| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0037/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/036 |
| Огноо | 2016-02-01 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2016/ШЦТ/036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг
Улсын яллагч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дүгээр зүйлийн **************.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1**************1 оны 01 дүгээр сарын 0*******-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 25 настай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р багийн нутаг ******* караокены хажууд 2015 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ******* ...хүнтэй маргаад байхаар нь боль гэсэн чинь миний үгэнд орохгүй байхаар нь 2 алгадсан. Тэгсэн над руу дайраад намайг хий цохисон, тэгэхээр нь уур хүрээд нүүр лүү нь нэг алгадаад нэг өшиглөчихсөн, түүний баруун нүдний дээд хөмсөг язарчихсан .тэх мэдүүлэг /хх-ийн 22/
Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед би ганцаараа гадаа гарч тамхи татаад зогсож байсан чинь саарал дээлтэй согтуу хүн ирээд миний татаж байсан тамхийг булаагаад авсан. Би тэр ахтай маргаад зогсож байсан чинь ******* ах гарч ирээд чи яагаад хүнтэй маргаад байгаа гээд хэд хэдэн удаа алгадсан. Ахыг юу ч ойлгоогүй байж намайг зодлоо гээд урдаас нь хэрэлдсэн чинь нэмээд нүдчихсэн. Тэр үед ухаан балартаад юу болсоныг сайн санахгүй байна. Миний хөмсөг задраад цус гоожсон байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 12-13/
Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн
*******ы биед тархины доргилт дунд зэрэг, баруун хөмсөгний дээрхи урагдсан оёдол тавигдсан шарх, зовхины унжилт, баруун нүдний хараа 0.6, дух хацар, хамрын нуруу хэсгийн зулгаралтууд, хавдар гэмтлүүд үүссэн байна.
Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтаар 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй ...гэх дүгнэлт/хх-ийн 15/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн *******-11/, шинэ төв нүдний эмнэлгийн №17 дугаартай тодорхойлолт/хх- ийн 16/, шүүгдэгч иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 25/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4-р багийн Засаг даргын 2015.12.28-ны өдрийн 113 тоот тодорхойлолт/хх-ийн 26/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 32/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р багт байрлах ******* /караоке/ үйлчилгээний газрын хажууд 2015 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 22/, хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 12-13/, Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн ...*******ы биед тархины доргилт дунд зэрэг, баруун хөмсөгний дээрхи урагдсан оёдол тавигдсан шарх, зовхины унжилт, баруун нүдний хараа 0.6, дух хацар, хамрын нуруу хэсгийн зулгаралтууд, хавдар гэмтлүүд үүссэн...гэх дүгнэлт/хх-ийн 15/ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дүгээр зүйлийн **************.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 32/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч ******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаар бичгээр хүсэлтээ илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүй гэсэн учир үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 -д Тэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч өмчлөлийн “...АОКЕ маркийн угаалгын машин, Ю марзийн 32 инчийн телевизор..” зэргийг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд 300000 төгрөгийг төлсөн, хохирогч ******* нь хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 2*******0 дүгээр зүйлийн 2*******0.3, 2*******4, 2*******7 дугаар зүйлийн 2*******7.1.1, 2*******7.1.4, 2*******8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71 1-д зааснаар шүүгдэгч *******аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******7 дугаар зүйлийн 2*******7.1.3, 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1.1, 2*******8.1.2-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өмчлөлийн “...АОКЕ маркийн угаалгын машин, маркийн 32 инчийн телевизор..” зэргийг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийнэд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24******* дүгээр зүйлийн 24*******.1-д зааснаар шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7,Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА