Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/48

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                    Прокурор Д.Ганцэцэг

                                                    Шүүгдэгч Ц.Б, Г.А, Т.Б/цахимаар/

                                                    Шүүгдэгч Б.А, Г.А /цахимаар/

                                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

                                                    Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.А, Ц.Б нарын гомдлоор Г.А, Ц.Б, Т.Б, Б.А, Г.А нарт холбогдох эрүүгийн 1826004080136 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй,  Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 593 дугаартай “Ял дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх хорих ялыг 08 сар 12 хоногийн хугацаагаар тогтоосон, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай “Хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар 04 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас нь  өмнө суллаж мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож сулласан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Тоодойхон овгийн Ц.Б

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялд 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай “Хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар 02 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Мангал овгийн Т.Б

 

             Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 120А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ХМШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 148 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 18 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, Санжмятав овгийн  Г.А

 

           Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,  Мянган овгийн Г.А

 

            Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ХМШЗ/16 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 422 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 52 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, Хошир овгийн Б.А

 

Ц.Б Г.А нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 09-03 тоотод байрлах хохирогч Д.Б-н хашаанд байх амбаарт нэвтрэн орж, автомашины радиатор 1 ширхэг, түлшний аппаратур 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Г.А нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө хохирогч Г.Г-н өмчлөлийн 49-39 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь ганцаараа 2018 оны 10-11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 9-02 тоотод оршин суух иргэн Ө.О-н хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1350000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 Ц.Б, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 10-11 дүгээр сард иргэн Ө.О-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, шүр болон оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Г.А нар нь  бүлэглэн согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 29-06 тоотод оршин суух хохирогч Б.Н-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний монгол гутал 1 хос, 0.5 литрийн савлагаатай Солонгос архи 1 ширхэг, 2 литрийн савлагаатай Америк архи 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 187000  төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн хохирогч Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох хурганы арьс 35 ширхэг, 2 фазын 85 метрийн урттай утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 605000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 34-06 тоотод оршин суух хохирогч Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох Стар кабелийн телевизийн хүлээн авагч 1 ширхэг, 4 литрийн данх 1 ширхэг, АК-47 маркын бууны сум 8 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 205000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Т.Б ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 34-06 тоотод оршин суух хохирогч Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 25 килограммын савлагаатай 10 ширхэг хивгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 115000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багт байрлах иргэн С.Э-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох мөнгөн, шахмал тагштай 6 см хэмжээтэй аяга 2 ширхэг, мөнгөн, шахмал тагштай, 5 см хэмжээтэй аяга 2 ширхэг мөнгөн, шахмал тагштай, 4 см хэмжээтэй аяга 2 ширхэг, мөнгөн, шахмал тагштай 2 см хэмжээтэй аяга 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багт оршин суух хохирогч С.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багт оршин суух хохирогч П.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 29-2910 тоотод оршин суух хохирогч Д.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

 

Ц.Б, Т.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 26-08 тоотод оршин суух хохирогч А.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, биет 2805000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2955000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж  2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 21-01 тоотод байрлах хохирогч Д.О-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, түүний өмчлөлийн хувцасны индүү 1 ширхэг, савхин хүрэм 1 ширхэг, үсний индүү 1 ширхэг, савхин цүнх 1 ширхэг, 5 кг цагаан будаа, 1 кг ямааны борц, эрэгтэй хүний богино түрийтэй гутал, эрэгтэй хүний пүүз, кэйт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 333000  төгрөгийн, хохирогч Ж.Даариймаагийн өмчлөлийн мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, булган малгай 2 ширхэг, хромон гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4370000 /дөрвөн сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

          Ц.Б, Т.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-12 тоотод оршин суух хохирогч П.А-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхзг, эмэгтэй хүний алтан ээмэг 1 хос, эмэгтэй хүний тольтой мөнгөн бөгж 1 ширхэг, бор чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 885000 /найман зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн хохирогч И.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 460 грамм үхрийн борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 18400 /арван найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хохирогч З.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох тогоо 1 ширхэг, мах 15 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч О-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожны тавыг эвдэн орж, бусдын эд хөрөнгө болох Нархажид шармал бурхан 1 ширхэг, 21 дарь эх бурхан 1 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг, үхрийн шулсан мах 5 кг, үхрийн ястай мах 20 кг, ямааны ястай мах 5 кг, хонины ястай мах 5 кг, шулсан, чанасан мах 3 кг, болор архи 1 ширхэг буюу нийт 6885000 төгрөгийн хохирол учруулсан

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Л.О-н монгол гэрийн цоожийг эвдэн орж бусдын эд хөрөнгө болох дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучны үндсэн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 420000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь 2019 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч Д.Ж-н толгойн тус газар алхаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн кулон 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, 20 кг цагаан будаа, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 448000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн Л.Ц-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, монетон гоёл чимэглэл 1 хос зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Л 1070500  төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хохирогч Г.М-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хөлдөөгч дотор байсан 2 килограмм хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн хохирогч Д.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь хагалж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгчийн хамт, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт сувдан шигтгээтэй 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт церкон шигтгээтэй 1ширхэг, эмэгтэй хүүхдийн пүүз 1 хос, эмэгтэй хүүхдийн хүрэм 1 ширхэг, хонины мал 5 кг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 445000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цагаас 23 цагийн хооронд хохирогч Т.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд цонхоор нь нэвтрэн орж, “Самсунг галакси таб” 1 ширхэг, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Энэтхэг улсын мөнгөн тэмдэгт болох RESERVE BANK OF INDIA гэсэн бичигтэй 50-тын дэвсгэрт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн иргэн Ц.С хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн орж, 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, цүнх 1 ширхэг зэргийг хууль бусаар нууцаар авч 310000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 31-08 тоотод оршин суух хохирогч Б.Б-н байшингийн цонхоор нь нэвтрэн орж 6.5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 5.5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  900000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 01-03 тоотод оршин суух иргэн Б.Ц-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 9 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.А-д 915000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ц.М-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 170000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.З-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн ханыг эвдэж хууль бусаар нэвтэрч, түүний өмчлөлийн морин хуур 1 ширхэг, модон сийлбэр 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 160000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.З-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн ханыг эвдэж хууль бусаар нэвтэрч, тасдагч 1 ширхэг, фризер 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, дрелл 1 ширхэг, модон гар харуул 1 ширхэг, гар аргаар хийгдсэн хутга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 328000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь ганцаараа согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Д.Л-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь хагалж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох гаанс 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 820000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь ганцаараа согтуурсан үедээ, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Д.Т-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтрэн орж, борц 10 кг-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  400000  төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Д.А-н гэрээс мөнгөн цөгц, цагаан өнгийн Самсунг Эс-5 маркын гар утас, зургаан ширхэг ажлын бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Б-д 314000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь ганцаараа согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хохирогч Д.Ү-н байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч,  бахь 1 ширхэг, төмөр хадаасны ломбо 1 ширхэг, хадаас авагчтай алх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  40000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Б, Т.Б, Г.А, Г.А, Б.А нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Тоодойхон овгийн Ц.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мангал овгийн Т.Б-г бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мянган овгийн Г.А-г бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Санжмятав овгийн Г. А, Хошир овгийн Б.А нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар, Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар, Г.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Г.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох  4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялд  хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 3 /гурав/  жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  4 /дөрөв/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Бод оногдуулсан 4 /дөрөв/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Г.А-д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 412 /дөрвөн зуун арван хоёр/ хоногийг, шүүгдэч Т.Б-н цагдан хоригдсон 412 /дөрвөн зуун арван хоёр/ хоногийг, шүүгдэгч Г.Аын цагдан хоригдсон 406 /дөрвөн зуун зургаа/ хоногийг, шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг тус тус  тэдний эдлэх ялд оруулан тооцохоор, Гэр бүлийн тухай хуулийн 63 дүгээр зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.А-н 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Д-д асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалган, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с  11869249 төгрөгийг гаргуулж  хохирогч Ө.О 1530000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 232500 төгрөгийг, хохирогч С.Э-д 125000 төгрөгийг, хохирогч П.Б-д 250000 төгрөгийг, хохирогч А.Б 1402500 төгрөгийг, хохирогч Д.О-д 151500 төгрөгийг, хохирогч Ж.Д-д 2185000 төгрөгийг, хохирогч П.А-д 442500 төгрөгийг, хохирогч З.Батмөнхөд 87500 төгрөгийг, хохирогч О.Б 3442500 төгрөгийг, хохирогч Л.О-д 210000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 35000 төгрөг, хохирогч Ц.Л 310250 төгрөгийг, хохирогч Д.Б-д 51666 төгрөгийг, хохирогч Б.Б-д 113333 төгрөгийг, хохирогч А.А-д 915000 төгрөгийг, хохирогч Ц.М-д 170000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Б-д 155000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 40000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч Ө.Э-д 20000 төгрөгийг, шүүгдэгч Т.Б-с 9369249 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д 347500 төгрөгийг, хохирогч С.Э-д 125000 төгрөгийг, хохирогч П.Б-д 250000 төгрөгийг, хохирогч А.Б-д 1402500 төгрөгийг, хохирогч Д.О-д 151500 төгрөгийг, хохирогч Ж.Д-д 2185000 төгрөгийг, хохирогч П.А-д 442500 төгрөгийг, хохирогч З.Б-д 87500 төгрөгийг, хохирогч О.Б-д 3442500 төгрөгийг, хохирогч Л.О-д 210000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 35000 төгрөг, хохирогч Ц.Л 310250 төгрөгийг, хохирогч Д.Б-д 51666 төгрөгийг, хохирогч Б.Б-д 113333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Б-д 155000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 40000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.Э-д 20000 төгрөгийг, шүүгдэгч Г.А-с  820000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-д,  шүүгдэгч Б.А-с 180000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.О тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц-н нэхэмжилсэн үнэлгээ гаргуулсны 40000 төгрөгийг, хохирогч Б.Б-н нэхэмжилсэн үнэлгээ гаргуулсны 60000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.М, Б.Б нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б, Г.Г, Б.Н нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Б, Б.Н, Г.Г, Д.Ж, Ц.С, С.Б, Д.Д, И.Д, Г.М, Т.Б, иргэний нэхэмжлэгч Б.Ө, Д.Цэрэнтогтох нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Б нь хохирогч Ц.С, С.Б, Д.Доржпагам, И.Доржгялба, Г.М, Т.Б, иргэний нэхэмжлэгч Б.Ө, Д.Ц нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.А нь  хохирогч Д.Б, Т.Б, Ц.С, Б.Б, Д.Т,  Д.Б, Д.Ү, А.З, иргэний нэхэмжлэгч Б.Б нарт төлөх төлбөргүй,  хохирогч Д.Б, Г.Г, Б.Н, Д.Ж, Ц.С, Т.Б, И.Д, Г.М, Д.Д, С.Б, Д.Т,  Д.Б, Д.Ү, А.З иргэний нэхэмжлэгч Б.Ө, Д.Ц  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Т.Б, Г.А, Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн “Вlossom suрег” гэсэн бичигтэй цоож 1 ширхэг, П үсгэн хэлбэртэй хоёр талын үзүүр хэсэг резвотой автомашины нумны даруулга /стермэн/1 ширхэг, 28.3 см урттай төмөр алх 1 ширхэг, шар ногоон өнгийн хосолсон резенин бариултай,  17 см  урттай төмөр бахь 1 ширхэг,  хар өнгийн дунд хэмжээтэй, хар өнгийн бариултай, “Барт Ван” гэсэн бичиглэл бүхий цахилгаан халуун тогоо 1 ширхэг, улаан өнгийн тоосго 1 ширхэг, хөх өнгийн урд хэсэгтээ улаан өнгийн “В” үсгэн бичиглэлтэй саравчтай малгай, 460 грамм хатаасан борц зэргийг устгаж,  6 см хэмжээтэй хүрэн тагштай шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 4 см хэмжээтэй хүрэн модон тагштай, ёроол хэсэгтээ хас тэмдэгтэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 5 см хэмжээтэй хүрэн модон тагштай, ёроол хэсэгтээ морины дүрстэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 5 см хэмжээтэй хүрэн модон тагштай, ёроол хэсэгтээ арга билгийн хэлбэр бүхий дүрстэй, шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос зэргийг хохирогч Б.Б-д тус тус буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Т.Б, Г.А, Б.А, Г.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Нэргүйн гэрт нэвтэрсэн гэх хэрэгт намайг гүтгээд байгаа юм. Тэр үед би хашаан дахь нойлд бие засаад хашаанаас гарсан. Би айлд ороогүй үүнийг Б гэрчилдэг. А, Г, Ж гурав намайг Б хамт айлд орсон гээд гүтгэдэг. Б-н амбаараас алдагдсан гэх радиаторыг би огт мэдэхгүй. Бг, Ж хоёр намайг хамт явсан гээд байгаа юм. Мотоцикль хулгайлах гэж байгааг мэдээгүй иргэн Ганболд гэх хүний хулгайд алдсан гэх мотоциклийг Б түрээд гараад ирсэн. Намайг сундал гэхээр нь сундалсан, хулгайн мотоцикль гэдгийг сүүлд мэдсэн. Надаас хохирол гомдол нэхсэн хүн байхгүй тул надад оногдуулсан ялаас багасгаж өгөхийг хүсч байна. Би хувьдаа авч хэрэглэсэн эд зүйл байхгүй тул үүнийг харгалзан үзнэ үү гэжээ.  

 

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг  журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцож үйлдэл тус бүрд ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тус тус хуульчилсныг үндэслэвэл миний гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдэгдсэн хулгайлах гэдэг нэг гэмт хэрэг юм. Иймд анхан шатны шүүх эрүүгийн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хулгайлах гэдэг хэрэгт дахин ял шийтгүүлэх гэж байна. Учир нь урьд өмнө нь өгсөн хулгайн хэргүүддээ мэдүүлэг өгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсныг нэгтгэж шийдвэрлээгүй бөгөөд шүүх хурлын дараа дахин мэдүүлэг аваад энэ нь мөн хуулийг зөрчсөн бөгөөд дээр дурьдсан хэрэг бүртгэлтийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр тогтоол гарсны дараа хулгайлах гэдэг нэг гэмт хэрэгт миний бие дахин ял шийтгүүлэхэд хүрээд байна. Үүнд би гомдолтой байгаа ч үүнээс болж хэргийг прокурорт буцаалгамааргүй байна. Хулгайлах гэдэг нэг гэмт хэрэгт дахин ял шийтгүүлэх гэж байгааг харгалзаад хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. А-н мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн. Энэ хэргүүдэд оролцоогүй. Хохирогч Б.Н-н гэрт ороогүй, гадаа тамхи татаад зогсож байсан. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс тэр үед тэнд хамт байгаагүй. Хохирогч Д.Б-н эд зүйлүүдийг авахад зугтаасан юм. Иймд тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаснаар миний бие ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх бөгөөд үүнээс 11869249 төгрөгийг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Би төлж барагдуулна гэжээ.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд энэ гомдлоосоо татгалзаж байна гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хулгайн хорь гаруй үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 11 үйлдэл цагдаад шатгагдаж байгаа үүнийг үлдээж хэргийг шийдвэрлэсэн. Би нийтдээ 37 хулгайн үйлдэл хийсэн Жарантайн хулгайн үйлдэлтэй нийлээд 38 үйлдэл байх ёстой. 4 дүгээр баг, Ягаан толгой, 10 дугаар баг зэрэг газар хийсэн хулгайн үйлдлүүд шийдвэрлэгдээгүй байгаа учир дахин шалгуулмаар байна. Гомдлоо дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

Шүүгдэгч Т.Б, Г.А, Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бийн гаргасан давж заалдах гомдолд гаргах тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Ц.Б Г.А нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 09-03 тоотод байрлах иргэн Д.Б-н хашаанд байх амбаарт нэвтрэн орж автомашины радиатор 1 ширхэг, түлшний аппаратур 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Г.А нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 36 айлын орон сууцны зүүн урд хэсэгт байрлуулсан иргэн Г.Г-н өмчлөлийн 49-39 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь 2018 оны 10-11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 9-02 тоотод байрлах иргэн Ө.О-н хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1350000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 Ц.Б, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 10-11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 9-02 тоотод байрлах иргэн Ө.О-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, шүр болон оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Г.А нар нь  бүлэглэн согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 29-06 тоотод байрлах иргэн Б.Нэргүйн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний монгол гутал 1 хос, 0.5 литрийн савлагаатай Солонгос архи 1 ширхэг, 2 литрийн савлагаатай Америк архи 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 187000  төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох хурганы арьс 35 ширхэг, 2 фазын 85 метрийн урттай утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 605000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох Стар кабелийн телевизийн хүлээн авагч 1 ширхэг, 4 литрийн данх 1 ширхэг, АК-47 маркын бууны сум 8 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 205000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Т.Б 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 25 килограммын савлагаатай 10 ширхэг хивгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 115000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд иргэн С.Э-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох мөнгөн, шахмал тагштай 6 см хэмжээтэй аяга 2 ширхэг, мөнгөн, шахмал тагштай, 5 см хэмжээтэй аяга 2 ширхэг мөнгөн, шахмал тагштай, 4 см хэмжээтэй аяга 2 ширхэг, мөнгөн, шахмал тагштай 2 см хэмжээтэй аяга 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн иргэн С.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багт байрлах иргэн П.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багт байрлах иргэн Д.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

 

Ц.Б, Т.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 26-08 тоотод байрлах иргэн А.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, биет 2805000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2955000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж  2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд иргэн Д.О-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, түүний өмчлөлийн хувцасны индүү 1 ширхэг, савхин хүрэм 1 ширхэг, үсний индүү 1 ширхэг, савхин цүнх 1 ширхэг, 5 кг цагаан будаа, 1 кг ямааны борц, эрэгтэй хүний богино түрийтэй гутал, эрэгтэй хүний пүүз, кэйт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 333000  төгрөгийн, иргэн Ж.Даариймаагийн өмчлөлийн мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, булган малгай 2 ширхэг, хромон гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4370000 /дөрвөн сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

          Ц.Б, Т.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийн иргэн П.А-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхзг, эмэгтэй хүний алтан ээмэг 1 хос, эмэгтэй хүний тольтой мөнгөн бөгж 1 ширхэг, бор чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 885000 /найман зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 124-10 тоотод байрлах иргэн И.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 460 грамм үхрийн борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 18400 /арван найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн А иргэн З.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох тогоо 1 ширхэг, мах 15 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 38-01 тоотод байрлах иргэн О.Бат-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожны тавыг эвдэн орж, бусдын эд хөрөнгө болох Нархажид шармал бурхан 1 ширхэг, 21 дарь эх бурхан 1 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг, үхрийн шулсан мах 5 кг, үхрийн ястай мах 20 кг, ямааны ястай мах 5 кг, хонины ястай мах 5 кг, шулсан, чанасан мах 3 кг, болор архи 1 ширхэг буюу нийт 6885000 төгрөгийн хохирол учруулсан

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 38-01 тоотод байрлах иргэн Л.О-н монгол гэрийн цоожийг эвдэн орж бусдын эд хөрөнгө болох дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучны үндсэн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 420000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь 2019 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч Д.Ж-н толгойн тус газар алхаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Б.Базарлхамын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн кулон 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, 20 кг цагаан будаа, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 448000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн Л.Ц-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, монетон гоёл чимэглэл 1 хос зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Л 1070500  төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө хохирогч Г.М хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хөлдөөгч дотор байсан 2 килограмм хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 26-05 тоотод байрлах иргэн Д.Батчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь хагалж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгчийн хамт, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, Самсунг маркын гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт сувдан шигтгээтэй 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт церкон шигтгээтэй 1ширхэг, эмэгтэй хүүхдийн пүүз 1 хос, эмэгтэй хүүхдийн хүрэм 1 ширхэг, хонины мал 5 кг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 445000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цагаас 23 цагийн хооронд иргэн Т.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд цонхоор нь нэвтрэн орж, “Самсунг галакси таб” 1 ширхэг, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Энэтхэг улсын мөнгөн тэмдэгт болох RESERVE BANK OF INDIA гэсэн бичигтэй 50-тын дэвсгэрт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө иргэн Ц.С хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн орж, 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, цүнх 1 ширхэг зэргийг хууль бусаар нууцаар авч 310000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б, Т.Б, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө иргэн Б.Б-н байшингийн цонхоор нь нэвтрэн орж 6.5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 5.5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  900000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Ц-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 9 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.А-д 915000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ц.Б нь ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 19-07 тоотод байрлах иргэн Ц.М-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 170000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 02-04 тоотод байрлах иргэн А.З-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн ханыг эвдэж хууль бусаар нэвтэрч, түүний өмчлөлийн морин хуур 1 ширхэг, модон сийлбэр 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 160000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.З-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн ханыг эвдэж хууль бусаар нэвтэрч, тасдагч 1 ширхэг, фризер 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, дрелл 1 ширхэг, модон гар харуул 1 ширхэг, гар аргаар хийгдсэн хутга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 328000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд иргэн Д.Л-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь хагалж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох гаанс 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 820000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 02-01 тоотод байрлах иргэн Д.Түмэнбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтрэн орж, борц 10 кг-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  400000  төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд иргэн Д.А-н гэрээс мөнгөн цөгц, цагаан өнгийн Самсунг Эс-5 маркын гар утас, зургаан ширхэг ажлын бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Баяраад 314000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.А нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн иргэн Д.Ү-н байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч,  бахь 1 ширхэг, төмөр хадаасны ломбо 1 ширхэг, хадаас авагчтай алх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  40000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2018 оны 09/30, 09/31 дугаартай, 2019 оны 06/07, 09/30, 06/42, 06/43, 08/52, 07/19, 07/20, 08/09, 07/04, 07/09, 07/15, 07/11, 07/21, 08/11, 04/05, 05/39, 07/33, 07/34, 08/31, 05/41, 03/29, 06/56, 07/11, 10/14, 01/28 дугаартай, 2020 оны 03/39, 04/11, 05/32, 05/33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2019 оны ӨЦ19-017 дугаартай үнэлгээний тайлангууд, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Ц.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Т.Быг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд, Г.Аг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Г.А, Б.А нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Шүүгдэгч Ц.Б-н анхан шатны шүүх нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэлх буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ц.Б, Т.Б, Г.А, Г.А, Б.А нарын цагдан хоригдсон 75 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Ц.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.Б, Т.Б, Г.А, Г.А, Б.А нарын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.