| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0169/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/066 |
| Огноо | 2016-04-18 |
| Зүйл хэсэг | 147.2., 181.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/066
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.3уун богдынхон овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн ******* овогт *******ын *******ыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 -д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52,10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг, Д.*******ад оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн %| 298.1.1, 298.1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.*******ын эзэмшлийн “...Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин 1 ширхэг..’’, мөн шүүгдэгч Д.Тувшинбатын эзэмшлийн “...Зегепе гэсэн бичигтэй цагаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн хөлдөөгч 1 ширхэг.." зэргийг шүүгдэгч Д.*******, Т.******* нарт тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Т.*******, Д.******* нарын бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ^ ялыг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэрп/үцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.*******, Д.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА