| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0169/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/068 |
| Огноо | 2016-04-27 |
| Зүйл хэсэг | 181.1., 181.2.1, |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2016/ШЦТ/068
| Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй, Улсын яллагч Т.Мижиддорж, Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, Иргэдийн төлөөлөгч *******, Хохирогч *******, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эруүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, регистрийн дугаар *******, овогт *******ын Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, регистрийн дугаар , овогт гийн Үйлдсэн хэргийн талаар: Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баян зоогийн газрын үүдэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж архидан согтууран танхайрч дошгин авирлан хохирогч ыг |
| Шүүгдэгч ******* нь бусдыг илтэд үл хүндэтгэн НИЙГМИЙН ХЭВ Жу|ЭМЫГ ноцтой зөрчиж дошгин авирлан шүүгдэгч *******тэй бүлэглэн архидан согтууран танхайрч хохирогч ын толгойн тус газарт нь шилийг зэвсгийн чанартай ашиглан цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсангэмт хэрэгт тус тус холбогджээ /яллахдүгнэлтэндбичигдэснээр/: ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд : Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн болон шүүх Хуралдаанд гаргасан: 2015 оны 01 сарын 02-ны орой 19:00 цагийн үед би гэх найзтайгаа Баян зоогийн газар орж бид хоёр хэдэн пиво уугаад нилээн муудсан байсан. Тэгээд Соёмбо- эрдэнэ бид хоёр “Баян“ зоогийн газраас 22:00 цагийн үед явах гээд гараад ирсэн чинь хоёр залуу хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би маргалдаад байж байсан чинь салгаад явж байсан чинь араас нэг залуу нь гүйж ирээд миний толгойны ар хэсэгрүү пиво юмуу архины шилээр цохиод авсан тэгээд миний толгой хагарсан тэгээд зодоо хийгээд болохгүй болохоор нь би цуггаагаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хажуу талд хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан би тухайн үед нилээн согтуу байсан учир яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн хоёр залуу намайг зодсон байсан. гэх хоёр хүн намайг зодсон байсан. Тухайн үед миний толгой хагарч, хөмсөг язарч хоёр оёоо тавиулсан одоо бол надад гэмтэл гээд байх юм байхгүй. Би тухайн үед , нараас 100,000 төгрөгний эмчилгээний зардал нөхөн төлүүлж авсан. Одоо надад , нараас нэхэмжпэх зүйл байхгүй, Гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 01 сарын 02-ны орой 18:00 цагийн Баян зогийн газрын хажуу талын Дурсамж збогийн газар , , , , , , гэх найзуудтайгаа сууж байгаад хоёр хоёр шил пиво уусан юм. Дурсамж зоогын газар , бид гурав сууж үлдсэн. Тэгээд сууж байгаад түрүүлээд гараад явахаар нь би араас нь гарсан чинь нь Баттулга гэх хүнтэй зодоо хийсэн нил цус болсон байхаар нь би очоод боль гэж хэлээд очсон чинь хажуу талаас Соёмбо гэХ залуу нь намайг хамарлуу нэг удаа цохиод авахаар нь би тэр Соёмбо гэх залуутай хэрэлдээд маргалдаад байж байсан чинь гарч ирээд Баттулга гэх залуутай маргалдаж байгаад гартаа пиво барьсан тэр гивоны шилээр Баттулга гэх залууг толгойруу нь цохиод авсан чинь пивоны шил хагарсан. Тэгээд би , нарыг дагуулж холбооны хажуу талаас таксинд суугаад яваад ахмадын хороон дээр хүнтэй уулзах гээд буусан чинь цагдаад баригдсан. Баттулга гэх залуутай зодоо хийж байхад гарч ирээд Баттулгатай маргалдаад нь гартаа байсан пивоны шилээр Баттулга гэх залуугийн толгойн тус газар нь цохиж пивоны шил нь хагарсан. Би тухайн үед Соёмбо гэх залуутай маргалдаад байж байсан...гэх мэдүүлэг / хх-ййн 16 дугаар хуудас / |
Гэрч Х.Соёмбо-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 01 сарын 02-ны орой Баян зоогийн газар 19:00 цагийн үёд ороод караокед сууж байгаад бид хоёр 7-8 пиво уучаад орой 22:00 цагийн үед гэрлүүгээ явах гээд гараад ирсэн чинь хоёр Залуу зогсож байгаад бид хоёр хажуу талаар нь гарах гэсэн чинь тэр хоёр залуу хүний нэр асуухаар нь Баттулга мэдэхгүй гэсэн чинь нэг залуу нь Баттулгыг чи яахаараа мэддэггүй юм бэ гээд Баттулгатай барилцаад авахаар нь би боль гээд Баттулгыг цааш нь татаад аваад явж байсан чинь Баттулгатай маргалдаж байсан залуу нь гүйж ирээд аваад нэг залуутай Баттулга нь зодоо хийгээд, нэг залуу Дурсамж зоогийн газраас гарч ирээд пивоны шилээр толгойны ар хэсэгт нь цохисон чинь БаГтулга ухаан алдсан. тэгээд би та нар хүн алж байгаа юм уу гэсэн чинь тэр хоёр залуу нь ирээд надтай зууралдаж байгаад тэр гурван залуу зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би Баттулгыг дуудаад харсан чинь Баттулга байхгүй болохоор нь Ганбогд захаас хойшоо гараад ирсэн чинь Баттулга урдаас цагдаа дуудчихлаа гээд урдаас гараад ирсэн. Тэгээд Баттулга бид хоёр цагдааруу явсан. Би тэр гурван залууг урд харж байгаагүй танихгүй залуус байна лээ. Баттулгыг нэг залуутай зодолдож байхад нэг залуу дбтор талаас гарч ирээд пивоны шилээр толгойн ар хэсэгрүү цохиод авсан хоёр залуу нь Баттулгыг зодсон. Ямар нэгэн шалтгааны улмаас зодоо хийгээгүй. Хоёр залуу нь Баттулгаас хүний нэр асуугаад мэдэхгүй гэсэн чинь нэг залуу нь Баттулгыг барьж аваад цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
| Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 77 тоот шинжээчийн: ын биед зүүн чамархай, зүүн хөмсөг хэсгийн ирмэг тэгш бус шархнууд, тархины доргилт гэмтлүүд үүссэн байсан байна. Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. ын биед үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлёөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэт / хх-ийн 22 дугаар хуудас/ |
| Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 485 тоот шинжээчийн: ын биед толгрйн зуүн чамёрхайн үстэй хэсэгт үүссэн оёдол тавигдсан зах ирмэг тэгш бус шарх гэмтэл үүссэн ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн гэмтэлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 241 дугаар хуудас/ |
| Сэжигтэн *******ы мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан: ...2015 оны 01 сарын 02-ны орой 17:00 цагийн үед манай найзууд *******, , , , , нартай хамт БаянхРнгор аймгийн Ганбогд захын Дурсамж нэртэй зоогийн газар ороод бид нар хоёр хоёр пиво уучихаад орой 18:00 цагийн үед , , , нар гэрлүүгээ явна гээд яваад өгсөн. ******* биД гурав Дурсамж зоогийн газар үлдээд ахиад нэг нэг пиво уучихаад *******. нар гараад явсан байхаар нь би араас нь гарсан чинь Баян зоогийн газрын үүдэн дээр ийн нүүр болон хувцас нь цус болсон Баттулга гэх хүнтэй барилцаж зодоо хийсэн байсан: Наана нь нь Баттулга гэх хүнтэй цуг явж байсан Соёмбо гэх хүнтэй зогсож байхаар нь би *******ийг өмөөрөөд пивоны шил гарт байхаар нь пивоны шилээр Баттулгыг толгойн тус газар нь нэг удаа цохисон чинь пивоны шил хагарсан. Тэгээд , Энхбаяр бид гурав тэр хоёр залуугаас салаад таксинд сууж хойшоо яваад нэгдсэн эмнэлэгийн ард буугаад явж байсан чинь цагдаа нар ирээд *******, , бид гуравыг бариад авсан. Би Дурсамж зоогийн газраас гараад ирсэн чинь Баттулга нь манай найз тэй зодоо хийсэн ийн нүүр чих нь нил цус болсон барилцаж аваад зогсож байхаар нь би ийг өмөөрч гарт байсан пйвоны шилээр Баттулгыг нэг уДаа толгойн тус газар цохисон ямар шалтгааны улмаас маргалдаж зодоон хийсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ |
| Сэжигтэн *******ийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан: ..2015 оны 01 сарын 02-ны орой 19:00 цагийн үед Дурсамж зоогийн газар найзууд болох |
| *******, , . , , нартай нарын хамт ороод хоёр хоёр пиво уучихаад , , , нар 20:00 цагийн үед гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн. Дурсамж зоогийн газар дотор Энхбаяр, бид гурав үлдээд нэг нэг пиво уучихаад би Энхбаяртай хамт тамхи татах гээд гарсан юм. Тэгээд Баян зоогийн газраас хоёр залуу болох Баттулга, Соёмбо гэх хоёр залуу гарч ирээд нэг залуу нь болох Баттулга нь Баян зоогийн газрын үүдэн дээр надтай маргалдаад БаттуНга бид хоёр зодоо хийж байхад наана манай найз Энхбаяр нь Соёмботой зогсож байсан. Би Баттулгатай зодоо хийж байгаад миний хамраас цус гараад байж байсан чинь гарч ирээд гартаа байсан пивоны шилээр Баттулгыг толгойн тус газар нэг удаа цохиод авахаар нь Энхбаяр нь Баттулга, хоёрыг салгаад Энхбаяр, бйд гурав хойшоо явж байгаад таксинд суугаад нэгдсэн эмнэлэгийн хойд талд буугаад явж байсан чинь Энхбаяр. бид гурвыг цагдаа нар ирээд бариад авсан. Би Дуррамж зоогийн газраас Энхбаярын хамт тамхи татах гээд гараад ирсэн чинь Баян зоогийн газраас Баттулга, Соёмбо хоёр нилээн согтуу гарч ирээд Баттулга нь надтай маргалдаж байгаад Баттулга бид хоёр хоорондоо зодоо хийгээд салаад байж байсан ;чинь намайг харчихаад намайг өмөөрөөд гартаа байсан пивоны шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиж аваад пивоны шил хагарсан юм. Би яг ямар шалтгааны улмаас Баттулгатай зодоо хийсэн талаар санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудйс / -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 8-13/ ; -*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ -*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/\ -Баянхонгор сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 48/ •Л ийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 49-54/ -*******ы урьд ял шийтгэгдсэн эеэхийг шалгах хуудаС /хх-ийн 56/ -Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 111 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-61/ -Баянхонгор сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/ -*******ы иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 63/ -*******ы суурь боловсролын гэрчилгЭэний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 65-70/ , : : -Их хасын овоо ХХК-ийн тодорхойлолт, хүсэлт /хх-ийн 228-230/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжпэн судлаад дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой 22 цагийн орчим Баянхонгор сумын Номгон 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Баян зоогийн газрын үүдэнд шүүгдэгч *******тай бүлэглэн хохирогч ГБаттулгыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж түүний биед хөнгөн гэмтэл учруулан таНХайрсан, шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн хохирогч ыг илтэд үл хүндэтгэн архины шилийг зэвсгийн чанартайгаар ашиглан түүний толгойн тус газёр цохиж биёд нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргййг үйлдсэн болох нь хохирогч *******, гэрч , Х. нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 77 дугаартай, 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. |
| Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зерүүгүй, энэ хэрэгт |
| хамааралтай байх бөгөөд тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т Иймд шүүгдэгч *******ийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн |
| Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 129 /нэгзуун хорин ес/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна. |
| Хохирогч ын биед учирсан гэм хор бүрэн арилсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул Эрүүгийн хуулийн ерөйхий ангийн 551 дугаар зуйлд зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгой гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа болон хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал,'үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гомдол саналгүй, хөнгөн ял оноож өгнө үү гэсэн хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдснь. 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нь зүйтэй байна. Уг хэрэгт шүүгдэгч *******ййн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн. шүүгдэгч *******ы эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүМжилсэн 2015 оны 03 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгов. . Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 Дугаар зүилийн 283,1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон: ТОГТООХ нь :
|
| мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт заарнаар шуүгдэгч *******ыг гурван жил дөрвөн сар арав хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил дөрвөн сар арав хоногийн хугацаагаар хорих ялыг, жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
|
| тогтоолыг эсзөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА |