Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/999

 

 

 

 

    2024        09          17                                  2024/ШЦТ/999

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 09 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ХХ ХХК-д засварчин ажилтай, ам бүл ХХ, эхнэр ХХ хүүхдийн хамт, ХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

          Б.Гт /регистрийн дугаар ХХ000000000/

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХХ дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө өөрийн төрсөн хүүхэд болох 6 настай Г.Гийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, газарт унагаасны улмаас зуухны булан мөргүүлж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хамрын үзүүр угалзад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьж мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 03 дахь тал/

 

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрч Я.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8016 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 37 дахь тал/

- Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 400 дугаартай тодорхойлолт, /хавтаст хэргийн 36 дахь тал/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 39 дэх тал/

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 38 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 36 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 40 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХХ дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө өөрийн төрсөн хүүхэд болох 6 настай Г.Гийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, газарт унагаасны улмаас зуухны булан мөргүүлж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хамрын үзүүр угалзад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “ХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод нөхөр согтуу үедээ хоёр хүүхдээ зодсон байна. ” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 03 дахь тал/

 

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед аав Б.Г гаднаас согтуу орж ирээд Д гэж хэлээд намайг гараараа зүүн хацран дээр хоёр удаа алгадсан би хойшоо унахдаа зуухны булан мөргөж унасан. Тэгээд миний толгойн ард хэсгээс цус гараад их өвдсөн,. Намайг ээж Д аваад Гацууртын эмнэлэгт очиж үзүүлэхэд оёдол тавихгүй цэвэрлээд боолт хийж өгсөн." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрч Я.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би тухайн асуудал болоход хажууд нь байсан. Манай нөхөр болох Б.Г нь 22 цагийн үед гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд манай хүү болох Г.Гийг Д муу пизда минь машин авч өгөөч гээд хоёр удаа зүүн хацар дээр нь алгадсан. Манай хүү унахдаа зуухны булан мөргөөд унасан тухайн үед хүүхдийн толгой хэсгээс жаахан цус гараад байхаар нь Гачууртын эмнэлэг орж цэвэрлүүлээд болгосон. ..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8016 дугаартай шинжээчийн: "Г.Гийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хамрын үзүүр угалзад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн үйлчлэлээр, нэг хоногийн өмнө үүссэн байх боломжтой, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ болон хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

         

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаад дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Б.Г, насанд хүрээгүй хохирогч Г.Г нар нь гэр бүлийн харилцаатай хүмүүс болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна.  

         

          Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Дэлгэржаргалын эсрэг үйлдсэн нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

         

          Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг өөрийн хүсэл, эрхшээлд байлгахаар, өөрийн хийж буй үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

          Шүүгдэгч  Б.Гийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Д нарт нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Гнь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ