| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2016/0035/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/037 |
| Огноо | 2016-02-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2016/ШЦТ/037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 20*******6 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******990 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл **************,
Үйлдсэн хэргийн талаар:
******* нь 20*******5 оны 06 сарын 23-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газарт бэлчээрлэж байсан иргэн *******н эзэмшлийн 2 тооны эр тайлаг тэмээг машин механизм ашиглан хулгайлж бусдад *******.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-хохирогч *******н мөрдөн байцаалтанд өгсөн: 20*******5 оны 06 сарын сүүлээр ******* сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газар байсан хоёр тэмээгээ хулгайд алдсан. Тэмээг хайсан боловч олдохгүй байсан. Гэтэл миний тэмээг хулгайлсан гэдгийг мэдсэн. ******* надад *******.400.000 төгрөг бэлнээр дээрээс нь 5 ямаа өгч миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /ХХ-ийн 8-9-р хуудас/
-Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: 20*******5 оны 06 сарын 24, 25-ны орчимд сумын *******-р баг гэх газарт нутаглаж байхад манай саахалтын болох ирээд хоёр тэмээг аймаг руу машинаараа ачаад зөөгөөд өгөөч хүнтэй адуугаар тэмээ сольсон юм гэсэн. Би зөвшөөрч гийн худагт байх Д.ын отрын гэрээс хоёр тэмээний янзалсан мах, арьс ширийг ачаад Баянхонгор аймагт ирээд дунд зах орж хүмүүстэй уулзаж байгаад зарсан. Надад бензиний мөнгө *******50.000 төгрөг өгөөд үлдэж би буцсан. Хулгайнх гэдгийг нь мэдээгүй. Хүнээс адуугаар сольж авсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн **************-р хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-6/
Хөрөнгийн үнэлгээний төвийн тэмээ үнэлсэн тухай тайлан /хх-ийн *******6-*******8/
сумын ******* дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29/ -Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 30-3*******/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/
Хохиролын тооцоо /хх-ийн 38/
Хөрөнгийн үнэлгээний төвийн мотоцикл үнэлсэн тухай тайлан
-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: 20*******5 оны 06 сарын 23, 24- ний орчимд ******* сум орчоод буцаж яваад ******* сумын *******-р баг ийн эх гэдэг газарт байсан тэмээнүүдээс захдуу байсан хоёр жижиг тэмээг мотоциклоор хөөсөн. Мотоциклийн мөнгө төлөх болчхоод агтны мөнгө авах гэсэн чадаагүй. Би тууж явсаар сумын *******-р баг гийн худаг гэх газар байх отрын гэр дээрээ үүр цайлгаж ирсэн. Манай отрын гэрт хүн байгаагүй би ганцаараа байсан. Би хоёр тэмээг хаданд шахаж барьж уячхаад гэртээ харьж хоноод өглөө нь буцаж ирж нядалсан. Нэг тэмээг ойролцоогоор 5-6 цаг янзалсан. Саахалт айлын гэх хүнтэй уулзаад агтаас мөнгө авч чадсангүй, агтанд өгөх гэж байсан адуугаа хоёр тэмээгээр солилоо, та машинаараа аймгийн төв рүү тээвэрлээд өгөөч гэхэд зөвшөөрч аймаг руу авч ирсэн. зах дээр аваачиж нэг тэмээний мах ширийг 890.000 төгрөгөөр, нөгөө нь 900.000 ф төгрөгөөр зарсан. Би хоёр тэмээг ганцаараа нядалсан. Ганцаараа өөрийн мотоциклтой явж байсан. Миний мотоцикл мустанг-200 маркийн улсын дугааргүй мотоцикпь байсан. махыг хулгайнх гэж мэдээгүй. Би мотоциклийг өнгөрдөг зун 7 сард унагаагаад эвдээд хаясан. Одоо надад мотоцикль байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-28-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******44, *******46, *******47 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Шүүгдэгч ******* нь 20*******5 оны 06 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газраас иргэн *******н 2 тооны эр тайлаг тэмээг машин механизм ашиглан хулгайлсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
******* нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикпь унаж явсан, уг мотоцикл эвдэрч үгүй болсон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураана” гэж заасан байх тул уг мотоциклийг үнэлсэн үнэ 450000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.
Хэрэгт *******ын өмчлөлийн хоёр морийг битүүмжилсэн 20*******5 оны *******2 сарын *******4-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
*******. Шүүгдэгч овогт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар *******ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан мотоциклийн үнэ 450.000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.
5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтэрүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр *******34.******* дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн морь хоёр ширхэгийг битүүмжилсэн 20*******5 оны *******2 сарын *******4-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.*******.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.*******-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.*******-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
*******0. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.******* дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БААСАНБАТ