололтой байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 50 /
Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..., , , бид тав хоёр удаа явж нийт 50 кг-ийн шуудайны тэг дундуур чулуу 3-ыг авсан. Тэгээд тэр авсан чулуугаа Баянхонгор аймгийн төвд авчирч ийн хашаанд угааж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан юм. Тэгэхэд мөнгөн усаар нарийсгаж алтаа барих гэж байсан. Мөнгөн усыг пенициллин шилээр хүнээс авчирсан юм. Тэр шилнээсээ тал чинээгээр нь хүрэхтэй үгүйтэй хийсэн байх, ийн гэр дотор гал тогооных нь өрөөн дотор дээрх үйл ажиллагааг явуулж эхэлж байсан. Мөнгөн усыг хоёр хүн дамжиж авлаа гэж байсан, яг хэнээс гэдгээ хэлээгүй юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 43 /
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... аас ирсэн хүмүүс мөнгөн усыг нь олоод өгөөч гэсэн, би хүмүүсээс асуугаадахъя гээд манайхаас гарч яваад 1 цаг болсон байх мөнгөн усыг авчраад 5 минут болоогүй байх гаднаас цагдаа нар орж ирсэн юм ...тэр үед ногоон өнгөтэй түмпэн дотор мөнгөн усыг хийсэн, тэгээд бариад сууж байсан, бид хоёр хараад сууж байсан, пенициллин шилнээс мөнгөн усыг хийсэн. Мөнгөн усны мөнгийг бид хоёр гаргасан, би 40.000 төгрөг, 160.000 төгрөгийг гаргасан юм... гэх мэдүүлэг. /хх- ийн 4 /
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал ах миний утас руу залгаад хүрээд ир гэсэн. Тэднийд явж очиход сумаас ирсэн хүмүүс байцгааж байсан. сумаас авчирсан гэх нунтагласан чулууг хартал тоос ихтэй, мөнгөн усаар бариулбал илүү алтаа барихаар шороо байсан. Бид хоорондоо ярилцаад, хор буюу мөнгөн ус олохоор болсон, би Эркаа гэх залуутай яриад асуутал би жаахан байж байгаад хариу өгье гэж хэлсэн. Түүнтэй уулзаад 4- улсын дугаартай авто машин ирсэн. Машинаас гарч ирээд машины гадаа мөнгө болон мөнгөн усаа өгч авалцсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 54 /
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... сумаас чулууны нунтагласан гурил, мөн нунтаглаагүй чулуу авчирсан. Түүнийг ийн хашаанд үлдэгдэл чулууг нь нунтагласан юм. Тэгээд алтаа ялгаж авахаар зорилгоор нэг хүнтэй ярьсан, тэгээд ирсэн. ирчихээд чулууны гурилыг үзчихээд үүнийг нарийсгаад хороор бариулъя, тэгэхгүй бол ялгарахгүй юм байна гэж бид нарт хэлсэн. хор хэрэгтэй гэсэн тэгэхээр нь бид нар тэр чинь олддог юм уу гэхэд олдож магадгүй түүнийг худалдаж авах мөнгө хэрэгтэй гэж хэлсэн, бид зөвшөөрсөн....гэх мэдүүлэг. /хх-ийн 182 /
Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би эхнэртэйгээ ын машинд нуусан. Тэгээд ахыг хүлээгээд ирэхгүй болохоор нь төв зам уруудаад явж байтал ах урдаас ирээд миний араас дагаад яв гэхээр нь араас нь дагаад амьчуулын гудамжинд орж зогссон. Намайг ах дээр очиход тэр жолооны араас буусан. Би зөрөөд жолооны хүрдэн дээр суусан, тэр хоёрыг мөнгөн ус өгч авалцахыг хараагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 109-110/
Шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Мөнгөн ус худалдаж авъя гэхэд мөнгийг нь алтаа тушааж борлуулсныхаа дараа өгье гэж хэлсэн юм. Химийн хорт бодис болох мөнгөн усыг бусдаар авчруулж ашиглаж, хэрэглэхээр завдсан үйлдлүүд маань буруу юм...гэх мэдүүлэг/хх-ийн 184-185/
Гэрч Э.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... цагдаагийн хошууч Д.готовын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн дугаар гудамжны тоот хашааны үүдэн дээр очсон. Хашаан дотор байсан байшинд ороход хаалгаар ороод гал тогооны өрөөнд , нар байж байсан. ногоон түмпэн дотор юм зайлаад сууж байсан, гал тогооны өрөөгөөр дамжаад зочин өрөөнд нь ороход хоёр залуу хоол идээд сууцгааж байсан. Тэгээд гэгчийн угааж байсан гэх түмпэнтэй зүйл, мөн шуудайтай түүн дотор нь багахан хэмжээний шороо байсан. Түмпэнд байсан мөнгөн ус мэт зүйлийг өөрийн өмдний халаасыг урж байгаад түүнд дотор мөнгөн усаа хийгээд базаж авч ялгаад пенциллины шилэнд хийж авсан юм. түмпэнтэй шламыг угаагаад, хажууд нь хараад сууж байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 22 /
Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... хоёр цагдаагийн алба хаагч орж ирсэн, энгийн хувцастай байсан. Цагдаагийн алба хаагч нар чи энэ хүмүүстэй хамт яваа юм уу гэхэд нь би тийм гэж хариулсан. Учир нь сумын төвөөс хамт ирцгээсэн юм чинь хамт явж байгаа гэж хариулсан. Би , , , , бат, нарыг яг юу хийгээд байгааг нь мэдээгүй юм. Сумаас чулуу авчирсан гэдгийг нь мэдээгүй, аймгийн төв явах гэж байгаа гээд машиндаа янз бүрийн эд хогшил цүнх савтай зүйлүүд хийсэн байсан. Тэнд чулуу ачсан байна гэдгийг мэдээгүй юм ...гэх мэдүүлэг. /хх-ийн 23 /
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...цэнхэр өнгийн суудлын жижиг автомашин зогсож байсан. Тэгээд манай нөхөр эхэлж буугаад тэр машинд очиж суусан... тэгэхэд ах манай машиныг жолоодоод урагшаа явчихаад ирье гээд явсан. Тэр ганцаараа явсан, тэгээд амьчуулын гудамжнуудын 1 гудамж руу нь орсон гэх мэдүүлэг. /хх-ийн 18 /
Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын нэгдсэн лабораторын 15 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн шинжилгээний
Физик химийн шинжилгээгээр тус Пенциллины тунгалаг шилтэй устай холилдсон мөнгөлөг өнгөтэй шингэн нь мөнгөн ус мөн болохыг тодорхойлов...гэх дүгнэлт/хх-ийн 2/
Эрүүл ахуйн хими, хор судлалын итгэмжлэгдсэн лабораторын 15 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжилгээний
1 .Өнгөгүй тунгалаг ус , ёроолд нь их хэмжээний мөнгөн ус тунасан.
Мөнгөн усны агууламж-13.5 мг/кг...гэх дүн /хх-ийн 33/
Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Цагдаагийн газраас шинжилгээ хийлгэхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн дугаар гудамжны тоотоос хураагдсан гэх пенцеллиний шилтэй мөнгө усыг шинжилгээ хийлгэх тогтоолын хамт ирүүлсэн байсан. Манай байгууллага дотоод нөөц боломжоороо мэдрэхүйн шинжилгээ хийгээд түүгээ баталгаажуулахаар Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төв лабораторт шинжилгээний объектыг хүргүүлэхдээ пенцеллины шилнээс шилжүүлж цэвэр усны жижиг саванд устай хольж хийсэн юм. Учир нь мөнгөн усыг их хэмжээтэй ус буюу вазелин дотор хадгалах ёстой байдаг юм. Пенцеллины шил бол тээвэрлэх, зөөвөрлөх үед хагарч мөнгөн ус алдагдах аюултай байдаг юм... гэх мэдүүлэг. /хх-ийн /
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хэргийн эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл/хх-ийн 9/, хэрэг уяралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 106/, шинжилгээний дүнгийн хуудас/хх-ийн 2-29/, Эрүүл ахуйн хими, хор судлалын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн/хх-ийн 30/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл/хх-ийн 65-66/, цэвэр усны савтай мөнгөн усанд үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 148—152/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэл /хх-ийн 154-14, 2, 243/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16, 3-4, 2- р хх-ийн 2/, үнэлгээчний дүгнэлт/2-р хх-ийн 4/, /, //шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор сумын 9-р багийн Засаг даргийн 15.03.09-ний өдрийн 09/15 тоот тодорхойлолт/хх-ийн 6/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 68/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 69/, шүүгдэгч гийн хувийн байдлын талаар сумын 3-р багийн 15.03.01-ний өдрийн 2 тоот тодорхойлолт/хх-ийн 5/, игэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас/хх-ийн 8- 9/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар сумын 3-р багийн Засаг даргийн 15.03.-ны өдрийн 3 тоот тодорхойлолт/хх-ийн 80/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 81/, ял шалгах хуудас/хх-ийн 84/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар сумын 3-р багийн Засаг даргийн 15.03.-ны өдрийн 38 тоот тодорхойлолт/хх-ийн 85/, ял шалгах хуудас/хх-ийн 8/, шүүгдэгч гийн хувийн байдлын талаар сумын 3-р багийн Засаг даргийн 15.03.01-ний өдрийн 28 тоот тодорхойлолт/хх-89/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 90/, ял шалгах хуудас/хх-ийн 93/, шүүгдэгч *******иийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 2/, ял шалгах хуудас/хх-ийн 4/, шүүгдэгч ын хувийн байдлын талаар Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргийн 15.04.-ны өдрийн 38 тоот тодохойлолт/хх-ийн 9/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 98/, ял шалгах хуудас/хх-ийн 114/, шүүгдэгч гийн хувийн байдлын талаар Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргийн 15.06.10-ны өдрийн 3/891 тоот тодорхойлолт/хх-ийн 219/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 221/, ял шалгах хуудас/хх-ийн 222/, 05 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 31-42/, шүүгдэгч ын хувийн байдлын талаар Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргийн 15.06.16-ны өдрийн 2/85 тоот тодорхойлолт/хх-ийн 223/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 224/, ял шалгах хуудас/хх-ийн 225/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч *******, ******* нар нь 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн тоот хүртэл тээвэрлэсэн, мөн тоотод алтны баяжмалтай шороог угаах замаар ашигласан
Шүүгдэгч *******, *******, , нар нь яллагдагч *******, ******* нарыг 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн тоот хүртэл тээвэрлэсэн, мөн тоотод алтны баяжмалтай шороог угаах замаар ашиглах үйлдлийг хийлгэхээр ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн
Шүүгдэгч нь яллагдагч *******, ******* нарт 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр 0.000 төгрөгөөр худалдсан
Шүүгдэгч , нар нь яллагдагч *******, ******* нарт 15 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр яллагдагч аас худалдан авахуулахыг зааж зөвлөсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч байгууллагын төлөөлөгч гийн /хх-ийн 1/, шүүгдэгч ын /хх-ийн 1/, шүүгдэгч гийн /хх-ийн 50 / ,шүүгдэгч гийн /хх-ийн 43 /, шүүгдэгч *******ийн /хх-ийн 4 /.шүүгдэгч *******ын /хх- ийн 54 /,шүүгдэгч *******ын . /хх-ийн 182 /, шүүгдэгч гийн /хх-ийн 109- 110/, шүүгдэгч Д.ын /хх-ийн 184-185/, гэрч Э.Алтангэрэлийн /хх-ийн 22 /, гэрч А.гийн /хх-ийн 23 /, гэрч гийн /хх-ийн 18 /, нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын нэгдсэн лабораторын 15 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн шинжилгээний . Физик химийн шинжилгээгээр тус Пенциллины тунгалаг шилтэй устай холилдсон мөнгөлөг өнгөтэй шингэн нь мөнгөн ус мөн болохыг тодорхойлов...гэх дүн/хх-ийн 2/, Эрүүл ахуйн хими, хор судлалын итгэмжлэгдсэн лабораторын 15 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжилгээний ...өнгөгүй тунгалаг ус , ёроолд нь их хэмжээний мөнгөн ус тунасан, мөнгөн усны агууламж- 13.5 мг/кг...гэх дүн /хх-ийн 33/, шинжээч ын мэдүүлэг. /хх-ийн / болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, *******, , , , , , *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 -т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр худалдан авах, тээвэрлэх, ашиглах , шүүгдэгч *******, *******, , нарыг химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг ашиглахад ятгах, өдөөн түлхсэн, шүүгдэгч химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүй худалдсан, шүүгдэгч , нарыг химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг худалдаж авахыг зааж, зөвлөсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 -д зааснаар шүүгдэгч *******, *******, , , , , *******, *******, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ...шүүгдэгч , , *******, *******, , нарын үйлдэлд нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй , хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх ...хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч , *******, *******, , нар нь химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, зориулалтын бусаар ашиглахад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдээр хангалттай нотлогдсон ба тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул шүүх эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь буюу 05 онд шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасан ялгүйд тооцох хугацаа дууссан тул түүнийг анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр усны саванд хольж хийсэн мөнгөн усыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгөтэй, пивар түмпэн 1 ширхгийг зэргийг тус тус устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Х.Өнөржаргал нь байгаль орчинд хохирол учраагүй тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг *******, *******, , , , , , *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоол тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн Хонда пит маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч гийн эзэмшлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч гийн өмчлөлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч *******ын өмчлөлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч *******ын өмчлөлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч н өмчлөлийн иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 4- улсын дугаартай марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч ын иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 29 дугаар зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1 .Шүүгдэгч *******, ******* нарыг химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр худалдан авах, тээвэрлэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч *******, *******, , нарыг химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг ашиглахад ятгах, өдөөн түлхсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүй худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч , нарыг химийн хорт бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг худалдаж авахыг зааж, зөвлөсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар шүүгдэгч *******, *******, , , , , *******, *******, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1,3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр усны саванд хольж хийсэн мөнгөн усыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгөтэй, пивар түмпэн 1 ширхэгийг зэргийг тус тус устгасугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, , , , , , *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, , , , Д.Аптаншагай, , *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Хонда пит маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч гийн эзэмшлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч гийн өмчлөлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч *******ын өмчлөлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч *******ын өмчлөлийн 2 тооны тэмээ, шүүгдэгч н өмчлөлийн иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 4- улсын дугаартай марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч ын иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжпэх тогтоолуудыг хүчингүй болгосугай.
.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, , , , , , *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА