Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл

Хохирогч *******

Улсын яллагч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.*******-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 20************** оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******99******* оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р багт эхнэр *******тай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...20*******5 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр манай хоёр найз нүүрсэнд яваад ирье гэхээр нь хамт явсан. Бид нар дөвөнтийн уурхайгаас нүүрс авсан, тэндээ архи уусан. Тэгээд би тасарчихсан байсан. ..гэх мэлүүлэг/хх-ийн *******3/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...20*******5 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр гэртээ согтуу ирсэн. Тэгээд тухайн үед манай тог тасарчихсан учраас би хоол хийгээгүй байсан. Тэгтэл хоол хийгээгүй байна гэж уурлаад гэрийн хаалга түгжээд жижиг өрөөнд оруулж зодсон. Миний хүзүүг урчихсан, нуруу хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн *******3/

Шүүхийн шинжилгээний албаны 20*******5 оны *******2 дугаар сарын *******5-ны өдрийн 0******* дугаартай шинжээчийн

******* .*******ын биед тархины доргилт дунд зэрэг, дух хамрын хэсгийн хавдар цус хуралт, хоолой хэсгийн олон тооны зулгаралтууд, зүүн шуу, зүүн дал, мөр хэсгийн том хэмжээний цус хуралтууд гэмтлүүд үүссэн байна.

Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

Үүссэн гэмтлүүд нь 20*******4 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а2**************/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтаар 2.4.******* заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй ...гэх дүгнэлт/хх-ийн *******5/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн *******-2/, 20*******5.*******2.*******5-ны өдрийн 0******* дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн *******5/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний *авлагаа/хх-ийн 29/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р багийн Засаг даргын 20**************.0*******.08-ны өдрийн 74 тоот тодорхойлолт/хх-ийн 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 2*******/, 20*******5.07.20-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 29-33/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р баг ******* дүгээр байр ******* тоотод өөрийн гэртээ эхнэр *******тай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг/хх-ийн *******3/, хохирогч *******ын мэдүүлэг/хх-ийн *******3/, Шүүхийн шинжилгээний албаны 20*******5 оны *******2 дугаар сарын *******5-ны өдрийн 0******* дугаартай шинжээчийн ...*******ын биед тархины доргилт дунд зэрэг, дух хамрын хэсгийн хавдар цус хуралт, хоолой хэсгийн олон тооны зулгаралтууд, зүүн шуу, зүүн дал, мөр хэсгийн том хэмжээний цус хуралтууд гэмтлүүд үүссэн...гэх дүгнэлт/хх-ийн *******5/ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.*******-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Тус шүүхийн 20*******5 оны ************** дүгээр сарын 0*******-ны өдрийн 25/*******9 дугаартай шүүгчийн захирамжаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******5 оны 07 сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******-д зааснаар *******ийн тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******.*******0-д зааснаар шүүгдэгч *******ийг согтуугаар буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.З-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 24******* дүгээр зүйлийн 24*******.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 28*******, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.*******.*******,297.*******.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

*******. Шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.*******-д зааснаар шүүгдэгч *******ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9*******0000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч ******* нь ^горгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.*******.3, 298 дугаар зүйлийн 298.*******.*******,298.*******,2-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.*******-д зааснаар шүүгдэгч *******ид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

*******.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 304 дүгээр зүйлийн 304.******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дүрдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30******* дугаар зүйлийн 30*******.******* дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******ид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ч.БАЙГАЛМАА