Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00697

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00697

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....... тоотод оршин суух Э З А/РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн .........тоотод оршин суух О овогт Да-ийн А /РД:..../,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................... тоотод оршин суух Мотой овогт Т М /РД:........./ нарт холбогдох

ашиглалтын зардалд илүү суутгасан 669.300 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, хариуцагч Т.М, гэрч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЦ.Марал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.ашүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай гэр дахин төлөвлөлтөд орсон учир миний бие энэ хүний Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 49а байрны 403 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаатайгаар хөлслөн амьдарч байгаад 2019 оны 08 дугаар сарын 1-ний өдрийг дуусгаад уг орон сууцнаас гарсан. Анх хөлслөхөөр ярилцаж байхад давхар биетэй хүүхэн байснаас энэ хүн байгаагүй, би энэ хүнийг хараагүй, түүнтэй гэрээ хийгээгүй. Гарын үсэг зурсан гэрээ авсан нь үнэн. 2018 оны 8 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар хагалгаанд орохоор болж байраа суллаж өгсөн юм. Суугаагүй хугацааны мөнгийг тооцоход 1.350.000 төгрөг үлдсэн байсан. Намайг хүлээлгэж өгсөн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уг орон сууцанд гурван залуу гэрээ байгуулан одоог хүртэл амьдарч байгаа. Гэтэл надаас гэрээ дуусгаагүй гарч, хүнгүй байлгасан гэж 15 хоногийн 225.000 төгрөг суутгасан авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ус, дулааны төлбөрт бэлнээр төлсөн тооцоог хасч өгөхийг удаа дараа шаардсан боловч давхардуулан авсан 42.300 төгрөг, цахилгааны төлбөрөөс 2000 төгрөгийг тус тус илүү авсан. Анх зарим газар тавиур тавьж, хөшиг тогтооё гэхэд зөвшөөрсөн атлаа хана цоолсон байна гэсэн. Орон сууцны обойг нь манай 3 настай ач балаар зурсан, 7 см газар урсан гэх мэт гэмтэл гаргасан. Үүнийг хэтэрхий өндөр үнээр буюу 400000 төгрөгөөр төлүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Орон сууцанд хүн амьдарч байгаа юм чинь элэгдэл хорогдол үүснэ. Миний бие орон сууцыг хүлээлгэж өгөхдөө гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, ердийн элэгдлээс муутгалгүйгээр хүлээлгэж өгсөн. Хэрэгт байгаа зургаас харахад их олон газар урсан байдалтай байна. Намайг хүлээлгэж өгөхөд ийм байгаагүй учир зөвшөөрөхгүй байна. Орон сууц хөлслөх гэрээн дээр дутуу суусан бол барьцааг авна гэж заасан байсан. Байр нь хоосон байгаагүй, намайг хүлээлгэж өгсөний маргааш нь хүн орчихсон байсан учир барьцаа мөнгөнөөс 225.000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгаж авсан. Орон сууцны ашиглалттай холбоотой бүх төлбөр тооцоог интернэтээр төлчихсөн байсан нь хүлээгдэж файлаар ирсэн орлого гэж бүртгэгдсэн байх үед энэ хүн өөрөө нэмээд төлчихсөн байсан. Манайх төлчихсөн байхад суусан хугацааны мөнгийг төлөөгүй гээд давхар суутган авсан. Ингээд миний суугаагүй хугацааны үлдэгдэл 1.350.000 төгрөгөөс 669.300 төгрөгийг суутгаж, өөрийнхөө данснаас 878.110 төгрөгийг буцааж өгсөн. Иймд хариуцагч Т.М 15 хоног хүнгүй байсан гэж суутгасан 225.000 төгрөг, ус, дулаан, цахилгааны төлбөрт илүү авсан 44.300 төгрөг, обой урсан гэж суутгасан 400.000 төгрөг, нийт 669.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.А миний бие нэхэмжлэгч З.агэж хүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй, ийм хүн танихгүй, 49а байрны 403 тоот гэж орон сууц эзэмшиж өмчилдөггүй. Үндэслэлгүйгээр намайг хариуцагчаар шүүхэд өгсөн байна. З.агэж байр түрээслэсэн болон мөнгө авсан, суутгасан хүнтэйгээ шүүхдэх нь зүй баймаар юм. Хахь хамаагүй хүнийг шүүхэд өгснийг ойлгохгүй байна. Иймд намайг хариуцагчаас хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.М шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие Т.мнь 2018 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 49а байрны 403 тоот 2 өрөө орон сууцны байрыг дөнгөж ашиглалтанд ороход нь шинээр авсан бөгөөд өөрөө гадаад явах байсан тул иргэн З.А-т 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулан хөлслүүлсэн. Уг гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хоёр тал сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан ба гэрээний заалтыг аль аль тал нь бүрэн биелүүлэх үүрэг хүлээсэн. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа нь гэрээний 5.3-т заасны дагуу нэг жилийн хугацаатай буюу 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай хийгдсэн. Хэрэв аль нэг тал нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлавал гэрээний 3.4, 3.6-т заасны дагуу 1 сарын хөлслөх төлбөртэй тэнцэх төлбөрийг суутгаж авахаар тохирсон боловч 2019 оны 08 дугаар сарын 02-нд иргэн З.ань өөрийн хүсэлтээр гэрээний хугацаагаа дуусахаас өмнө гэрээг дангаар цуцлаж байрнаас гарсан. Байр хүлээлгэж өгөхдөө гэрээнд тохирсон хөлсөө өгөхгүй хэмээн зөвхөн хагас сарын хөлслөх төлбөртэй тэнцэх төлбөр буюу 225.000 төгрөгийг өөрийнх нь хүсэлтээр төлбөрөөс нь суутгаж авсан. Гэтэл З.ань гэрээний заалтаа зөрчсөнөө өөрөө бүрэн мэдсээр байж одоо шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байгаа тул би мөн гэрээний 3.4, 3.6 заалтын дагуу суутган авахаар заасан байсан 225.000 төгрөгийг нэхэмжилж авах хүсэлтэй байна. Гэрээний 1.2 заалтын дагуу З.ань байранд амьдарч байгаагийн хувьд ашиглалтын зардал буюу дулаан, ус, СӨХ, цахилгааны зардлыг төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 02-нд байраа хүлээж авахад ............. зэрэг байгууллагад ус, цахилгаан, ашиглалтын зардлыг нийт 100.000 төгрөгийн өрийг З.ань төлөлгүй орхин явсан байсныг би өөрөө төлсөн бөгөөд уг төлбөрүүдийг Төрийн банкинд төлсөн баримтыг З.Алтанцэцэгт хүлээлгэн өгсөн. Тиймээс 42.300 төгрөгийн зардлыг огт суутгаж авсан зүйл байхгүй. З.ань надад 2019 оны 08 дугаар сарын 02-нд байрыг маань буцааж хүлээлгэн өгсөн бөгөөд У ТӨХК-ийн цахилгааны болон ОСНАА-ын ус дулааны төлбөр нь сар бүрийн 25-ны тооцоогоор гардаг тул надад зөвхөн 2019 оны 07 дугаар сарын 25-н хүртэлх зардлын мэдээлэл л байсан. Гэтэл З.ань 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл миний байранд амьдарсан тул нэмэлт 7 өдрийн ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг нэмж төлөхийг З.Алтанцэцэгт хүссэн боловч огт төлөөгүй. Тиймээс нэмж 2000 төгрөг суутгасан гэдэг нь худал бөгөөд харин би нэмж 7 хоногийн ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг З.Алтанцэцэгийн өмнөөс дараа ньтөлсөн тул З.Алтанцэцэгээс буцаан гаргуулж авах хүсэлтэй байна. Би З.А-гт 2018 оны 10 дугаар сарын 20-нд гэрээ байгуулан байраа хүлээлгэн өгсөн бөгөөд уг байр нь дөнгөж ашиглалтанд орсон, хүн огт амьдарч байгаагүй цоо шинэ байр байсан. Гэрээний 1.8, 2.1.4, 2.2.2, 2.2.5 заалтын дагуу З.ань байрыг маань эвдэлж хэмхлэлгүй, ердийн элэгдлээс илүү муутгахгүй хөлслөх үүрэг хүлээсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 02-нд би байраа хүлээн авахад обойг олон газар урж хаясан, обойн дээр ньбалаар зурсан, шалны наличникийг хуулж аваад алга болгосон, өрөөний ханыг цохин цөмөлсөн, хананд хэд хэдэн газар өрөмдөж цоолсон байсан. Тиймээс гэрээний 1.8, 3.7, 3.9 заалтын дагуу буцаан сэргээн засах зардлыг авах гэсэн боловч З.ань буцаан сэргээх засах зардлыг өгөхгүй хэмээн илт багасгаж би зөвхөн 400.000 төгрөг л суутган авч чадсан ба би өөрөө хүн хөлслөн засуулсан. Гэтэл обой засах ажлын хөлс, цавуу, наличник, багаж зэрэгт 450.000 төгрөг, обой 13 боодол авсан нь 156.000 төгрөг болж, нийт 606.000 төгрөгийн зардал гарсан тул илүү гарсан 206.000 төгрөгийн зардлыг З.Алтанцэцэгээс гаргуулан авах хүсэлтэй байна. Орон сууцны ашиглалтын зардлын НӨАТ-тай холбоотой баримтыг бүрэн гаргаж өгсөн. Миний бие нэмэгдсөн өртгийн албан татвар төлөгч биш тул түүний төлсөн орон сууцны хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гарган өгөхгүй боломжгүй. Би З.Алтанцэцэгээс байраа хүлээж авах үед гэрээний заалтын дагуу авах ёстой төлбөрөө авахыг хүссэн ч З.ань өгөхгүй хэмээн уурлаж, би арга ядан илт багасгаж авсан бөгөөд уг төлбөрөөр З.Алтанцэцэгийн хаяж явсан байрныхаа ашиглалтын өр төлбөр болон байрныхаа засварыг хийж хүрээгүй. Гэтэл З.ань удаа дараа утсаар залгаж доромжлон, шүүхэд танилтай тул шүүхээр явуулж чамаар төлбөр гаргуулна хэмээн байнга надруу дайрч байсан. Гэтэл би цоо шинэ байраа хэдэн сарын дотор зөндөө эвдэж сүйтгүүлчихээд өөрийнхөө мөнгөөр дахин засаж хохирсон. Мөн хоорондоо харилцан тохиролцон байгуулсан гэрээг зөрчиж үүнийгээ Монгол Улсын шүүхийг ашиглан зүй бус төлбөр гаргуулахаар шаардаж байгаа З.А-ийн энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Н.Э-гийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.ань шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.АТ.мнарт холбогдууланашиглалтын зардалд илүү суутгасан 669.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ариунаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т.Мөнх-Итгэлтээс ашиглалтын зардалд илүү суутгасан 669.300 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 277.921 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 391.379 төгрөгийн шаардлагыг в.

Нэхэмжлэгч З.Алтанцэцэг, хариуцагч Т.мнарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч З.ань хариуцагч Т.М өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 49а байрны 403 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг сарын 450.000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц хөлслөх гэрээ, гэрч Н.Э-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-47-48/

Дээрх орон сууц хөлслөх гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, бичгээр хийгдэж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч З.ань гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд орох болсон шалтгаанаар орон сууц хөлслөх гэрээг цуцалж, орон сууцыг суллаж өгсөний дагуу гэрээний гүйцэтгэлд төлсөнтөлбөрийг буцаан шаардсан байх ба хариуцагч тал 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 2.700.000 төгрөг болон барьцааны 450.000 төгрөг, нийт 3.150.000 төгрөгөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 3 сар 13 хоногийн хөлс 1.545.000 төгрөг, хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан 15 хоногийн төлбөр 225.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын ус, дулааны төлбөр 53.390 төгрөг, цахилгааны төлбөр 20000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын СӨХ-ны төлбөр 28.500 төгрөг, урсан, балаар зурсан обойны төлбөр 400.000 төгрөгийг тус тус хасч тооцон 878.110 төгрөг үлдсэнийг нэхэмжлэгчид буцаан олгосон болох нь зохигчдын тайлбар, дансны хуулга, суутгасан төлбөрийн тооцооллын хуудас зэргээр нотлогдож байна. /хх-6, 8/

Нэхэмжлэгч З.А-гээс орон сууцыг суллаж өгсөнөөс хойш тухайн орон сууцанд хүмүүс гэрээ байгуулан амьдарч байгаа тул гэрээ дуусгаагүй гарч хүнгүй байлгасан гэж 15 хоногийн төлбөр 225.000 төгрөг, ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлсөн байхад төлөөгүй гэж 44.300 төгрөг, орон сууцны обойг бага зэрэг урж, балаар зурсан нь цаашид ашиглах боломжтой ердийн элэгдэл байхад хэтэрхий өндөр буюу 400.000 төгрөг, нийт 669.300 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрөөс илүү суутгасан гэсэн үндэслэлээр хариуцагч Т.М 669.300 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Т.М орон сууц хөлслөх гэрээний 3.4, 3.6-д хэрэв аль нэг тал нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлавал гэрээний 1 сарын хөлслөх төлбөртэй тэнцэх төлбөрийг суутгаж авахаар заасан байдаг боловч өөртэй нь тохиролцон зөвхөн хагас сарын хөлслөх төлбөртэй тэнцэх төлбөр буюу 225.000 төгрөгийг өөрийнх нь хүсэлтээр төлбөрөөс нь суутгаж авсан. З.ань байрны 2019 оны 7 дугаар сарын ашиглалтын зардал болох ус дулааны 53.389 төгрөг, цахилгааны 20000 төгрөг, СӨХ-ны 28.500 төгрөгийг төлөөгүй байсан учир түүнд буцаан олгох төлбөрөөс суутгаж авсан. Мөн орон сууцыг хүлээж авахад обойг олон газар урж хаясан, обойн дээр нь балаар зурсан, шалны наличникийг хуулж аваад алга болгосон, өрөөний ханыг цохин цөмөлсөн, хананд хэд хэдэн газар өрөмдөж цоолсон байсан. Тиймээс буцаан сэргээн засах зардлыг авах гэсэн боловч өгөхгүй гэж эсэргүүцсэн тул илт багасгаж обойны 400.000 төгрөгийг тус тус суутган авсан нь гэрээний 1.8, 3.4, 3.6 3.7, 3.9 дэх заалтуудтай нийцэж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь 304 304.1 бөгөөд эрүүл мэндийн байдал буюу хагалгаанд орох болсон шалтгаанаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 뿿 орон сууцыг хүлээн авчээ.

304 304.1- 294 294.3- .

205 205.1- .

Гэвч хариуцагч Т.М нэхэмжлэгчийн орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналыг хүлээн зөвшөөрч орон сууцыг хүлээн авсан атлаа 15 хоногийн төлбөртэй тэнцэх төлбөр 225.000 төгрөгийг суутгасан авсан нь үндэслэлгүй байна.

Учир талууд гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй атал орон сууц хөлслөх гэрээний 3.4-д гэрээ цуцлахдаа 15 хоногийн төлбөртэй тэнцэх төлбөрийг барьцаа мөнгөнөөс суутгаж авна, 3.6-д гэрээг хөлслөгч тал хугацаанаасаа өмнө цуцалвал 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг хөлслүүлэгч тал үл маргах журмаар барьцааны мөнгөнөөс суутгаж авахаар тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Орон сууц хөлслөх гэрээний 3.4, 3.6-д заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь орон сууц хөлслөх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул орон сууц хөлслөх гэрээнүүдийн бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч З.ань 2019 оны 7 дугаар сарын орон сууцны ус, дулааны ашиглалтын төлбөрт 51.484 төгрөг төлсөн болох нь ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14-хэрэглэгчийн дансны хуулгаар нотлогдож байх ба хариуцагчаас энэхүү төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр түүнд буцаан олгож буй төлбөрөөс суутган авсан нь үндэслэлгүй байна. /хх-7

Мөн хариуцагч Т.М нэхэмжлэгчийн хөлсөн амьдарч байх үеийн 2019 оны 7 дугаар сарын цахилгаан эрчим хэрэглэсний төлбөр 18.563 төгрөгийг төлсөн боловч түүнээс 20000 төгрөгөөр тооцон 1437 төгрөгийг илүү суутган авчээ.

Хариуцагчаас гаргаж өгсөн орон сууцны ус, дулаан, цахилгааны ашиглалтын төлбөр төлсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хариуцагчаас тухайн төлбөрийг хэзээ төлсөн, нэхэмжлэгчээс төлсөн төлбөр давхардсан, эсхүл дараагийн төлбөрт суутган тооцогдсон эсэх талаар баримтаа гаргаж нотлоогүй болно. /хх-49-50/

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.А-ээс орон сууцны 15 хоногийн төлбөртэй тэнцэх төлбөр 225.000 төгрөг, сууцны ус, дулааны ашиглалтын төлбөрт 51.484 төгрөг, цахилгаан эрчим хэрэглэсний төлбөрт 1437 төгрөг, нийт 277.921 төгрөгийг суутган авсныг хариуцагч Т.Мөнх-Итгэлтээс гаргуулж нэхэмжлэгч З.Алтанцэцэгт олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч З.ань орон сууцыг хөлслөн амьдарч байх хугацаандаа обойн дээр балаар зурж, обойн зарим хэсгийг урж хаясан гэмтэл учруулсан байх тул тухайн зурагдаж, урагдсан обой буюу 20 м.кв талбайд наах обойн үнэд 400.000 төгрөгийг суутган авсныг буруутгах боломжгүй юм.

Учир нь талууд орон сууц хөлслөх гэрээний 3.7-д орон сууцны байрны обойн дээр зурсан, урсан зэрэг тохиолдолд адил обойг хөлслүүлэгч олж ирж солих бөгөөд олдохгүй бол нийтээр нь бүрэн солих ба төлбөрийг хөлслөгч гаргана гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй. /хх-38-42/

Гэвч нэхэмжлэгчийн тухайн орон сууцны обойд учруулсан гэмтлийг ердийн элэгдэл гэж үзэхгүй бөгөөд тухайн гэмтлийг хэн хэрхэн хариуцаж арилгах талаар орон сууц хөлслөх гэрээний 3.7-д зааснаар зохицуулсан тул уг заалтын дагуу урагдсан хэсгийн обойг нийтээр нь солих төлбөрт 400.000 төгрөгийг суутган авсан нь үндэслэлтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч З.ань хариуцагч Д.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 8988 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох ньзүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М 277.921 төгрөг /хоёр зуун далан долоон мянга есөн зуун хорин нэг/ гаргуулж нэхэмжлэгч З.А-гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 391.379 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.ань хариуцагч Д.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.613 төгрөг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 8988 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Алтанцэцэгт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР