Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00970

 

2022 оны 0* сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00970

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,* хороо,* * гудамж, * дүгээр бай, * тоот хаягт оршин суух И* овогт Н.М /РД:УС*/-ын нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * хотхон, * тоот хаягт оршин суух Б* овогт Э.Э /РД:КБ*/-т холбогдох

   Гэрээний үүрэгт 2 26* 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.М,

хариуцагч Э.Э,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.М хариуцагч Э.Эт холбогдуулан иж бүрэн компьютер түрээслүүлсэн төлбөрт 2 26* 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.Э нь миний тавьсан зарын дагуу надтай холбогдож иж бүрэн компьютер түрээслэе гэсний дагуу бичгээр гэрээ байгуулж 2020.06.13-ны өдөр иж бүрэн компьютерээ хүлээлгэж өгсөн. Анх тохирохдоо 2020.06.13-ны өдрөөс 2020.06.23-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, хоногт 12 000 төгрөгийн төлбөртэйгээр, нийт 120 000 төгрөгийн түрээсээр тохирсон гэвч Э.Э нь таны энэ компьютер л ажил амжуулж, хань болж байна гээд түрээсийг сунгаж, 2021.09.15-ны өдрийг хүртэл ашигласан бөгөөд энэ өдөр хүлээлгэж өгөөд төлбөрийг 2021.06.30-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Дээрх хугацаанд 2 700 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийн 2 26* 000 төгрөгийг төлөөгүй. Миний хувьд илүү мөнгө нэхээгүй бөгөөд хэрэглүүлсэн зүйлийнхээ мөнгийг л гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:  Бидэнд албан ёсны түрээсийн гэрээ гэх зүйл байхгүй. Бичгээр байгуулсан зүйл байхгүй, нотлох бичиг баримт байхгүй мөртлөө компьютер авсан өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэж байгаа нь шударга бус байна. Ажил явдал гараад хөдөө явах болоод компьютерийг чинь хүлээлгээд өгье гэхэд Ковид-19 өвчнөөр өвчилсөн хүлээж авах боломжгүй, чамд ар гэрийн гачигдал гарсан гэдгийг ойлгож байна түрээсийн төлбөрөөс хөнгөлнө, тооцохгүй гэсэн зүйлийг утасны цаанаас хэлж байсан бөгөөд би нутагтаа 6 сар гаруй болоод ирсэн. Сүүлд намайг Төв аймагт байхад дуудаад заавал компьютерийг авмаар байна гээд шөнийн 1 цагт гэрт ирж компьютерээ авсан. Авсаны дараагаар чи надад заавал бичиг бичиж өг гэхэд хүссэнээр нь компьютерийг шалгаад бичгийг нь бичиж өгсөн. 2 700 000 гаруй төгрөг төлсөн бөгөөд боломжоороо төлж байсан. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс 2020.06.13-ны өдрийн төлбөр тооцоо болон компьютер хүлээн авсан баримт, 2021.09.15-ны өдрийн түрээсийн компьютер хүлээлцсэн акт, Н.Мын Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн байна. /хх-ийн *-18/

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...бичгээр гэрээ байгуулж 2020.06.13-ны өдөр иж бүрэн компьютерээ хүлээлгэж өгсөн. Анх тохирохдоо 2020.06.13-ны өдрөөс 2020.06.23-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, хоногт 12 000 төгрөгийн төлбөртэйгээр, нийт 120 000 төгрөгийн түрээсээр тохирсон гэвч Э.Э нь түрээсийг сунгаж, 2021.09.15-ны өдрийг хүртэл ашигласан гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ Бидэнд албан ёсны түрээсийн гэрээ гэх зүйл байхгүй. Бичгээр байгуулсан зүйл байхгүй, нотлох бичиг баримт байхгүй мөртлөө компьютер авсан өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэж байгаа нь шударга бус байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.

*. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2020 оны 06 сарын 13-ны өдөр компьютер түрээслүүлэх, түрээслэх нэртэй гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба түрээслүүлэгч Н.М нь түрээслэгч Э.Эт Иж бүрэн компьютерыг 2020.06.13-ны өдрөөс 2020.06.23-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай түрээслүүлэхээр түрээслэгч Э.Э нь хоногт 12 000 төгрөгийн төлбөртэйгээр, нийт 120 000 төгрөгийн түрээсийг төлөхөөр гэрээг байгуулж, 120 000 төгрөгийг мөн өдрөө Н.Мын Хаан банкны 5037 102595 тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тогтоогдож байна.

 

Талууд дээрх гэрээг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч талуудын байгуулсан гэрээний агуулгаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Уг гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Дээрхээс дүгнэхэд хөлслөгч Э.Э нь хөлслүүлэгч Н.Мын иж бүрэн компьютерыг 2020.06.13-ны өдрөөс 2021.09.15-ны өдрийг хүртэл нийт *60 хоног ашиглаж, эд хөрөнгийг хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох түрээсийн компьютер хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.*Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй. гэж, 296 дугаар зүйлийн 296.1Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно. гэж заасан байх ба хариуцагч нь дээрх хугацааны үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, ...6 сарын хугацаанд хөдөө байсан бөгөөд ашиглаагүй, төлбөрийг хөнгөлөх талаар ярилцана гэсэн боловч үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж, маргасан нь дээрх хуульд заасан үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Э.Э нь 2020.06.13-ны өдрөөс 2021.07.26-ны өдрийг хүртэл нийт 2 776 000 төгрөгийг төлбөрт төлсөн байх ба энэ дүнг нийт төлөх төлбөрөөс хасаж, үлдэгдэл 2 26* 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *5 дугаар зүйлийн *5.1, *5.2.2, *6, *8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эаас гэрээний үүрэгт 2 26* 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 170 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 51 170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *9 дүгээр зүйлийн *9.2, *9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 1* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ