Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг

Улсын яллагч: *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй. ам бүл 7

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим иргэн *******той хувийн таарамжгүй байдлаас болж марган улмаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр /

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******ын гэрт ороход аав, ээж, дүү, эхнэр, 2 хүүхэд байсан. *******ыг сурсан чинь эхнэр ******* яах гэж байгаа гэхээр нь танай нөхөр намайг хотод согтуу тасарчихсан байхад зодсон байна лээ тэр талаар уулзах гэсэн юм чинь чи манай нөхрийг амжихгүй гээд хашгичаад, намайг гэрээс гарахад миний араас шороо, чулуу цацаад хувцаснаас зуурчихаад тавихгүй байхаар нь зуурсан гарыг нь тавиулах гээд гараараа савсан чинь *******ын нүүрэнд цохичихсон гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед намайг хүүхэд тэвэрчихсэн байхад ******* миний шанаа руу шууд цохичихсон. Тэгэхээр нь би хүүхдээ дүүд өгчихөөд чулуу бариад автал нэг залуу машинаас гарч ирээд бариад авсан. Тэгсэн ******* ирээд намайг цохиод авсан. Миний ухаан балартаад хэсэг ухаангүй болчихсон. Миний шүд хугарчихсан, үс арзайчихсан, баруун шанаа хавдчихсан байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би өдрийг санахгүй байна. Найз *******тай таараад бид 2 хамт такси бариад гэр лүү нь явсан, тэгээд замдаа би нэг айлаар ороодохъё гээд Онгоц буудлын араар байдаг гэр хорооллын урд гудамжинд үзүүр талын хашаанд очсон. Би такси дотроо суугаад үлдсэн. ******* тэр хашаа руу орсон. Таксины жолооч надад хөөе нөгөө залуу чинь зодоо хийгээд байгаа юм биш үү гэхээр нь машинаас буугаад яваад ортол нэг хүүхэн гартаа чулуу барьчихсан ******* руу дайрахаар нь би барьж аваад гарт нь байсан чулууг нь авч шидээд *******ыг тэр хүүхнээс салгаад машинд суулгаад явсан. Тэр хүүхэн араас чи манай нөхрийг барахгүй гээд орилоод шороо самардаад хоцорсон...гэх мэдүүлэг/хх-ийн 16/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн *******ын биед тархины доргилт дунд зэрэг, доод үүдний шүд талласан хугарал гэмтлүүд үүссэн байна.

Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтаар 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй ...гэх дүгнэлт/хх-ийн 18/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 8-10/, шүүгдэгч Д.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 27/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын 2015.10.19-ний өдрийн 2/1213 тоот тодорхойлолт/хх-ийн 25/, шүүгдэгч Д.*******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 30/, 2014.04.08-ны өдрийн Сум дундын 3 дугаар шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 34-37/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжуүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим иргэн *******той хувийн таарамжгүй байдлаас болж марган улмаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.*******ы мэдүүлэг/хх-ийн 39/, хохирогч *******ын мэдүүлэг/хх-ийн 13-14/, гэрч *******гийн мэдүүлэг/хх-ийн 16/, Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн...*******ын биед тархины доргилт дунд зэрэг, доод үүдний шүд талласан хугарал гэмтлүүд үүссэн...гэх дүгнэлт/хх- ийн 18/ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 08-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар гурван жил хорь хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж заасны дагуу мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар Д.*******ы тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Д.*******ы эзэмшлийн “...Сони маркийн 21 инчийн телевизор 1 ширхэг, дэлгэгддэг модон ор 1 ширхэг ...” зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1080000 төгрөг нэхэмжлэхээр мэдүүлсэн боловч хохирлын талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс шүүгдэгч Д.*******ы хувийн байдал буюу хувьд ногдох хөрөнгөгүй /хэрэгт битүүмжлэгдсэн зүйл нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө/, өрхийн амжиргааны түвшингийн 3 дугаар бүлэгт хамрагдаж байгаа талаарх Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 576 тоот тодорхойлолт зэргийг харгалзан торгох ялыг хэрэглэх боломжгүй учир хуульд заасан баривчлах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1,297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Д.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар Сум дундын 3 дугаар шүүхээс шүүгдэгч Д.*******д 2014 оны 04 сарын 08-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар гурван жил хорь хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсан ба уг хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг нэг сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдзгч Д.*******д оногдуулсан нэг сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар хохирогч ******* нь хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.*******ы эзэмшлийн “...Сони маркийн 21 инчийн телевизор 1 ширхэг, дэлгэгддэг модон ор 1 ширхэг ... ” зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ч.БАЙГАЛМАА